Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 54

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч ... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ...д холбогдох эрүүгийн ……….. дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч ... нь согтуурсан үедээ хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой 20 цагийн орчим  Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ... тоотод хамтран амьдрагч ...ын төрсөн дүү болох хамт амьдардаг, гэр бүлийн хамааралтай ...ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хавтаст хэргээс:

Шүүгдэгч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлаасаа тараад 13 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 10 хороо Буянт-Ухаа 2 хороолол 1006-1-4 тоот гэртээ ирсэн. Гэрт байсан 0.5 граммын хагас шил архи байхаар нь уугаад согтсон. Би явах гэж байгаад унаад байсан учраас Аптантуул намайг босгох гэхэд нь би түлхэж унагаасан. ... гадагшаа гардаггүй болохоор бие нь хүрээд л улайдаг, хөхөрдөг. Би Аптантуулд яагаад гарч хүрч зодсоноо мэдэхгүй байна. Гэрт ... бид хоёроос өөр хүн байгаагүй. Би юу болсныг мэдэхгүй их согтсон байсан. Би ...ыг согтуудаа санамсаргүйгээр цохиж гэмтээсэнээ хүлээн зөвшөөрч байна…гэжээ. /хх-ийн 54, 59-р хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Намайг ажил дээр байхад 16 цагаас хойш 20 цаг хүртэл Батжаргал над руу залгаад “ирэх болж байна уу, ажлаасаа гарсан уу, би архи уучихлаа уучлаарай” гэх мэтчилэн яриад байсан ба ярих болгондоо л улам согтуу болж байсан. 19 цагийн үед над руу ярихдаа “би түгжирч байгаад сая л гэртээ ирлээ” гэсэн. 20 цаг өнгөрч байхад Батжаргал над руу дахин залгаад “би нэг хэрэг тарьчихлаа, ...ын хамраас цус гараад тогтдоггүй ээ” гэхээр нь “чи ...ыг зодчихсон юм уу” гэхэд “ би зодоогүй ээ, чи өөрөө ирээд харахгүй юу” гэж хэлсэн. Би ажлаа тараад 22 цагийн үед гэртээ ирэхэд Батжаргал нилээн согтуу байсан. Манай дүү ... том өрөөний орон дээр хөнжпөө нөмөрчихсөн, нүүр нь хавдсан, хамраас нь цус гарсан байдалтай амьсгаа өндөр гэрийнхээ хувцастай хэвтэж байсан. Би дүүгээсээ юу болсон талаар дохио зангаагаар асуухад Батжаргал руу заагаад хоолойгоо гараараа боогоод “Батжаргалыг хоолой боосон” гэж надад ойлгуулсан. Би Батжаргалаас “...ыг чи яагаад зодож байгаа юм бэ” гэхэд “Би гаднаас согтуу орж ирээд мөргөчихсөн юм шиг байна” гэж хэлсэн. Би ...ыг өрөөнд оруулаад хувцсыг нь тайлаад биеийг нь шалгахад нүүр, ам нь хавдсан, хүзүү, шилэн хүзүү нь зулгарч хөхөрсөн, нуруу, цээж, хоёр гар нь хөхөрсөн, өмдөндөө шээчихсэн байсан. Тэгээд би 103 болон 102-т дуудлага өгсөн…гэжээ. /хх-ийн 19-22-р хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай бага дүү Жигжидсүрэнгийн ... 1975 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, төрөлхийн хэлгүй, дүлий, оюуны хомсдолтой, одоо 43 настай боловч 3 настай хүүхдийн сэтгэхүйтэй гэж Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс оношлосон ба 90 хувийн групптэй. Одоо сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хяналтанд байдаг. ... нь хүний ярьсан яриаг сонсохгүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй, мөн дохио зангааны хэл мэдэхгүй учир манай том эгч Ганбаатар хамт амьдарч өөр дээрээ авч асран хамгаалдаг…гэжээ. /хх-ийн 27-29-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №12849 дугаартай дүгнэлтэнд:

1. ...ын биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, нуруу, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн алга, зүүн тохой, хэвлий, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн тохой, баруун гуянд зулгаралт, зүүн хөмсөг, дээд уруул шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

6. ...ын охин хальс бүтэн байна.

7. ...ын үтрээнээс эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй.

8. ... нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. /хх-ийн 38-р хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №165 дугаартай дүгнэлтэнд:

1. ... нь F 72 Оюуны хүнд хомсдол эмгэгтэй байна. Хэрэг учрал болох үед F 72 Оюуны хүнд хомсдол эмгэгтэй байсан байна. F 72 Оюуны хүнд хомсдол нь тодорхой үе шат, давтамжаар явдаггүй эмгэг болно.

2. ... нь F 72 Оюуны хүнд хомсдол төрөлхийн эмгэгтэй байна.

3. ... нь юмыг зөвөөр ойлгож, үнэн зөв мэдүүлэх чадваргүй байна.

4. ... нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадваргүй байна. /хх-ийн 42-45-р хуудас/,

Хэргийн газрын үлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6, 8-9-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р хуудас/,

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 15-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллмийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 73-77-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 78-79-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч М.Булгантамирын мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 62-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 63-р хуудас/, Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 162 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 66-68-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч ... нь ...ыг 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ... тоотод биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож биед нь “баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, нуруу, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн алга, зүүн тохой, хэвлий, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн тохой, баруун гуянд зулгаралт, зүүн хөмсөг, дээд уруул шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...ын …20 цаг өнгөрч байхад Батжаргал над руу залгаад “би нэг хэрэг тарьчихлаа, ...ын хамраас цус гараад тогтдоггүй ээ” гэхээр нь “чи ...ыг зодчихсон юм уу” гэхэд “ би зодоогүй ээ, чи өөрөө ирээд харахгүй юу” гэж хэлсэн. Манай дүү ... том өрөөний орон дээр хөнжлөө нөмөрчихсөн, нүүр нь хавдсан, хамраас нь цус гарсан байдалтай амьсгаа өндөр гэрийнхээ хувцастай хэвтэж байсан. Би дүүгээсээ юу болсон талаар дохио зангаагаар асуухад Батжаргал руу заагаад хоолойгоо гараараа боогоод “Батжаргалыг хоолой боосон” гэж надад ойлгуулсан. Би Батжаргалаас “...ыг чи яагаад зодож байгаа юм бэ” гэхэд “Би гаднаас согтуу орж ирээд мөргөчихсөн юм шиг байна” гэж хэлсэн. Би ...ыг өрөөнд оруулаад хувцсыг нь тайлаад биеийг нь шалгахад нүүр, ам нь хавдсан, хүзүү, шилэн хүзүү нь зулгарч хөхөрсөн, нуруу, цээж, хоёр гар нь хөхөрсөн, өмдөндөө шээчихсэн байсан…гэжээ. /хх-ийн 19-22-р хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...ын …Манай бага дүү Жигжидсүрэнгийн ... нь төрөлхийн хэлгүй, дүлий, оюуны хомсдолтой, одоо 43 настай боловч 3 настай хүүхдийн сэтгэхүйтэй гэж Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс оношлосон ба 90 хувийн групптэй. Одоо сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хяналтанд байдаг…гэжээ. /хх-ийн 27-29-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №12849 дугаартай дүгнэлтэнд:

1. ...ын биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, нуруу, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн алга, зүүн тохой, хэвлий, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн тохой, баруун гуянд зулгаралт, зүүн хөмсөг, дээд уруул шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

6. ...ын охин хальс бүтэн байна.

7. ...ын үтрээнээс эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй.

8. ... нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. /хх-ийн 38-р хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №165 дугаартай дүгнэлтэнд:

1. ... нь F 72 Оюуны хүнд хомсдол эмгэгтэй байна. Хэрэг учрал болох үед F 72 Оюуны хүнд хомсдол эмгэгтэй байсан байна. F 72 Оюуны хүнд хомсдол нь тодорхой үе шат, давтамжаар явдаггүй эмгэг болно.

2. ... нь F 72 Оюуны хүнд хомсдол төрөлхийн эмгэгтэй байна.

3. ... нь юмыг зөвөөр ойлгож, үнэн зөв мэдүүлэх чадваргүй байна.

4. ... нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадваргүй байна. /хх-ийн 42-45-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р хуудас/,

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 15-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллмийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 73-77-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 78-79-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой шүүгдэгч ... нь хамтран амьдрагч ...ын төрсөн дүү хохирогч ...ыг зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

... нь хамтран амьдрагч ... нар нь гэрлэлтээ батлуулаагүй ч шүүгдэгч ..., хохирогч ..., түүний хууль ёсны төлөөлөгч ... нар нь хамт амьдардаг болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.   

 

Мөн хохирогч ... нь хөдөлмөрийн чадвар 90 хувь алдсан, F 72 Оюуны хүнд сааталтай ба сэтгэцийн байдал нь 3-6 насны хүүхдийнхтэй адил хөгжилтэй болох нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 1108 дугаартай актаар /хх-ийн 15-р хуудас/ нотлогдож байна.

 

Шүүгдэгч ... нь хохирогч ...ыг зодож биед нь “баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, нуруу, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн алга, зүүн тохой, хэвлий, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн тохой, баруун гуянд зулгаралт, зүүн хөмсөг, дээд уруул шарх, зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч ...ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ..., ... нар нь “манай дүү ...ын биеийн байдал хэвийн болсон тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 22, 29-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч ...ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар.

           

Шүүгдэгч ...д “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           

Шүүгдэгч ... нь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтож, ...д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...т танилцуулсан байна. Иймд прокурорын сонсгосон ялын саналын хүрээнд шүүгдэгч ...д ял оногдуулахаар шийдвэрлэв.

         

Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.

            

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. ...ыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ...д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ...д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОДБАЯР