Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 144/2016/00090/И |
Дугаар | 111 |
Огноо | 2016-06-21 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 111
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 43 тоот “Капитал банк” ХХК-ийн Өмнөговь аймаг Цогтцэций салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 4-р баг, Өгөөмөр Баруунсуу 1-р гудамж 1 тоотод оршин суух Бүгтгэр овогт Босоогийн Байгалмаа /РД:ЙЖ72122805/,
Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 4-р баг, Өгөөмөр Баруунсуу 1-р гудамж 1 тоотод оршин суух Харган овогт Төмөрчөдөрийн Отгонбаяр /РД:ЙМ80030915/-д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,606,306 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус банк нь Босоо овогтой Байгалмаа, Төмөрчөдөр овогтой отгонбаяр нартай 2014 оны 04 сарын 18-ны өдөр №2005000032 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 6,000,000.00 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.6 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Өмнөговь аймаг Цогтцэций сум Цагаан-Овоо 13-9 тоотод байрлах 500 м.кв талбайтай гэр бүлийн өмчлөлийн зориулалттай газар хашаа /итгэмжлэлээр КЕ65082411/, Өмнөговь аймгийн Цогтцэций сум Цэций Уул 5-27 тоотод байрлах 650 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 40 жилийн хугацаатай эзэмшлийн газар /итгэмжлэлээр Т.Отгонбаяр ЙМ80030915/, 5 ханатай эсгий гэр, гэрийн тавилгын хамт барьцаалсан. Гэрээний дагуух хэсэгчилсэн графикт төлөлтийн хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр дууссан боловч Босоо овогтой Байгалмаа, Төмөрчөдөр овогтой Отгонбаяр нар нь өнөөдрийн хүртэл төлбөр тооцоогоо барагдуулаагүй байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 961,998.84 төгрөг, үндсэн хүү 1,358,188.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,512.28 төгрөг төлсөн. Одоогоор 5,038,001.16 төгрөгийн үндсэн зээл, 2,054,644.26 төгрөгийн үндсэн зээлийн хүү, 513,611,06 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийтдээ 7,606,306 /долоон сая зургаан зуун мянга гурван зуун зургаа/ төгрөгийн зээл хүүг төлөх шаардлага тавьсан боловч талахгүй байсаар өдөийг хүрлээ.
Иймд Босоо овогтой Байгалмаа, Төмөрчөдөр овогтой Отгонбаяр нарын орлого, эд хөрөнгөөс нь үндсэн зээл 5,038,001.16 төгрөгийн үндсэн зээл, 2,054,644.26 төгрөгийн үндсэн зээлийн хүү, 513,661.06 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийтдээ 7,606,306 /долоон сая зургаан зуун мянга гурван зуун зургаа/ төгрөгийн хохиролыг барагдуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Байгалмаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Цогтцэций сумын Капитал банкнаас 6 сая төгрөг зээлсэн үнэн болно. 7,606,306 төгрөгийг төлж барагдуулна. Үндсэн зээл 5,038,001.16 төгрөг
Үндсэн зээлийн хүү 2,054,644 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү 513,661 төгрөг нийт 7,606,306 төгрөгийн хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь зээлийн гэрээний үлдэгдэл 7,606,306 төгрөгийг хариуцагч Б.Байгалмаа, Т.Отгонбаяр нараас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Байгалмаа, Т.Отгонбаяр нар нь “Капитал банк” ХХК-аас 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №2005000032 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийг авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухай хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Т.Отгонбаяр нь Өвөрхангай аймгийн нотариатын тойргийн №900 итгэмжлэлээр Б.Байгалмаад хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг бүрэн итгэмжлэн олгосныг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Б.Байгалмаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийг хохиролгүй болгохоор шүүхэд хариу тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Зээлийн гэрээний үүрэгт 7,606,306 төгрөг гаргуулах тухай “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч Б.Байгалмаа, Т.Отгонбаяр нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,650 төгрөгөөс 68.325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000020815 тоот данснаас 68,325 төгрөг, хариуцагч Б.Байгалмаа Т.Отгонбаяр нараас 68,325 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО