Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 144/2016/00082/И |
Дугаар | 115 |
Огноо | 2016-06-24 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 4 дүгээр баг, Бага булаг 13-6 тоотод оршин суух Аюур овогт Бандимаагийн Баттогтох /РД:КЙ83011062/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Манлай сум, Жаргалант багт оршин суух Хөх хиа овогт Жаалхүүгийн Эрхэмбаяр /РД:КЕ87071414/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баттогтох, хариуцагч Ж.Эрхэмбаяр, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Баттогтох шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Б.Баттогтох би 2011 онд Ж.Эрхэмбаяртай танилцаж бид хамтран амьдрах хугацаанд 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.Хосбаяр төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2015 оны 02 дугаар сараас тусдаа амьдарч байна. Хүү Б.Хосбаяр энэ хугацаанд ээж Б.Баттогтохын асрамжид эрүүл өсөн торниж байна. Иймд эцэг Ж.Эрхэмбаяраас хүү Б.Хосбаярт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа учир шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагч Ж.Эрхэмбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Тусдаа амьдрах хугацаанд хүүхэддээ байнга мөнгө өгдөг байсан. Мөнгө өгч байсан гэсэн баримт хэрэгт байхгүй байна. Ж.Эрхэмбаяр би нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, Б.Хосбаярын №0000707750/028 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Баттогтох нь хариуцагч Ж.Эрхэмбаяраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Б.Баттогтох нь Ж.Эрхэмбаяртай гэрлэлтээ батлуулалгүй хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.Хосбаяр төрсөн нь №0000707750/028 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаас нотлогдож байх ба Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Эрхэмбаяр нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй юм.
Зохигч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Баттогтохын Хосбаярыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Эрхэмбаяраас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд харин хариуцагч Ж.Эрхэмбаяраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /81.500х12=978.000 төгрөгт ногдох/ улсын тэмдэгтийн хураамжид 28,022 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулбал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Баттогтохын Хосбаярыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.Эрхэмбаяраас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Эрхэмбаяр нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Эрхэмбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 28,022 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА