Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 641

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буяндэлгэр хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,

иргэдийн төлөөлөгч ...,

хохирогч ..., ..., ..., ..., ..., ..., ..., 

шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Б.Билгүүн,

шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..., ... нарт холбогдох эрүүгийн …….. дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн,

2. Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Яллагдагч ... нь ганцаараа:

2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ...г “мөнгө түр зээлүүлээч” хэмээн хуурч, 1.300.000 төгрөгийг нь залилан авсан,

2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ...г “9911-тэй дугаар зөндөө байгаа олж өгч болно” хэмээн хуурч, нийт 35.000.000 төгрөгийг нь залилан авсан,

...г “Мон Эн Ко компаниас акталж байгаа Ниссэн Патрол машинуудыг хямд худалдах гэж байна” хэмээн хуурч 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Хөгжим бүжгийн коллежийн хойд талын автомашины зогсоолд бэлнээр 30.000.000 төгрөгийг, 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөн газарт бэлнээр 12.000.000 төгрөгийг, 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөн газарт бэлнээр 12.000.000 төгрөгийг тус тус залилан авч, ...д 9.000.000 төгрөгний, ...д 30.000.000 төгрөгний, ...од 3.000.000 төгрөгний, ...д 12.000.000 төгрөгний, нийт 54.000.000 төгрөгний хохирол учруулсан,

...г “9911-тэй Оюутолгойгоос хямдхан авч өгнө” хэмээн хуурч, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөгийг, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөгийг, нийт 15.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... дугаартай дансанд шилжүүлүүлж залилан авсан,

2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ..., ... нарыг “Оюутолгой ХХК-иас 9911-тэй дугаарууд гарч байна, авч өгнө” хэмээн хуурч, өөрийн Хаан банкны ... дугаартай дансанд, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороололд байрлах Хаан банкны салбараас ах ...ынх нь дансаар 10.000.000 төгрөгийг шилжүүлүүлэн, мөн нийт 1.800.000 төгрөгний үнэлгээтэй Ай фоне 5 эс /Iphone5s/ маркийн 3 ширхэг гар утсыг нь залилан авч, ..., ... нарт 11.800.000 төгрөгний хохирол учруулсан,

...ийг “3 хоногийн хугацаатай мөнгө зээлээч” хэмээн хуурч, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Таван-Эрдэнэ” хүнсний зах дээр бэлэн 5.000.000 төгрөгийг залилан авсан,

...ыг “манай Оюутолгой компани акталж байгаа дугааруудаа зарж байгаа” хэмээн хуурч, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 15.000.000 төгрөгийг, 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөгийг, өөрийн Хаан банкны ... дугаартай дансанд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Худалдаа хөгжлийн банкнаас шилжүүлүүлж, нийт 25.000.000 төгрөгийг залилан авсан,

2014 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэн ...г “9911, 9909-тэй дугаар хямд өгнө” хэмээн хуурч, өөрийн Хаан банкны ... дугаартай дансанд 5.300.000 төгрөгийг нь Дархан хотоос шилжүүлүүлэн залилж авсан, мөн 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод орших гэртээ 4.700.000 төгрөгийг бэлнээр, нийт 10.000.000 төгрөгийг залилан авсан,

2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ...ыг “Манай байгууллагын гадаад иргэд нутаг буцах гэж байгаа, тэдний 9911-тэй дугаарууд хямд үнээр худалдаж байна” хэмээн хуурч, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо  Дүнжингаравын 45 дугаар байрны 31 тоотод бэлнээр 5.000.000 төгрөгийг, өөрийн Хаан банкны ... дугаартай дансанд 20.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Пирамид төв дотор байрлах Хаан банкны салбараас шилжүүлүүлж, нийт 25.000.000 төгрөгийг залилан авсан,

...г “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны 1 давхрын зааланд хүүхдийн цэцэрлэг байгуулж хамтран ажиллуулъя” хэмээн хуурч, цэцэрлэг байгуулж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 59.000.000 төгрөгийг, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 11.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсан дахь Хаан банкнаас өөрийн Хаан банкны ... дугаартай дансанд шилжүүлүүлж, нийт 70.000.000 төгрөгийг залилан авсан,

...ийг “удаахгүй мөнгийг нь өгнө, ажлаа бүтээх гэсэн унаагүй болоод байна” хэмээн хуурч, 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 33 нэр төрлийн 13.359.500 төгрөгний үнэлгээтэй цэцэрлэгийн эд хөрөнгийг, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автозогсоолын орчим 9.500.000 төгрөгний үнэлгээтэй, номер, дугааргүй, гаалиар орж ирсэн Приус-20 маркийн автомашиныг залилан авч, ...ид нийт 22.859.500 төгрөгний хохирол учруулсан,

...ыг “Оюутолгой компаниас 2 ширхэг Ланд машин хямд авч өгнө, 9911-тэй дугаар хямд авч өгнө” хэмээн хуурч, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драмын театрын үүдэнд бэлнээр 18.000.000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чингис зочид буудлын гадна бэлнээр 5.000.000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Выставка дэлгүүрийн урд бэлнээр 5.000.000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драмын театрын үүдэнд бэлнээр 1.800.000 төгрөгийг, нийт 29.800.000 төгрөгийг залилан авсан,

2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ...ыг “мөнгө зээлээч” хэмээн хуурч, 4.601.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... дугаартай дансанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богд ар хорооллын /Төмөр зам/ Хаан банкнаас шилжүүлүүлэн залилан авсан,

2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ...ыг “утас зээлээр худалдан авъя” хэмээн хуурч, зарж байсан Ай фоне 6 /Iphone6/ маркийн, 1.170.000 төгрөгний үнэлгээтэй гар утсыг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны 31 тоотод залилан авсан,

2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт гар утасны худалдааны төвийн лангуун дээр ажилладаг ...ийг “Би Оюутолгойд ажилладаг, маргааш мөнгийг нь өгнө, барьцаанд нь машинаа үлдээе” хэмээн хуурч, ...гээс залилан авсан Тоёота Ист машиныг манай нөхрийн машин байгаа юм гэж барьцаанд үлдээж, 488.000 төгрөгний үнэлгээтэй Самсунг Мега, Эл Жи /LG/  маркийн 2 ширхэг гар утсыг нь залилан авсан,

 

Яллагдагч ..., ... нар бүлэглэн:

2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ану Үжин” ресторанд ...ыг “Хөдөө аж ахуйн яамны төслийн зээл дээр ажилладаг, төслийн зээл гаргаж өгнө” хэмээн хуурч, бэлнээр 15.000.000 төгрөгийг нь залилан авсан,

2015 оны 08 дугаар сард Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Төмөр замын вокзалын орчим ...г “мөнгийг нь дансаар шилжүүлнэ” хэмээн хуурч, 8.100.000 төгрөгний үнэлгээтэй Тоёота Ист маркийн автомашиныг залилан авсан,

2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн төвд орших Баянбулаг зочид буудалд ..., ..., ... нарыг “хамтран ажиллана, хятадын хөрөнгө оруулалтаар мах бэлтгэн нийлүүлэх гэрээ хийж явна, компани байгуулах ёстой, бичиг баримт бүрдүүлэхэд зарцуулна” хэмээн хуурч, мөн өдөр ...аас бэлнээр 2.000.000 төгрөгийг, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ...ын 3.000.000 төгрөгийг, ...ийн 5.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг “Ганхас сора” ХХК-ийн данс руу ...ээр Төв аймгийн Баянчандмань сумын Төрийн банкны дансаар шилжүүлүүлж авсан, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ...ын 4.500.000 төгрөгийг, ...ийн 2.000.000 төгрөг, нийт 6.500.000 төгрөгийг “Ганхас сора” ХХК-ний данс руу Баянхонгор аймгийн Төрийн банкны дансаар шилжүүлүүлж авсан, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ...ээс бэлнээр 500.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Улсын бүртгэлийн хэлтэс дотор авсан, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ...ээс 1.000.000 төгрөгийг ...гийн данс руу Баянхонгор аймгийн Төрийн банкны салбараас шилжүүлүүлж авсан, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ...ээс 14.000.000 төгрөгийг “Ганхас сора” ХХК-ний данс руу Баянхонгор аймгийн Төрийн банкны дансаар шилжүүлүүлж авсан, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ...аас бэлнээр 2.000.000 төгрөгийг Баянхонгор аймгийн төвд орших Баянбулаг зочид буудалд авсан, 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ...ээс 1.000.000 төгрөгийг ... гэгчийн Хаан банкны дансанд Баянхонгор аймгийн Хаан банкны салбараас шилжүүлүүлж авсан, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн төвд ...ээс бэлнээр 1.000.000 төгрөгийг авсан,  2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ...ы 300.000 төгрөг, ...ийн 1.000.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийг ...гийн хэлснээр ... гэгчийн Хаан банкны дансанд Баянхонгор аймгийн Хаан банкны салбараас ...ээр шилжүүлүүлж авсан, 2015 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Баянчандмань сумын төвд ...ээс бэлнээр 1.000.000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын эхээр ...аас 675.000 төгрөгийг ...ын данс руу шилжүүлүүлж залилан авч, ...д 4.300.000 төгрөгний, ...д 8.175.000 төгрөгний, ...эд 26.500.000 төгрөгний хохирол учруулан,

 

Яллагдагч ... ганцаараа:

2015 оны 07 дугаар сард  Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Төмөр замын вокзалын орчим ...г “мөнгийг нь дансаар шилжүүлнэ” хэмээн хуурч, 9.000.000 төгрөгний үнэлгээтэй Приус-20 маркийн авомашиныг нь залилан авсан,

2016 оны 09 дүгээр сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт ...г “төслийн зээлэнд оруулж өгнө” хэмээн хуурч, 2.300.000 төгрөгийг нь залилан  авсан,

2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэн ...г хуурч мэхлэн хөдөө аж ахуйн чиглэлээр төслийн 100.000.000 төгрөгний зээл гаргуулж өгнө гэж итгүүлэн Эх даян дэлхий нэртэй хоршооны 3108210197 дугаартай данс руу 9.850.000 төгрөгийг шилжүүлүүлэн залилан авч, яллагдагч ... нь нийт 373.093.500 төгрөгийн, яллагдагч ... нь нийт 83.225.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ...гээс 5.300.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан 10.000.000 төгрөг аваагүй. ...гийн эхнэрийн данс руу 300.000 төгрөгийг буцааж өгсөн. 5.000.000 төгрөг авсан. ... “ зээлсэн мөнгөө хурдан  өг” гэхээр нь 10.000.000 төгрөг авсан гэсэн бичиг хийж өгсөн. ...гийн эхнэр “... нь 5.300.000 төгрөг авсан нь үнэн” гэж мэдүүлэг өгсөн. “Авъяаслаг багачууд” цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн байсан. Нэг давхрын байрыг эзэнтэй нь тохиролцож түрээсийн гэрээ байгуулан цэцэрлэгийн засвар үйлчилгээг хийлгэн, ...оос шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авч тохижуулсан. Энэ талаарх зурагнууд бичиг баримтанд байдаг. Ямар нэгэн байдлаар хэн нэгнийг хуурах зорилго байгаагүй. Над руу гэрчилгээгээ ав гэж ярихад нь би 461 дүгээр хорих ангид хоригдсон байсан тул гэрчилгээгээ авч чадаагүй байтал хүчингүй болсон. Би Оюутолгой компаний гэрээт “Ред пад”  компанид ажилладаг байсан. 9911-тэй дугаар болон машин гаргах нь албан ёсны биш хэдий ч хүмүүсээс асуухад болно гэхэд нь бүтнэ гэж бодсон. Эхний авсан мөнгийг дараагийн хүнээс авсан мөнгөөр төлсөөр байгаад өрөнд орсон. Бусад хохирогч нараас авсан зүйлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Намайг ...тэй хамтарч хүмүүсийг хохироосон гэдэг. “Ганхас сора” ХХК нь мах экспортлох тусгай зөвшөөрөлтэй байсан. Тухайн үед би Бүгд найрамдах Солонгос улсад хөхний хорт хавдрын хагалгаанд орсон тул мөнгө хэрэгтэй байсан. ... надтай уулзах үедээ Зайсанд байртай, газартай, хувийн хаустай, америк бараа, хувцас манай хүүхдүүдэд өгч байсан. Мөн хүүхдийн цэцэрлэг байгуулсан байсан тул ...т итгэсэн. Иймд хамаатан садныхаа хүмүүс болон худ ургаасаа мөнгө авч 50.000.000 төгрөгийг ...т өгөхдөө нотариатаар батлуулсан. ... манай аав “Хүргэлт сервис” компанийн захирал гэж хэлсэн. Баатархүүгээс Приус 20 маркийн машин авсан. Энэ машин нь Баатархүүгээс авч байгаа гуравдахь машин байгаа юм. Өмнө нь хүнээр дамжуулан Баатархүүтэй танилцсан. Баатархүү рүү очиж “би махны төсөлд ...тэй хамтарч ажиллаж байгаа” гэж хэлсэн. Баатархүүд урьдчилгаа 2.000.000 төгрөг өгч Приус 20 маркийн машин авсан нь үнэн. Тухайн үед Баатархүүтэй уулзаж байхад ... ажлыг чинь хөөцөлдөх гэтэл машин унаагүй байна гэсэн. Баатархүүд “Би энэ хүнтэй хамтарч ажиллаж байгаа надаас 50.000.000 төгрөг авсан. Чи энэ хүнд машин унаа өгч туслаарай” гэж хэлсэн. Харин ... Баатархүүгээс “Ист” машиныг авахад нь би хамт байгаагүй. ...ийг Баатархүүтэй уулзуулсан нь миний буруу. Амарбуянт миний багийн найз, нөхөр нь хууль зүйн яаманд ажилладаг, бид хамаатан садангийн хүмүүс. Намайг махны төсөл байна гэхэд 15.000.000 төгрөгийг ...т өгсөн. Ах, дүү хүмүүс хэдий ч хоорондоо маргалдаж цагдаагийн байгууллагад хандсан. Энэ бүх хохирлыг би барагдуулсан. Би хувиараа бизнес эрхэлдэг байсан. Мөн төрийн албан хаагч тул хүмүүс надад итгэсэн. Иймд бүх хүмүүсийн хохирлыг өөрөө төлж барагдуулсан гэв.

Хохирогч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2013 оны 12 дугаар сарын сүүлээр ...т 54.000.000 төгрөг өгсөн. Надад 9.000.000 төгрөг, 2 хуучин машин 14.000.000 төгрөгт тооцож өгсөн. Одоо 34.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ үйл явдал 6 жилийн өмнө болсон тул би сайн санахгүй байна. Дараа дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцоно. ... бид хоёрын хооронд байгуулагдсан гэрээ, ...ийн гар бичмэл баримт дутуу байна гэж үзэж байна. Би 135.000.000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл 15.000.000 төгрөг болсон байна гэв.

Хохирогч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ...т 9911-тэй дугаар авна гэж 25.000.000 төгрөг өгсөн. Үүнээс 4.000.000 төгрөг авсан. ...ийн дүү надад “Имарт” худалдааны төвөөс 6.000.000 төгрөгийн бараа худалдан авах эрхийн бичиг өгсөн боловч 4.000.000 төгрөгийн эрхийг ашигласан. Уг эрхийн бичиг нь 7 хоногийн хугацаатай байсан тул 2.000.000 төгрөгийн эрхийг ашиглаж чадаагүй, гэхдээ 2.000.000 төгрөгөө ашиглаж чадаагүй талаар надад баримт байхгүй. Би ...ээс 17.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад 9911-тэй дугаар авч өгье гээд 25.000.000 төгрөг авсан. Эхлээд 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн дараа нь 20.000.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн тул 25.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... намайг “цэцэрлэг байгуулъя, хөрөнгө оруулъя” гэж хэлсэн юм шиг мэдүүлэг өгч байна. Би 2014 оны 08 дугаар сард “Үнэгүй.мн” сайтын зараас хамтарч ажиллана гэсэн зар харсан. Манай гэртэй ойрхон Хөдөө аж ахуйн сургуулийн хажууд 45 дугаар байрны 1 давхрыг надад үзүүлж, манай аавын дүү энэ байрыг барьсан,би өөрөө 5 давхарт нь амьдардаг гэж хэлсэн. Би ямар үйл ажиллагаа явуулах вэ гэхэд би өөрөө 2 хүүхэдтэй тиймээс цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байна. Та хөрөнгө оруулж чадах уу 210.000.000 төгрөгийн төсөл байна гэхэд нь би эхлээд үйл ажиллагаагаа эхлүүлсний дараа хөрөнгө оруулалт хийж болно гэсэн. Гэтэл ... “олон улсын цэцэрлэг байгуулъя” гээд надаас 70.000.000 төгрөгийг бэлнээр авмаар байна гэхэд нь би дүргүйцэж 210.000.000 төгрөгийг 3 хуваабал болно. Тоног төхөөрөмжүүдийг би аваад өгч болох байх харин бэлэн мөнгө өгөх шаардлагагүй гэж бодож байна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа ... би цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл гаргахын тулд Отгонбагана гэдэг ахтайгаа ярьсан гэж надад хэлж байсан. 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ...тэй уулзахад 100 хүүхэдтэй цэцэрлэг байгуулъя гэхэд нь би 45 хүүхэдтэй байхад хангалттай гэж хэлсэн. ... “та ерөнхий захирал нь бол харин би өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулъя. Та өдөр тутмын ажиллагаанд оролцох шаардлагагүй. Би өөрөө багш нарыг олно гэсэн” энэ бүхэн надад таалагдаагүй. ...т би “хөрөнгө оруулахаа болилоо” гэж хэлсэн. Намайг гэртээ байхад ... “Сарантуяа эгчээ Отгонбагана ах мөнгөө хурдан байршуул, тэгээд тусгай зөвшөөрлийг гаргаж өгье” гэж байна. Манай аав 70.000.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн байгаа, та мөнгө шилжүүлчих” гэж хэлэхэд нь тусгай зөвшөөрөл гарсан тохиолдолд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж болно байх гэж бодоод хадгаламж зээлийн хоршооноос мөнгө авч Хаан банкны данс руу нь 59.000.000 төгрөгийг 16 цаг 59 минутад шилжүүлсэн. Үлдсэн 11.000.000 төгрөгийг шилжүүлж чадаагүй. Гэтэл ... манай аав уурлаад байна, аавтайгаа хамт цэцэрлэгийн тоног төхөөрөмж цуглуулахаар явмаар юм байна гэж ярьдаг байсан. ... үргэлж аавтайгаа ярьдаг байсан. ... аавыгаа “Хүргэлт Сервис” ХХК-ийн захирлаар ажилладаг гэж хэлдэг байсан. Мөн 100.000.000 долларын байшинтай та авах уу гэдэг байсан. ... бид хоёр багш нарын сонгон шалгаруулалт хийсэн. ... ... 2018 оны 09 дүгээр сарын 02-ны орой Зайсангийн ойролцоо байрлах баранд хүрээд ир гэхээр нь би  нөхөртэйгээ очсон. Гэтэл ... нөгөө захирал ...тэйгээ хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн сууж байсан. Тухайн үед хоорондоо ярьж байхдаа “гэнэн хөгшин хүмүүсийн мөнгийг салгах хэрэгтэй” гэдэг үг сонсогдсон. Би маргааш нь гэртээ ...ийг дуудаж чамтай ажил нийлэхгүй байна гэж хэлсэн. Гэтэл ... аав руугаа залгаад “Сараа эгч хөрөнгө оруулахаа болилоо” гэж байна гэж ярьсан. Банк руу очоод мөнгөө авъя гэхэд иргэний үнэмлэхээ олохгүй байна гэсэн. Үнэмлэхээ олохгүй байна гэх шалтгаанаар 1 сарын хугацаа өнгөрсөн Мөн хүүхэд өвдсөн Эх нялхаст хэвтэж байна гэсэн. Би надад мөнгө хэрэгтэй байна. Чи надад дансныхаа хуулгыг үзүүл гэхэд ... 70.000.000 төгрөг дансанд байгаа гээд баримт явуулсан би банкнаас мобайлаар хуулгаа аваад өгье гээд миний мэйл рүү явуулсан. Хуулгыг нь харахад мөнгө байсан. Би хуулгыг нь хараад мөнгө байгаа юм байна гээд итгэж байсан. Нөхөр бид хоёр хойшоо явах гэтэл Сараа эгчээ та мөнгөө байлгаж байгаач тусгай зөвшөөрөл гарах гээд байна гэхэд нь би залуу хүний хийж байгаа ажлыг мөнгөөр барьж боогоод яахав гэж бодож мөнгөө авахгүй хойшлуулаад байсан. Намайг 11 сарын эхээр ирэхэд цэцэрлэг байгуулчихсан, тохижуулчихсан, тоног төхөөрөмжтэй, багш нартай болсон байсан. Мөн миний хуурай дүү Энхзул нарийн бичиг болсон байсан. Надаас авсан мөнгөө цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан гэдэг нь худлаа. 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр миний шилжүүлсэн 59.000.000 төгрөгийг тэр өдрөө данснаасаа гаргасан байсан. Мөн 11.000.000 төгрөг шилжүүлсэн мөн тэр өдрөө данснаасаа гаргасан байсан. Бавуудоржоос тоног төхөөрөмжүүдийг луйвардан авч цэцэрлэг тохижуулчихаад надад би эдгээр ажлуудыг хийсэн, цэцэрлэгийн гадна орчинг тоглоомоор тохижуулсан гэж үзүүлсэн. Гэтэл цэцэрлэгийн тоглоом биш СӨХ-ийнх байсан. Иймд ... нь луйвар хийх зорилготой байсан нь харагдаж байна. Би 70.000.000 төгрөгөөс 6.000.000 төгрөг авсан. Энэ мөнгийг миний хүү хуримаа хийх болоод яаралтай мөнгө хэрэгтэй байсан тул авсан. ...ийн ээж болон ар гэрээс цувуулж мөнгө авсан одоо 60.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ...т 2014 оны 10 дугаар сард цэцэрлэгийн эд хогшил болох 32 нэр төрлийн 20.000.000 төгрөгийн эд зүйл өгсөн. 2015 оны 03 дугаар сард Приус маркийн машиныг 11.000.000 төгрөгөөр үнэлэн өгсөн. Эдгээрийг жагсаалтаас хасаад одоо 22.800.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надаас нийт 4.601.000 төгрөг авсан. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд 300.000 төгрөгөөр, 500.000 төгрөг төлсөн байгаа. Мөн өчигдөр 1.000.000 төгрөг төлсөн тул би гомдол, саналгүй, нэхэмжлэх хохирол төлбөргүй гэсэн баримт бичиж өгсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

 

1. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ... эгч “мөнгөний хэрэгцээ гараад байна, мөнгө зээлэх хүн байна уу” гэхээр нь танидаг хүмүүсээс мөнгө асуусан боловч олдоогүй. Тэгээд би хүүхдийнхээ хадгаламжийн данснаас 1.300.000 төгрөг авч ... эгчид зээлсэн. Иймд  ...ээс 1.300.000 төгрөг нэхэмжилж байна…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 49-р хуудас, 6-р хавтас 76-р хуудас/,

  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2014 оны 08 дугаар сарын сүүлээр “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, багш авна” гэсэн зарын дагуу холбогдоход “ирж уулзаарай” гэхээр нь хаягийн дагуу очиж уулзахад ... байсан. Намайг очиход эрхлэгч авсан байгаа, таныг багшаар авахаар болсон гэж хэлсэн. Тухайн өдрөөс эхлэн ...ийг таньдаг болсон. Цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл авахад шаардагдах бүх бичиг баримтуудыг 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд би хариуцаж, боловсруулсан. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын эхээр Нийслэлийн боловсролын газрын комисс ирж үзсэн. Харин тусгай зөвшөөрөл гарсан эсэхийг мэдэхгүй. Тухайн үед цалин мөнгө өгөхгүй байхаар нь 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр ажлаасаа гарсан. Үүнээс хойш ...тэй холбогдоогүй…гэжээ. /хх-ийн 6-р хавтас 120-р хуудас/,

 

2. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2013 оны 12 дугаар сарын 27-ны ... надад “9911-тэй дугаар байгаа олж өгч болно” гэхээр нь эхлээд 5.000.000 төгрөг, дараа нь 10.000.000 төгрөг, 10.000.000 төгрөг, 10.000.000 төгрөг, нийт 35.000.000 төгрөг шилжүүлсэн. ...ээс 35.000.000 төгрөгөө бүрэн хүлээж авсан. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй …гэжээ. /1хх-ийн 40-41-р хуудас, 3-р хавтас 97-р хуудас/

  •  Хохирогч ...гийн дансны хуулга /хх-ийн 3-р хавтас 98-100-р хуудас/

 

3. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2014 оны 03 дугаар сарын эхээр ... над руу залгаад Ховд аймгийн Дарви сумын нутагт байдаг Хөшөөтийн уурхайд явж байсан “Ниссан Патрол Вай 61” маркийн машинуудыг худалдах гэж байна, чи сонирхох уу, би Марк гэдэг Хөшөөтийн уурхайд ажилладаг. Австралийн иргэнээр туслуулж энэ машинуудыг авах гэж байгаа. Хэрэв машин авна гэвэл Марктай уулзуулна, гэрээ хэлцэл хийж байгаад авна. Харин мөнгөө яаралтай өнөө маргаашгүй өгөх хэрэгтэй байна” гэсэн. Үнэ ханш нь хямд байсан учир би худалдан авахаар шийдсэн. Би найз Тулга, Батболд нарт энэ талаар хэлэхэд манай 2 найз надад итгэсэн учир авахаар шийдсэн. Батболд мөн хүргэн ахдаа хэлээд тэр нь бас нэгийг авахаар болоод би энэ хүмүүсийн мөнгийг бөөгнүүлээд ...т мөнгө өгч байсан. Нийт 54.000.000 төгрөг өгснөөс 9 сая төгрөг нь минийх, 30 сая төгрөг нь Тулгынх, 3 сая төгрөг нь Батболдынх, Батцэрэн 12 сая төгрөгийг тус тус өгсөн.  Машин захиалснаас хойш 14 хоногийн дараа бид нарын машин гээд 4-5 ширхэг машины зураг үзүүлсэн ба уг зураг дээр ямар нэгэн улсын дугаар байгаагүй. ...2015 оны 6 сард аав Дамдинсүрэнгээс 3 сая төгрөг авсан. Одоо 51 сая төгрөг үлдээд байна…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 247-249, 250-р хуудас, 2-р хавтас 7-р хуудас, 6-р хавтас 160-р хуудас/,

  • Хохирогч ...гийн өргөдөл /хх-ийн 1-р хавтас 241-242-р хуудас/,
  • Хохирогч ...ын мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 2-3-р хуудас/,
  • Хохирогч ...ын мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 6-р хуудас/,
  • Хохирогч ...гийн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 10-11-р хуудас/,
  • ...гийн дансны хуулга /хх-ийн 2-р хавтас 12-13-р хуудас/,
  • Автомашины фото зураг /хх-ийн 2-р хавтас 23-24-р хуудас/,

 

4. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Оффисын өрөө түрээслүүлнэ” гэсэн миний зарын дагуу 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ... анх ирж уулзаж танилцаж байсан. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Оюутны гудамж “Байгаль” нэртэй 12а байрны 3 давхарт 307 тоот өрөөг 1 жилийн хугацаагаар түрээслэсэн. 2013 оны эхээр компани байгуулж, хөрөнгө оруулж хамтран ажиллахаар болсон. 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Байгал-Ивэнт” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Компаний үндсэн үйл ажиллагаа нь урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, туслах үйл ажиллагаа нь гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх, аялал жуулчлал гэж байсан. Ингээд хөрөнгө нийлүүлж хамтран ажиллая гэсэн гэрээ байгуулж 2 талаасаа 15.000 ам.долларын хөрөнгө оруулахаар болсон. Би ...ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд нь 7000 ам.долларыг тушаасан. Үлдсэн мөнгөнд нь өөрийн эзэмшлийн улсын дугаарыг нь санахгүй байна, мөнгөлөг өнгийн “Тоёота Камри” автомашиныг дүүгийнх нь нэр дээр шилжүүлж өгч байсан. Дүү нь эрэгтэй хүн байсан ба нэрийг нь одоо санахгүй байна. Олон нийтийн урлаг, соёл, спортын арга хэмжээ зохион байгуулна гэж байсан боловч нэг ч арга хэмжээ зохион байгуулаагүй. Хятадаас мөн нэг хөрөнгө оруулагч орж ирнэ гэж хүлээлгэдэг байсан. Гэтэл нөгөө гэрээ байгуулсан 1 жилийн хугацаа дуусаад би 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө хөрөнгө оруулсан бүх мөнгөө 2 хувааж авсан. Буцааж авахдаа төгрөгөөр авсан, яг хэдэн төгрөг болж байсныг дансны хуулгаар харагдана. Хамтран ажиллах гэрээний 1 жилийн хугацаа дууссан, хөрөнгө оруулсан мөнгөө 100 хувь буцааж аваад дахин хамтран ажиллахаа больсон. Гэтэл 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ... над руу залгаад “9911-тэй дугааруудыг Оюутолгойгоос хямдхан авах боломжтой байна, гадаад мэргэжилтнүүд нь нутаг буцах гээд барьж байсан 9911-тэй дугаарууд нь хураагдаж, зарагдаж байгаа. Нэг дугаарыг 5.000.000 төгрөг” гэж санал болгосон. Би зөвшөөрөөд 2 дугаар авахаар болоод “Жи Капитал” барьцаат зээлийн газар орж 10.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж нөхрийнхөө Хаан банкны данснаас шилжүүлсэн. Манай нөхөр гар утсаараа 10.000.000 төгрөгийг 4 хувааж ...ийн Хаан банкны ... тоот дансанд шилжүүлсэн. 9911-тэй дугаар нь 7 хоногийн дотор ирнэ гэж байсан боловч ирээгүй. Би дахин нэг дугаар захиалж 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөгийг нөхрийнхөө данснаас ...ийн дээрх данс руу шилжүүлсэн. Гэтэл 3 дугаар ирээгүй худлаа болсон, мөнгөө ч буцааж авч чадаагүй. Үүнээс өмнө 2013 оны 10 дугаар сард ... надад “Англи улсаас 2 ширхэг ipad, 1 ширхэг аррlе маркийн notebook-ийг захиалж, 6.000.000 төгрөгт авч өгье” гэхээр нь би түүнд мөн л итгэж “тэгье” гээд 6.000.000 төгрөгийг ...т бэлнээр мэдүүлэхдээ. ... одоогийн байдлаар надад 1.500.000 төгрөг төлсөн. Би ...ээс 17.404.000 төгрөг авах ёстой. ….Би ...ээс баримтаар 23.830.000 төгрөг нэхэмжилж байна…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 133-р хуудас, 3-р хавтас 88-р хуудас, 6-р хавтас 132-р хуудас/,

- гэрээний хавсралт /хх-ийн 2-р хавтас 135-137-р хуудас/,

- ...гийн дансны хуулга /хх-ийн 138-139-р хуудас/,

 

5. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн үеэр над руу яриад “Оюу толгой компаниас 9911-тэй дугаар гарч байна” гээд дугаарын жагсаалт авчраад “гадаад ажилчид нь нутаг буцаж байгаа юм” гэхээр нь итгэж “тийм юм бол авъя” гэхэд “эхлээд мөнгөө өгөх хэрэгтэй, Оюутолгой компаний дансанд байршуулна” гэсэн. Би ...ээс 2.800.000 төгрөгний авлагатай байсан. Үүн дээр нэмж 3 ширхэг “Ай фоне-5-эс” маркийн гар утсыг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр би 2 ширхэгийг өгсөн. Би ...ээс 17.000.000 төгрөг авах ёстой байснаас увуулж цувуулж авсаар байгаад, одоо үлдэгдэл 2.800.000 төгрөг авна…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 52-55-р хуудас, 6-р хавтас 33, 85-р хуудас/,

- Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2014 оны 05 дугаар сарын сүүлээр шиг санаж байна. Намайг Тэди төвийн гар утасны худалдааны лангуун дээрээ ажиллаж байхад ... ирээд “Оюутолгой” ХХК-аас 9911-тэй дугаар чөлөөлөгдөж байгаа. Тэр дугаараас 10.000.000 төгрөгөөр 2 ширхэг дугаар авч өгье” гэхээр нь 2014 оны 05 дугаар сарын 30-нд өөрийн Хаан банкны 5003719797 тоот данснаас ...ийн Хаан банкны ... дугаарын данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш ... утасны дугаараа өгөхгүй, утсаар нь залгаад шаардахаар “өнөө маргаашгүй зохицуулаад өгнө” гээд худлаа яриад байхаар нь мөнгөө нэхсэн. Удахгүй мөнгийг чинь өгнө гээд 2014 оны 08 дугаар сард 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Бэлнээр бага багаар цувуулж өгсөөр байгаад одоо 2.800.000 төгрөг өгөх дутуу байгаа…гэжээ. /хх-ийн 3-р хавтас 93-94-р хуудас, 4-р хавтас 60-р хуудас/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 48-р хуудас/,

- Хохирогч ...ийн өргөдөл /хх-ийн 2-р хавтас 49-р хуудас/,

- Хохирлын баримт /хх-ийн 2-р хавтас 57-58-р хуудас/,

- Эд зүйлийн үнэлгээ “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайланд: “Ай фоне-5-эс” маркийн гар утас нэг бүрийн үнэ 600.000 төгрөг /хх-ийн 8-р хавтас 13-15-р хуудас/,

 

6. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би “Таван-Эрдэнэ” хүнсний зах дээр лангуу түрээслэдэг. 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ... надаас бэлнээр 5.000.000 төгрөг аваад “3 хонуулаад өгнө” гэж хэлсэн. ...ээс мөнгөө нэхэхэд “би хөдөө байна. Удахгүй өгнө, та түр хүлээж бай” гэдэг байсан. 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг өгсөн ба одоо үлдэгдэл 3.000.000 төгрөг дутуу байгаа…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 27-28-р хуудас/,

- Хохирогч ...ийн өргөдөл /хх-ийн 2-р хавтас 25-р хуудас/,

          - ... нь ...т 5.000.000 төгрөг өгсөн гэх баримт /хх-ийн 2-р хавтас 296-р хуудас/,

 

7. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...миний дугаар руу 99105572 гэсэн дугаар залгаад “Цээнээ эгчээ та 9911-тэй дугаар авах уу, 5.000.000 төгрөгөнд зарагдаж байна” гэсэн. Би буцааж залгаад “наад дугаарыг чинь худалдаж авч болох уу” гэхэд “Цээнээ эгчийн дүү юу” гэж асуусан. Хэд хоногийн дараа миний утас руу залгаад “эгч нь хөдөө уурхайд ажилладаг, манай компани акталж байгаа зүйлээ зарж байгаа юм. Наад дугаарууд чинь Оюутолгойн харъяа уурхайн компаний гадаад, дотоод ажилчдын дугаар байгаа юм” гэсэн. Тэгээд над руу VIBER гэх программаар утасны дугаарууд явуулаад “чи болж өгвөл гадаад хүний нэр дээр байгаа дугаар сонгоорой, монголчууд хэл амтай байдаг шүү” гэж хэлсэн. Би эхлээд “99110891, 99111228, 99110881 дугаарыг худалдаж авъя” гээд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байх Худалдаа хөгжлийн банкнаас ...ийн Хаан банкны ... тоот данс руу 15.000.000 төгрөг шилжүүлсэн. ...... 10 гаран хоногийн дараа дахин залгаад “эзэн нь авахаа больсон 2 ширхэг 9911-тэй дугаар байна, чи 7.0 саяд авах уу” гэхээр нь “5 сая төгрөгөөр авъя” гээд мөн данс руу нь 10.000.000 төгрөг шижлүүлсэн. ...Тэгээд ...ээр “25.000.000 төгрөг авсан нь үнэн. Хэрвээ 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл мөнгө өгөхгүй бол 50.000.000 төгрөг болгож өгнө” гэж бичүүлээд  гэрээ хийж нотариатын батлуулсан. ...4.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо ...ээс 15.000.000 төгрөг нэхэмжилж байна…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 218-220, 221-р хуудас, 6-р хавтас 41, 168-р хуудас/,

  • Хохирогч ...ын өргөдөл /хх-ийн 1-р хавтас 211-212-р хуудас/,
  • Мөнгө шилжүүлсэн банкны баримт /хх-ийн 1-р хавтас 225-226-р хуудас/,
  •  ... өөрийн гараар бичиж нотариатаар батлуулсан баримт /хх-ийн 1-р хавтас 227-228-р хуудас/,
  •   Оюутолгой ХХК-аас ... нь тус компанид ажиллаж байгаагүй гэх албан бичиг /хх-ийн 2-р хавтас 186-р хуудас/

 

8. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай эхнэр Анхбаяр байрны СӨХ-ийн дарга хийдэг юм. ... манай байрны 1 дүгээр давхарт хүүхдийн цэцэрлэг ажиллуулах гээд байраа засах зэргээр бэлтгэл ажил хийж байсан. Энэ үеэс манай эхнэр ...ийг таних болсон. ... манай эхнэрт “9911-тэй дугаар зарагдах гээд байна, өнөөдөр мөнгөө бэлэн өгөх юм бол 9911, 9909-тэй дугаар 7 хоногийн дотор нэр дээр чинь шилжүүлээд өгье” гэж хэлсэн байсан. Би ...тэй утсаар ярихад “ямар ч асуудалгүй, найдвартай шилжүүлээд өгнө” гэхээр нь 2014 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өөрийн Хаан банкны данснаас ...ийн Хаан банкны ... тоот дансанд 5.300.000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 4.700.000 төгрөгийг ...ийн гэрт нь оруулж өгөхөд ... “удахгүй бүтнэ” гэсээр өнөөдрийг хүрсэн. Би ...т нийтдээ 10.000.000 төгрөг өгсөн. Надад 700.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 9.300.000 төгрөгөө нэхэмжилж байна…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 65-66-р хуудас, 3-р хавтас 92-р хуудас, 6-р хавтас 75-р хуудас/,

- гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... “9911, 9909-тэй дугааруудыг авах уу” гэхээр нь “үнэ нь хэд вэ, ямар учиртай дугаар юм бэ, яагаад хямдхан байгаа юм бэ” гэхэд “манай уурхайн байгууллага гадаад мэргэжилтэнгүүдийн барьж байсан дугаарыг хямдралтай үнээр зарж байгаа юм. Манай ажилчид нутаг буцаж байгаа. Өнөөдрийн дотор 5.300.000 төгрөг өгөх юм бол 9911-тэй дугаарыг 7-14 хоногийн дотор гаргаад өгнө” гэсэн. Би нөхөр ... рүү залгаад “5.500.000 төгрөгийн дугаарыг 5.300.000 төгрөгөөр авахаар боллоо, өнөөдрийн дотор мөнгөө шилжүүлчих гэж байна” гээд ...ийн данс руу шилжүүлчих гэхэд нөхөр ... 5.300.000 төгрөг шилжүүлсэн…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 67-68-р хуудас, 3-р хавтас 96-р хуудас/

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 61-р хуудас/,

- Хохирогч ...гийн өргөдөл /хх-ийн 2-р хавтас 62-р хуудас/,

- мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 2-р хавтас 69-р хуудас/,

 

9. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Намайг 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байх “Амеркина” нэртэй дэлгүүрт ажиллаж байхад ... зээлээр юм авсан. Дараа нь миний 9911-тэй дугаар руу залгаад “манай гадаад ажилчид нутаг буцах гэж байгаа. Өөрсдийхөө барьдаг 9911-тэй дугаарыг зарна гэнэ, чи авах уу, нэг дугаарын үнэ 5.000.000 төгрөг” гэсэн. Маргааш нь ... рүү залгахад “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Дүнжингаравын 45 дугаар байрны гадна хүрээд ир” гэхээр нь нөхрийн хамт бэлнээр 5.000.000 төгрөгөө аваад Хөдөө аж ахуй их сургуулийн баруун талын 12 давхар саарал өнгийн 45-р байрны гадна ирэхэд ... гарч ирсэн. Би ...ээс 9911-тэй 4 дугаарыг 20.000.000 төгрөгт авахаар болоод Хаан банкны ... данс руу шилжүүлсэн. Тэр орой манай дэлгүүрт орж ирээд бүх юм болсон гэж хэлсэн. Дараа нь залгахад “даргын цохолт хийж байгаад 9911-тэй дугааруудыг гаргадаг гэнэ” гэж хэлээд тэрнээс хойш ямар нэгэн шалтаг хэлдэг болсон…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 87-р хуудас/,

- гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай эхнэр над руу залгаад “9911-тэй дугаарыг манай дэлгүүрээр үйлчлүүлдэг дарга бололтой эгч зарна гэж байна. Хоёулаа авах уу, нэг дугаарыг нь чамд аваад өгье, бусад дугаарыг нь зарчихъя” гэж хэлсэн. Эхний ээлжинд нэг дугаарых нь мөнгийг өгчихье гээд маргааш нь 9911-тэй дугаарын мөнгө болох 5.000.000 төгрөгийг бэлнээр аваад Хөдөө аж ахуйн их сургуулийн баруун талд байрлах 45-р байрны гадна очиход нэг эмэгтэй /.../ гарч ирээд машинд суусан. Эхнэр Мөнхзул түүнд 5.000.000 төгрөгөө өгсөн. Дараа нь үлдсэн 4 дугаарын мөнгө болох 20.000.000 төгрөгийг эхнэр Мөнхзул шилжүүлсэн гэж надад хэлсэн…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 91-р хуудас/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 72-73-р хуудас/,

- Хохирогч ...ын өргөдөл /хх-ийн 2-р хавтас 76-р хуудас/,

- мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 2-р хавтас 93-р хуудас/,

- ...ын дансны хуулга /хх-ийн 2-р хавтас 94-р хуудас/,

- мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 2-р хавтас 95-р хуудас/,

 

10. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Зарын дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 45 дугаар байран дээр ирж ... гэх хүнтэй уулзсан. Надад 45 дугаар байрны 1 давхрын хоосон заал үзүүлээд “манай ах Бат-Эрдэнэ энэ заалыг надад өгсөн юм. Надтай хамтарч ажиллахаар олон хүн ирж уулзаж байна. Би цэцэрлэг ажиллуулъя гэсэн хүнтэй хамтарч ажилламаар байна” гэсэн. Бид хоёр хэд хэдэн удаа уулзахад надад өөрийгөө боломжтой айлын хүүхэд гэж ойлгуулсан. Нэг өдөр ... над руу залгаад “Нийслэлийн боловсролын газрын дарга Отгонбагана манай хамаатны ах юм. Цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг гаргаж өгье гэж байна, мөнгөө хурдан байршуул, тэгээд дансны хуулгаа өг гэж байна. Тийм учир та яаралтай 70 сая төгрөгөө банкинд хийгээдэх, би ааваасаа 70 сая төгрөг авчихлаа” гэхээр нь 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Зайсан дахь Хаан банкинд ...ийн ... тоот дансанд 59.000.000 төгрөгийг тушаасан. Тэгтэл “таны дутуу 11.000.000 төгрөгийг би ааваасаа аваад тушаасан. Тийм болохоор та 11 сая төгрөгөө хурдан тушаа аав уурлаад байна” гэж шаардаад байхаар нь 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Зайсан дахь Хаан банкинд очиж ...ийн мөн ... тоот дансанд 11.000.000 төгрөгийг тушаасан. ...Тэрнээс хойш ... сураггүй болсон. ...70.000.000 төгрөгнөөсөө 9.500.000 төгрөгийг авсан…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 34, 35, 36-38-р хуудас/,

  • Авъяаслаг багачууд цэцэрлэг нэртэй 1-169 хүртэл дугаарласан материалыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 1-р хавтас 32-р хуудас/,
  •  Авъяаслаг багачууд цэцэрлэгийн гэрчилгээ /хх-ийн 6-р хавтас 142-р хуудас/,
  • Авъяаслаг багачууд сургалтын төвийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 52-53-р хуудас/,
  •  Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...... нь манай ломбарданд компьютер зэрэг эд зүйлээ барьцаанд тавиад авч мөнгийг нь бэлнээр болон дансаар төлж байсан…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 54-55-р хуудас/
  •  Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...миний данс руу надаас авсан 19.000.000 төгрөгөө буцааж хийсэн баримт байгаа…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 56-57-р хуудас/
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манай эхнэр Сарантуяа  надад “нэг хүнтэй хамтарч цэцэрлэг ажиллуулах гэж байгаа” гэж хэлж байсан. ...Эхнэр Сараа /Сарантуяа/ Зайсанд байрлах Хаан банкнаас ...ийн данс руу 59.000.000 төгрөгийг, 11.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 64-р хуудас/
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...... түрээсийн мөнгөө төлөхгүй үйл ажиллагаа явуулахгүй болохоор нь “чи түрээс төлж чадахгүй юм байна” гэж хэлээд гаргасан…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 65-66-р хуудас/
  •  Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн албан бичиг, ...ы ажилд томилогдсон тушаал /хх-ийн 1-р хавтас 71, 75-76-р хуудас/
  •  Гэрч ...а мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...би ...ийг танихгүй, уулзаж байгаагүй. ...Надтай цэцэрлэг байгуулах зөвшөөрөл авна гэж юм ярьж байгаагүй…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 77-78-р хуудас/,
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...... захирал намайг Билэг дээд сургуулийн зүүн талд байрлах кафед дуудсан. Намайг очиход надад тортой мөнгө өгөөд “энэ мөнгийг миний данс руу хийгээд өгөөч, бэлнээр авч явахад хүндрэлтэй байна” гэхээр нь би дансанд нь тушаасан…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 80-81-р хуудас/

 

11. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би анх ...т 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 14.000.000 төгрөгний үнэ бүхий цэцэрлэгийн эд аж ахуй хүлээлгэн өгсөн. 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 13.000.000 төгрөгний үнэтэй “Приус-20” маркийн автомашиныг гаалийн бичгийн хамт ...ийн нэр дээр шилжүүлсэн. Би ...т 28.000.000 төгрөгний машин болон эд зүйлсийг өгсөн. Үүнээс 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр цэцэрлэгийн эд аж ахуйн зүйлсээс 6.000.000 төгрөгний эд зүйлийг буцааж авсан. Үүнийг ... болон миний бие харилцан тохиролцож үнийг бодож өгч авалцсан байгаа. Би одоо ...ээс нийт 22.000.000 төгрөг нэхэмжилж байна…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 123-124-р хуудас, 3-р хавтас 21, 83-84-р хуудас, 6-р хавтас 40-р хуудас/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 112-р хуудас/,

- Хохирогчийн өргөдөл /хх-ийн 2-р хавтас 116-117-р хуудас/,

- мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 2-р хавтас 127-128-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 8-р хавтас 14-15-р хуудас/,

 

12. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …... надаас 18.000.000 төгрөг аваад “би чамд Оюутолгой ХХК-аас Ланд-105 маркийн ногоон өнгийн автомашин 2 ширхэгийг авч өгнө” гэж хэлсэн. Тухайн үедээ тус бүрийнх нь үнэ 9.900.000 төгрөг гэж байсан. ... 4-5 хоногийн дараа над руу залгаад “Мобикомын 9911-тэй дугаар байна, нэг нь 5.000.000 төгрөгөөр гарчихлаа, чи авахгүй юм уу” гэхээр нь “за тэгье” гээд 5.000.000 төгрөг өгсөн. Дахин залгаад “9911-тэй дугаар дахиад нэгийг олчихлоо, авах уу” гэхээр нь “за тэгье” гээд 5.000.000 төгрөг өгсөн. ... 4 хоногийн дараа залгаад “машин чинь Амгалангийн тэр хавьд Оюутолгойгийн хашаанд ирчихсэн байна. Үлдэгдэл 1.800.000 төгрөгөө яаралтай өг” гэхээр нь өгөөд “одоо чамтай хамт очоод үзчихье” гэхэд “хашаа нь битүү байгаа, харж болохгүй” гээд байсан. Надад нийт 29.800.000 төгрөгийн хохирол учирсан…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 104-105-р хуудас, 6-р хавтас 42-р хуудас/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 99-р хуудас/,

- Хохирогч ...ын өргөдөл /хх-ийн 2-р хавтас 100-р хуудас/,

- мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 2-р хавтас 106-р хуудас/,

 

13. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …... 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “мөнгөний хэрэг байна, 4-5 сая төгрөг олоод өгөөч. Би 10 хоногийн дараа өгнө, найдвартай баталгаатай” гэхээр нь найз Баяр-Эрдэнээс 5.000.000 төгрөг зээлж ...т өгсөн. Зээлсэн мөнгөө өгөх хугацаа нь дуусаад ...тэй ярихад “удахгүй мөнгийг чинь өгнө, хүнээс мөнгө авах гэж байгаа” гэж хэлдэг байсан. …... 800.000 төгрөг л төлсөн…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 43, 45-р хуудас, 6-р хавтас 35-36-р хуудас/,

- Хохирогч ...ын өргөдөл /хх-ийн 2-р хавтас 37-р хуудас/,

- Эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 31-р хуудас/,

- ...ийн дансны хуулга /хх-ийн 2-р хавтас 46-р хуудас/,

 

14. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөдөө аж ахуйн их сургуулийн баруун талд байх 12 давхар байрны 5 давхрын 31 тоотод очиж гар утсаа 1.625.000 төгрөгөөр зарсан. ...т зарахдаа урьдчилгаа мөнгө авалгүй 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлж дуусахаар харилцан тохирч гэрээ үйлдсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 196-197, 198-р хуудас, 6-р хавтас 77-р хуудас/,

  • Хохирогчийн өргөдөл /хх-ийн 1-р хавтас 193-р хуудас/
  •  Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 194-р хуудас/
  • “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Ай Фоне 6 маркийн гар утас 1.170.000 төгрөг /хх-ийн 8-р хавтас 14-15-р хуудас/,
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Тамир над руу залгаад “урьдчилгаа авалгүйгээр утсаа ...т зарсан” гэж хэлсэн. Тамир 10 хоногийн дараа над руу залгаад “мөнгө өгөхгүй байна” гэж хэлж байсан…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 199-р хуудас/

 

15. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 10 дугаар сарын 25-ны орой ажил дээрээ буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын урд Гар утас худалдааны төв дотор лангуун дээрээ байж байтал ... ирээд “2 гар утас зээлээр өгөөч, би Оюутолгойд ажилладаг юм. Маргааш өглөө эрт Оюутолгой руу явна. Гар утасны барьцаанд өөрийнхөө машиныг барьцаанд тавъя, бичиг баримт нь машинд байгаа, чи намайг дагаж гараад машин хараад хүлээгээд авчих, мөнгийг нь маргааш гэхэд чиний дансаар шилжүүлчихье. Тэгээд би хүн явуулаад машинаа авхуулчихъя” гэхээр нь итгээд ...ийг дагаж гарахад ... улсын дугаартай улаан өнгөтэй “Тоёота Ист” маркийн автомашин байсан. ... нь ... дугаарын Ист маркийн улаан өнгийн машиныг бичиг баримт, түлхүүрийн хамт өөрийнхөө нэр дээрх түр жолооны үнэмлэх, цахим үнэмлэхний хуулбар зэргийг барьцаанд тавьсан. Тэрээр машиныг “манай нөхрийн нэр дээр байдаг” гэхээр нь 250.000 төгрөгний “Самсунг мега”, 360.000 төгрөгний “Элжи” маркийн гар утсыг өгсөн…гэжээ. /хх-ийн 3-р хавтас 186-188-р хуудас/,

  • Хохирогч ...ийн өргөдөл /хх-ийн 3-р хавтас 179-180-р хуудас/,
  • Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 3-р хавтас 189-р хуудас/
  •  “Кости Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланд: “Тоёота Ист” маркийн автомашин 8.000.000 төгрөг гэх /хх-ийн 3-р хавтас 202-203-р хуудас/

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг мега” маркийн гар

утас 200.000 төгрөг, “LG” маркийн гар утас 288.000 төгрөг гэх /хх-ийн 8-р хавтас 15-р хуудас/,

 

16. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...... надад “хөнгөлөлттэй зээл гаргаж өгнө, Хөдөө аж ахуйн яамнаас янз бүрийн зээл гаргаж өгөх боломжтой” гэдэг байсан. ...... ярихдаа “зээл гаргаж өгөх байгууллагын ажилтан гэж хэлээд намайг ...тэй уулзуулсан. ... намайг “өөрийнхөө иргэний үнэмлэхний хуулбар, компаний гэрчилгээний хуулбарыг өгөөрэй, тэгээд зээл бүтнэ” гэж хэлсэн. 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Анунгоо гэх хятад хоолны газар 15.000.000 төгрөг өгсөн. Зээл 45-60 хоногийн дараа гарна гэсэн боловч энэ хугацаанд зээл гараагүй…гэжээ. /хх-ийн 4-р хавтас 10-12-р хуудас/,

- Хохирогч ...ын өргөдөл /хх-ийн 4-р хавтас 5-6-р хуудас/

  • Хохирогч ...аас яллагдагч нар 15.000.000 төгрөгийг хүлээн авсан баримт /хх-ийн 4-р хавтас 7-р хуудас/,
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ..., манай эхнэр Амарбуянтад “жижиг дунд үйлдвэрлэлийн бага хүүтэй зээл гаргаж өгч чадна” гэж хэлээд ...ийг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд ажилладаг гэж танилцуулсан. Би эхнэртэйгээ хамт ..., ... хоёртой уулзахад “300 сая төгрөгний зээл гаргаад өгье, 30 сая төгрөг өгчих, хамгийн сүүлийн хугацаа 2015 оны 09 дүгээр сар гэхэд зээл гарна. Хэрвээ зээлээ авъя гэвэл урьдчилгаа 15 сая төгрөг өгөөд, зээл гарах үед нь 15 сая төгрөг өгье” гэж хэлж байсан. Тэр хоёрын ярианд итгэж маргааш нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Английн элчин сайдын яамны хажууд “Анунгоо” ресторанд ..., ... нартай уулзаж эхнэр бид хоёр 15.000.000 төгрөг өгөөд, ...ээр цаасан дээр “15.000.000 төгрөг бэлэн хүлээн авлаа” гэж бичүүлсэн. Тэрнээс хойш 1 сарын дараагаас зээлийн асуудлаа лавлаж асуухад “одоохон, бүтэх гэж байна” гэж хэлж явсаар 2016 он гарсан… гэжээ. /хх-ийн 6-р хавтас 74-р хуудас/,

 

17. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би “гаалийн бичигтэй улсын дугааргүй “Приус 20” маркийн автомашинаа 11.000.000 төгрөгөнд тооцож би өөрийн нэр дээр ... дугаар аваад ...д өгөөд явуулсан. ...2015 оны 08 дугаар сарын дундуур ... надад “... бид хоёр Хятад улс руу мах гаргах ажил дээр хамтарч ажиллаж байгаа, ... машингүй болчихоод ажил нь амжихгүй байна, чи байгаа машинаа өгөөч, ямар машин байна” гэхээр нь “Тоёота Ист” маркийн машин байна гэхэд ... ... хоёр “2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд мөнгийг нь өгнө” гэж хэлээд 11.000.000 төгрөгөнд тооцож Ист машин авсан. Үүнээс хойш ... ... нар надад ямар ч мөнгө өгөөгүй. Мөнгөө асуухаар ... “удахгүй мөнгө орж ирнэ” гэж хэлдэг. ... нь заримдаа утсаа авдаггүй. 2015 оны 02 дугаар сарын 25, 26-ны үед ... надад “... чиний машиныг Өргөө кино театрын хажууд талын дэлгүүрт барьцаанд тавьсан байна” гэхээр нь машиныг барьцаанд авсан дэлгүүрийн хүнтэй очиж уулзахад “... гэх хүн чиний машиныг манай нөхрийн машин байгаа юм” гэж хэлээд 2 утас зээлээр аваад барьцаанд нь “Тоёота Ист” маркийн машиныг барьцаанд тавьсан. Барьцаанд тавиад 4 cap гаруй хугацаа өнгөрч байна” гэж хэлсэн. Би гомдолтой байна. 2 машин зарсан мөнгийг эсвэл 2 машинаа буцааж авмаар байна. Хоёр машин нийлээд 22.000.000 төгрөг болж байгаа…гэжээ. /хх-ийн 3-р хавтас 161-163-р хуудас/,

  • Хохирогч ...гийн өргөдөл /хх-ийн 3-р хавтас 141-р хуудас/,
  •  Хураан авах тогтоол /хх-ийн 3-р хавтас 144-р хуудас/,
  •  ... дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-р хавтас 145-146-р хуудас/,
  •  Тээврийн хэрэгслийг хохирогч ...д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 3-р хавтас 146-р хуудас/
  •  Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 3-р хавтас 147-р хуудас/,
  • ... улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-р хавтас 164-166-р хуудас/,
  • “Кости Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланд: “Тоёота Ист” маркийн автомашин 8.000.000 төгрөг, “Тоёота Приус 20” маркийн автомашин 9.000.000 төгрөг гэх /хх-ийн 3-р хавтас 202-203, 205-206-р хуудас/
  • “Кости Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланд: “Тоёота Ист” маркийн автомашины эвдрэл, хохиролд 285.000 төгрөг гэх /хх-ийн 3-р хавтас 208-209-р хуудас/,
  • “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайланд: : “Тоёота Ист” маркийн автомашин 8.100.000 төгрөг, “Тоёота Приус-20” маркийн автомашин 9.000.000 гэх /хх-ийн 8-р хавтас 17-18-р хуудас/
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай нөхөр Баатархүү “2015 оны намар “Приус-20”, “Ист” маркийн автомашинуудыг хүн авсан. Сарын дотор мөнгийг нь өгнө” гэж хэлсэн…гэжээ. /хх-ийн 6-р хавтас 73-р хуудас/,
  • Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 3-р хавтас 103,  176-р хуудас/,

 

18. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр малчны зээл аваад 9.850.000 төгрөгийг 310800210197 тоот данс руу хийсэн. Данс руу хийчих гэж ... хэлсэн. Би мөнгөө хүүтэй нь авна. Учир нь би банкнаас малчны зээл авсан байгаа. ... нь надад одоо 9.850.000 төгрөг дээрээс нь банкны хүү 2.445.000 төгрөгийг өгөх байх гэж бодож байна…гэжээ. /хх-ийн 6-р хавтас 187-189-р хуудас, 7-р хавтас 39-р хуудас/

  • Мөнгө шилжүүлсэн банкны баримт /хх-ийн 6-р хавтас 181-р хуудас/
  •  Хохирогч ...гийн өргөдөл /хх-ийн 6-р хавтас 182-183-р хуудас/

 

19. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 08 дугаар сарын дундуур Баянхонгор аймагт ...тэй тааралдахад тэрээр өөрийгөө “би ХХАА-н яаманд олон улсын төсөл дээр ажиллаж байгаа. Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Төв гэсэн 4 аймгаас мах бэлтгэх ажлаар ирсэн юм. Баянхонгор, Завхан, Өвөрхангай аймгуудад тус бүр 500 сая, Төв аймагт 300 сая, нийт 1.8 тэрбум төгрөгийн мах бэлтгэнэ. Манай зарим хүмүүс Завхан аймаг руу явсан. “Хөргөлт сервис" ХХК-ийн гүйцэтгэх захирал Дамдинсүрэн Завхан аймагт гэрээ хийхээр явсан. Түүний охин ... нь манай компанид ажилладаг. ... бид хоёр Өвөрхангай, Баянхонгор аймгийг хариуцаж мах бэлтгэх юм. Би Баянхонгор аймагт ирснээсээ хойш аймгийн Засаг дарга, Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга нартай уулзаж энэ ажлаа танилцуулахад маш их дэмжиж байна. Гэхдээ надад тэр хүмүүс хувийн ашиг сонирхлоор хандаад ах дүү нарынхаа дансаар харилцъя гээд байна. Энэ ажил нь Баянхонгорт аймагт маш том хөрөнгө оруулалт болно. Тийм болохоор би тантай хамтарч ажилламаар байна. Та шударга хүн, ямар нэг хувийн бизнесгүй, ажил цалгардуулахгүй хүн хэрэгтэй байна. Таны олон шавь нар олон суманд малчин байж таарна. Тэгэхээр мал амархан олдоно. Энэ бол том боломж шүү” гэх мэтээр удаа дараа ярьсан. Засгийн газар БНХАУ руу мах экспортлох 10 гаруй компанид эрх өгсний нэг нь манай “Ган хас сора” ХХК юм. Мөн “Хөргөлт сервис” ХХК-ний гүйцэтгэх захирал Дамдинсүрэн Завхан аймагтай гэрээгээ хийсэн гэнэ. Буцахдаа Өвөрхангай аймагт очиж мал бэлтгэн нийлүүлэх гэрээ хийнэ, түүний хугацаа хэтэрчихлээ гэх мэтээр намайг их яаруулдаг байсан. 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Гансүх миний өмнөөс Төв аймгийн Баянчандмань суманд байрлах Төрийн банкны салбараас “Ган хас сора” ХХК-ний дансанд 3 сая төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын эхээр манай эхнэр Ичиндулам миний өмнөөс Баянхонгор аймагт байрлах Төрийн банкны салбараас ...гийн нөхөр Наранбаатарын дансанд 375.000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын эхээр хүү Равдандорж миний өмнөөс Наранбаатарын дансанд мобайл банкаар 300.000 төгрөгийг, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай дүү Оюунтуяа миний өмнөөс Баянхонгор аймагт байрлах Төрийн банкны салбараас 2.500.000 төгрөгийг, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай дүү Ганчулуун миний өмнөөс 2.000.000 төгрөгийг Баянхонгор аймагт байрлах Төрийн банкны салбараас тус тус шилжүүлсэн. Ингээд би ...д нийт 8.175.000 төгрөг өгсөн. …... Төв аймгийн Баянчандмань суманд хүнсний дэлгүүртэй байсан бөгөөд уг дэлгүүрээс 2.000.000 төгрөгөнд хүнсний бараа авсан. Одоо 6.125.000 төгрөгний хохирлоо нэхэмжилж байна…гэжээ. /хх-ийн 4-р хавтас 154-155, 5-р хавтас 71-р хуудас, 6-р хавтас 131, 154-155-р хуудас/,

 

20. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 08 дугаар 20-ны өдөр Гал ах надад “би ...тэй хамтарч Баянхонгор аймгаас малын мах бэлтгэж БНХАУ руу гаргах гэж байгаа” гээд надад гэрээг үзүүлсэн. 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах Нэгдэлчин зочид буудалд ..., ... нартай уулзахад мах бэлтгэх ажлынхаа талаар танилцуулсан бөгөөд тухайн өдрөө Чингэлтэй дүүрэгт байрлах барилгын талбай орчимд нотариат дээр очиж захиалгаар мах бэлтгэн нийлүүлэх гэрээг Гал ах “Ганхас сора” ХХК-ийг төлөөлж ... болон захирал ...тэй захиалгаар мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. 2015 оны 08 дугаар сарын 26-ны Төв аймгийн Баянчандмань суманд байрлах Төрийн банкны салбараас ...гийн “Ганхас сора” ХХК-ийн дансанд 23 сая төгрөгийг шилжүүлсэн. …2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт ...д бэлнээр 1 сая төгрөг өгсөн. …Би үлдэгдэл 10.000.000 төгрөгийг буцааж авна. 10.000.000 төгрөг өгснөөс 2 тракторыг 3.600.000 төгрөгөнд бодож аваад, одоо 6.400.000 төгрөг үлдэж байгаа тул нэхэмжилж байна…гэжээ. /хх-ийн 4-р хавтас 149-152-р хуудас, 6-р хавтас 129-130, 152-153, 158-159-р хуудас/,

         - “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Трактор нэг бүрийн үнэ 6.200.000 төгрөг, 2 ширхэг нь 12.400.000 төгрөг гэх /хх-ийн 8-р хавтас 8-9-р хуудас/,

 

21. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Баянхонгор аймгийн Баянбулаг зочид буудалд менежереер ажиллаж байхад 2015 оны 08 дугаар сарын 13, 14-ний үед үл таних 4-н хүн ирж байрласан. Гал надад “эдгээр хүмүүс мах бэлтгэн нийлүүлэх ажилтай яваа хүмүүс гэнэ. Хятадын хөрөнгө оруулалттай ажиллах юм байна. Эдгээр хүмүүстэй гэрээ хийсэн юм, сандал ширээтэй том өрөө өгөөч” гэхээр нь 301 тоот люкс өрөөнд оруулсан. …... манай буудалд ганцаараа 3 хоносон. Асуудал чинь юу болж байна гэхэд Гал мөнгө авчирч өгнө гэж хэлээд алга байна, хүлээгээд л сууж байсан. ... нь нөхөр Наранбаатартайгаа хамт буудалд нэг хоночихоод “гадуур ажил хөөцөлдөнө” гээд гарчихдаг байсан. ... надад “...Энэ хүний аав нь Хөргөлт сервисийн захирал, өөрөө Оюутолгойд ажилладаг байсан юм. Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймагт 500.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ...гэх мэтчилэнгээр ...ийг магтаад байхаар нь би найдвартай хүмүүс юм байна гэж бодсон. Би Галаас “гэрээг нь үзсэн үү” гэхэд “боломжийн гэрээ байна лээ, би үзсэн” гэсэн. 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр намайг ажилдаа ирэхэд ... “өнөөдөр 12 цаг гэхэд мөнгө авчирч өгнө гээд байсан чинь бүтэхгүй байна гээд байх юм. Би одоо энэ олон хоног буудалд баймааргүй байна, хойноос мөнгө явуулчихъя гэнэ. Өнөөдөр би явна...” гээд байсан. Мөнгө төгрөг олдохгүй байна гээд байхаар нь би түүнд 2.000.000 төгрөг өгсөн. Би “наад ажилд чинь хамтраад ажиллая, хэзээ хөрөнгө оруулалт чинь орж ирэх юм бэ” гэхэд “9 дүгээр сарын дундуур орж ирээд таны дансанд өгсөн мөнгө чинь орно” гэсэн. 09 дүгээр сарын 10-ны өдөр ... ганцаараа манай буудалд ирээд Гал, Гансүх бид гуравтай уулзахдаа “...мөнгө жаахан дутаад байна, одоо дахиад та нар 2.000.000, 2.000.000 төгрөг өгчихвөл болох гээд байна, мөнгийг нь гүйцээгээд өгчихвөл ч хятадын хөрөнгө оруулалт хийгдэх гээд байна...” гэхээр нь Гал, Гансүх бид гурав нэг хүний 2.000.000 төгрөгийг ...д өгсөн. Хөрөнгө оруулалт орж ирэхийг нь хүлээгээд ямар ч сураггүй болчихсон. Утсаар залгаж асуухаар “одоохон бүтнэ” гэдэг байсан. Би ...гээс 2.000.000 төгрөгөө авсан. Харин ...ээс 2.000.000 төгрөгөө нэхэмжилж байна…гэжээ. /хх-ийн 3-р хавтас 81-82-р хуудас, 4-р хавтас 160-р хуудас, 5-р хавтас 236-р хуудас, 6-р хавтас 81-р хуудас/,

  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Гал гэж хүнийг танихгүй. Харин Ичиндуламтай нэг удаа уулзаж байсан. Намайг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд байрлах “Их даяан дэлхий” хүнсний дэлгүүрт ажил дээрээ байхад Ичиндулам ...гийн гэрт ирсэн. ... “энэ эгчийн /Ичиндулам/ авъя гэсэн хэрэгтэй барааг нь өгөөд гарын үсэг зуруулаарай” гэж надад хэлсэн. Ичиндулам чихэр, печень гэх мэт нийт 17-н нэр төрлийн 504.600 төгрөгийн хүнсний зүйл авсан. Би дэлгүүрийн зээлийн бараа бичдэг дэвтэр дээр дээрх авсан эд зүйлийг нь бичиж гарын үсэг зуруулсан…гэжээ. /хх-ийн 4-р хавтас 162-р хуудас/,
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сард Төв аймгийн Баянчандмань суманд байрлах ...гийн гэрт Ичиндулам Баянхонгор аймгаас ирж 2-3 хоноод явахдаа ...гийн “Их даяан дэлхий” хүнсний дэлгүүрээс бараа авсан. Тухайн үед худалдагч Агийням Ичиндуламд барааг нь хүлээлгэж өгөөд дэвтэр дээр бичиж байх шиг байсан…гэжээ. /хх-ийн 4-р хавтас 163-р хуудас/,
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Ганхас Сора” ХХК-ийг 2007 онд Чимэгсүрэн үүсгэн байгуулж байсан. 2014 онд ... тухайн компанийг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. “Ганхас Сора” ХХК нь Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ... 2015 онд ...тэй хамтарч БНХАУ руу мах экспортлох талаар ярьж байсан. ... ...д “танай компани дансандаа 50 сая төгрөгтэй байх ёстой” гэж хэлсэн гэсэн. ... надаас 15 сая төгрөг авсан бөгөөд 15 сая төгрөг дээр Гал, Гансүх, Чулуун нарын 8 сая төгрөгийн хамт “Ганхас Сора” ХХК-ний дансанд шилжүүлж байсан…гэжээ. /хх-ийн 4-р хавтас 165-166-р хуудас/
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 09 дүгээр сарын 22-ны орой банк хаах гэж байсан. Лавлахаас асуухад “Ард кино театрын Хаан банк ажиллаж байгаа” гэсэн. ... хүнээс авах мөнгөө миний данс руу шилжүүлж би мөнгийг нь авч ...д өгсөн. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр миний дансаар 1.300.000 төгрөгийг шилжүүлж авсан…гэжээ. /хх-ийн 4-р хавтас 167-168-р хуудас/,
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ... над руу залгаад “би аймагт ирсэн, уулзах хэрэг байна” гэсэн. ... машинтай ирээд уулзахад “би Баянхонгор аймагт малын мах авах ажлаар явж байна, найдвартай хүн хэрэгтэй байна. Гал ах та 2-ыг бодож ирсэн. Би Аймгийн Засаг дарга болон аймгийн Хөдөө аж ахуй газрын даргатай бүгдтэй нь тохиролцоод гараад ирлээ, миний энэ ажил нь Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ажиллахаар Хөдөө аж ахуй яамнаас зөвшөөрөлтэй гарч ирсэн” гэхээр нь “2-3 хоногийн дараа хариу өгье, Гал ахтайгаа ярь, би сайн мэдэхгүй байна” гэсэн. 2 хоногийн дараа манай нөхөр Гал бид хоёр ...тэй уулзахад “Баянхонгор аймгаас хэдэн ч хүн элсэж болно, бэлэн 50 сая төгрөг босгоод 500 сая төгрөгний малын мах худалдан авч Хятад улс руу гаргана, хэрвээ та нар зөвшөөрөх юм бол Улаанбаатар хотын Хөдөө аж ахуй яамнаас хүн ирж гэрээ хийнэ” гэж хэлсэн. Улаанбаатар хотоос Хөдөө аж ахуй яамнаас ирсэн хүн нь ... байсан. Тэрээр манай нөхөр Галтай гэрээ байгуулж, Чулуун, Гансүх нар нийлж 50 сая төгрөг өгсөн. Манай нөхөр бид хоёр 6.750.000 төгрөг өгсөн…гэжээ. /хх-ийн 6-р хавтас 128, 150-р хуудас/,
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Хөргөлт сервис” ХХК-ний ерөнхий захирал Лувсанцэрэнгийн Даваасүрэн нь миний хадам аав бөгөөд Дамдинсүрэн нь Даваасүрэнгийн төрсөн ах нь юм. Дамдинсүрэн нь манай компанид 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хөргөлтийн салбар хариуцсан захирлаар ажиллаж байна. Дамдинсүрэн нь манай компаний ерөнхий захирал Даваасүрэнгийн төрсөн ах нь бөгөөд ... нь Дамдинсүрэнгийн охин юм. “Хөргөлт сервис” ХХК нь зөвхөн Даваасүрэнгийнх юм. Дамдинсүрэн, ... нар хувь эзэмшдэггүй…гэжээ. /хх-ийн 4-р хавтас 62-р хуудас/,
  • ..., хохирогч ... нарын мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 3-р хавтас 65-р хуудас/
  •  Хохирогч ...ын өргөдөл /хх-ийн 4-р хавтас 109-114-р хуудас/,
  •  Хохирогч ...ы өргөдөл /хх-ийн 3-р хавтас 64-р хуудас/,
  • ..., хохирогч ... нарын хооронд байгуулсан “Захиалгаар мах бэлтгэн нийлүүлэх гэрээ” /хх-ийн 3-р хавтас 74-77-р хуудас/,
  • 2015-08-16-ны өдрийн “Захиалгаар мах бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний хуулбар /хх-ийн 4-р хавтас 122-123-р хуудас/
  •  Хамтран ажиллах гэрээний хуулбар /хх-ийн 4-р хавтас 124-р хуудас/,
  • Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 5-р хавтас 79-р хуудас/,
  • Гараар бичсэн баримт /хх-ийн 5-р хавтас 60-р хуудас/,
  •  Яллагдагч ...тэй байгуулсан зээлийн гэрээ /хх-ийн 3-р хавтас 71-73-р хуудас/,
  •  2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн барим /хх-ийн 3-р хавтас 65-р хуудас/,

 

22. Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... “2016 оны 09 дүгээр сард төслийн зээл гаргаж өгнө” гээд надаас 2.300.000 төгрөг авч Хас банкны “Мөнхбаян төгөл” санд хийлгэсэн. Тэгтэл “төсөл гаргаж өгөх гэж байгаа хүнийг хоолонд оруулна” гээд 200.000 төгрөгийг нэмж авсан. Ингээд нийтдээ надаас 2.500.000 төгрөгийг авсан ба хохирлоо бүрэн төлж барагдуулсан…гэжээ. /хх-ийн 6-р хавтас 83-84-р хуудас/,

- Хохирогч ...гийн өргөдөл /хх-ийн 5-р хавтас 84-86-р хуудас/

  •  Төслийн материал /хх-ийн 5-р хавтас 87-114-р хуудас/
  •  Хохирогч ...гаас мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /хх-ийн

5-р хавтас 114-117-р хуудас/,

         - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5-р хавтас 127-128-р хуудас/,

         - Хохирол төлсөн баримт /хх-ийн 5-р хавтас 129-р хуудас/,

 

Шүүгдэгч ... мөрдөн байцаалтанд сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би итгэл эвдэж залилан мэхлээгүй. Ижилмөрөнгөөс мөнгө авсан болохоос Батболд Батцэрэн Гантулга нараас мөнгө аваагүй. Тийм хүмүүсийг танихгүй. Мөнхтөрөөс 17.000.000 төгрөг зээлсэн болохоос 9911-тэй дугаар өгнө гэж хэлээгүй. Би ...д 300.000 төгрөг, ...т 2.000.000 төгрөг, Мөнхтөрд 14.200.000 төгрөг, Болдболорт 5.000.000 төгрөг, Сарантуяад 8.400.000 төгрөг, Ижилмөрөнд байрны барьцааны хүү гэж 2 удаа мөнгө төлсөн. Би ...гээс нийт 5.800.000 төгрөг авсан. Гэтэл ... надаас 10.000.000 төгрөг нэхээд байх юм. …Би Сарантуяагаас 70.000.000 төгрөг, Ижилмөрөнгөөс 54.000.000 төгрөг, Эрдэнэбаатараас 29.800.000 төгрөг, Мөнхтөрөөс 17.000.000 төгрөг, Бавуудоржоос 28.000.000 төгрөг, ...ээс 5.000.000 төгрөг, ...гээс 5.800.000 төгрөг авсан. ... намайг “цагдаад өгнө” гэж айлгаад байхаар нь “10.000.000 төгрөг болгож өгье” гэж нотариатын бичиг хийлгэсэн. Тамираас 1.625.000 төгрөг, Болдболороос 25.000.000 төгрөг, Мөнхзулаас 25.000.000 төгрөг, Энхзулаас 5.000.000 төгрөг тус тус авсан нь үнэн. Би Бавуудоржоос 2014 оны 12 сард орж ирсэн улсын дугаар аваагүй шинэ “Приус-20” маркийн автомашин авсан нь үнэн. Хүмүүс өрөө нэхэж ирээд байхаар нь интернэтээс зар хараад “машин авна” гэсэн хүнд үзүүлээд 9.000.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь өрөндөө өгсөн. Би тухайн үед номер аваагүй байсан болохоор одоо ямар номертой хэн гэж хүнд байгааг мэдэхгүй байна. …Би Мөнх-Очир, Мөнхтөр, Гантулга, Анхбаяр, Чүлтэмжамц нарыг танина. Болормаа, Энхтөр нарыг танихгүй. Би иргэний үнэмлэхгүй банкнаас мөнгөө авч чадахгүй байсан болохоор Анхбаярын данс руу мөнгө хийлгээд буцааж авч байсан. Тэрнээс биш Анхбаяраас мөнгө зээлсэн асуудал байхгүй. Мөнх-Очир, Мөнхтөр хоёр “Тэди” худалдааны төвд гар утас зардаг тул гар утас худалдан авч байсан. Би Мөнхтөрд 2.800.000 төгрөгийн өртэй, харин бусад хүмүүсийн мөнгийг өгөөд дуусгасан. Өр төлбөрийн асуудал байхгүй. …Би хохирогч Ижилмөрөнгөөс авсан 54 сая төгрөгний хохирлыг төлж дуусгасан. Мөн ...т учруулсан 5 сая төгрөгний хохирлоос төлөөд 2 сая төгрөг үлдсэн байгаа…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 143-145, 147-р хуудас, 3-р хавтас 22-р хуудас, 4-р хавтас 63-64-р хуудас, 7-р хавтас 240-р хуудас/,

 

