Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 144/2016/00113/И |
Дугаар | 118 |
Огноо | 2016-05-27 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Их-Ус 2-3 тоотод оршин суух 2578697 регистрийн дугаартай “Хасбанк” ХХК-ний Цогтцэций салбарын нэхэмжлэлтэй,
Долоонцогтуу овогт Чулуунбатын Анхболд /РД:СЭ80010316/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“иргэн Чулуунбат овогтой Анхболд /СЭ80010316/ нь Хасбанкны Цогтцэций /145/ салбараас 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1450000431 тоот зээлийн гэрээгээр 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг 30 хоногт 1.7 хувийн хүүтэй, худалдан авсан автомашины үлдэгдэл төлбөр болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Улаанбаатар хот Багануур дүүрэг 4-р хороо багагүн 4-8 тоотод оршин сууж, Тавантолгой транс ХХК-нд хүнд машин механизмын жолоочоор ажиллаж байсан бөгөөд хоёр дахь сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад 2014 оны 10 сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон.
Зээлдэгчийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. 2014 оны 10-р сараас зээлдэгч сураггүй болсон. Ээж Эрдэнэчулуун нь Багануур дүүргийн спорт хороонд дасгалжуулагчаар ажилладаг. Дүү нар нь мөн сураггүй байгаа. Тухайн үед зээлдэгчийн холбогдож байсан утас: 88290988, 99018381, 99228611” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь Ч.Анхболдыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Ч.Анхболд нь Хасбанкны Цогтцэций салбараас 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1450000431 тоот зээлийн гэрээгээр 4,000,000 төгрөгийг 30 хоногт 1.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай буюу 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан ба зээлийн гэрээний үүргээ зөрчиж 2014 оны 10 сараас эхлэн зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүйгээр оршин суугаа газар нь тодорхойгүй болсон байх тул түүнийг иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Ч.Анхболд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба зээл авах үедээ Нийслэлийн Багануур дүүрэг, 4-р хороо, Багагүн хэсгийн 4-8 тоотод оршин суух хаягтай боловч уг хаягт оршин суудагггүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа зэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Долоонцогтуу овогт Чулуунбатын Анхболдыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Нийслэлийн Багануур дүүрэг, 4-р хороо, Багагүн хэсгийн 4-8 тоотод оршин суух хаягтай Долоонцогтуу овогт Чулуунбатын Анхболд /РД:СЭ80010316/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ч.Анхболдыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч “Хасбанк” ХХК-ийн төлөөлөгч П.Анхбаяр /утас: 8888104601/ мэдэгдэхийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО