Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
Хэргийн индекс | 187/2019/0022/Э |
Дугаар | 48 |
Огноо | 2019-01-10 |
Зүйл хэсэг | 10.1.1, |
Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,
иргэдийн төлөөлөгч Г.Энхцэцэг,
улсын яллагч Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Алтанцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ..., түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /ҮД:0248/,
шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг /ҮД:0334/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...т холбогдох эрүүгийн ……………. дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч ... нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ... тоотод 54 настай ...той хамт архи ууж согтуурсан үедээ маргалдан түүний баруун шуунд хутгалж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр найз ...той Ботаникийн эцэст уулзахаар тохиролцсон. Бид хоёр уулзаад ... “үсээ засуулна” гэхээр нь Сансармаагийн ажил дээр очиж үсээ засуулсан. Миний төрсөн өдөр болоод удаагүй байсан тул маргааш нь уулзахаар тохирсон. Маргааш орой нь манай гэрт ... 2 шил архитай ирээд бид гурав хувааж уусан. ... бид хоёр дэлгүүр гарах гээд “чи гараад ир” гэхэд “гарахгүй” гээд маргалдсан. Гэхдээ бид хоёр айхтар маргалдаагүй. Би санамсаргүй байдлаар найзынхаа амь насыг хохироосондоо харамсаж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 15 цаг өнгөрч байхад манай эгч над руу залгасан байхаар нь би буцаагаад залгахад “миний дүү тайван байгаарай, өнгөрсөн шөнө аав чинь өнгөрсөн байна. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст очоорой” гэхээр нь 2-3 цагийн дараа Цагдаагийн байгууллагад очсон. Би талийгаачийн хүүхэд нь болохоор маш их гомдолтой байна. Шүүгдэгчийн зүгээс оршуулгын зардлыг төлж барагдуулсан ч гэсэн миний сэтгэл санааны хохирлыг барагдуулаагүй. Оршуулгын зардалд 7.350.000 төгрөг авсан. Өмгөөлөгчийн хөлсөнд 500.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Шүүгдэгчийн ар гэрийн хүмүүс надтай уулзаж сэтгэл санааны хохирол, өмгөөлөгчийн хөлсийг төлж барагдуулна гэж байсан гэв.
Эрүүгийн 1810021380563 дугаартай хэргээс:
- 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгээр хураан авсан эд зүйлсийг Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 36-53-р хуудас/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 54-57-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 15.00 цаг өнгөрч байхад хамаатны эгч Дэнсмаа над руу залгаад “аав чинь нас барчихсан байна, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс дээр ирж уулзах шаардлагатай байна” гэж хэлсэн. ...... нь манай аавын багын найз гэж хэлж байхыг сонссон болохоос би тэр хүнтэй уулзаж байгаагүй. Манай аав 3 жилийн өмнө Батжаргал гэх хүнтэй хамт амьдарч байхдаа 7 хоногоор алга болчихоод ...ын гэрээс олж байсан гэсэн. Тэрнээс хойш 2018 оны 09 дүгээр сарын эхээр манай аав ...ын гэрт очиж архи уугаад ирэхдээ зодуулсан байдалтай ирж байсан гэж Мийгаа эгч утсаар ярихад хэлж байсан. Мөн ... найз нь байнга утсаар ярьж дууддаг байсан гэсэн. ...Оршуулгын зардал болох 7.300.000 төгрөгний хохирол бүрэн төлөгдсөн. Одоо өмгөөлөгч хөлсөлж авсан 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Оршуулгын зардал төлөгдсөн боловч миний зүгээс аавыгаа алдсандаа маш их гомдолтой байна…гэжээ. /хх-ийн 69-72-р хуудас/,
Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр манай ажил дээр ..., ... хоёр машинтай ирээд ... үсээ засуулаад “маргааш завтай юу, маргааш орой уулзая. ...ын төрсөн өдөр 09 дүгээр сарын 10-нд болсон юм. Тэгээд нөхөж тэмдэглэх гэж байгаа юм. Намайг найз хүүхний хамт хүрээд ирээрэй” гэж хэлээд явсан. ...Би ... руу залгаад “18 цаг гээд очихоор болсон шүү” гэхэд “орой 19 цаг өнгөрөөд Таван богд автобусны буудал дээр хүрээд ир” гэхээр нь очиход ... намайг тосож аваад 57 дугаар байрны гадаа ирэхэд ... ирсэн. ...Бид 3 ...ын гэрт архи уугаад сүүлийн шилтэй архи дуусаад тамхинд гарах болсон. ...... “чи гарахгүй юм уу, эсвэл унтлагын өрөөнд орж унт” гэсэн. ..., ... хоёр маргалдаж хэрэлдээгүй мөртлөө ...ын баруун гарнаас цус цацарч гойжоод газар унахаар нь би түргэн тусламж дуудсан. ... босож ирэхгүй, хөдлөхгүй байсан. ...... тэр үед “наадах чинь үхчихсэн үү” гээд асуугаад байсан…гэжээ. /хх-ийн 73-78-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №9835 дугаартай дүгнэлтэнд:
1. ...ын өмсөж явсан гэх цэнхэр өнгийн жинсэн өмд, улаан өнгийн фудволк дээр цус илэрсэн. Уг цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна.
2. ...ын өмсөж явсан гэх саарал өнгийн дотоож дээр цус илэрсэн, бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 89-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №9833 дугаартай дүгнэлтэнд:
1. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх улаан өнгийн тагтай, хуванцар савтай улаан хүрэн өнгийн шингэн зүйлд цус илэрсэн. Уг цус нь А /II/ бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 90-91-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №5500 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн хүрэн богино ханцуйтай цамц, хөх жинсэн өмд, цэнхэр дотоож гэмтэлгүй. /хх-ийн 92-93-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №9832 дугаартай дүгнэлтэнд:
1. Хөх цэнхэр өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. /хх-ийн 102-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №5501 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан цамцанд зүсэгдэлт нэг удаагийн үйлчлэлээр шинээр гарсан, ягаан дэрний уут мэт зүйлд урагдалт шинээр гарсан байна. Харин материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна. /хх-ийн 103-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №9834 дугаартай дүгнэлтэнд:
1. Талийгаач ...ын өмсөж байсан гэх цагаан өнгийн цамц, хар өнгийн өмд, эрээн дотоож, хар өнгийн оймс, эрээн даавуу, яагаан дэрний уут дээр цус илэрсэн. /хх-ийн 104-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №2051 дугаартай дүгнэлтэнд:
1. Талийгаачийн ...ын биед баруун бугалга, шуунд судас, булчин гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь хурц ир бүхий зүйлийн 1 удаагийн хатгагдаж зүсэгдэх үйлчлэлээр үүсгэгдэх ба хутганы урт нь 15 см-аас доошгүй, өргөн нь 3.5 см-аас ихгүй байх боломжтой байна. Дээрх шархууд нь 45 градусын өнцгөөр дотогш ташуу чиглэлтэй үүссэн байна. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8, 3.3.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3. Талийгаач нь дээрхи хатгагдаж зүсэгдсэн гэмтлийн улмаас хурцаар цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ.
4. Талийгаач нь АВО системээр А (II) бүлгийн цустай байна.
5. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
6. ...ын биед зүрхний булчингийн томрол, сорвижил, судас хатуурал архаг өвчин тогтоогдлоо. Үхэлд нөлөөлөөгүй байна.
7. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 04.20 цагийн цогцосны үзлэгээр нас бараад 3-5 цаг орчим болсон байна. /хх-ийн 107-110-р хуудас/,
Шинжээч эмч С.Чулуунсүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Амь хохирогчийн баруун гаранд учирсан гэмтэл нь шууны хэсэгт үүссэн шархтай байсан. Цус алдалтыг яаралтай зогсоож, чангалуур боолт тавьж судас залгах мэс засал хурдан хугацаанд хийгдсэн бол амь насанд аврагдах боломжтой байсан. Ямар хугацаанд цус алдалт явагдсан нь шинжилгээгээр тогтоогдох боломжгүй…гэжээ. /хх-ийн 100-р хуудас/,
Шүүгдэгч ... мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед ..., Сансармаа бид гурав уулзсан. ...Тухайн үед ... 2 шил 0,75 граммын савлагаатай “Амуу буудай” нэртэй архи, 3-н лааз 0.5 граммын савлагаатай “Боргио” пиво авчраад манай гэрт уусан. Архиа ууж дуусаад шөнийн 00 цагийн үед ... бид хоёр маргалдсан. Юунаас болж маргалдсан бэ гэхээр 3 сарын өмнө би ...той гэртээ архи уусан, тэр үед ... надад агсан тавиад байхаар нь гэрээсээ хөөж гаргасан. Тэгээд эргээд хаалга нүдээд байхаар нь хаалгаа тайлахад ... орж ирэхдээ хурц үзүүртэй зүйлээр миний эрүүний доор зүссэн. Тухайн үед хоорондоо эвлэрч салсан. Энэ асуудлыг дахин яриад агсам тавиад миний нүүр рүү нэг удаа цохихоор нь гал тогооны хэсэгт хоол хийхээр гаргасан хутгаа авч айлгах санаатай хатгах гэхэд ...ын баруун гарын шууны дотор хэсэгт хатгагдаж таарсан. Тэр үед ...оос их хэмжээгээр цус гараад байхаар нь цамцаараа гарыг нь боох гэж оролдож байхад цагдаа нар орж ирсэн…гэжээ. /хх-ийн 123- 130-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №931 дугаартай дүгнэлтэнд:
1. ... нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. ...ын удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх баримт үгүй байна.
3. ... нь үнэн зөв мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 95-р хуудас/,
Хохирлын баримт /хх-ийн 13-27-р хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 28-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч О.Баттөгсийн мэдүүлэг /хх-ийн 84-р хуудас/, гэрч Б.Дөлгөөний мэдүүлэг /хх-ийн 85-р хуудас/, гэрч Ө.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 86-р хуудас/, гэрч Б.Мөнхбатын мэдүүлэг /хх-ийн 87-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 132-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 135-р хуудас/, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 143-144-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 150-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ...ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч ..., амь хохирогч ... нар нь найз нөхдийн холбоотой бөгөөд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 122 тоот шүүгдэгчийн гэрт 2018 оны 09 дүгээр сарын 17-ны орой “төрсөн өдөр тэмдэглэх” нэрийдлээр архидан согтуурч, улмаар шүүгдэгч нь согтуурсан үедээ ...ыг “тамхинд гарсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан хутгаар баруун гарын шуунд нь зүсэж гэмтэл учруулан, амь насыг нь хохироосон үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...ын : ...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 15.00 цаг өнгөрч байхад хамаатны эгч Дэнсмаа над руу залгаад “аав чинь нас барчихсан байна, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс дээр ирж уулзах шаардлагатай байна” гэж хэлсэн. ...... нь манай аавын багын найз гэдгийг сонссон болохоос уулзаж байгаагүй. ...Оршуулгын зардал 7.300.000 төгрөг төлөгдсөн. Одоо өмгөөлөгч хөлсөлж авсан 500.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Оршуулгын зардал төлөгдсөн боловч миний зүгээс аавыгаа алдсандаа маш их гомдолтой байна гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-53-р хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-59-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №2051 дугаартай дүгнэлтэнд:
1. Талийгаачийн ...ын биед баруун бугалга, шуунд судас, булчин гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь хурц ир бүхий зүйлийн 1 удаагийн хатгагдаж зүсэгдэх үйлчлэлээр үүсгэгдэх ба хутганы урт нь 15 см-аас доошгүй, өргөн нь 3.5 см-аас ихгүй байх боломжтой байна. Дээрх шархууд нь 45 градусын өнцгөөр дотогш ташуу чиглэлтэй үүссэн байна. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8, 3.3.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3. Талийгаач нь дээрхи хатгагдаж зүсэгдсэн гэмтлийн улмаас хурцаар цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ.
4. Талийгаач нь АВО системээр А (II) бүлгийн цустай байна.
5. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
6. ...ын биед зүрхний булчингийн томрол, сорвижил, судас хатуурал архаг өвчин тогтоогдлоо. Үхэлд нөлөөлөөгүй байна.
7. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 04.20 цагийн цогцосны үзлэгээр нас бараад 3-5 цаг орчим болсон байна. /хх-ийн 107-110-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №9832 дугаартай дүгнэлтэнд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №5501 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан цамцанд зүсэгдэлт нэг удаагийн үйлчлэлээр шинээр гарсан, ягаан дэрний уут мэт зүйлд урагдалт шинээр гарсан байна. Харин материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна. /хх-ийн 103-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №9834 дугаартай дүгнэлтэнд:
1. Талийгаач ...ын өмсөж байсан гэх цагаан өнгийн цамц, хар өнгийн өмд, эрээн дотоож, хар өнгийн оймс, эрээн даавуу, яагаан дэрний уут дээр цус илэрсэн. /хх-ийн 104-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №9835 дугаартай дүгнэлтэнд:
1. ...ын өмсөж явсан гэх цэнхэр өнгийн жинсэн өмд, улаан өнгийн фудволк дээр цус илэрсэн. Уг цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна.
2. ...ын өмсөж явсан гэх саарал өнгийн дотоож дээр цус илэрсэн, бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 89-р хуудас/,
Гэрч ...гийн ... “орой 19 цаг өнгөрөөд Таван богд автобусны буудал дээр хүрээд ир” гэхээр нь очиход ... намайг тосож аваад 57 дугаар байрны гадаа ирэхэд ... ирсэн. ......ын гэрт бид 3 архи уугаад сүүлийн шилтэй архи дуусаад ... “тамхигүй болчихлоо тамхи авъя гэхэд ... тамхины мөнгө 2000 төгрөг ...т өгөхөд гарахгүй байгаад байсан. ... “чи гарахгүй юм уу, унтлагын өрөөнд ор зассан юм уу, эсвэл орон дээр очоод унт” гэсэн. ..., ... хоёр босоод унтлагын өрөөнд орсон. Тэр хоёр маргалдаж хэрэлдээгүй мөртлөө ...ын баруун гарнаас цус цацарч гойжоод газар унахаар нь би цамцаар гарыг нь дарахад цус нэвчрээд байсан. Би түргэн тусламж дуудсан. ... том өрөөнд буйдан дээр суугаад байсан …гэх мэдүүлэг /хх-ийн 73-78-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... найзынхаа амь насыг санаатай хохироох бодол байгаагүй. Талийгаачийн амь нас аврагдах боломжтой байсан тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зүйлчилж шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь хохирсон бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулдаг.
Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч ... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч ...ыг үл ялих зүйлээр шалтаглан “баруун гарын бугалга, шуунд” хутгалж гэмтээсний улмаас хурц цус алдаж, цус алдалтын шокоор нас барсан нь хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан баримтуудаар: амь хохирогч ...од учирсан баруун бугалга, шуунд судас, булчин гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт зэрэг гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарах ба тэрээр хурцаар цус алдаж, цус алдалтын шоконд орж нас барсан талаарх шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч С.Чулуунсүхийн мэдүүлэг, шүүгдэгч ...ын өмсөж явсан хувцсанд болон хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх улаан өнгийн тагтай, хуванцар саванд биологийн шинжилгээгээр А /II/ бүлгийн харъяалалын цус илэрсэн ба амь хохирогч ... нь А (II) бүлгийн харъяалалын цустай болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №2051 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх ба хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд удаа дараа өгсөн мэдүүлэг зэргийг өөр хооронд нь харьцуулан дүгнэхэд:
Шүүгдэгч ... нь амь хохирогч ...ыг үл ялих зүйлээр шалтаглан гарын баруун шуунд хутгалсаны улмаас нас барсан болох нь нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэгийн “шүүгдэгч ...ын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх саналыг үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч ... нь талийгаачийг хутгалсан нь гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол, өмгөөлөгчийн хөлс нь оршуулахтай холбоотой зайлшгүй зардалд хамаарахгүй юм.
Шүүгдэгч ... нь амь хохирогч ...ыг оршуулахтай холбоотой гарсан зардалд 7.350.000 төгрөг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн /хх-ийн 28-р хуудас/ ба, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг нэхэмжилснийг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч ... нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь хавтаст хэргийн 95-96-р хуудсанд авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 931 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч ... нь хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...т 8 жил хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүгдэгч ...т ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч ...ын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс /хх-ийн 111-р хуудас/ шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 114 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.