Шүүгдэгч ... мөрдөн байцаалтанд сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2006 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газарт Гал, Ичиндулам нартай хамт ажиллаж байсан. 2015 оны 07 дугаар сард ... 99445214 дугаар руу залгаад намайг сурагласан байхаар нь залгаж асуухад “манай аавын “Хөргөлт Сервис” ХХК-нд БНХАУ-ын иргэд хөрөнгө оруулалт хийж байгаа. Хятадууд удаан хамтарч ажилласан компанидаа итгэлтэй хөрөнгө оруулалт хийдэг юм, би чамд БНХАУ-аас мах бэлтгэн нийлүүлэх 1 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт олж өгье” гэхээр нь “хөрөнгө оруулалт олоход ямар шаардлага хэрэгтэй юм бэ” гэхэд “хөрөнгө оруулалт авахын тулд тухайн компани нь мах бэлтгэн нийлүүлэх чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй байх хэрэгтэй. Танай “Ганхас Сора” ХХК дээрх шаардлагыг хангаж байна. Харин хөрөнгө оруулалт авахын тулд 1 тэрбум төгрөгний борлуултын 10 хувь болох 100 сая төгрөгийг надад олж өг” гэсэн. Би ...т “надад 100 сая төгрөг байхгүй, би 10 гаруй сая төгрөгийг 7 хоногийн дотор гаргаж чадна, би гэр бүлийн хүнтэйгээ ярилцаж байгаад хариу хэлье” гэж хэлсэн. Би нөхөр Наранбаатарт “... хөрөнгө оруулалт олж өгье” гэхэд “мөнгөний боломжгүй байхад хөрөнгө оруулалтаар яах юм бэ” гээд дургүйцсэн. ... над руу яриад “чи бүр боломжгүй бол 50 сая төгрөг олчих” гэсэн. Баянхонгор аймагт Гал ахын эхнэр Ичиндулам эгчтэй тааралдсан. Ичиндулам эгч намайг ямар зорилгоор Баянхонгор аймагт ирснийг асуухаар нь “мах бэлтгэн нийлүүлэх гээд хөрөнгө оруулалт олоход мөнгөний хэрэг болоод малчины зээл хөөцөлдөх гэж байгаа юм” гэж хэлсэн. Ичиндулам эгч “өнгөрсөн жил чамайг аймагт ирж мал, мах авч байсан гэдгийг сонссон. Энэ жил мал хямдхан байна, үнэхээр яриад байгаа хөрөнгө оруулалт чинь орж ирэх нь үнэн юм бол Гал ах бид хоёр үлдсэн мөнгийг чинь олж өгч хамтарч ажиллая, Гал ах бид хоёр нь өмнө чамтай хамт ажиллаж байсан болохоор чамд итгэж байна. Харин хөрөнгө оруулалт олж өгөх гэж байгаа хүнээ дуудчих” гэхээр нь ... рүү яриад “би Баянхонгор аймагт ирчихсэн байна, бэлэн 15 сая төгрөг олчихсон. Харин үлдсэн 35 сая төгрөгийг миний сайн таньдаг ах, эгч хоёр олох боломжтой юм байна. Гэр бүлийнхээ хүмүүстэй ярьж байгаад хамтарч ажиллая гэж байна” гэхэд “тэгвэл би маргааш Баянхонгор аймагт яваад очьё” гэж хэлсэн. 2015 оны 08 дугаар сарын 14-ний орой ... Баянхонгор аймагт ирээд Гал ах, Ичиндулам эгч, ... бид нар уулзаад махны хөрөнгө оруулалтын талаар ярилцаад Гал ах 35 сая төгрөг олж хамтарч ажиллахаар болж гэрээ хийх талаараа ярихад “та нар гэрээ байгуулахын тулд компанитай байх ёстой. Учир нь компанийн дансаар мөнгө нь шилждэг юм” гэж хэлсэн. 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар ..., Гал ах хоёр захиалгаар Мах бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан. ... “Ганхас Сора” ХХК-нд хөрөнгө оруулалт олж өгч байгаа болохоор “Ганхас Сора” ХХК-ийг төлөөлөөд гарын үсэг зурчихъя гээд тухайн гэрээн дээр гарын үсэг зурж гэрээ байгуулсаны дараагаар Наранбаатар, Гал, Гансүх нар “Галт Нар Ган” ХХК-ийг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үүсгэн байгуулсан. Наранбаатар бид хоёр 22 сая төгрөг, Гал, Гансүх хоёр 33 сая төгрөгийг гаргаж, нийт 55 сая төгрөгийг ...т 4 хувааж өгсөн. 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд нийт хөрөнгө оруулалт буюу нэг тэрбум төгрөгийн 30 хувийг нь “Ганхас Сора” дансанд шилжүүлнэ гэж хэлдэг байсан бөгөөд миний хувьд давхар хүнээс мөнгө авчихсан болохоор 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ... надаас 50 сая төгрөг авсан гэж баталгаа бичиж өгсөн. 2016 оны 09 дүгээр сард Осоржамаа надтай Баянчандманьд уулзаад “хүлэмж авна” гэж хэлээд 2.300.000 төгрөг өгсөн ба би 2.300 000 төгрөгийг төлж барагдуулсан. 2015 оны 07 дугаар сард Амарбуянттай уулзаад “... надад махны төсөл авч өгнө” гэхээр нь “би өөрөөсөө 50 сая төгрөг өгчихсөн байгаа” гэхэд “хамтарч ажиллая” гэхээр нь ... хамт Амарбуянт болон түүний нөхөр Ганзориг нартай уулзаж бэлнээр 15.000.000 төгрөг өгснийг ... тоолж аваад цүнхлээд явсан. Тэр мөнгөнөөс би огт хэрэглээгүй. Харин Амарбуянт эгч надаас мөнгөө нэхээд байхаар нь 8 сая төгрөгний оронд тамхи өгч баримт бичүүлж авсан. Үлдэгдэл 7.000.000 төгрөгийг өгнө. 2015 оны 08 дугаар сард Баатархүүгээс “Тоёота Ист” маркийн автомашин авч залилсан гэх асуудал нь тухайн үед ... “надад ажил хөөцөлдөхөд машин хэрэгтэй байна” гэхээр нь найз Баатархүүг уулзуулсан. Сүүлд нь сонсоход ... Баатархүүгээс “Ист” маркийн автомашин авсан байсан. Энэ асуудалд би ямар ч хамаагүй. 2015 оны 08 дугаар сард Баянхонгор аймагт ...тэй очиж Гал, Гансүх, Чулуун нартай уулзаж махны үйлдвэр байгуулах төслийн гэрээ байгуулж, ажил эхлүүлэхэд урьдчилгаа мөнгө хэрэгтэй гээд би Чулуунаас дансаар 2.000.000 төгрөг, ... бэлнээр 2.000.000 төгрөг авсан. Галаас манай нөхөр Наранбаатарын дансаар 8.175.000 төгрөг бэлэн болон данснаар шилжүүлэн авсан. Гансүхээс 25.300.000 төгрөгийг дансаар болон бэлнээр авснаас Чулууны 4.000.000 төгрөгнөөс өөрийн дансаар авсан 2.000.000 төгрөгийг өгсөн. Мөн Гансүхээс авсан 25.300.000 төгрөгийг 29.000.000 төгрөг болгон өгөхдөе “Тоёота ланд крузер 80” маркийн автомашиныг 15 сая төгрөгт бодож, мөн бага оврын трактор 2 ширхэгийг дагалдах хэрэгслийн хамт 10 сая төгрөгт бодож өгсөн. Мөн Гансүхийн данс руу 4 сая төгрөгийг шилжүүлсэн. Харин Галын 8.175.000 төгрөгнөөс 2 сая төгрөгөнд бодож бараа өгсөн. Үлдсэн 6.175.000 төгрөг нь Галын эхнэрийн дүү Оюунтуяагийн мөнгө байсан тул бэлэн мөнгө болон бараа өгч төлбөрийг барагдуулсан. 2017 оны 08 дугаар сард Батбуян манайд ирж уулзахдаа миний хийж байгаа аж ахуйг харчихаад “сарлагын үхрийн сүүний аж ахуйн төсөл хийнэ” гэхээр нь “би Төв аймгийн Засаг даргатай уулзаж 100 сая төгрөгний төсөл бичиж өгнө, та дэмжиж бичиг хийгээд өг” гэхээр нь зөвшөөрсөн. Би Батбуянаас мөнгө аваагүй учраас уг асуудалд ямар ч хамаагүй. Батбуяны мөнгө нь Наранбаатарын хариуцсан “Их даян дэлхий” хоршооны данс руу шилжсэн. Амарбуянтад өгөх 7.000.000 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна. Бусдад учруулсан хохирлыг бүрэн барагдуулна гэж ойлгож байна…гэжээ. /хх-ийн 4-р хавтас 175-180-р хуудас, 7-р хавтас 81-82, 242-р хуудас/,…гэжээ.

Шүүх сэтгэц эмгэг судлалын №43 дугаартай дүгнэлтэнд:

1. ... нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Болсон үйл явдлыг тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. ... нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3. ... нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4. ... нь хэрэг хариуцах чадвартай байна.  /хх-ийн 2-р хавтас 239-р хуудас/,

Зээлийн гэрээ /хх-ийн 3-р хавтас 60-61-р хуудас/,

“Ганхас Сора” ХХК-тай холбоотой баримтууд:

- дансны хуулга /хх-ийн 3-р хавтас 66-р хуудас/,

- Захиалгаар мах бэлтгүүлэх гэрээ /хх-ийн 3-р хавтас 74-76-р хуудас/,

- Хамтран ажиллах гэрээ /хх-ийн 3-р хавтас 77-р хуудас/,

- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 4-р хавтас 126-р хуудас/,

- Компаний дүрэм /хх-ийн 4-р хавтас 127-129, 205-209, 214-217, 225-225, 233, 239-240, 246-248-р хуудас/,

- Орлогын баримт /хх-ийн 4-р хавтас 130-134-р хуудас/,

- Харилцагчийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ /хх-ийн 4-р хавтас 135-139-р хуудас/,

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /хх-ийн 4-р хавтас 202-203, 221-р хуудас/,

- Хувьцаа эзэмшигчийн шийдвэр /хх-ийн 4-р хавтас 204, 224, 237-р хуудас/,

- Эрх шилжүүлэх гэрээ /хх-ийн 4-р хавтас 210, 218, 229-р хуудас/,

- Бэлэглэлийн гэрээ /хх-ийн 4-р автас 211, 219-р хуудас/,

- Худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 4-р хавтас 230-231-р хуудас/,

Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би ... гэж хүн танихгүй. Миний данс руу 2014 оны 08 дугаар дугаар сарын 19-ний өдөр 3.000.000 төгрөг, мөн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1.100.000 төгрөг ...ээс орж ирсэн талаар мэдэхгүй…гэжээ. /хх-ийн 6-р хавтас 9-р хуудас/,

 

Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2014 оны 06 дугаар сард таньдаг хүнээрээ дамжуулан 9911-тэй дугаар худалдаж авахаар болж 5.000.000 төгрөгийг ...ийн данс руу шилжүүлсэн. Хэд хоногийн дугаарыг чинь өгнө гэж хэлж байсан боловч хэлсэн хугацаандаа дугаараа өгч чадаагүй. ... руу залгаж асуухад “9911-тэй дугаар бүтэхээ больчихлоо, мөнгийг чинь хэд хоногийн дараа эргүүлж өгнө” гэж хэлсэн боловч өгөөгүй…гэжээ. /хх-ийн 6-р хавтас 10-11-р хуудас/,

 

Шүүгдэгч ...ийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Л.Дамдинсүрэнгийн мэдүүлэг 2-р хавтас 14-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 2-р хавтас 173-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 2-р хавтас 176, 3-р хавтас 193-р хуудас/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 2-р хавтас 181-184-р хуудас/, дансны хуулга /хх-ийн 3-р хавтас 225-229, 232-234, 238-240-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 4-р хавтас 69, 93-94-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 6-р хавтас 101-р хуудас/,

Шүүгдэгч ...гийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3-р хавтас 210-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 3-р хавтас 212-р хуудас/, дансны хуулга /хх-ийн 3-р хавтас 217-224, 231-р хуудас/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 25А дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 4-р хавтас 190-194-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэрэгт цугларсан баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

         Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ..., ... нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

           Шүүгдэгч ... нь ганцаараа:

2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хохирогч ...гаас “мөнгө түр зээлүүлээч” хэмээн хуурч, 1.300.000 төгрөг,

2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч ...гаас “9911-тэй дугаар олж өгнө” хэмээн хуурч, нийт 35.000.000 төгрөг,

2014 оны 03 дугаар сарын 03-06-ны хооронд хохирогч ...гөөс “Мон Энко компаниас акталж байгаа “Ниссан Патрол машинуудыг хямд худалдах гэж байна” хэмээн хуурч нийт 54.000.000 төгрөг,

Хохирогч ...г “9911-тэй Оюутолгойгоос хямдхан авч өгнө” хэмээн хуурч 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөгийг, нийт 15.000.000 төгрөг,

2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хохирогч ..., ... нарыг “Оюутолгой ХХК-иас 9911-тэй дугаарууд гарч байна, авч өгнө” хэмээн хуурч, 10.000.000 төгрөг, 1.800.000 төгрөгийн үнэтэй Ай фоне 5 эс /Iphone5s/ маркийн 3 ширхэг гар утсыг нь залилан авч, нийт 11.800.000 төгрөгийн,

2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Таван-Эрдэнэ” хүнсний зах дээр хохирогч ...ийг “3 хоногийн хугацаатай мөнгө зээлээч” хэмээн хуурч, 5.000.000 төгрөг,

Хохирогч ...ыг “9911-тэй дугаар олж өгнө” гэж хуурч, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 15.000.000 төгрөгийг, 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 25.000.000 төгрөг,

2014 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хохирогч ...г “9911, 9909-тэй дугаар хямд өгнө” хэмээн хуурч, нийт 10.000.000 төгрөг,

2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хохирогч ...ыг “9911-тэй дугаарууд хямд үнээр худалдаж байна” хэмээн хуурч, нийт 25.000.000 төгрөг,

Хохирогч ...г “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны 1 давхрын зааланд хүүхдийн цэцэрлэг байгуулж хамтран ажиллуулъя” хэмээн хуурч, цэцэрлэг байгуулж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 59.000.000 төгрөгийг, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 11.000.000 төгрөг нийт 70.000.000 төгрөг,

Хохирогч ...оос 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 33 нэр төрлийн 13.359.500 төгрөгийн үнэ бүхий цэцэрлэгийн эд хогшил, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автозогсоолын орчимд 9.500.000 төгрөгийн үнэ бүхий номер, дугааргүй, гаалиар орж ирсэн Приус-20 маркийн автомашиныг залилан авч, нийт 22.859.500 төгрөгийн,

Хохирогч ...ыг “Оюутолгой компаниас 2 ширхэг Ланд машин хямд авч өгнө, 9911-тэй дугаар хямд авч өгнө” хэмээн хуурч, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдраас 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд нийт 29.800.000 төгрөг,

2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч ...ыг “мөнгө зээлээч” хэмээн хуурч, 4.601.000 төгрөг,

2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хохирогч ...ыг “утас зээлээр худалдан авъя” хэмээн хуурч, зарж байсан Ай фоне 6 /Iphone6/ маркийн, 1.170.000 төгрөгийн үнэ бүхий гар утас залилан авсан,

2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хохирогч ...ийг “Би Оюутолгойд ажилладаг, маргааш мөнгийг нь өгнө, барьцаанд нь машинаа үлдээе” хэмээн хуурч, ...гээс залилан авсан Тоёота Ист машиныг манай нөхрийн машин байгаа юм гэж барьцаанд үлдээж, 488.000 төгрөгний үнэлгээтэй Самсунг Мега, Эл Жи /LG/  маркийн 2 ширхэг гар утас залилан авч 488.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч  ..., ... нар  нь бүлэглэн:

2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хохирогч ...ыг “Хөдөө аж ахуйн яамны төслийн зээл дээр ажилладаг, төслийн зээл гаргаж өгнө” хэмээн хуурч, 15.000.000 төгрөг,

2015 оны 08 дугаар сард хохирогч ...г “мөнгийг нь дансаар шилжүүлнэ” хэмээн хуурч, 8.100.000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота Ист” маркийн автомашин,

2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн төвд орших Баянбулаг зочид буудалд хохирогч ..., ..., ... нарыг “хамтран ажиллана, хятадын хөрөнгө оруулалтаар мах бэлтгэн нийлүүлэх гэрээ хийж явна, компани байгуулах ёстой, бичиг баримт бүрдүүлэхэд зарцуулна” хэмээн хуурч, хохирогч ...д 4.300.000 төгрөгийн, хохирогч ...д 8.175.000 төгрөгийн, хохирогч ...эд 26.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

 

Шүүгдэгч ... ганцаараа:

2015 оны 07 дугаар сард Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Төмөр замын вокзалын орчим ...г “мөнгийг нь дансаар шилжүүлнэ” хэмээн хуурч, 9.000.000 төгрөгийн үнэ бүхий Приус-20 маркийн авомашин,

2016 оны 09 дүгээр сард хохирогч ...г “төслийн зээлэнд оруулж өгнө” хэмээн хуурч, 2.300.000 төгрөг,

2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хохирогч ...г “хөдөө аж ахуйн чиглэлээр төслийн 100.000.000 төгрөгний зээл гаргуулж өгнө” гэж хуурч 9.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

 Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ... эгч “мөнгөний хэрэгцээ гараад байна, мөнгө зээлэх хүн байна уу” гэхээр нь танидаг хүмүүсээс мөнгө асуусан боловч олдоогүй. Тэгээд би хүүхдийнхээ хадгаламжийн данснаас 1.300.000 төгрөг авч ... эгчид зээлсэн. Иймд  ...ээс 1.300.000 төгрөг нэхэмжилж байна…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 49-р хуудас, 6-р хавтас 76-р хуудас/,

 

  Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2013 оны 12 дугаар сарын 27-ны ... надад “9911-тэй дугаар байгаа олж өгч болно” гэхээр нь эхлээд 5.000.000 төгрөг, дараа нь 10.000.000 төгрөг, 10.000.000 төгрөг, 10.000.000 төгрөг, нийт 35.000.000 төгрөг шилжүүлсэн. ...ээс 35.000.000 төгрөгөө бүрэн хүлээж авсан. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй …гэжээ. /1хх-ийн 40-41-р хуудас, 3-р хавтас 97-р хуудас/

  •  Хохирогч ...гийн дансны хуулга /хх-ийн 3-р хавтас 98-100-р хуудас/,

 

  • Хохирогч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2013 оны 12 дугаар сарын сүүлээр ...т 54.000.000 төгрөг өгсөн. Надад 9.000.000 төгрөг, 2 хуучин машин 14.000.000 төгрөгт тооцож өгсөн. Одоо 34.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2014 оны 03 дугаар сарын эхээр ... над руу залгаад Ховд аймгийн Дарви сумын нутагт байдаг Хөшөөтийн уурхайд явж байсан “Ниссан Патрол Вай 61” маркийн машинуудыг худалдах гэж байна, чи сонирхох уу, би Марк гэдэг Хөшөөтийн уурхайд ажилладаг. Австралийн иргэнээр туслуулж энэ машинуудыг авах гэж байгаа. Хэрэв машин авна гэвэл Марктай уулзуулна, гэрээ хэлцэл хийж байгаад авна. Харин мөнгөө яаралтай өнөө маргаашгүй өгөх хэрэгтэй байна” гэсэн. Үнэ ханш нь хямд байсан учир би худалдан авахаар шийдсэн. Би найз Тулга, Батболд нарт энэ талаар хэлэхэд манай 2 найз надад итгэсэн учир авахаар шийдсэн. Батболд мөн хүргэн ахдаа хэлээд тэр нь бас нэгийг авахаар болоод би энэ хүмүүсийн мөнгийг бөөгнүүлээд ...т мөнгө өгч байсан. Нийт 54.000.000 төгрөг өгснөөс 9 сая төгрөг нь минийх, 30 сая төгрөг нь Тулгынх, 3 сая төгрөг нь Батболдынх, Батцэрэн 12 сая төгрөгийг тус тус өгсөн.  Машин захиалснаас хойш 14 хоногийн дараа бид нарын машин гээд 4-5 ширхэг машины зураг үзүүлсэн ба уг зураг дээр ямар нэгэн улсын дугаар байгаагүй. ...2015 оны 6 сард аав Дамдинсүрэнгээс 3 сая төгрөг авсан. Одоо 51 сая төгрөг үлдээд байна…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 247-249, 250-р хуудас, 2-р хавтас 7-р хуудас, 6-р хавтас 160-р хуудас/,

  • Автомашины фото зураг /хх-ийн 2-р хавтас 23-24-р хуудас/,

 

         Хохирогч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ үйл явдал 6 жилийн өмнө болсон тул би сайн санахгүй байна. Дараа дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцоно. ... бид хоёрын хооронд байгуулагдсан гэрээ, ...ийн гар бичмэл баримт дутуу байна гэж үзэж байна. Би 135.000.000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл 15.000.000 төгрөг болсон байна гэв.

         Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Оффисын өрөө түрээслүүлнэ” гэсэн миний зарын дагуу 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ... анх ирж уулзаж танилцаж байсан. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Оюутны гудамж “Байгаль” нэртэй 12а байрны 3 давхарт 307 тоот өрөөг 1 жилийн хугацаагаар түрээслэсэн. 2013 оны эхээр компани байгуулж, хөрөнгө оруулж хамтран ажиллахаар болсон. 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Байгал-Ивэнт” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Компаний үндсэн үйл ажиллагаа нь урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, туслах үйл ажиллагаа нь гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх, аялал жуулчлал гэж байсан. Ингээд хөрөнгө нийлүүлж хамтран ажиллая гэсэн гэрээ байгуулж 2 талаасаа 15.000 ам.долларын хөрөнгө оруулахаар болсон. Би ...ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд нь 7000 ам.долларыг тушаасан. Үлдсэн мөнгөнд нь өөрийн эзэмшлийн улсын дугаарыг нь санахгүй байна, мөнгөлөг өнгийн “Тоёота Камри” автомашиныг дүүгийнх нь нэр дээр шилжүүлж өгч байсан. Дүү нь эрэгтэй хүн байсан ба нэрийг нь одоо санахгүй байна. Олон нийтийн урлаг, соёл, спортын арга хэмжээ зохион байгуулна гэж байсан боловч нэг ч арга хэмжээ зохион байгуулаагүй. Хятадаас мөн нэг хөрөнгө оруулагч орж ирнэ гэж хүлээлгэдэг байсан. Гэтэл нөгөө гэрээ байгуулсан 1 жилийн хугацаа дуусаад би 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө хөрөнгө оруулсан бүх мөнгөө 2 хувааж авсан. Буцааж авахдаа төгрөгөөр авсан, яг хэдэн төгрөг болж байсныг дансны хуулгаар харагдана. Хамтран ажиллах гэрээний 1 жилийн хугацаа дууссан, хөрөнгө оруулсан мөнгөө 100 хувь буцааж аваад дахин хамтран ажиллахаа больсон. Гэтэл 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ... над руу залгаад “9911-тэй дугааруудыг Оюутолгойгоос хямдхан авах боломжтой байна, гадаад мэргэжилтнүүд нь нутаг буцах гээд барьж байсан 9911-тэй дугаарууд нь хураагдаж, зарагдаж байгаа. Нэг дугаарыг 5.000.000 төгрөг” гэж санал болгосон. Би зөвшөөрөөд 2 дугаар авахаар болоод “Жи Капитал” барьцаат зээлийн газар орж 10.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж нөхрийнхөө Хаан банкны данснаас шилжүүлсэн. Манай нөхөр гар утсаараа 10.000.000 төгрөгийг 4 хувааж ...ийн Хаан банкны ... тоот дансанд шилжүүлсэн. 9911-тэй дугаар нь 7 хоногийн дотор ирнэ гэж байсан боловч ирээгүй. Би дахин нэг дугаар захиалж 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөгийг нөхрийнхөө данснаас ...ийн дээрх данс руу шилжүүлсэн. Гэтэл 3 дугаар ирээгүй худлаа болсон, мөнгөө ч буцааж авч чадаагүй. Үүнээс өмнө 2013 оны 10 дугаар сард ... надад “Англи улсаас 2 ширхэг ipad, 1 ширхэг аррlе маркийн notebook-ийг захиалж, 6.000.000 төгрөгт авч өгье” гэхээр нь би түүнд мөн л итгэж “тэгье” гээд 6.000.000 төгрөгийг ...т бэлнээр мэдүүлэхдээ. ... одоогийн байдлаар надад 1.500.000 төгрөг төлсөн. Би ...ээс 17.404.000 төгрөг авах ёстой. ….Би ...ээс баримтаар 23.830.000 төгрөг нэхэмжилж байна…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 133-р хуудас, 3-р хавтас 88-р хуудас, 6-р хавтас 132-р хуудас/,

- ...гийн дансны хуулга /хх-ийн 138-139-р хуудас/,

 

Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн үеэр над руу яриад “Оюу толгой компаниас 9911-тэй дугаар гарч байна” гээд дугаарын жагсаалт авчраад “гадаад ажилчид нь нутаг буцаж байгаа юм” гэхээр нь итгэж “тийм юм бол авъя” гэхэд “эхлээд мөнгөө өгөх хэрэгтэй, Оюутолгой компаний дансанд байршуулна” гэсэн. Би ...ээс 2.800.000 төгрөгний авлагатай байсан. Үүн дээр нэмж 3 ширхэг “Ай фоне-5-эс” маркийн гар утсыг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр би 2 ширхэгийг өгсөн. Би ...ээс 17.000.000 төгрөг авах ёстой байснаас увуулж цувуулж авсаар байгаад, одоо үлдэгдэл 2.800.000 төгрөг авна…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 52-55-р хуудас, 6-р хавтас 33, 85-р хуудас/,

- Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2014 оны 05 дугаар сарын сүүлээр шиг санаж байна. Намайг Тэди төвийн гар утасны худалдааны лангуун дээрээ ажиллаж байхад ... ирээд “Оюутолгой” ХХК-аас 9911-тэй дугаар чөлөөлөгдөж байгаа. Тэр дугаараас 10.000.000 төгрөгөөр 2 ширхэг дугаар авч өгье” гэхээр нь 2014 оны 05 дугаар сарын 30-нд өөрийн Хаан банкны 5003719797 тоот данснаас ...ийн Хаан банкны ... дугаарын данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш ... утасны дугаараа өгөхгүй, утсаар нь залгаад шаардахаар “өнөө маргаашгүй зохицуулаад өгнө” гээд худлаа яриад байхаар нь мөнгөө нэхсэн. Удахгүй мөнгийг чинь өгнө гээд 2014 оны 08 дугаар сард 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Бэлнээр бага багаар цувуулж өгсөөр байгаад одоо 2.800.000 төгрөг өгөх дутуу байгаа…гэжээ. /хх-ийн 3-р хавтас 93-94-р хуудас, 4-р хавтас 60-р хуудас/,

- Эд зүйлийн үнэлгээ “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайланд: “Ай фоне-5-эс” маркийн гар утас нэг бүрийн үнэ 600.000 төгрөг /хх-ийн 8-р хавтас 13-15-р хуудас/,

 

 Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би “Таван-Эрдэнэ” хүнсний зах дээр лангуу түрээслэдэг. 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ... надаас бэлнээр 5.000.000 төгрөг аваад “3 хонуулаад өгнө” гэж хэлсэн. ...ээс мөнгөө нэхэхэд “би хөдөө байна. Удахгүй өгнө, та түр хүлээж бай” гэдэг байсан. 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг өгсөн ба одоо үлдэгдэл 3.000.000 төгрөг дутуу байгаа…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 27-28-р хуудас/,

- ... нь ...т 5.000.000 төгрөг өгсөн гэх баримт /хх-ийн 2-р хавтас 296-р хуудас/,

 

  Хохирогч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ...т 9911-тэй дугаар авна гэж 25.000.000 төгрөг өгсөн. Үүнээс 4.000.000 төгрөг авсан. ...ийн дүү надад “Имарт” худалдааны төвөөс 6.000.000 төгрөгийн бараа худалдан авах эрхийн бичиг өгсөн боловч 4.000.000 төгрөгийн эрхийг ашигласан. Уг эрхийн бичиг нь 7 хоногийн хугацаатай байсан тул 2.000.000 төгрөгийн эрхийг ашиглаж чадаагүй, гэхдээ 2.000.000 төгрөгөө ашиглаж чадаагүй талаар надад баримт байхгүй. Би ...ээс 17.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

   Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...миний дугаар руу 99105572 гэсэн дугаар залгаад “Цээнээ эгчээ та 9911-тэй дугаар авах уу, 5.000.000 төгрөгөнд зарагдаж байна” гэсэн. Би буцааж залгаад “наад дугаарыг чинь худалдаж авч болох уу” гэхэд “Цээнээ эгчийн дүү юу” гэж асуусан. Хэд хоногийн дараа миний утас руу залгаад “эгч нь хөдөө уурхайд ажилладаг, манай компани акталж байгаа зүйлээ зарж байгаа юм. Наад дугаарууд чинь Оюутолгойн харъяа уурхайн компаний гадаад, дотоод ажилчдын дугаар байгаа юм” гэсэн. Тэгээд над руу VIBER гэх программаар утасны дугаарууд явуулаад “чи болж өгвөл гадаад хүний нэр дээр байгаа дугаар сонгоорой, монголчууд хэл амтай байдаг шүү” гэж хэлсэн. Би эхлээд “99110891, 99111228, 99110881 дугаарыг худалдаж авъя” гээд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байх Худалдаа хөгжлийн банкнаас ...ийн Хаан банкны ... тоот данс руу 15.000.000 төгрөг шилжүүлсэн. ...... 10 гаран хоногийн дараа дахин залгаад “эзэн нь авахаа больсон 2 ширхэг 9911-тэй дугаар байна, чи 7.0 саяд авах уу” гэхээр нь “5 сая төгрөгөөр авъя” гээд мөн данс руу нь 10.000.000 төгрөг шижлүүлсэн. ...Тэгээд ...ээр “25.000.000 төгрөг авсан нь үнэн. Хэрвээ 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл мөнгө өгөхгүй бол 50.000.000 төгрөг болгож өгнө” гэж бичүүлээд  гэрээ хийж нотариатын батлуулсан. ...4.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо ...ээс 15.000.000 төгрөг нэхэмжилж байна…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 218-220, 221-р хуудас, 6-р хавтас 41, 168-р хуудас/,

  • Мөнгө шилжүүлсэн банкны баримт /хх-ийн 1-р хавтас 225-226-р хуудас/,
  •  ... өөрийн гараар бичиж нотариатаар батлуулсан баримт /хх-ийн 1-р хавтас 227-228-р хуудас/,
  •   Оюутолгой ХХК-аас ... нь тус компанид ажиллаж байгаагүй гэх албан бичиг /хх-ийн 2-р хавтас 186-р хуудас/

 

Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай эхнэр Анхбаяр байрны СӨХ-ийн дарга хийдэг юм. ... манай байрны 1 дүгээр давхарт хүүхдийн цэцэрлэг ажиллуулах гээд байраа засах зэргээр бэлтгэл ажил хийж байсан. Энэ үеэс манай эхнэр ...ийг таних болсон. ... манай эхнэрт “9911-тэй дугаар зарагдах гээд байна, өнөөдөр мөнгөө бэлэн өгөх юм бол 9911, 9909-тэй дугаар 7 хоногийн дотор нэр дээр чинь шилжүүлээд өгье” гэж хэлсэн байсан. Би ...тэй утсаар ярихад “ямар ч асуудалгүй, найдвартай шилжүүлээд өгнө” гэхээр нь 2014 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өөрийн Хаан банкны данснаас ...ийн Хаан банкны ... тоот дансанд 5.300.000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 4.700.000 төгрөгийг ...ийн гэрт нь оруулж өгөхөд ... “удахгүй бүтнэ” гэсээр өнөөдрийг хүрсэн. Би ...т нийтдээ 10.000.000 төгрөг өгсөн. Надад 700.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 9.300.000 төгрөгөө нэхэмжилж байна…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 65-66-р хуудас, 3-р хавтас 92-р хуудас, 6-р хавтас 75-р хуудас/,

- гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... “9911, 9909-тэй дугааруудыг авах уу” гэхээр нь “үнэ нь хэд вэ, ямар учиртай дугаар юм бэ, яагаад хямдхан байгаа юм бэ” гэхэд “манай уурхайн байгууллага гадаад мэргэжилтэнгүүдийн барьж байсан дугаарыг хямдралтай үнээр зарж байгаа юм. Манай ажилчид нутаг буцаж байгаа. Өнөөдрийн дотор 5.300.000 төгрөг өгөх юм бол 9911-тэй дугаарыг 7-14 хоногийн дотор гаргаад өгнө” гэсэн. Би нөхөр ... рүү залгаад “5.500.000 төгрөгийн дугаарыг 5.300.000 төгрөгөөр авахаар боллоо, өнөөдрийн дотор мөнгөө шилжүүлчих гэж байна” гээд ...ийн данс руу шилжүүлчих гэхэд нөхөр ... 5.300.000 төгрөг шилжүүлсэн…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 67-68-р хуудас, 3-р хавтас 96-р хуудас/

- мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 2-р хавтас 69-р хуудас/,

 

Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Намайг 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байх “Амеркина” нэртэй дэлгүүрт ажиллаж байхад ... зээлээр юм авсан. Дараа нь миний 9911-тэй дугаар руу залгаад “манай гадаад ажилчид нутаг буцах гэж байгаа. Өөрсдийхөө барьдаг 9911-тэй дугаарыг зарна гэнэ, чи авах уу, нэг дугаарын үнэ 5.000.000 төгрөг” гэсэн. Маргааш нь ... рүү залгахад “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Дүнжингаравын 45 дугаар байрны гадна хүрээд ир” гэхээр нь нөхрийн хамт бэлнээр 5.000.000 төгрөгөө аваад Хөдөө аж ахуй их сургуулийн баруун талын 12 давхар саарал өнгийн 45-р байрны гадна ирэхэд ... гарч ирсэн. Би ...ээс 9911-тэй 4 дугаарыг 20.000.000 төгрөгт авахаар болоод Хаан банкны ... данс руу шилжүүлсэн. Тэр орой манай дэлгүүрт орж ирээд бүх юм болсон гэж хэлсэн. Дараа нь залгахад “даргын цохолт хийж байгаад 9911-тэй дугааруудыг гаргадаг гэнэ” гэж хэлээд тэрнээс хойш ямар нэгэн шалтаг хэлдэг болсон…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 87-р хуудас/,

- гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай эхнэр над руу залгаад “9911-тэй дугаарыг манай дэлгүүрээр үйлчлүүлдэг дарга бололтой эгч зарна гэж байна. Хоёулаа авах уу, нэг дугаарыг нь чамд аваад өгье, бусад дугаарыг нь зарчихъя” гэж хэлсэн. Эхний ээлжинд нэг дугаарых нь мөнгийг өгчихье гээд маргааш нь 9911-тэй дугаарын мөнгө болох 5.000.000 төгрөгийг бэлнээр аваад Хөдөө аж ахуйн их сургуулийн баруун талд байрлах 45-р байрны гадна очиход нэг эмэгтэй /.../ гарч ирээд машинд суусан. Эхнэр Мөнхзул түүнд 5.000.000 төгрөгөө өгсөн. Дараа нь үлдсэн 4 дугаарын мөнгө болох 20.000.000 төгрөгийг эхнэр Мөнхзул шилжүүлсэн гэж надад хэлсэн…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 91-р хуудас/,

- мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 2-р хавтас 93-р хуудас/,

- ...ын дансны хуулга /хх-ийн 2-р хавтас 94-р хуудас/,

- мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 2-р хавтас 95-р хуудас/,

 

   Хохирогч ...гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн: “...Зарын дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 45 дугаар байран дээр ирж ... гэх хүнтэй уулзсан. Надад 45 дугаар байрны 1 давхрын хоосон заал үзүүлээд “манай ах Бат-Эрдэнэ энэ заалыг надад өгсөн юм. Надтай хамтарч ажиллахаар олон хүн ирж уулзаж байна. Би цэцэрлэг ажиллуулъя гэсэн хүнтэй хамтарч ажилламаар байна” гэсэн. Бид хоёр хэд хэдэн удаа уулзахад надад өөрийгөө боломжтой айлын хүүхэд гэж ойлгуулсан. Нэг өдөр ... над руу залгаад “Нийслэлийн боловсролын газрын дарга Отгонбагана манай хамаатны ах юм. Цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг гаргаж өгье гэж байна, мөнгөө хурдан байршуул, тэгээд дансны хуулгаа өг гэж байна. Тийм учир та яаралтай 70 сая төгрөгөө банкинд хийгээдэх, би ааваасаа 70 сая төгрөг авчихлаа” гэхээр нь 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Зайсан дахь Хаан банкинд ...ийн ... тоот дансанд 59.000.000 төгрөгийг тушаасан. Тэгтэл “таны дутуу 11.000.000 төгрөгийг би ааваасаа аваад тушаасан. Тийм болохоор та 11 сая төгрөгөө хурдан тушаа аав уурлаад байна” гэж шаардаад байхаар нь 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Зайсан дахь Хаан банкинд очиж ...ийн мөн ... тоот дансанд 11.000.000 төгрөгийг тушаасан. ...ээс 60.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 34, 35, 36-38-р хуудас/,

  • ...ийн өөрийн гараар бичсэн баримтын хуулбарууд, /хх-ийн 1-р хавтас 21-28, 128-142-р хуудас/
  • “Авъяаслаг багачууд” цэцэрлэг нэртэй 1-169 хүртэл дугаарласан материалыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 1-р хавтас 32-р хуудас/,
  •  “Авъяаслаг багачууд” цэцэрлэгийн гэрчилгээ /хх-ийн 6-р хавтас 142-р хуудас/,
  •  Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...... нь манай ломбарданд компьютер зэрэг эд зүйлээ барьцаанд тавиад авч мөнгийг нь бэлнээр болон дансаар төлж байсан. …гэжээ. /хх-ийн 1-р хавтас 54-55-р хуудас/
  •  Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...миний данс руу надаас авсан 19.000.000 төгрөгөө буцааж хийсэн баримт байгаа…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 56-57-р хуудас/
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манай эхнэр Сарантуяа  надад “нэг хүнтэй хамтарч цэцэрлэг ажиллуулах гэж байгаа” гэж хэлж байсан. Эхнэр Сараа /Сарантуяа/ Зайсанд байрлах Хаан банкнаас ...ийн данс руу 59.000.000 төгрөгийг, 11.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 64-р хуудас/
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...... түрээсийн мөнгөө төлөхгүй үйл ажиллагаа явуулахгүй болохоор нь “чи түрээс төлж чадахгүй юм байна” гэж хэлээд гаргасан…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 65-66-р хуудас/
  •  Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн албан бичиг, ...ы ажилд томилогдсон тушаал /хх-ийн 1-р хавтас 71, 75-76-р хуудас/
  •  Гэрч ...а мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...би ...ийг танихгүй, уулзаж байгаагүй. ...Надтай цэцэрлэг байгуулах зөвшөөрөл авна гэсэн юм ярьж байгаагүй…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 77-78-р хуудас/,
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2014 оны 08 дугаар сарын сүүлээр “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, багш авна” гэсэн зарын дагуу холбогдоход “ирж уулзаарай” гэхээр нь хаягийн дагуу очиж уулзахад ... байсан. Намайг очиход эрхлэгч авсан байгаа, таныг багшаар авахаар болсон гэж хэлсэн. Тухайн өдрөөс эхлэн ...ийг таньдаг болсон. Цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл авахад шаардагдах бүх бичиг баримтуудыг 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд би хариуцаж, боловсруулсан. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын эхээр Нийслэлийн боловсролын газрын комисс ирж үзсэн. Харин тусгай зөвшөөрөл гарсан эсэхийг мэдэхгүй. Тухайн үед цалин мөнгө өгөхгүй байхаар нь 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр ажлаасаа гарсан. Үүнээс хойш ...тэй холбогдоогүй…гэжээ. /хх-ийн 6-р хавтас 120-р хуудас/,

 

  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...... захирал намайг Билэг дээд сургуулийн зүүн талд байрлах кафед дуудсан. Намайг очиход надад тортой мөнгө өгөөд “энэ мөнгийг миний данс руу хийгээд өгөөч, бэлнээр авч явахад хүндрэлтэй байна” гэхээр нь би дансанд нь тушаасан…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 80-81-р хуудас/

 

Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би анх ...т 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 14.000.000 төгрөгний үнэ бүхий цэцэрлэгийн эд аж ахуй хүлээлгэн өгсөн. 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 13.000.000 төгрөгний үнэтэй “Приус-20” маркийн автомашиныг гаалийн бичгийн хамт ...ийн нэр дээр шилжүүлсэн. Би ...т 28.000.000 төгрөгний машин болон эд зүйлсийг өгсөн. Үүнээс 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр цэцэрлэгийн эд аж ахуйн зүйлсээс 6.000.000 төгрөгний эд зүйлийг буцааж авсан. Үүнийг ... болон миний бие харилцан тохиролцож үнийг бодож өгч авалцсан байгаа. Би одоо ...ээс нийт 22.000.000 төгрөг нэхэмжилж байна…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 123-124-р хуудас, 3-р хавтас 21, 83-84-р хуудас, 6-р хавтас 40-р хуудас/,

- мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 2-р хавтас 127-128-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: 2009 оны Тоёота Приус-20 маркийн автомашин 9.500.000 төгрөг  /хх-ийн 8-р хавтас 14-15-р хуудас/,

 

Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …... надаас 18.000.000 төгрөг аваад “би чамд Оюутолгой ХХК-аас Ланд-105 маркийн ногоон өнгийн автомашин 2 ширхэгийг авч өгнө” гэж хэлсэн. Тухайн үедээ тус бүрийнх нь үнэ 9.900.000 төгрөг гэж байсан. ... 4-5 хоногийн дараа над руу залгаад “Мобикомын 9911-тэй дугаар байна, нэг нь 5.000.000 төгрөгөөр гарчихлаа, чи авахгүй юм уу” гэхээр нь “за тэгье” гээд 5.000.000 төгрөг өгсөн. Дахин залгаад “9911-тэй дугаар дахиад нэгийг олчихлоо, авах уу” гэхээр нь “за тэгье” гээд 5.000.000 төгрөг өгсөн. ... 4 хоногийн дараа залгаад “машин чинь Амгалангийн тэр хавьд Оюутолгойгийн хашаанд ирчихсэн байна. Үлдэгдэл 1.800.000 төгрөгөө яаралтай өг” гэхээр нь өгөөд “одоо чамтай хамт очоод үзчихье” гэхэд “хашаа нь битүү байгаа, харж болохгүй” гээд байсан. Надад нийт 29.800.000 төгрөгийн хохирол учирсан…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 104-105-р хуудас, 6-р хавтас 42-р хуудас/,

- мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 2-р хавтас 106-р хуудас/,

 

   Хохирогч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надаас нийт 4.601.000 төгрөг авсан. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд 300.000 төгрөгөөр, 500.000 төгрөг төлсөн байгаа. Мөн өчигдөр 1.000.000 төгрөг төлсөн тул би гомдол, саналгүй, нэхэмжлэх хохирол төлбөргүй гэсэн баримт бичиж өгсөн гэв.

           Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …... 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “мөнгөний хэрэг байна, 4-5 сая төгрөг олоод өгөөч. Би 10 хоногийн дараа өгнө, найдвартай баталгаатай” гэхээр нь найз Баяр-Эрдэнээс 5.000.000 төгрөг зээлж ...т өгсөн. Зээлсэн мөнгөө өгөх хугацаа нь дуусаад ...тэй ярихад “удахгүй мөнгийг чинь өгнө, хүнээс мөнгө авах гэж байгаа” гэж хэлдэг байсан. …... 800.000 төгрөг л төлсөн…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 43, 45-р хуудас, 6-р хавтас 35-36-р хуудас/,

- ...ийн дансны хуулга /хх-ийн 2-р хавтас 46-р хуудас/,

 

 Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөдөө аж ахуйн их сургуулийн баруун талд байх 12 давхар байрны 5 давхрын 31 тоотод очиж гар утсаа 1.625.000 төгрөгөөр зарсан. ...т зарахдаа урьдчилгаа мөнгө авалгүй 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлж дуусахаар харилцан тохирч гэрээ үйлдсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 196-197, 198-р хуудас, 6-р хавтас 77-р хуудас/,

  • Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 194-р хуудас/
  • “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Ай Фоне 6 маркийн гар утас 1.170.000 төгрөг /хх-ийн 8-р хавтас 14-15-р хуудас/,
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Тамир над руу залгаад “урьдчилгаа авалгүйгээр утсаа ...т зарсан” гэж хэлсэн. Тамир 10 хоногийн дараа над руу залгаад “мөнгө өгөхгүй байна” гэж хэлж байсан…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 199-р хуудас/

 

  Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 10 дугаар сарын 25-ны орой ажил дээрээ буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын урд Гар утас худалдааны төв дотор лангуун дээрээ байж байтал ... ирээд “2 гар утас зээлээр өгөөч, би Оюутолгойд ажилладаг юм. Маргааш өглөө эрт Оюутолгой руу явна. Гар утасны барьцаанд өөрийнхөө машиныг барьцаанд тавъя, бичиг баримт нь машинд байгаа, чи намайг дагаж гараад машин хараад хүлээгээд авчих, мөнгийг нь маргааш гэхэд чиний дансаар шилжүүлчихье. Тэгээд би хүн явуулаад машинаа авхуулчихъя” гэхээр нь итгээд ...ийг дагаж гарахад ... улсын дугаартай улаан өнгөтэй “Тоёота Ист” маркийн автомашин байсан. ... нь ... дугаарын Ист маркийн улаан өнгийн машиныг бичиг баримт, түлхүүрийн хамт өөрийнхөө нэр дээрх түр жолооны үнэмлэх, цахим үнэмлэхний хуулбар зэргийг барьцаанд тавьсан. Тэрээр машиныг “манай нөхрийн нэр дээр байдаг” гэхээр нь 250.000 төгрөгний “Самсунг мега”, 360.000 төгрөгний “Элжи” маркийн гар утсыг өгсөн…гэжээ. /хх-ийн 3-р хавтас 186-188-р хуудас/,

  • “Кости Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланд: “Тоёота Ист” маркийн автомашин 8.000.000 төгрөг гэх /хх-ийн 3-р хавтас 202-203-р хуудас/

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг мега” маркийн гар

утас 200.000 төгрөг, “LG” маркийн гар утас 288.000 төгрөг гэх /хх-ийн 8-р хавтас 15-р хуудас/,

 

Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...... надад “хөнгөлөлттэй зээл гаргаж өгнө, Хөдөө аж ахуйн яамнаас янз бүрийн зээл гаргаж өгөх боломжтой” гэдэг байсан. ...... ярихдаа “зээл гаргаж өгөх байгууллагын ажилтан ... гэж хэлээд намайг ...тэй уулзуулсан. ... намайг “өөрийнхөө иргэний үнэмлэхний хуулбар, компаний гэрчилгээний хуулбарыг өгөөрэй, тэгээд зээл бүтнэ” гэж хэлсэн. 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ану-Үжин гэх хятад хоолны газар 15.000.000 төгрөг өгсөн. Зээл 45-60 хоногийн дараа гарна гэсэн боловч энэ хугацаанд зээл гараагүй…гэжээ. /хх-ийн 4-р хавтас 10-12-р хуудас/,

  • Хохирогч ...аас яллагдагч нар 15.000.000 төгрөгийг хүлээн авсан баримт /хх-ийн 4-р хавтас 7-р хуудас/,
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ..., манай эхнэр Амарбуянтад “жижиг дунд үйлдвэрлэлийн бага хүүтэй зээл гаргаж өгч чадна” гэж хэлээд ...ийг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд ажилладаг гэж танилцуулсан. Би эхнэртэйгээ хамт ..., ... хоёртой уулзахад “300 сая төгрөгний зээл гаргаад өгье, 30 сая төгрөг өгчих, хамгийн сүүлийн хугацаа 2015 оны 09 дүгээр сар гэхэд зээл гарна. Хэрвээ зээлээ авъя гэвэл урьдчилгаа 15 сая төгрөг өгөөд, зээл гарах үед нь 15 сая төгрөг өгье” гэж хэлж байсан. Тэр хоёрын ярианд итгэж маргааш нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Английн элчин сайдын яамны хажууд “Анунгоо” ресторанд ..., ... нартай уулзаж эхнэр бид хоёр 15.000.000 төгрөг өгөөд, ...ээр цаасан дээр “15.000.000 төгрөг бэлэн хүлээн авлаа” гэж бичүүлсэн. Тэрнээс хойш 1 сарын дараагаас зээлийн асуудлаа лавлаж асуухад “одоохон, бүтэх гэж байна” гэж хэлж явсаар 2016 он гарсан… гэжээ. /хх-ийн 6-р хавтас 74-р хуудас/,

 

 Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би “гаалийн бичигтэй улсын дугааргүй “Приус 20” маркийн автомашинаа 11.000.000 төгрөгөнд тооцож би өөрийн нэр дээр ... дугаар аваад ...д өгөөд явуулсан. ...2015 оны 08 дугаар сарын дундуур ... надад “... бид хоёр Хятад улс руу мах гаргах ажил дээр хамтарч ажиллаж байгаа, ... машингүй болчихоод ажил нь амжихгүй байна, чи байгаа машинаа өгөөч, ямар машин байна” гэхээр нь “Тоёота Ист” маркийн машин байна гэхэд ... ... хоёр “2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд мөнгийг нь өгнө” гэж хэлээд 11.000.000 төгрөгөнд тооцож Ист машин авсан. Үүнээс хойш ... ... нар надад ямар ч мөнгө өгөөгүй. Мөнгөө асуухаар ... “удахгүй мөнгө орж ирнэ” гэж хэлдэг. ... нь заримдаа утсаа авдаггүй. 2015 оны 02 дугаар сарын 25, 26-ны үед ... надад “... чиний машиныг Өргөө кино театрын хажууд талын дэлгүүрт барьцаанд тавьсан байна” гэхээр нь машиныг барьцаанд авсан дэлгүүрийн хүнтэй очиж уулзахад “... гэх хүн чиний машиныг манай нөхрийн машин байгаа юм” гэж хэлээд 2 утас зээлээр аваад барьцаанд нь “Тоёота Ист” маркийн машиныг барьцаанд тавьсан. Барьцаанд тавиад 4 cap гаруй хугацаа өнгөрч байна” гэж хэлсэн. Би гомдолтой байна. 2 машин зарсан мөнгийг эсвэл 2 машинаа буцааж авмаар байна. Хоёр машин нийлээд 22.000.000 төгрөг болж байгаа…гэжээ. /хх-ийн 3-р хавтас 161-163-р хуудас/,

  • Хураан авах тогтоол /хх-ийн 3-р хавтас 144-р хуудас/,
  •  ... дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-р хавтас 145-146-р хуудас/,
  •  Тээврийн хэрэгслийг хохирогч ...д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 3-р хавтас 146-р хуудас/
  •  Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 3-р хавтас 147-р хуудас/,
  • ... улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-р хавтас 164-166-р хуудас/,
  • “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайланд: “Тоёота Ист” маркийн автомашин 8.100.000 төгрөг, “Тоёота Приус-20” маркийн автомашин 9.000.000 гэх /хх-ийн 8-р хавтас 17-18-р хуудас/
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай нөхөр Баатархүү “2015 оны намар “Приус-20”, “Ист” маркийн автомашинуудыг хүн авсан. Сарын дотор мөнгийг нь өгнө” гэж хэлсэн…гэжээ. /хх-ийн 6-р хавтас 73-р хуудас/,

 

  Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр малчны зээл аваад 9.850.000 төгрөгийг 310800210197 тоот данс руу хийсэн. Данс руу хийчих гэж ... хэлсэн. Би мөнгөө хүүтэй нь авна. Учир нь би банкнаас малчны зээл авсан байгаа. ... нь надад одоо 9.850.000 төгрөг дээрээс нь банкны хүү 2.445.000 төгрөгийг өгөх байх гэж бодож байна…гэжээ. /хх-ийн 6-р хавтас 187-189-р хуудас, 7-р хавтас 39-р хуудас/

  • Мөнгө шилжүүлсэн банкны баримт /хх-ийн 6-р хавтас 181-р хуудас/

         -Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн албан бичиг /хх-ийн 7-р хавтас 1-р хуудас/

  •  Мон Эн Ко, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Оюутолгой, компаниас ирүүлсэн хариу албан бичгүүд /хх-ийн 6-р хавтас 136-138-р хуудас/

 

   Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 08 дугаар сарын дундуур Баянхонгор аймагт ...тэй тааралдахад тэрээр өөрийгөө “би ХХАА-н яаманд олон улсын төсөл дээр ажиллаж байгаа. Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Төв гэсэн 4 аймгаас мах бэлтгэх ажлаар ирсэн юм. Баянхонгор, Завхан, Өвөрхангай аймгуудад тус бүр 500 сая, Төв аймагт 300 сая, нийт 1.8 тэрбум төгрөгийн мах бэлтгэнэ. Манай зарим хүмүүс Завхан аймаг руу явсан. “Хөргөлт сервис" ХХК-ийн гүйцэтгэх захирал Дамдинсүрэн Завхан аймагт гэрээ хийхээр явсан. Түүний охин ... нь манай компанид ажилладаг. ... бид хоёр Өвөрхангай, Баянхонгор аймгийг хариуцаж мах бэлтгэх юм. Би Баянхонгор аймагт ирснээсээ хойш аймгийн Засаг дарга, Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга нартай уулзаж энэ ажлаа танилцуулахад маш их дэмжиж байна. Гэхдээ надад тэр хүмүүс хувийн ашиг сонирхлоор хандаад ах дүү нарынхаа дансаар харилцъя гээд байна. Энэ ажил нь Баянхонгорт аймагт маш том хөрөнгө оруулалт болно. Тийм болохоор би тантай хамтарч ажилламаар байна. Та шударга хүн, ямар нэг хувийн бизнесгүй, ажил цалгардуулахгүй хүн хэрэгтэй байна. Таны олон шавь нар олон суманд малчин байж таарна. Тэгэхээр мал амархан олдоно. Энэ бол том боломж шүү” гэх мэтээр удаа дараа ярьсан. Засгийн газар БНХАУ руу мах экспортлох 10 гаруй компанид эрх өгсний нэг нь манай “Ган хас сора” ХХК юм. Мөн “Хөргөлт сервис” ХХК-ний гүйцэтгэх захирал Дамдинсүрэн Завхан аймагтай гэрээгээ хийсэн гэнэ. Буцахдаа Өвөрхангай аймагт очиж мал бэлтгэн нийлүүлэх гэрээ хийнэ, түүний хугацаа хэтэрчихлээ гэх мэтээр намайг их яаруулдаг байсан. 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Гансүх миний өмнөөс Төв аймгийн Баянчандмань суманд байрлах Төрийн банкны салбараас “Ган хас сора” ХХК-ний дансанд 3 сая төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын эхээр манай эхнэр Ичиндулам миний өмнөөс Баянхонгор аймагт байрлах Төрийн банкны салбараас ...гийн нөхөр Наранбаатарын дансанд 375.000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын эхээр хүү Равдандорж миний өмнөөс Наранбаатарын дансанд мобайл банкаар 300.000 төгрөгийг, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай дүү Оюунтуяа миний өмнөөс Баянхонгор аймагт байрлах Төрийн банкны салбараас 2.500.000 төгрөгийг, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай дүү Ганчулуун миний өмнөөс 2.000.000 төгрөгийг Баянхонгор аймагт байрлах Төрийн банкны салбараас тус тус шилжүүлсэн. Ингээд би ...д нийт 8.175.000 төгрөг өгсөн. …... Төв аймгийн Баянчандмань суманд хүнсний дэлгүүртэй байсан бөгөөд уг дэлгүүрээс 2.000.000 төгрөгөнд хүнсний бараа авсан. Одоо 6.125.000 төгрөгний хохирлоо нэхэмжилж байна…гэжээ. /хх-ийн 4-р хавтас 154-155, 5-р хавтас 71-р хуудас, 6-р хавтас 131, 154-155-р хуудас/,

 

  Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 08 дугаар 20-ны өдөр Гал ах надад “би ...тэй хамтарч Баянхонгор аймгаас малын мах бэлтгэж БНХАУ руу гаргах гэж байгаа” гээд надад гэрээг үзүүлсэн. 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах Нэгдэлчин зочид буудалд ..., ... нартай уулзахад мах бэлтгэх ажлынхаа талаар танилцуулсан бөгөөд тухайн өдрөө Чингэлтэй дүүрэгт байрлах барилгын талбай орчимд нотариат дээр очиж захиалгаар мах бэлтгэн нийлүүлэх гэрээг Гал ах “Ганхас сора” ХХК-ийг төлөөлж ... болон захирал ...тэй захиалгаар мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. 2015 оны 08 дугаар сарын 26-ны Төв аймгийн Баянчандмань суманд байрлах Төрийн банкны салбараас ...гийн “Ганхас сора” ХХК-ийн дансанд 23 сая төгрөгийг шилжүүлсэн. …2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт ...д бэлнээр 1 сая төгрөг өгсөн. …Би үлдэгдэл 10.000.000 төгрөгийг буцааж авна. 10.000.000 төгрөг өгснөөс 2 тракторыг 3.600.000 төгрөгөнд бодож аваад, одоо 6.400.000 төгрөг үлдэж байгаа тул нэхэмжилж байна…гэжээ. /хх-ийн 4-р хавтас 149-152-р хуудас, 6-р хавтас 129-130, 152-153, 158-159-р хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Пад пад трактор нэг бүрийн үнэ 6.200.000 төгрөг, 2 ширхэг нь 12.400.000 төгрөг, Ланд крузер-80 маркийн автомашин 14.500.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн /хх-ийн 8-р хавтас 8-10-р хуудас/  

 

Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Баянхонгор аймгийн Баянбулаг зочид буудалд менежереер ажиллаж байхад 2015 оны 08 дугаар сарын 13, 14-ний үед үл таних 4-н хүн ирж байрласан. Гал надад “эдгээр хүмүүс мах бэлтгэн нийлүүлэх ажилтай яваа хүмүүс гэнэ. Хятадын хөрөнгө оруулалттай ажиллах юм байна. Эдгээр хүмүүстэй гэрээ хийсэн юм, сандал ширээтэй том өрөө өгөөч” гэхээр нь 301 тоот люкс өрөөнд оруулсан. …... манай буудалд ганцаараа 3 хоносон. Асуудал чинь юу болж байна гэхэд Гал мөнгө авчирч өгнө гэж хэлээд алга байна, хүлээгээд л сууж байсан. ... нь нөхөр Наранбаатартайгаа хамт буудалд нэг хоночихоод “гадуур ажил хөөцөлдөнө” гээд гарчихдаг байсан. ... надад “...Энэ хүний аав нь Хөргөлт сервисийн захирал, өөрөө Оюутолгойд ажилладаг байсан юм. Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймагт 500.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ...гэх мэтчилэнгээр ...ийг магтаад байхаар нь би найдвартай хүмүүс юм байна гэж бодсон. Би Галаас “гэрээг нь үзсэн үү” гэхэд “боломжийн гэрээ байна лээ, би үзсэн” гэсэн. 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр намайг ажилдаа ирэхэд ... “өнөөдөр 12 цаг гэхэд мөнгө авчирч өгнө гээд байсан чинь бүтэхгүй байна гээд байх юм. Би одоо энэ олон хоног буудалд баймааргүй байна, хойноос мөнгө явуулчихъя гэнэ. Өнөөдөр би явна...” гээд байсан. Мөнгө төгрөг олдохгүй байна гээд байхаар нь би түүнд 2.000.000 төгрөг өгсөн. Би “наад ажилд чинь хамтраад ажиллая, хэзээ хөрөнгө оруулалт чинь орж ирэх юм бэ” гэхэд “9 дүгээр сарын дундуур орж ирээд таны дансанд өгсөн мөнгө чинь орно” гэсэн. 09 дүгээр сарын 10-ны өдөр ... ганцаараа манай буудалд ирээд Гал, Гансүх бид гуравтай уулзахдаа “...мөнгө жаахан дутаад байна, одоо дахиад та нар 2.000.000, 2.000.000 төгрөг өгчихвөл болох гээд байна, мөнгийг нь гүйцээгээд өгчихвөл ч хятадын хөрөнгө оруулалт хийгдэх гээд байна...” гэхээр нь Гал, Гансүх бид гурав нэг хүний 2.000.000 төгрөгийг ...д өгсөн. Хөрөнгө оруулалт орж ирэхийг нь хүлээгээд ямар ч сураггүй болчихсон. Утсаар залгаж асуухаар “одоохон бүтнэ” гэдэг байсан. Би ...гээс 2.000.000 төгрөгөө авсан. Харин ...ээс 2.000.000 төгрөгөө нэхэмжилж байна…гэжээ. /хх-ийн 3-р хавтас 81-82-р хуудас, 4-р хавтас 160-р хуудас, 5-р хавтас 236-р хуудас, 6-р хавтас 81-р хуудас/,

  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Гал гэж хүнийг танихгүй. Харин Ичиндуламтай нэг удаа уулзаж байсан. Намайг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд байрлах “Их даяан дэлхий” хүнсний дэлгүүрт ажил дээрээ байхад Ичиндулам ...гийн гэрт ирсэн. ... “энэ эгчийн /Ичиндулам/ авъя гэсэн хэрэгтэй барааг нь өгөөд гарын үсэг зуруулаарай” гэж надад хэлсэн. Ичиндулам чихэр, печень гэх мэт нийт 17-н нэр төрлийн 504.600 төгрөгийн хүнсний зүйл авсан. Би дэлгүүрийн зээлийн бараа бичдэг дэвтэр дээр дээрх авсан эд зүйлийг нь бичиж гарын үсэг зуруулсан…гэжээ. /хх-ийн 4-р хавтас 162-р хуудас/,
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сард Төв аймгийн Баянчандмань суманд байрлах ...гийн гэрт Ичиндулам Баянхонгор аймгаас ирж 2-3 хоноод явахдаа ...гийн “Их даяан дэлхий” хүнсний дэлгүүрээс бараа авсан. Тухайн үед худалдагч Агийням Ичиндуламд барааг нь хүлээлгэж өгөөд дэвтэр дээр бичиж байх шиг байсан…гэжээ. /хх-ийн 4-р хавтас 163-р хуудас/,
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Ганхас Сора” ХХК-ийг 2007 онд Чимэгсүрэн үүсгэн байгуулж байсан. 2014 онд ... тухайн компанийг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. “Ганхас Сора” ХХК нь Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ... 2015 онд ...тэй хамтарч БНХАУ руу мах экспортлох талаар ярьж байсан. ... ...д “танай компани дансандаа 50 сая төгрөгтэй байх ёстой” гэж хэлсэн гэсэн. ... надаас 15 сая төгрөг авсан бөгөөд Гал, Гансүх, Чулуун нарын 8 сая төгрөгийн хамт “Ганхас Сора” ХХК-ний дансанд шилжүүлж байсан…гэжээ. /хх-ийн 4-р хавтас 165-166-р хуудас/
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 09 дүгээр сарын 22-ны орой ... хүнээс авах мөнгөө миний данс руу шилжүүлж би мөнгийг нь авч ...д өгсөн. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр миний дансаар 1.300.000 төгрөгийг шилжүүлж авсан…гэжээ. /хх-ийн 4-р хавтас 167-168-р хуудас/,
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ... над руу залгаад “би аймагт ирсэн, уулзах хэрэг байна” гэсэн. ... машинтай ирээд “би Баянхонгор аймагт малын мах авах ажлаар явж байна, найдвартай хүн хэрэгтэй байна. Гал ах та 2-ыг бодож ирсэн. Би Аймгийн Засаг дарга болон аймгийн Хөдөө аж ахуй газрын даргатай бүгдтэй нь тохиролцоод гараад ирлээ, миний энэ ажил нь Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ажиллахаар Хөдөө аж ахуй яамнаас зөвшөөрөлтэй гарч ирсэн” гэхээр нь “2-3 хоногийн дараа хариу өгье, Гал ахтайгаа ярь, би сайн мэдэхгүй байна” гэсэн. 2 хоногийн дараа манай нөхөр Гал бид хоёр ...тэй уулзахад “Баянхонгор аймгаас хэдэн ч хүн элсэж болно, бэлэн 50 сая төгрөг босгоод 500 сая төгрөгний малын мах худалдан авч Хятад улс руу гаргана, хэрвээ та нар зөвшөөрөх юм бол Улаанбаатар хотын Хөдөө аж ахуй яамнаас хүн ирж гэрээ хийнэ” гэж хэлсэн. Улаанбаатар хотоос Хөдөө аж ахуй яамнаас ирсэн хүн нь ... байсан. Тэрээр манай нөхөр Галтай гэрээ байгуулж, Чулуун, Гансүх нар нийлж 50 сая төгрөг өгсөн. Манай нөхөр бид хоёр 6.750.000 төгрөг өгсөн…гэжээ. /хх-ийн 6-р хавтас 128, 150-р хуудас/,
  • Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Хөргөлт сервис” ХХК-ний ерөнхий захирал Лувсанцэрэнгийн Даваасүрэн нь миний хадам аав бөгөөд Дамдинсүрэн нь Даваасүрэнгийн төрсөн ах нь юм. Дамдинсүрэн нь манай компанид 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хөргөлтийн салбар хариуцсан захирлаар ажиллаж байна. Дамдинсүрэн нь манай компаний ерөнхий захирал Даваасүрэнгийн төрсөн ах нь бөгөөд ... нь Дамдинсүрэнгийн охин юм. “Хөргөлт сервис” ХХК нь зөвхөн Даваасүрэнгийнх юм. Дамдинсүрэн, ... нар хувь эзэмшдэггүй…гэжээ. /хх-ийн 4-р хавтас 62-р хуудас/,
  • ..., хохирогч ... нарын мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 3-р хавтас 65-р хуудас/
  • ..., хохирогч ... нарын хооронд байгуулсан “Захиалгаар мах бэлтгэн нийлүүлэх гэрээ” /хх-ийн 3-р хавтас 74-77-р хуудас/,
  • 2015-08-16-ны өдрийн “Захиалгаар мах бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний хуулбар /хх-ийн 4-р хавтас 122-123-р хуудас/
  •  Хамтран ажиллах гэрээний хуулбар /хх-ийн 4-р хавтас 124-р хуудас/,
  • 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн барим /хх-ийн 3-р хавтас 65-р хуудас/,

 

 Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... “2016 оны 09 дүгээр сард төслийн зээл гаргаж өгнө” гээд надаас 2.300.000 төгрөг авч Хас банкны “Мөнхбаян төгөл” санд хийлгэсэн. Тэгтэл “төсөл гаргаж өгөх гэж байгаа хүнийг хоолонд оруулна” гээд 200.000 төгрөгийг нэмж авсан. Ингээд нийтдээ надаас 2.500.000 төгрөгийг авсан ба хохирлоо бүрэн төлж барагдуулсан…гэжээ. /хх-ийн 6-р хавтас 83-84-р хуудас/,

  • Төслийн материал /хх-ийн 5-р хавтас 87-114-р хуудас/
  •  Хохирогч ...гаас мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /хх-ийн

5-р хавтас 114-117-р хуудас/,

         - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5-р хавтас 127-128-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч ..., ... нарыг ганцаараа болон бүлэглэн “бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч ..., ... нарыг залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж мэтгэлцэв.

  •  Шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч ... нь ...гаас авсан мөнгийг “Авьяаслаг багачууд” цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан” гэж мэдүүлж байгаа боловч тэрээр урьд зээлсэн өр төлбөртөө шилжүүлэх зэргээр зарцуулсан болох нь ...ийн банкан дахь харилцах дансны хуулга болон хохирогч ...оос цэцэрлэгийн эд хогшил түрээсээр авч ашигласан байдал, гэрч ...ийн “...миний данс руу надаас авсан 19.000.000 төгрөгөө буцааж хийсэн баримт байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 56-57-р хуудас/, гэрч ...ы “...би ...ийг танихгүй, уулзаж байгаагүй. Цэцэрлэг байгуулах зөвшөөрөл авна гэж ярьж байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 1-р хавтас 77-78-р хуудас/, гэрч ...ын ...... захирал намайг Билэг дээд сургуулийн зүүн талд байрлах кафед дуудаад надад тортой мөнгө өгөөд “энэ мөнгийг миний данс руу хийгээд өгөөч, бэлнээр авч явахад хүндрэлтэй байна” гэхээр нь би дансанд нь тушаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 80-81-р хуудас/ зэрэг баримтуудаар шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдаж байна.

         Түүнчлэн шүүгдэгч ..., ... нар нь хохирогч ..., ..., ... нараас бэлнээр болон “Ганхас сора” ХХК-ийн дансаар авсан мөнгөө “харилцан бие биедээ өгсөн” гэж, шүүгдэгч ... нь “...тэй бүлэглэж хохирогч ...гээс “Тоёота Ист” маркийн автомашин залилж аваагүй” гэж харилцан эсрэг мэдүүлэг гаргаж байгаа боловч шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба хавтаст хэрэгт авагдсан хохирогч ..., ..., ..., ..., гэрч ... нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын дансны хуулга зэрэг баримтуудаар шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь нотлогдож байна.

 

          Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч ..., ... нарыг гэм буруутай” гэсэн хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргав.

 

          Шүүгдэгч ..., ... нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ.

          2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн зохицуулалт нь буцаан хэрэглэгдэж буй хөнгөн хууль гэдэгт гэмт хэргийн шинж, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орж буй өөрчлөлтөөс гадна, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэрэгт шинээр тооцжээ.

 

          Хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ..., ... нар нь ганцаараа болон бүлэглэн хохирогч нараас эд хөрөнгийг нь шилжүүлэн авахдаа “Мобикомын 9911-тэй дугаар хямд олж өгнө” “компаниас акталсан машин хямд олж өгнө” гэж өөрт байхгүй, боломжгүй зүйлийг олж өгнө хэмээн худал амлах,  “БНХАУ руу мах экспортоор гаргана, мах бэлтгэн нийлүүлнэ” “хөдөө аж ахуйн хөнгөлттэй зээлд хамруулна”, “төсөл боловсруулж өгнө” “хамтарч ажиллана” гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, хохирогч нартай иргэний эрх зүйн харилцаа үүссэн мэтээр тайлбарлаж гэрээ хэлцлээр халхавчлан хуурч мэхлэх, итгэлийг урвуулан ашиглах, “хамтарч ажиллана” хэмээн цэцэрлэг байгуулж үйл ажиллагаа явуулж буй мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, хөрөнгө оруулалт хийхийг ятган ташаа ойлголт өгч төөрөгдүүлэх зэрэг арга хэлбэрээр шүүгдэгч ... нь ганцаараа 311.018.500 төгрөгийн, шүүгдэгч ... нь ганцаараа 21.150.000 төгрөгийн, шүүгдэгч ..., ... нар нь бүлэглэн 62.075.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ..., ... нарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

           Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ..., ... нарыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх гэмт хэрэгт шинээр тооцсон хүндрүүлэх нөхцөл байдлаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг “үндэслэл бүхий” гэж хүлээн авч хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэв.

        

         Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ...т 7 жил хорих, шүүгдэгч ...д 4 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба

         шүүгдэгч ...ийн өмгөөлөгч Б.Билгүүн “... нь хохирлоо төлөхөө илэрхийлсэн, бага насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэх,

        шүүгдэгч ...гийн өмгөөлөгч Д.Ганбат “... нь хохирлоо бүрэн төлж барагдуулсан төлөх төлбөргүй. Хөхний хорт хавдар өвчтэй биеийн эрүүл мэндийн байдал болон Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-т мэргэжилтнээр ажилладаг орлоготой байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.

 

         Шүүгдэгч ..., ... нарт ял оногдуулахдаа ...гийн хувьд гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгч нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч ...гийн хувьд урьд “залилах” гэмт хэрэгт шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт улсын яллагчаас гаргасан ялын дүгнэлтийн хэмжээнд хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасан “Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зохицуулалт нь “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх”-д хамаарах ба шүүгдэгч ..., ... нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнд” гэмт хэргийн ангилалд хамаарах тул шүүгдэгч ...ийн өмгөөлөгчөөс гаргасан “бага насны хүүхэдтэй тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

         Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

           Шүүгдэгч ... нь:

        1. хохирогч ...д 1.300.000 төгрөгийн хохирол төлөөгүй,

        2. хохирогч ...д 35.000.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн /хх-ийн 1-р хавтас 41-р хуудас/,

         3. хохирогч ...д нийт 54.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 9.000.000 төгрөг, 2 автомашин 14.000.000 төгрөгт тооцож өгсөн ба 31.000.000 төгрөг төлөгдөөгүй, /хх-ийн 1–р хавтас 250-р хуудас, 2-р хавтас 246-р хуудас, 3-р хавтас 129, 131-р хуудас/

4. хохирогч ...д нийт 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “өчигдөр 5.000.000 төгрөг хүлээн авсан” гэж мэдүүлсэн тул 10.000.000 төгрөг төлөгдөөгүй,

5. хохирогч ..., ... нараас 10.000.000 төгрөг, “Ай фоне 5 эс” маркийн 3 ширхэг залилан авсан ба эд хөрөнгийн үнэлгээгээр гар утас тус бүрийн үнэ 600.000 төгрөгөөр үнэлэгдсэн /хх-ийн 8-р хавтас 15-р хуудас/ 11.800.000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирол бүрэн төлөгдсөн, /хх-ийн 2-р хавтас 54-р хуудас, 9-р хавтас 4-р хуудас/

6. хохирогч ...т 5.000.000 төгрөгийн хохирол учруулснаас бүрэн төлсөн, /хх-ийн 2-р хавтас 28-р хуудас, 3-р хавтас 131-р хуудас, 9-р хавтас 1-р хуудас/

7. Хохирогч ...т нийт 25.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 4.000.000 төгрөг төлсөн, “И март” худалдааны төвөөс 6.000.000 төгрөгийн бараа худалдан авах эрхийн бичгийг шүүгдэгчийн ар гэрээс өгсөн байна. Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “И март” худалдааны төвөөс 4.000.000 төгрөгийн бараа авсан 2.000.000 төгрөгийн эрхийг ашиглаж чадаагүй” гэж мэдүүлж байгаа боловч энэ талаар баримтгүй тул нийт 10.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн гэж үзэх ба, одоо 15.000.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй. /хх-ийн 1-р хавтас 221-р хуудас/

8. хохирогч ...д 10.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 700.000 төгрөг төлсөн, 9.300.000 төгрөг төлөгдөөгүй, /хх-ийн 6-р хавтас 75-р хуудас/

9. хохирогч ...д 25.000.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй,

         10. Хохирогч ...д 70.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 10.000.000 төгрөг төлсөн, 60.000.000 төгрөг төлөөгүй, /хх-ийн 1-р хавтас 35-38, 121-123, 125-126-р хуудас/

11. Хохирогч ...оос 33 нэр төрлийн 13.359.500 төгрөгийн үнэ бүхий цэцэрлэгийн эд хогшил /үнэлгээ хх-ийн 8-р хавтас 12-13-р хуудас/, 2009 оны “Тоёота Приус-20” маркийн автомашин 9.500.000 төгрөг, нийт 22.859.500 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч 6.000.000 төгрөгийн эд зүйлээ буцааж авсан гэж мэдүүлсэн боловч үнэлгээгээр 3.015.500 төгрөгийн үнэ бүхий цэцэрлэгийн эд хогшил буцааж өгсөн тул 19.844.000 төгрөг төлөгдөөгүй,

12. Хохирогч ...т 29.800.000 төгрөгийн хохирол төлсөн /хх-ийн 8-р хавтас 250-р хуудас/,

13. хохирогч ...д 4.601.000 төгрөгийн хохирол төлсөн /хх-ийн 8-р хавтас 249-р хуудас/,

14. хохирогч ...аас Ай фоне 6 маркийн гар утас авсан ба “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайланд /хх-ийн 8-р хавтас 12-13-р хуудас/ 1.170.000 төгрөг гэж үнэлэгдсэн ба хохирол төлөгдсөн  /хх-ийн 8-р хавтас 248-р хуудас/,

15. хохирогч ...т  488.000 төгрөгийн хохирол төлсөн /хх-ийн 9-р хавтас 5-р хуудас/,

 

Шүүгдэгч  ..., ... нар  нь бүлэглэн:

         1. хохирогч ...ад 15.000.000 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч ... төлсөн /хх-ийн 8-р хавтас 243-р хуудас/,

         2. хохирогч ...гээс “Тоёота Ист” маркийн автомашин авсан ба “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайланд 8.100.000 төгрөгөөр /хх-ийн 8-р хавтас 12-13-р хуудас/  үнэлэгдсэн ба хохирол бүрэн төлөгдсөн  /хх-ийн 9-р хавтас 3-р хуудас/,

         3. хохирогч ...д 4.300.000 төгрөгийн хохирол учруулснаас ... бүрэн төлсөн /хх-ийн 8-р хавтас 183-р хуудас, 9-р хавтас 2-р хуудас/,

            хохирогч ...д 8.175.000 төгрөгийн хохирол учруулснаас бүрэн төлсөн /хх-ийн 8-р хавтас 244-р хуудас/,

            хохирогч ...эд 26.500.000 төгрөгийн хохирол учруулснаас ... 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 495000 төгрөг төлсөн /хх-ийн 5-р хавтас 53-р хуудас/, Пад пад трактор 2 ширхэг, Ланд крузер-80 маркийн автомашин өгсөн ба “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Пад пад трактор нэг бүрийн үнэ 6.200.000 төгрөг, 2 ширхэг нь 12.400.000 төгрөг, Ланд крузер-80 маркийн автомашин 14.500.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн /хх-ийн 8-р хавтас 8-10-р хуудас/  тул хохирол төлөгдсөн гэж үзнэ.

           Шүүгдэгч ...:

1. ...гээс 9.000.000 төгрөгийн үнэ бүхий Приус-20 маркийн  автомашин авсан ба машиныг буцааж өгсөн.

2. хохирогч ...д 2.300.000 төгрөгийн хохирол учруулснаас төлсөн /хх-ийн 5-р хавтас 129-р хуудас/,

3. хохирогч ...д 9.850.000 төгрөгийн хохирол учруулснаас төлсөн /хх-ийн 8-р хавтас 245-246-р хуудас/ байна.

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...ээс нийт 171.444.000 төгрөг гаргуулж, хохирогч ...д 1.300.000 төгрөг, хохирогч ...д 31.000.000 төгрөг, хохирогч ...д 10.000.000 төгрөг, хохирогч ...т 15.000.000 төгрөг, хохирогч ...д 9.300.000 төгрөг, хохирогч ...д 60.000.000 төгрөг, хохирогч ...ид 19.844.000 төгрөг, хохирогч ...д 25.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч ... нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...ийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 59 хоногийг, шүүгдэгч ...гийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар цагдан хоригдсон бүгд 14 хоногийг, тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Авьяаслаг багачууд цэцэрлэг” гэсэн 1 хавтас 1-169 хуудас бүхий материал, сургалтын хөтөлбөр гэх 1-101 хуудас бүхий материалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар “энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хуул ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж заажээ. 

 

           Шүүгдэгч ...ийн бага насны хүүхэд болох 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн Ч.Ананд, 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн О.Үжин, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн О.Гэлэгцэвээн нарт асран хамгаалагч томилох, асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах зүйтэй.

          Шүүгдэгч ... нь ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг гэх боловч насанд хүрээгүй хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон холбогдох баримт хэрэгт авагдаагүй болно.