| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0640/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2019-01-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал,
хохирогч ...,
шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...т холбогдох эрүүгийн ……… дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч ... нь 2018 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Өлзийт хорооллын замд ... маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.3а, 2 дугаар хавсралтын 5.3, 3.5-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ...ийг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Хохирогч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө ажлаасаа гараад явж байгаад машинд мөргүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Миний биеийн эрүүл мэндийн байдал одоогоор сайжирсан зүйл байхгүй. Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1 жилийн хугацаатай, хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон. Би Наранбаатараас эмчилгээний зардалд 700.000 төгрөг авсан, одоо 1.300.000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний төлбөрөө гаргуулаад авчихвал надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хавтас хэргээс:
Шүүгдэгч ... мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: … Найз ... залгаад “баяр наадам болох гэж байна, надад машин байдаггүй, хоёулаа хамт наймаа хийе, чи машинтайгаа хүрээд ир” гэхээр нь би эхнэр ...ийн хамт 2018 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хотод ирээд найз ...ынд хоносон. 2018 оны 07 дугаар сарын 08-ны өглөө ...ын гэрээс хүүхдийн тоглоом ачаад Төв аймгийн Жаргалант сумын наадам дээр очоод тоглоомоо зараад орой нь хот руу орж ирсэн. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өглөө Нарантуул зах орж хүүхдийн тоглоом дахиж аваад орой 20 цагийн орчимд Төв аймгийн төв талбай дээр бараагаа зараад шөнө 24 цагийн үед бид хот руу буцаж Өлзийт хорооллын зүүн талын замд явж байхдаа явган зорчигч иргэн ...ийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Би ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо зүгт зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд 70 км/ц хурдтай явж байсан. Явган зорчигч ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун зүгт зам хөндлөн гарч ирсэн. Явган зорчигч гэнэт миний баруун гар талаас гүйгээд урдуур орж ирэхээр нь тоормос гишгэхэд зогсож амжилгүй явган зорчигчийг мөргөсөн…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 160-р хуудас/,
Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би Санжаа ахтай Нисэхийн товчооноос баруун тийш Алдар толгойн ард хувийн орон сууц барьж байсан юм. Тухайн орой ажил тараад маргааш нь наадам болох гээд бид нарын барилгын ажил дууссан тул Санжаа ах бид хоёр нэг шил архи хувааж уусан. Би шөнө 00 цагийн орчимд хот руу явах замдаа автомашинд мөргүүлсэн. Автомашинд мөргүүлээд юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Би Гэмтлийн эмнэлэгт 2017 оны 07 дугаар сарын 10-наас хойш хэвтэж эмчилгээ хийлгэж хөлний хагалгаанд ороод 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр эмнэлгээс гарсан. Ослын улмаас тархиндаа доргилт авсан. Мөн зүүн хөлний шилбэ хугарсан, зүүн тохойнд олон оёдол тавьсан, дух хэсэгт зулгарч, хагарч мөн оёдол тавьсан, зүүн хөлний хагалгаанд орж хадуулсан байгаа…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 20-21-р хуудас/,
Иргэний хариуцагч /гэрч/ Д.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Нөхөр Наранбаатар бид хоёр Сэлэнгэ аймагт байхад хотоос нөхрийн найз ... залгаад “баяр наадмаар наймаа хийе, машинтайгаа хотод хүрээд ир” гэсэн. Нөхөр Наранбаатар бид хоёр 2018 оны 07 дугаар сарын 07-ны шөнө хот руу орж ирээд найзындаа хоноод маргааш нь ...ын гэрт нь очиж гэрээс нь бараа ачаад Төв аймгийн Жаргалант сумын баярт очиж бараагаа зарж дуусаад орой нь хот руу ирсэн. Бид над 2018 оны 07 дугаар сарын 09-ний өглөө зах орж бараа аваад Төв аймгийн баярт очиж бараагаа зараад шөнө 24 цаг өнгөрч байхад хот руу буцаад Нисэхийн товчооны баруун замд явж байтал машины урдуур гэнэт нэг хүн гүйгээд гараад ирсэн. Нөхөр Наранбаатар тоормос гишгэсэн боловч хоорондын зай маш ойрхон байсан учир зогсож амжилгүй явган зорчигчийг мөргөөд зогссон. Бид машинаасаа буугаад очиход явган зорчигч замын зүүн талын ховил руу унасан харагдсан. Нөхрийн найз ... өөрийнхөө гар утсаар 102 болон 103-т дуудлага өгсөн. Удалгүй түргэний эмч нар ирээд ...ын хамт нөгөө мөргүүлсэн залууг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 58-59, 67-68-р хуудас/
Гэрч Л.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Наранбаатар бид хоёр багийн найз нөхөд юм. Би машингүй учир найз Наранбаатарыг “Сэлэнгэ аймгаас хүрээд ир, баяр наадам болох гэж байна, хамт наймаа хийе” гэж дуудсан. Найз Наранбаатар эхнэр ...ийн хамт Сэлэнгэ аймгаас хотод 2018 оны 07 дугаар сарын 07-ны шөнө ирсэн. Бид 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын баяр дээр очиж бараагаа зараад ирсэн. Маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр захаас дахин бараа авсан. Тэгтэл мөнгө дутсан учир бид хоорондоо ярилцаад Наранбаатарын эхнэр ...ийн нэр дээр байсан “Сузуки Аерио” маркийн 76-41 СЭА улсын дугаартай автомашиныг ломбарданд тавихаар болсон. Гэтэл хөдөөний дугаартай байсан тул хотын ломбарданд авахгүй гэхээр нь би хотын хаягтай болохоор миний нэр дээр шилжүүлж 65-71 УБН гэсэн хотын дугаар авсан. 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ломбарданд тавиад мөнгө авсан. Тухайн өдөр Төв аймаг буюу Зуунмод сумын баярт очиж бараагаа зараад шөнө 24 цаг өнгөрч байхад хот руу буцаад Нисэхийн товчооны баруун замд явж байтал гэнэт нэг хүн /Дорж/ машины урдуур гүйгээд ороод ирсэн. Наранбаатар тоормос гишгэсэн боловч зогсож амжилгүй явган зорчигчийг мөргөсөн. Бид машинаас буугаад очиход явган зорчигч /Дорж/ замын зүүн талын ховилд хэвтэж байсан. Наранбаатар “хүн дайрчихлаа, хурдан дуудлага өг” гэхээр нь би өөрийнхөө 99281779 гэсэн дугаараас 102 болон 103-т дуулага өгсөн. Удалгүй түргэний эмч нар ирээд “мөргүүлсэн хүнийг /Дорж/ авч явна, нэг хүн хамт явах хэрэгтэй” гэхээр нь би хамт Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эмч нар явган зорчигчийг /Дорж/ үзээд хэвтүүлэх шаардлагатай гээд хэвтүүлсэн…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 61-62-р хуудас/,
Гэрч Ц.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Нөхөр ... бид хоёр бараа авч гадуур зарж мөнгө олдог юм. Баяр наадам болох гээд нөхөр бид хоёр машингүй байсан тул нөхрийн багийн найз Наранбаатарыг Сэлэнгэ аймгаас дуудаж баяраар хамт бараа зарж мөнгө олохгүй юу гэсэн. Наранбаатар 2018 оны 07 дугаар сарын 08-ны өглөө эхнэр ...ийн хамт ирээд бид нар Төв аймгийн Жаргалант сумын наадам руу бараа зарахаар аваад явсан. Тухайн орой нь авч явсан бараагаа зараад орой нь манайд ирээд хоносон. Маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дахиж бараа авах гэтэл мөнгө дутсан тул Наранбаатарын эхнэр ...ийн нэр дээр байдаг “Сузузи Аерио” маркийн автомашиныг ломбарданд тавих болсон. Ломбард хөдөөний машин авахгүй гэхээр нь машиныг манай нөхөр ...ын нэр дээр шилжүүлээд ломбарданд тавьсан. Маргааш нь бид Нарантуул зах орж бараа аваад Төв аймгийн баярт очиж бараагаа зараад шөнө 24 цаг өнгөрч байхад Төв аймгаас хот руу буцах замд машины урдуур гэнэт явган зорчигч /Дорж/ орж ирээд мөргүүлсэн…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 64-р хуудас/,
Гэрч Л.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Миний эзэмшилд “Сузуки Аеро” маркийн автомашин байгаа. Гэхдээ 65-71 УБН улсын дугаартай биш, одоо 43-86 УБГ улсын дугаартай байгаа. Би энэ машиныг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зарах гээд явж байхад манай холын хамаатан ... нөхрийнхөө хамт тааралдсан. Наранбаатар, ... хоёр машиныг худалдаж авахаар болж, урьдчилгаа 600.000 төгрөгийг надад бэлнээр өгсөн тул уг машиныг Наранбаатарын эхнэр ...ийн нэр дээр шилжүүлсэн. Наранбаатар, ... хоёр “үлдэгдэл мөнгөө өгөх боломжгүй болчихлоо” гэхээр нь би машинаа буцаагаад өөрийнхөө нэр дээр шилжүүлж авахдаа 43-86 УБГ улсын дугаартайгаар шилжүүлж авсан…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 71-р хуудас/,
Шинжээч Ч.Алтангэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээраэ стандартын шаардлага хангахгүй байгаа нь үзэгдэх орчинг бууруулж осолд нөлөөлөх боловч тухайн замын нөхцөл байдал гэрэлтэй болон гэрэлтүүлэггүйгээс хамаараад осолд яаж нөлөөлөхийг тогтоох боломжгүй. Уг тээврийн хэрэгслийн баруун гар талын их гэрлийн холын гэрэл нь асаж байгаа хэрнээ стандартын шаардлагад хүрэхгүй байна. Энэ нь гэрлийн дотор талд тоос шороо, гэрлийн цайр муудсан, лампны бохирдол зэргээс хамаарна. Зүүн гар талын их гэрлийн чийдэн нь асахгүй байгаа нь ослын өмнө буюу дараа нь үүссэн болохыг тодорхойлох боломжгүй. Учир нь осол болоод мөргөсний дараа үүссэн байж болзошгүй. Дүгнэлтэндээ зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадлыг хол дээр нь үздэг. Харин тээврийн хэрэгслүүдийн ойрын гэрлийн тусгалын чадлыг үздэггүй. Уг тээврийн хэрэгслийн баруун, зүүн ойрын гэрлүүд нь асаж байсныг дүгнэлтэнд хол, ойрын гэрлийн тохиргоо алдагдаагүй хэвийн гэж тусгасан. Уг тээврийн хэрэгслийн баруун гар талын их гэрлийн тусгал нь муу асаж байгаа нь, мөн зүүн гар талын холын гэрэл асахгүй байгаа нь зам тээврийн ослын үзэгдэлт болон хязгаарлагдах орчинд осол нөлөөлөх боловч уг тээврийн хэрэгсэл нь манайд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирэхдээ зүүн гар талын холын гэрлийн чийдэн асахгүй ирсэн нь осол болохын өмнө буюу осол болсны дараа үүссэн болохыг бид тогтоох боломжгүй…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 75-76-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8776 дугаартай дүгнэлтэнд:
1. ...ийн биед зүүн шилбэний шаант ясны ил, зөрөөтэй хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, дух, баруун бугалга, баруун сарвуу, бүсэлхий, хэвлий, зүүн тохой, шуунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 1-р хавтас 78-р хуудас/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 152 дугаартай дүгнэлтэнд:
1. Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн байна. Зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ бага зэрэг алдагдсан, нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ өөр өөр, хөдөлгүүр, хурдны хайрцагнаас бага зэрэг тос гоожсон байна. Автомашиныг суваг дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд: хүч дамжуулах анги, жолооны механизм, хөдөлгүүр, хурдны хайрцагны бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байна.
Автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд салхины шил цөмөрч байхгүй болсон, капот дунд хэсгээрээ хонхойсон, дээвэр дунд урд ирмэг хэсгээрээ хонхойсон, зүүн гар талын урд крыло хонхойсон, урд буфер зүүн гар талын булан дээд ирмэг хэсэгтээ бага зэрэг цуурсан, дуут дохио ажиллахгүй, урд талын хоёр оврын гэрлийн чийдэн, тоормосны гэрлийн хоёр чийдэн, дугаарын гэрлийн зүүн гар талын гэрлийн чийдэн, зүүн гар талын их гэрлийн холын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын тогтоогч хүрээ хугарсан, иж бүрдэл бүрэн бус /эмийн сан байхгүй/ зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.
2. Зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ бага зэрэг алдагдсан, нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ өөр өөр байна, хөдөлгүүр, хурдны хайрцагнаас бага зэрэг тос гоожсон, Автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд салхины шил цөмөрч байхгүй болсон, капот дунд хэсгээрээ хонхойсон, дээвэр дунд урд ирмэг хэсгээрээ хонхойсон, зүүн гар талын урд крыло хонхойсон, урд буфер зүүн гар талын булан дээд ирмэг хэсэгтээ бага зэрэг цуурсан, дуут дохио ажиллахгүй, урд талын хоёр оврын гэрлийн чийдэн, тоормосны гэрлийн хоёр чийдэн, дугаарын гэрлийн зүүн гар талын гэрлийн чийдэн, зүүн гар талын их гэрлийн холын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын тогтоогч хүрээ хугарсан, иж бүрдэл бүрэн бус /эмийн сан байхгүй/ зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.
З. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ бага зэрэг алдагдсан, урд хоёр оврын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын зүүн гар талын чийдэн асахгүй, тоормосны гэрлийн хоёр чийдэн асахгүй, нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ өөр өөр, хөдөлгүүр, хурдны хайрцагнаас бага зэрэг тос гоожсон, иж бүрдэл бүрэн бус /эмийн сан байхгүй/ зэрэг эвдрэл, гэмтэл ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй.
Дуут дохио ажиллахгүй, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтэл нь осолд хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй.
Урд салхины шил цөмөрч байхгүй болсон, капот дунд хэсгээрээ хонхойсон, дээвэр дунд ирмэг хэсгээрээ хонхойсон, зүүн гар талын урд крыло хонхойсон, урд буфер зүүн гар талын булан дээд ирмэг хэсэгтээ бага зэрэг цуурсан зэрэг эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн ослын улмаас үүссэн шинэ эвдрэл гэмтэл байна.
4. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS тоормосны системтэй. Тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд тоормос бүрэн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй байна.
5. Шингэн дамжуулгын ABS системтэй тул уг автомашин тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ.
6. Тухайн тээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байсан. /хх-ийн 1-р хавтас 86-93-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн №621 дугаартай дүгнэлтэнд:
1. Зам тээврийн осол, хэргийн материалд авагдсан үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, тээврийн хэрэгслийн ослын дараах байрлал, түүний эвдрэл, зорчих хэсэгт үлдсэн мөр, хохирогчийн мэдүүлэг, жолооч, явган зорчигчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан магадлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8776 дугаартай дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн нэр бүхий шинжээчдийн 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 152 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд С.Аерио маркийн 64-71 УБН улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч ... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3 дахь заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. a/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 2 дугаар хавсралтын 5.3 дахь заалт “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг”, 3.5 дахь заалт “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан.” гэснийг зөрчсөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож явсан үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч ... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх заалт “Явган зорчигч явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.”, мөн дүрмийн 3.9 дэх заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах,” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.
3. С.Аерио маркийн 64-71 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн оношилгооны дүгнэлтийн 3 дугаар хариултад заагдсан эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлсөн эсэхэд техникийн шинжээч хариулах боломжгүй байна.
4. Хэргийн газрын үзлэгээр илэрсэн С.Аерио маркийн 64-71 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын дугуйны мөрийн 12,8м уртаар уг тээврийн хэрэгсэл нь хэдэн км/ц хурдтай явж байсан эсэхийг тодорхойлох боломжгүй. Учир нь уг тээврийн хэрэгсэл нь ABS тоормосны системээр тоноглогдсон, тухайн систем бүрэн ажиллагаатай гэх тул тоормосны мөр бус дугуйн тасалдсан мөр үүссэн байх боломжтой юм. /хх-ийн1-р хавтас 80-81-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн №673 дугаартай дахин дүгнэлтэнд:
1. Явган зорчигч ... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, мөн дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно г/ “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Жолооч ... Монгол Улсын Замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 5.3-д заасан “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг, 3.5-д заасан “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан, ммөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем, фото зураг дээр үүссэн тоормосны мөрнөөс дүгнэхэд жолооч ... нь автомашинаа зогсоох арга хэмжээг осол гарсны дараа авсан байх магадлалтай байна.
3. Жолооч ... нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 1-р хавтас 150-р хуудас/,
Шинжээч Н.Шинэбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Хавтас хэрэгт авагдсан схем зураг болон бусад нотлох баримтууд дээр үндэслэн 673 тоот шинжээчийн дүгнэлтийг дэд хурандаа Б. Цэндзэсэм, цагдаагийн ахмад Д.Батзориг нарын хамт дүгнэлтийг гаргасан. “Сузуки Аерио” маркийн 65-71 УБН улсын дугаартай автомашины жолооч ... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3, 5.3, 3.5, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн. Явган зорчигч ... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3.9 дэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байсан. Хавтас хэрэгт авагдсан схем зураг болон фото зураг, “Сузуки Аерио” маркийн 65-71 УБН улсын дугаартай автомашины жолооч ... нь явган зорчигчийг мөргөөд дараа нь тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авсан нь харагдаж байсан. Иймд “Сузуки Аерио” маркийн 65-71 УБН улсын дугаартай автомашины жолооч ... нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй үзсэн…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 153-р хуудас/,
Шинжээч Д.Батзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Хавтас хэрэгт авагдсан схем зураг болон бусад нотлох баримтууд дээр үндэслэн 673 тоот шинжээчийн дүгнэлтийг дэд хурандаа Б.Цэндзэсэм, цагдаагийн ахмад Н.Шинэбаатар нарын хамт дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтэнд жолооч ... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3, 5.3, 3.5, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн. Явган зорчигч ... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3.9 дэх заалтуудыг мөн зөрчсөн гэж үзсэн. Хавтас хэрэгт авагдсан схем зураг болон фото зураг, “Сузуки Аерио” маркийн 65-71 УБН улсын дугаартай автомашины жолооч ... нь явган зорчигчийг анх мөргөсөн гэх А цэгээс өнгөрсөний дараагаас тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авсан нь харагдаж байна. Иймд “Сузуки Аерио” маркийн 65-71 УБН улсын дугаартай автомашины жолооч ... нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтийг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзсэн…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 154-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 6-15-р хуудас/,
Бичиг баримт, түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 16-р хуудас/,
Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 17-р хуудас/,
Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 22-43, 65-66, 69-70-р хуудас/,
Өвчний түүх /хх-ийн 1-р хавтас 45-56-р хуудас/,
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /хх-ийн 1-р хавтас 109-р хуудас/,
Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний маягт /хх-ийн 1-р хавтас 110-р хуудас/,
102, 103 дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 1-р хавтас 142, 144-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 96-р хуудас/, Төв аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 105-108-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 113-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 122-р хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 23-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 125-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3/112 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 198-200-р хуудас/, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 201-222-р хуудас/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 398 дугаартай Ялыг нийцүүлэн хасаж, эдлээгүй үлдсэн ялаас чөлөөлж, суллах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 1-р хавтас 223-224-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ...ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ... нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нисэхийн товчооны урд замд 65-71 УБН улсын дугаартай “Suzuki Aerio” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.3а-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, мөн дүрмийн 5.3-д заасан “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг”, мөн дүрмийн 3.5-д заасан “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтуудыг зөрчин явган зорчигч хохирогч ...ийг мөргөж эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч ...ийн … Барилгын ажил дууссан тул Санжаа ах бид хоёр нэг шил архи хувааж уусан. Би шөнө 00 цагийн орчимд хот руу явах замдаа автомашинд мөргүүлсэн. Автомашинд мөргүүлээд юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Ослын улмаас тархиндаа доргилт авсан. Мөн зүүн хөлний шилбэ хугарсан, зүүн тохойнд олон шалбар оёдол тавьсан, дух хэсэгт зулгарч, хагарч мөн оёдол тавьсан, зүүн хөлний хагалгаанд орж хадуулсан байгаа… Хөдөлмөрийн чадвар алдсан ажил эрхлэх боломжгүй тул нөхөн төлбөр, баримттай зардлаас аваагүй үлдсэн 733.550 төгрөг, нийт 1.300.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 20-21-р хуудас/,
Иргэний хариуцагч /гэрч/ Д....ийн … Шөнө 24 цаг өнгөрч байхад хот руу буцаад Нисэхийн товчооны баруун замд явж байтал машины урдуур гэнэт нэг хүн гүйгээд гараад ирсэн. Нөхөр Наранбаатар тоормос гишгэсэн боловч хоорондын зай маш ойрхон байсан учир зогсож амжилгүй явган зорчигчийг мөргөөд зогссон. Бид машинаасаа буугаад очиход явган зорчигч замын зүүн талын ховил руу унасан харагдсан…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 58-59, 67-68-р хуудас/
Гэрч Л....ын … Шөнө 24 цаг өнгөрч байхад хот руу буцаад Нисэхийн товчооны баруун замд явж байтал гэнэт нэг хүн /Дорж/ машины урдуур гүйгээд ороод ирсэн. Наранбаатар тоормос гишгэсэн боловч зогсож амжилгүй явган зорчигчийг мөргөсөн. Бид машинаас буугаад очиход явган зорчигч /Дорж/ замын зүүн талын ховил дотор шидэгдээд хэвтэж байсан…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 61-62-р хуудас/,
Гэрч Ц....ийн … Шөнө 24 цаг өнгөрч байхад Төв аймгаас хот руу буцах замд машины урдуур гэнэт явган зорчигч /Дорж/ орж ирээд мөргүүлсэн…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 64-р хуудас/,
Гэрч Л....гийн … Би энэ машиныг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зарах гээд явж байхад манай холын хамаатан ... нөхрийнхөө хамт тааралдсан. Наранбаатар, ... хоёр машиныг худалдаж авахаар болж, урьдчилгаа 600.000 төгрөгийг надад бэлнээр өгсөн тул уг машиныг Наранбаатарын эхнэр ...ийн нэр дээр шилжүүлсэн. Наранбаатар, ... хоёр “үлдэгдэл мөнгөө өгөх боломжгүй болчихлоо” гэхээр нь би машинаа буцаагаад өөрийнхөө нэр дээр шилжүүлж авахдаа 43-86 УБГ улсын дугаартайгаар шилжүүлж авсан…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 71-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8776 дугаартай дүгнэлтэнд:
1. ...ийн биед зүүн шилбэний шаант ясны ил, зөрөөтэй хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, дух, баруун бугалга, баруун сарвуу, бүсэлхий, хэвлий, зүүн тохой, шуунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 1-р хавтас 78-р хуудас/,
“Автотээврийн үндэсний төв”-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн 152 дугаартай дүгнэлтэнд:
1. Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн байна. Зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ бага зэрэг алдагдсан, нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ өөр өөр, хөдөлгүүр, хурдны хайрцагнаас бага зэрэг тос гоожсон байна. Автомашиныг суваг дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд: хүч дамжуулах анги, жолооны механизм, хөдөлгүүр, хурдны хайрцагны бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байна.
Автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд салхины шил цөмөрч байхгүй болсон, капот дунд хэсгээрээ хонхойсон, дээвэр дунд урд ирмэг хэсгээрээ хонхойсон, зүүн гар талын урд крыло хонхойсон, урд буфер зүүн гар талын булан дээд ирмэг хэсэгтээ бага зэрэг цуурсан, дуут дохио ажиллахгүй, урд талын хоёр оврын гэрлийн чийдэн, тоормосны гэрлийн хоёр чийдэн, дугаарын гэрлийн зүүн гар талын гэрлийн чийдэн, зүүн гар талын их гэрлийн холын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын тогтоогч хүрээ хугарсан, иж бүрдэл бүрэн бус /эмийн сан байхгүй/ зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.
2. Зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ бага зэрэг алдагдсан, нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ өөр өөр байна, хөдөлгүүр, хурдны хайрцагнаас бага зэрэг тос гоожсон, Автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд салхины шил цөмөрч байхгүй болсон, капот дунд хэсгээрээ хонхойсон, дээвэр дунд урд ирмэг хэсгээрээ хонхойсон, зүүн гар талын урд крыло хонхойсон, урд буфер зүүн гар талын булан дээд ирмэг хэсэгтээ бага зэрэг цуурсан, дуут дохио ажиллахгүй, урд талын хоёр оврын гэрлийн чийдэн, тоормосны гэрлийн хоёр чийдэн, дугаарын гэрлийн зүүн гар талын гэрлийн чийдэн, зүүн гар талын их гэрлийн холын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын тогтоогч хүрээ хугарсан, иж бүрдэл бүрэн бус /эмийн сан байхгүй/ зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.
З. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ бага зэрэг алдагдсан, урд хоёр оврын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын зүүн гар талын чийдэн асахгүй, тоормосны гэрлийн хоёр чийдэн асахгүй, нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ өөр өөр, хөдөлгүүр, хурдны хайрцагнаас бага зэрэг тос гоожсон, иж бүрдэл бүрэн бус /эмийн сан байхгүй/ зэрэг эвдрэл, гэмтэл ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй.
Дуут дохио ажиллахгүй, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтэл нь осолд хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй.
Урд салхины шил цөмөрч байхгүй болсон, капот дунд хэсгээрээ хонхойсон, дээвэр дунд ирмэг хэсгээрээ хонхойсон, зүүн гар талын урд крыло хонхойсон, урд буфер зүүн гар талын булан дээд ирмэг хэсэгтээ бага зэрэг цуурсан зэрэг эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн ослын улмаас үүссэн шинэ эвдрэл гэмтэл байна.
4. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS тоормосны системтэй. Тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд тоормос бүрэн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй байна.
5. Шингэн дамжуулгын ABS системтэй тул уг автомашин тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ.
6. Тухайн тээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байсан. /хх-ийн 1-р хавтас 86-93-р хуудас/,
Шинжээч Ч.Алтангэрэлийн … Зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээраэ стандартын шаардлага хангахгүй байгаа нь үзэгдэх орчинг бууруулж осолд нөлөөлөх боловч тухайн замын нөхцөл байдал гэрэлтэй болон гэрэлтүүлэггүйгээс хамаараад осолд яаж нөлөөлөхийг тогтоох боломжгүй. Уг тээврийн хэрэгслийн баруун гар талын их гэрлийн холын гэрэл нь асаж байгаа хэрнээ стандартын шаардлагад хүрэхгүй байна. Энэ нь гэрлийн дотор талд тоос шороо, гэрлийн цайр муудсан, лампны бохирдол зэргээс хамаарна. Зүүн гар талын их гэрлийн чийдэн нь асахгүй байгаа нь ослын өмнө буюу дараа нь үүссэн болохыг тодорхойлох боломжгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 75-76-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны №673 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэнд:
1. Явган зорчигч ... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, мөн дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно г/ “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Жолооч ... Монгол Улсын Замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 5.3-д заасан “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг, 3.5-д заасан “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан, ммөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем, фото зураг дээр үүссэн тоормосны мөрнөөс дүгнэхэд жолооч ... нь автомашинаа зогсоох арга хэмжээг осол гарсны дараа авсан байх магадлалтай байна.
3. Жолооч ... нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 1-р хавтас 150-р хуудас/,
Шинжээч Н.Шинэбаатарын … “Сузуки Аерио” маркийн 65-71 УБН улсын дугаартай автомашины жолооч ... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3, 5.3, 3.5, 9.2 ддахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн. Явган зорчигч ... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3.9 дэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байсан. Хавтас хэрэгт авагдсан схем зураг болон фото зураг, “Сузуки Аерио” маркийн 65-71 УБН улсын дугаартай автомашины жолооч ... нь явган зорчигчийг мөргөөд дараа нь тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авсан нь харагдаж байсан. Иймд “Сузуки Аерио” маркийн 65-71 УБН улсын дугаартай автомашины жолооч ... нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй үзсэн…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 153-р хуудас/,
Шинжээч Д.Батзоригийн … Жолооч ... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3, 5.3, 3.5, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн. Явган зорчигч ... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3.9 дэх заалтуудыг мөн зөрчсөн гэж үзсэн. Хавтас хэрэгт авагдсан схем зураг болон фото зураг, “Сузуки Аерио” маркийн 65-71 УБН улсын дугаартай автомашины жолооч ... нь явган зорчигчийг анх мөргөсөн гэх А цэгээс өнгөрсөний дараагаас тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авсан нь харагдаж байна. Иймд “Сузуки Аерио” маркийн 65-71 УБН улсын дугаартай автомашины жолооч ... нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтийг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзсэн…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 154-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 6-15-р хуудас/,
102, 103 дуудлагын утасны лавлагааны хуудас /хх-ийн 1-р хавтас 142, 144-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ... нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан ашиглахыг хориглосон эвдрэл, техникийн зөрчилтэй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй тээврийн хэрэгслийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцсон төдийгүй жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүргээ зөрчиж хохирогч ...ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан нь жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ...ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч ... болон түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нараас гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Энэ хэргийн хохирогч ...ид “зүүн шилбэний шаант ясны ил, зөрөөтэй хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, дух, баруун бугалга, баруун сарвуу, бүсэлхий, хэвлий, зүүн тохой, шуунд шарх, зулгаралт” бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч ... нь эмчилгээний зардалд 1.433.550 төгрөг нэхэмжилж баримт /хх-ийн 24-43-р хуудас/ ирүүлснээс шүүгдэгч ... нь 700.000 төгрөг төлсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ... “хөдөлмөрийн чадвар 60 хувиар алдсан суга таягтай явж байна. Ажил хийж орлого олох боломжгүй байна. Иймд хөдөлмөрийн чадвар алдсан ажил эрхлэх боломжгүй тул нөхөн төлбөр, баримттай зардлаас аваагүй үлдсэн 733.550 төгрөг, нийт 1.300.000 төгрөг нэхэмжилж байна” гэж Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1 жилийн хугацаатай, хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон баримт гаргаж өгсөн.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасны дагуу хохирогч ... нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөрийг шүүгдэгчээс шаардах эрхтэй гэж үзнэ.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т тус тус зааснаар шүүгдэгч ...аас 1.300.000 төгрөг гаргуулж, хохирогч ...ид олгохоор шийдвэрлэв.
Хохирогч ... нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч ...ыг “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 03 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагаас “үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, өөрийн боломжоор хохирлоос 700.000 төгрөг төлсөн, мөн цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж өгнө үү” гэсэн, хохирогч ... “шүүгдэгч ...т оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч ...т ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Гарц гарамгүй бол замын дагуу харагдах саадгүй хэсгээр ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ...т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч ...ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч ...ын В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №711159 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ... нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ...ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ...ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ...т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.
6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т тус тус зааснаар шүүгдэгч ...аас 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч ...ид олгосугай.
7. Хохирогч ... нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан ...ын “В” ангилалын №711159 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй.
9. Шүүгдэгч ... нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ...т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР