| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0589/Э |
| Дугаар | 638 |
| Огноо | 2018-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 638
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Алтанцэцэг,
хохирогч ...,
шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...д холбогдох эрүүгийн ……… дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч ... нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси таур барилгын зүүн урд талын авто зам дээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа огцом эргэж осол гаргах шахсан гэх шалтгаанаар иргэн ...той маргалдан улмаар түүний уруул хэсэгт машины хаалганы борооны хаялгаар хатгаснаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зүүнээсээ баруун тийш эргэх гээд тусгай зурвас дээр зогсож байхад жийп машин холоос ирж байхаар нь би амжиж орсон. Тухайн зам 3 эгнээтэй байсан ба би нилээн явж байтал араас нэг машин гэрлээрээ дохиод байхаар нь 2 дугаар эгнээ рүү ороод зам тавьж өгсөн. Гэтэл зүүн гар талаас орж ирээд зам хашиж зогссон. Би араагаа салгаагүй хөл тоормос дээр гишгэсэн байхдаа цонхоо онгойлготол нөгөө жийп машины жолооч /.../ машины цонхоор хоёр гараа оруулаад миний хоолойг боосон. Тэр үед машины борооны хаялганы наалт нь салаад машин руу орж ирсэн. Би боолтонд ороод ухаан балартаад сэргэсэн гэв.
Хохирогч ... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Жаргалан хотхон болон Солонгосын элчин сайдын хойд замаар зүүнээс баруун тийш явж байж байтал “Соната” маркийн машин эсрэг урсгалаас огцом эргээд орж ирэхээр нь би тоормос гишгэсэн. Хэрэв би амжиж тоормос гишгээгүй бол осол болох байсан. Би уг машины араас нь гүйцэж түрүүлж очоод “яаж байгаа юм бэ” гэхэд “миний яаж явах нь чамд хамаагүй” гэж маргалдсан. Би жолоочийн хажуу талаас гараараа нидрэхэд ... борооны хаялагаар миний уруул руу цохисон. Би “MBG” нэртэй эмнэлэгт очиж оёо тавиулсан гэв.
Хавтаст хэргээс:
Шүүгдэгч ... мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Би дуудлагаар Энхжин хотхоноос нэг эмэгтэйг /Байгаль/ аваад хотын төв рүү явж байхад Жаргалан хотхоны урд талын зам дээр буцаж эргэхэд ... машин хол явж байсан. Би нэгдүгээр эгнээнд ортол хойноос асар хурдтай ирээд сигналдахаар нь хажуугаар гарах гэж байгаа юм байна гэж бодоод хоёрдугаар эгнээ рүү шилжсэн. Тэгтэл тэр машин нэгдүгээр эгнээгээр гүйцэж түрүүлээд миний урд шахаж ирж зогсоод жолооч /.../ нь бууж ирэхээр нь би цонхоо онгойлгоод “яасан бэ” гэхэд цонхоор хоёр гараа оруулаад миний цамцны захаас заамдаж, зүүж явсан гинжээр хоолой боосон. Тэр үед хаалганы борооны хаялаганы наалт салж цонхоор орж ирсэн. Би гарыг нь тавиулах гэхэд миний гар хүрэхгүй болохоор нь борооны хаялагаар түүний нүүр рүү нь хатгаж боолтыг тавиулаад цонхоо хаасан…гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,
Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2018 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн үед өөрийн ... улсын дугаартай хар саарал өнгийн “...” маркийн машинаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны урд талын зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байхад эсрэг талын урсгалаас ... улсын дугаартай саарал өнгийн “Хьюндай Соната” маркийн автомашин огцом эргэж осол гаргахаа шахсан. Би тэр машины урд талд нь гарч хашиж зогсоосон. Би машинаасаа буугаад “яаж яваад байгаа юм бэ” гэхэд “яаж явах явах нь чамд хамаагүй” гэж маргалдаад намайг заамдсан. Би ч гэсэн тэр хүнийг заамдаад баруун гараараа уг жолоочийн зүүн хацар руу нидэртэл нөгөө жолооч залуу /.../ баруун гартаа барьж байсан хатуу зүйлээр миний уруул руу нэг удаа хүчтэй цохисон. Би “MBG” нэртэй Гэмтэл согогийн эмнэлэгт очиж урууландаа 5 оёдол тавиулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би нөхөр ...той хамт түүний машинтай Жаргалан хотхоны урд талын замаар явж байтал нөгөө урсгалаас нэг машин огцом эргэж орж ирсэн. Манай нөхөр уурлаад тэр машиныг гүйцэж очоод урд нь очиж машинаа зогсоогоод нөгөө машины жолооч /.../ дээр очоод “чи яаж яваад байгаа юм бэ” гэж маргалдаад нөгөө машины жолоочийг /.../ заамдаад байхаар нь би очоод “боль” гэхэд ... машин дотроосоо нарийн урт төмрөөр нөхөр ...ын нүүр рүү цохисон. Манай нөхрийн уруул нь сэтэрсэн цус гарч байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Жаргалан хотхоны ойролцоо явж байтал гэнэт дунд оврын жийп машин таксины урдуур огцом хааж зогссон. Машин дотроос ууртай залуу /.../ бууж ирээд жолоочийн талын цонхыг маш хүчтэй цохисон. Жолооч /.../ цонхоо онгойлгоход ... таксины жолоочийг заамдаад “чи муу яагаад байгаа юм бэ” гэсэн. Жолооч ах /.../ заамдсаныг тавиулах гээд гараа сарвалзаад байсан. Жолооч /.../ ах тэр залууг /.../ хүчтэй цохиогүй. Удалгүй цаанаас нэг эмэгтэй /Оюунзаяа/ ирээд “боль боль” гээд тэр залууг /.../ аваад явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №5799 дугаартай дүгнэлтэнд:
1. ...ын биед доод уруулд зүсэгдсэн шарх, уруулын дотор салстад язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. /хх-ийн 23-р хуудас/,
Хохирогчийн өргөдөл /хх-ийн 10-р хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 24-26-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч М.Ариунаагийн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ... нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси таур” төвийн урд талын авто зам дээр ... улсын дугаартай “Хюндай Соната” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа хохирогч ...ын ... улсын дугаартай “...” маркийн тээврийн хэрэгслийн урдуур эргэсний улмаас хохирогч ... нь “осол гаргах шахлаа” гэх шалтгаанаар маргаан үүсгэсэн ба шүүгдэгч ... нь хохирогч ...ын “доод уруулд зүсэгдсэн шарх, уруулын дотор салстад язарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч ...ын …Би 2018 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн үед өөрийн ... улсын дугаартай, хар саарал өнгийн, “...” маркийн машинаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны урд талын зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байхад эсрэг талын урсгалаас ... улсын дугаартай саарал өнгийн, “Хьюндай Соната” маркийн автомашин огцом эргэж осол гаргахаа шахсан. Би тэр машины урд талд нь гарч хашиж зогсоогоод машинаасаа буугаад “яаж яваад байгаа юм бэ” гэхэд “яаж явах явах нь чамд хамаагүй” гэж маргалдаад тэрээр намайг заамдсан. Би ч гэсэн тэр хүнийг заамдаад баруун гараараа уг жолоочийн зүүн хацар руу нидэртэл ... баруун гартаа барьж байсан хатуу зүйлээр миний уруул руу нэг удаа хүчтэй цохисон. Би “MBG” нэртэй Гэмтэл согогийн эмнэлэгт очиж урууландаа 5 оёдол тавиулсан. Эмчилгээний зардал, унааны зардалд нийт 284.550 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Гэрч ...гийн …Би нөхөр ...той машинтай Жаргалан хотхоны урд талын замаар явж байтал нөгөө урсгалаас нэг машин огцом эргэж орж ирсэн. Манай нөхөр уурлаад тэр машиныг гүйцэж очоод урд нь очиж машинаа зогсоогоод нөгөө машины жолооч /.../ дээр очоод “чи яаж яваад байгаа юм бэ” гэж маргалдаад нөгөө машины жолоочийг /.../ заамдаад байхаар нь би очоод “боль” гэхэд ... машин дотроосоо нарийн урт төмрөөр нөхөр ...ын нүүр рүү цохисон. Манай нөхрийн уруул нь сэтэрсэн цус гарч байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Гэрч Ж.Байгалийн …Жаргалан хотхоны ойролцоо явж байтал гэнэт дунд оврын жийп машин таксины урдуур огцом хааж зогссон. Машин дотроос ууртай залуу /.../ бууж ирээд жолоочийн талын цонхыг маш хүчтэй цохисон. Жолооч /.../ цонхоо онгойлгоход ... таксины жолоочийг заамдаад “чи муу яагаад байгаа юм бэ” гэсэн. Жолооч ах /.../ заамдсаныг тавиулах гээд гараа сарвалзаад байсан. Жолооч /.../ ах тэр залууг /.../ хүчтэй цохиогүй…гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №5799 дугаартай дүгнэлтэнд:
1. ...ын биед доод уруулд зүсэгдсэн шарх, уруулын дотор салстад язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. /хх-ийн 23-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгч ...г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгээс “... нь хохирогч ...ын боолтонд орсон тул аргагүй хамгаалалт хийж хохирогчийг цохисон тул М....д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Аргагүй хамгаалалт нь өөрийн болон ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийг бусдын хууль бус халдлага, довтолгооноос хамгаалахаар хийсэн үйлдэл байхыг шаарддаг.
Энэ хэргийн тухайд хохирогч ... нь “зам дээр огцом эргэж осол гаргах шахлаа” гэх шалтгаанаар шүүгдэгч ...тэй маргаж заамдсаныг амь нас, эрүүл мэндэд нь аюул учруулахаар халдлага гэж үзэхгүй тул шүүгдэгч ...г аргагүй хамгаалалт хийсэн гэх өмгөөлөгчийн саналыг үндэслэлгүй гэж дүгнэв.
Хохирогч ...ын хувьд “шүүгдэгч ...г Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн” талаарх гомдол мэдээллийг зохих байгууллага, албан албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх байтал замын зорчих хэсэг дээр шүүгдэгчтэй маргалдан заамдалцсан нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон төдийгүй хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч ...г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч ...ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч ...гээс эмчилгээний болон тээврийн зардалд 284.550 төгрөг нэхэмжилжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг үзэхэд: хохирогч ...ын шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг /хх-ийн 25-р хуудас/, эмчилгээ болон эм тарианы зардалд 155.550 төгрөг /хх-ийн 25-26-р хуудас/ нийт 163.550 төгрөгийг шүүгдэгч ...гээс гаргуулж, хохирогч ...од олгохоор шийдвэрлэв.
Харин шатахууны үнэ 121.000 төгрөгийн /хх-ийн 80-81-р хуудас/ баримт авагдсан боловч бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардалд хамаарахгүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч ...г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч ... болон түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нар мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч ...д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь “ЦББ” ХХК-нд таксины жолооч ажилтай хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.