| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0054/Э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү,
шүүгдэгч Х.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... ...т холбогдох эрүүгийн ….. дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Х.... нь 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 04 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд иргэн Б....тэй “зохион байгуулагч гэж дуудлаа” гэх шалтгааны улмаас түүний гуя руу удаа дараа өшиглөх, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож биед нь доод эрүүний зулгаралт, цус хуралт, баруун, зүүн гуяны цус хуралт, зүүн гуя, өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Хавтас хэргээс:
Шүүгдэгч Х.... мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Би 2018 оны 12 дугаар сарын 01-ний орой 20 цагийн үед “...” баар руу ороод 250 орчим грамм виски уусан. Шөнө 23 цагийн үед вип зааланд хамт ажилладаг хамгаалалтын албаны ...тэй тааралдахад тэрээр төрсөн өдрөө тэмдэглэж байхаар нь би түүнд нэг шил архи авч өгсөн. ... хамгаалалтын албаны дарга болсон гэхээр нь түүнээс “би тэгвэл юу юм бэ” гэхэд “та зохион байгуулагч” гээд байсан. ... надтай юм ярьж байснаа “би цэрэгт явсан, би ахынхаа цохилтыг даана” гэхээр нь би түүнтэй тоглоод хоёр хөлийнх нь гуяны ар хэсэг рүү 1-2 удаа өшиглөсөн. Тэрээр “өвдөхгүй байна” гэхээр нь дахин 3-4 удаа өшиглөчихөөд тамхины өрөө рүү явсан. Миний хойноос ...тамхины өрөөнд орж ирснээ “... вип зааланд уйлаад байна” гэхээр нь ... дээр очоод “юу болсон бэ, ахыгаа уучлаарай, чамайг цэрэгт явсан, өшиглөхөд өвдөхгүй байна гэхээр чинь хэд хэдэн удаа өшиглөчихсөн юм, уучлаарай” гэж уучлалт гуйгаад хамт тамхины өрөө рүү орсон. Гэтэл ... уурлаад гараараа хана руу цохиод байсан. Тэр үед гаднаас хамгаалагч ...орж ирээд ...ийг аваад гарсан. Би тамхины өрөөнд ...ийг зодож цохисон зүйл байхгүй…гэжээ. /хх-ийн 35-37-р хуудас/,
Хохирогч Б.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн үед төрсөн өдрөө тэмдэглэх гээд “...” баар руу найз ..., ..., Цэдэнпил нарын хамт орсон. Бид бааранд 1 литрийн савлагаатай “Баллантайнс” виски хувааж уугаад, бүжиглэсэн. Тухайн үед баарны менежер ... амралтынхаа цагаар найзуудтайгаа явж байсан. Тэрээр надад төрсөн өдрийн бэлэг гээд 1 литрийн савлагаатай “Баллантайнс” виски авч өгсөн. ... бид хоёр уг вискинээсээ нэг, нэг хундага уусан. ..., ..., Цэдэнпил бид дөрөв баар хаах үеэр вип заал руу орсон. ... нь тоглоод байгаа юм уу, шоглоод байгаа юм уу мэдэгдэхгүй, хүзүүгээр уургалж тэвэрчихээд “ганц цохиход зүгээр шүү дээ” гээд байсан. Тэгэхээр нь би ...т “зүгээр байгаарай, зохион байгуулагчаа” гэхэд “чи намайг зохион байгуулагч гэдэг хэн бэ” гэж хэлснээ миний хоёр хөлийн өвдөгний ар хэсэг болон гуя руу олон удаа өшиглөсөн. Би ...т “одоо больчих ахаа, болно шүү дээ, өнөөдөр миний төрсөн өдөр” гээд уйлахад “хүн уйлж төрдөг юм” гэж хэлсэн. ... орж ирээд “одоо больчих” гэхэд ... “байж бай” гээд өшиглөөд байсан. Тэр үед хамгаалалтын албаны дарга ...ирж ...ыг надаас салгасан. ... ах “тамхи татъя” гээд намайг тамхины өрөө рүү дагуулж ороод “чи ахдаа ганц хоёр цохиулчихаад уйллаа, цэрэгт явсан хүн байж ганц хоёр цохиулахад гэмгүй шүү дээ” гэхээр нь “хүнийг төрсөн өдрөөр нь ингэж зодож болдоггүй юм” гэхэд миний хоёр шанаа руу гараараа 1-2 удаа ээлжилж цохиод, нуруу, гэдэс, хэвлий орчим руу гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэр үед дахин ...орж ирээд ... ахыг салгаж аваад гарсан. Тухайн үед би бачуураад тамхины өрөөний ханыг гараараа 2-3 удаа цохисон ба ямар нэгэн эд хогшил эвдэж, хохирол учруулаагүй. ... ахад зодуулсны улмаас эрүү, хоёр гуя хөхөрсөн. Гомдолтой байна. Хөл өвдөөд байгаа болохоор одоо хүртэл ажилдаа явж чадахгүй акттай байгаа. ... ахаас ажиллаагүй 14 хоногийн цалин 560.000 төгрөг, хөлний чигний 60.000 төгрөг, эм, тарианы 60.000 төгрөгийг нэхэмжилнэ…гэжээ. /хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч М.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 12 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед эхнэр Уранцацралт бид хоёр ...тэй Улсын их дэлгүүрийн хажууд уулзсан. Бид гурав “Элит” караоке руу орж тус бүр 500 граммын савлагаатай “Сэнгүр” пиво 3 шил, 50 грамм виски уусан. Шөнө 00 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” бааранд орсон. Уг бааранд найз ..., Цэдэнпил хоёртой тааралдсан. Бид нар ...ий төрсөн өдрийг тэмдэглээд 1 литрийн савлагаатай “Баллантайнс” виски нэг шилийг хувааж уусан. Тэр үед ... нь “... менежер төрсөн өдрийн бэлэг гээд нэг шил виски авч өглөө” гэсэн. Бид нар өөр ширээ рүү шилжиж суугаад вискинээс тус бүр нэг, нэг хундагыг уусан. Уранцацралт бид хоёр гэртээ харихаар явсан. Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй…гэжээ. /хх-ийн 25-р хуудас/,
Гэрч А.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2018 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 00 цаг өнгөрч байхад найз ...ий төрсөн өдрийг тэмдэглэхээр “...” баар руу орсон. Намайг баар руу ороод удаагүй байхад ... орж ирсэн. Мөн Цэдэнпил “ажил нь тарчихлаа” гээд орж ирсэн. Бид нар ...ий төрсөн өдрийг тэмдэглээд 1 литр билүү 0.75 литрийн савлагаатай виски нэг шилийг аваад хувааж уугаад, бүжиглэцгээсэн. Тухайн үед би нилээн согтсон байсан. Нэг мэдсэн чинь ... бид хоёр вип зааланд байсан. ...ий ажлын менежер ... нь “ахынхаа ганц өшиглөлтийг даана биз дээ” гээд ...ий хоёр хөлийн шилбэ, гуя руу өшиглөөд байсан. ... юу ч дуугараагүй. ... нь ...ийг дахин хэд хэдэн удаа өшиглөхөд ... “би цэргийн алба хаасан хүн шүү” гээд өшиглүүлээд байсан. ... нь ...ий хөл рүү өшиглөж байхад нь хамгаалагч залуу бид хоёр ...ыг ...өөс холдуулсан. ... вип заалнаас гараад явахад ... хоёр хөлөө бариад, уйлаад байсан…гэжээ. /хх-ийн 26-р хуудас/,
Гэрч Л....мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Намайг хяналтын камераар харахад хамгаалагч ..., менежер ... хоёр байхаар нь очиход ... сандал тулж хөлөө бариад зогсож байсан. Юу болсон талаар асуухад ..., ... хоёр “бид зүгээрээ, асуудлаа хоорондоо шийднэ” гээд байхаар нь ариун цэврийн өрөө ороод ирэх хооронд тэр хоёр тамхины өрөөнд ярилцаад зогсож байсан. Дахин очиход ... тамхины өрөөний ханыг гараараа цохисон байдалтай “та намайг яагаад цохиж байгаа юм бэ” гээд тунирхсан шинжтэй байсан. ... тамхины өрөөний хана нүдэж байхдаа санамсаргүй ...ын нүүр рүү хальт цохисон. ...ийг нэг удаа гараараа хальт цохиход ... зөрүүлэн хөлөөрөө гуя хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн…гэжээ. /хх-ийн 27-28-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №14324 дугаартай дүгнэлтэнд:
1. Б....ий биед доод эрүүний зулгаралт, цус хуралт, баруун, зүүн гуяны цус хуралт, зүүн гуя, өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. /хх-ийн 30-р хуудас/,
Хохирогчийн өргөдөл /хх-ийн 7-р хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-14-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 15-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 47-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 180 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /хх-ийн 57-р хуудас/, “Их түмэн Трэйвел” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 58-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х....ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Х.... нь 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 04 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд хохирогч Б....ийг үл ялих зүйлээр шалтаглан гуя руу нь удаа дараа өшиглөх, нүүрэнд нь цохих зэргээр зодож биед нь “доод эрүүний зулгаралт, цус хуралт, баруун, зүүн гуяны цус хуралт, зүүн гуя, өвдөгний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Б....ий … ... хүзүүгээр уургалж тэвэрчихээд “ганц цохиход зүгээр шүү дээ” гээд байхаар “зүгээр байгаарай, зохион байгуулагчаа” гэхэд “чи намайг зохион байгуулагч гэдэг хэн бэ” гэж хэлснээ вип зааланд миний хоёр хөлийн өвдөгний ар хэсэг болон гуя руу олон удаа өшиглөсөн. Би ...т “одоо больчих ахаа, болно шүү дээ, өнөөдөр миний төрсөн өдөр” гээд уйлахад “хүн уйлж төрдөг юм” гэж хэлсэн. Хажуунаас ... орж ирээд “одоо больчих” гэхэд ... “байж бай” гээд өшиглөөд байсан. …... ах “тамхи татъя” гээд намайг тамхины өрөө рүү дагуулж ороод “чи ахдаа ганц хоёр цохиулчихаад уйллаа, цэрэгт явсан хүн байж ганц хоёр цохиулахад гэмгүй шүү дээ” гэхээр нь “хүнийг төрсөн өдрөөр нь ингэж зодож болдоггүй юм” гэхэд миний хоёр шанаа руу гараараа 1-2 удаа ээлжилж цохиод, нуруу, гэдэс, хэвлий орчим руу гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. …... ахад зодуулсны улмаас эрүү, хоёр гуя хөхөрсөн…гэжээ. /хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч А....ын … ...ий ажлын менежер ... нь “ахынхаа ганц өшиглөлтийг даана биз дээ” гээд ...ий хоёр хөлийн шилбэ, гуя руу өшиглөөд байсан. ... юу ч дуугараагүй. ... нь ...ийг дахин хэд хэдэн удаа өшиглөхөд ... “би цэргийн алба хаасан хүн шүү” гээд өшиглүүлээд байсан. ... нь ...ий хөл рүү өшиглөж байхад нь хамгаалагч залуу бид хоёр ...ыг ...өөс холдуулсан. ... вип заалнаас гараад явахад ... хоёр хөлөө бариад, уйлаад байсан…гэжээ. /хх-ийн 26-р хуудас/,
Гэрч Л.Даваадалайгийн …Намайг хяналтын камераар харахад хамгаалагч ..., менежер ... хоёр байхаар нь очиход ... сандал тулж хөлөө бариад зогсож байсан. Юу болсон талаар асуухад ..., ... хоёр “бид зүгээрээ, асуудлаа хоорондоо шийднэ” гээд байхаар нь ариун цэврийн өрөө ороод ирэх хооронд тэр хоёр тамхины өрөөнд ярилцаад зогсож байсан. Дахин очиход ... тамхины өрөөний ханыг гараараа цохисон байдалтай “та намайг яагаад цохиж байгаа юм бэ” гээд тунирхсан шинжтэй байсан. ... тамхины өрөөний хана нүдэж байхдаа санамсаргүй ...ын нүүр рүү хальт цохисон. ...ийг нэг удаа гараараа хальт цохиход ... зөрүүлэн хөлөөрөө гуя хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн…гэжээ. /хх-ийн 27-28-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №14324 дугаартай дүгнэлтэнд:
1. Б....ий биед доод эрүүний зулгаралт, цус хуралт, баруун, зүүн гуяны цус хуралт, зүүн гуя, өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. /хх-ийн 30-р хуудас/,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “...” баарны хяналтын камерын бичлэгт …... өрөөнөөс гарах гэтэл ... нь түүнийг гаргахгүй өрөөний буланд байх сандал дээр суулгахад ... нь хоёр гараараа ээлжлэн ...ий цээж, нуруу орчимд цохив. …Тэднийг салгахад ... нь ..., ...нарыг өрөөнөөс гаргахгүй урд талд нь гараа алдалж зогсоход ... нь ...ий цээжний баруун хэрэгт гараараа нэг удаа цохиж буй дүрс бичлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х....ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Х.... нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Х....ын хохирогч Б....ий хөл рүү өшиглөж, нүүр рүү нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.... нь “...Х....аас эмчилгээний зардалд 660.000 төгрөг авсан тул гомдолгүй” гэсэн хүсэлтийг /хх-ийн 71-р хуудас/ шүүхийн шатанд гаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч шүүгдэгч Х....ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Х....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Х.... нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Х....т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон “Их Түмэн трайвэл” ХХК-нд аюулгүй ажиллагаа хариуцсан менежер ажилладаг /хх-ийн 58-р хуудас/ хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х....ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Х.... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х....ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х....т оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х....т мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.... нь хохирогч Б....д 660.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Х.... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х....т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР