| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0077/Э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхмэнд,
шүүгдэгч Б...., түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,
шүүгдэгч /хохирогч/ А...., түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа,
шүүгдэгч Б...., түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... ...,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... ...,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... ... нарт холбогдох эрүүгийн ………….. дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн,
2. Монгол улсын иргэн,
3. Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.... нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо “...” бааранд Н....ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
Мөн А....тай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо “...” бааранд Ж....ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.... нь согтуугаар Б....той бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо “...” бааранд Ж....ыг зодож эрүүний зүүн сэртэн ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.... нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо “...” бааранд А....ыг стаканаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Шүүгдэгч А.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Шүүгдэгч Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Хохирогч А.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...д гомдолгүй. Миний биеийн эрүүл мэндийн байдал хэвийн байгаа тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хавтаст хэргээс:
Шүүгдэгч Б.... мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр би ..., Мөнхбаяр, ..., ..., ..., ..., ... нарын хамт Нисэхийн байрны голд байх сааданд 2.5 литрийн савлагаатай “Нийслэл” пиво хувааж уусан. Бид “...” караоке руу ороод 1 шил 0.75 литрийн савлагаатай “Соёрхол” архи, мөн хүн тус бүр 0.5 литрийн савлагаатай “Нийслэл” пиво захиалж авсан. Бидний хажуу талын ширээнд 5 залуу ирж суусан. Тэдгээр залуучуудаас нэг нь “... чи нааш ир” гээд их эвгүй дуудсан. ... тэдний ширээн дээр очиж суусан. Удалгүй тухайн ширээнээс нүдний шилтэй, туранхай биетэй, танихгүй залуу босч ирээд бид нартай мэндлээд, танилцаад, бүгдтэй нь гар барьсан. Тэгснээ “та нар цэрэг мэдэх үү, спартак гэж мэдэх үү” гэхээр нь би “чамтай ерөөсөө яриа нийлэхгүй юм байна, энд сууж байгаа хүмүүс бүгд цэргийн алба хаасан залуучууд байгаа, чи зүгээр ширээ рүүгээ яв” гэхэд “би бол та нарыг ална даа” гэсэн. Гэтэл түүнтэй хамт нэг ширээн дээр сууж байсан ахмад цолтой залуу /...а/ ирээд ширээ рүүгээ аваад явсан. ..., ... хоёр “энэ одоо яах гээд байгаа юм бэ” гээд босч ирэхээр нь бид нар “за за больё, гаръя, энд асуудал болох юм байна” гэж ярилцаад гарахаар болсон. ...а ирээд “та нартай зүгээр зургаа нэгийн харьцаатай үзнэ дээ” гэснээ бидний хэн нэгнийг дуудахаар нь ... бид хоёр очоод ...ад “чи одоо араас юу гээд байгаа юм бэ” гээд маргалдсан. “Чи ингэж ярих юм бол энд байгаа бацаанууд байтугай захын хүүхдэд ч зодуулахаар байна, одоо боль” гээд түүнтэй хамт явж байсан ахмад ...аас нь уучлал гуйгаад гарах гэтэл ... ...ыг “чи зүгээр зургаа нэг гэж байхаар надтай сайхан үзчих юм уу” гэж хэлсэн. Нэг нь хажуунаас орж ирээд ...г цохих шиг болохоор нь би нэгийг нь түлхсэн. Тэр үед ... миний толгой руу гараараа хоёр удаа цохихоор нь түүнийг өшиглөөд, толгойд нь гараараа хэд хэдэн удаа цохисон. ... буйдан дээр гарчихсан ...ыг цохиод байх шиг байсан. ... миний хажуу талаар орж ирээд ...а руу дөхөөд буцаад салах үед эрүүний арьс нь нилээн гүн зүсэгдээд доошоо унжчихсан байсан. Миний уур хүрээд ...ы нүүр рүү гараараа хэд хэд цохисон. Намайг цохисны дараа ... ...ыг цохиод байх шиг байсан. Мөн би ...ы нүүр рүү цохиж, ...ыг татаж ширээн дээр унагаагаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон, ...ыг өшиглөөд, толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон…гэжээ. /хх-ийн 94-р хуудас/,
Шүүгдэгч А.... мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би ..., Далай, Боогий, Гүрээ, Мөөжий, Баагий, Амраа нарын хамт 2018 оны 06 дугаар сарын 23-ны шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 10-р хороо Өгөөмөр пабд орж 0.75 литрийн савлагаатай “Сархад” нэртэй архи хуваагаад ууж байхад Гүрээгийн ажлын хүмүүс сууж байна гээд өөр ширээнд очиж суусан. Нөгөө ширээн дээр сууж байсан Гүрээгийн ажлын нүдний шилтэй хүн ирээд “та нар цэргийн алба гэж мэдэх үү” гээд хэл амаар доромжлоод байсан. Бид нар явахаар болж үүдэнд тамхи татаж байхад 2 давхраас “манайхаан ороод ир, энд зодоон болж байна” гэхээр нь бид нар бүгдээрээ орсон. Маргалдаж байгаа хүмүүс дээр очиход миний зүүн хацарнаас цус гарахаар нь би ...ы шанаа руу нэг удаа цохисон…гэжээ. /хх-ийн 100-р хуудас/,
Шүүгдэгч Б.... мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Алтанбагана, ..., ...а, ...бид нар “бааранд орьё” гэж ярилцаад Нисэхийн байрнуудын дунд байх “...” караоке руу орсон. Караокед нилээн хэдэн залуучууд ширээ нийлүүлчихсэн сууж байсан. Би тэдний дэргэдэх ширээн дээр суугаад нэг шил 0.75 литрийн савлагаатай “Соёрхол” архи захиалаад хувааж уусан. Зэргэлдээх ширээн дээр манай ажлын ... сууж байсан бөгөөд өөрөө манай ширээн дээр ирээд бид нартай хамт юм ярьж хэсэг суусан. ...бид хоёр гадаа тамхи татчихаад буцаад орж ирэхэд нөгөө талын ширээний залуучууд бүгд босчихсон, манай ширээн дээр ирчихсэн юм яриад зогсож байхаар нь очиход хоорондоо муудалцах гээд байх шиг байсан. Би “та нар боль” гээд хүмүүсийг салгах гээд байж байтал гэнэт пижигнээд зодолдож эхэлсэн. Над руу хүмүүс дайрах гээд байхаар нь ширээн дээр байсан архины шилийг аваад 2-3 удаа зангаж айлгасан. Нэг нь намайг дараад авахаар нь ширээн дээр байсан шилэн стаканыг аваад баруун гараараа хацар орчимд нь нэг удаа цохисон. Тухайн үед бужигнаж байсан болохоор яг хэнийг нь цохисноо мэдэхгүй байна. Зодоон болоод дууссаны дараа хартал ...ын шанааны арьс нь унжсан байхаар нь би цохисон байна гэж мэдсэн…гэжээ. /хх-ийн 88-р хуудас/,
Хохирогч Ж....а мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2018 оны 06 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед дэлгүүр орох гэж байхад ...а, ...хоёр зогсож байсан. Би “юу хийж байгаа юм бэ” гэхэд “...ы машинд түлхүүрээ унагаачихжээ, авах гээд хүлээгээд зогсож байна” гэж хэлсэн. Би дэлгүүр ороод гарч ирэхэд нөгөө хоёр зогсож байхаар нь “та хоёр яваагүй байгаа юм уу” гэхэд “харин түлхүүрээ авъя гэсэн чинь ... гарч ирэхгүй байна” гэсэн. …...а “өнөөдөр миний төрсөн өдөр” гээд дэлгүүрээс 0.75 литрийн “Чингис” нэртэй архи нэг шилийг авсан. Архиа уугаад сууж байтал ...тэр хавиар явж байгаад таарахаар нь түүнийг дуудаж хамт архиа хувааж уусан. Дахиад 1 шил 0.75 литрийн архи аваад ууж байхдаа “бүгдээрээ нэг газар орж ууя” гээд Нисэхийн “...” караоке орсон. Тэнд манай ажлын гагнуурчин ... сууж байсан ба тэрээр биднийг хараад мэндлээд өнгөрсөн. Бид нар ширээн дээр суугаад 1 шил 0.75 литрийн “Улаанбаатар” архи авсан. ..., ... хоёр “тамхи татна” гээд гарсан. Би тэр хоёрыг хүнтэй муудалцах вий гээд араас нь ...ийг гаргасан. Тэр үед ... манай ширээн дээр ирээд бид нартай мэндэлсэн. ...гаас “чамтай ямар хүмүүс явж байгаа юм, найзууд чинь юм уу” гэхэд “манай ах нар юм. Энэ хавийн атаманууд” гэж хэлсэн. ...а тэдний ширээн дээр очоод “сайн байна уу” гээд бүгдтэй нь гар барьж байх шиг байсан. …...ийн дуу нь чангараад босоод ирэхээр нь би очоод ...ыг хүчээр татаж ирээд ширээн дээрээ суулгасан. Тэр хооронд нөгөө ширээнийхэн бүгд босоод ирсэн. ...тай нийлээд есүүлээ байсан. Би тэд нартай уулзаад “би энэ хүмүүсийг авч яваа офицер нь байгаа юм, ямар нэгэн асуудал гарсан бол уучлаарай” гэхэд ганц хоёр нь надтай гар барьсан. Гэтэл ... миний баруун нүд болон уруул руу гараараа 4 удаа цохисон. ...ийн цохилтын улмаас миний баруун нүдний ухархай яс дотогш цөмөрч хугарсан. Мөн ...ийн дүү нь ирээд эрүүний зүүн хэсэгт гараараа 4 удаа цохисон. Тэгээд ... биднийг салгасан…гэжээ. /хх-ийн 17-19-р хуудас/
Хохирогч Н....а мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 06 дугаар 22-ны орой 17 цаг 30 минутын орчим ажлаа тараад гэртээ байж байтал манай ажлын ..., ... хоёр над руу залгаж төрсөн өдрийн мэнд хүргээд “Буянт-Ухаа 1 хороололд хүрээд ир, ганц юм ууя” гэхээр нь очсон. Тэгээд ..., ..., ...а бид нар уулзсан. Дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай “Соёрхол” архи 1 шилийг аваад ...ы машинд хувааж уусан. Тэр үед ...той таараад хамт архи ууцгаасан. Дахиад архи ууя гэж ярилцаад Нисэхийн байрнуудын голд байх “...” караокенд ороход манай ажлын ... танихгүй хүмүүстэй сууж байсан. ...а, ..., ..., ...бид тав тусдаа ширээнд суугаад 0.75 литрийн савлагаатай “Улаанбаатар” архи 1 шилийг авсан. ..., ... хоёр тамхи татахаар гарахад ...араас нь ирсэн. Энэ үед ... манай ширээн дээр ирчихсэн надтай юм ярьж сууж байгаад ширээ рүүгээ явсан. Би найзуудтай нь танилцъя гэж очоод гар бариад мэндэлсэн. Би тэр хүмүүст “...тай хамт 011 дүгээр ангид ажилладаг” гэж хэлэхэд нэг нь “би армид байсан” гэхээр нь “би ахлагч цолтой, армид 8 жил ажиллаж байна” гэхэд “би арай удаан жил ажилласан юм байна” гэж хэлсэн. Тэд “чи одоо яв” гээд намайг учиргүй хөөхөөр нь ...а ах цаанаас босч ирээд “чи ширээн дээрээ очиж суу” гэхээр нь ширээн дээрээ очоод суусан. Гэтэл нөгөө ширээний 8-9-н залуучууд манай ширээн дээр ирээд “чи одоо яах гээд байгаа юм бэ, хөөе” гээд над руу дайрахад ...а ах “та нар одоо боль, битгий муудалц, болохгүй шүү” гэж хэлсэн. ... надтай гар барьснаа татаад ширээн дээр унагаасан. Би дух хэсгээрээ ширээ мөргөж унасан бөгөөд босоход тэрээр миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиход би газар унасан. … Надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй…гэжээ. /хх-ийн 21-23-р хуудас/,
Хохирогч А.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 06 дугаар сарын 22-ны орой ..., Мөнхбаяр, ..., ..., ..., ..., ... нарын хамт Нисэхийн байрны сааданд сууж 2,5 литрийн савлагаатай “Нийслэл” пиво хувааж уугаад “...” паб руу хамт ороод 0.75 литрийн савлагаатай “Соёрхол” архи 1 шил, хүн тус бүр 0.5 литртийн савлагаатай “Нийслэл” пиво авсан. …Манай хажуу талын ширээнд ...гийн ажлын 5 залуу ирж суусан. Тэд ...г “нааш ир” гээд дуудахад тэрээр очсон. Тэдний ширээнээс өндөр нуруутай, туранхай биетэй, нүдний шилтэй залуу ирээд гар бариад мэндэлсэн. Тэр залуу “та нар спартак гэж мэдэх үү, цэргийн алба хаасан юм уу” гэхээр нь ... “бид нар бүгд цэргийн алба хаасан, би ч өөрөө цэргийн хүн” гэснээ “чи одоо өөрийнхөө ширээн дээрээ очиж суу, бид нар найзуудаараа явж байна” гэхэд нөгөө залуу ширээн дээрээ очиж суухгүй зогсоод байсан. Тэр үед цаанаас нэг залуу ирээд түүнийг аваад явсан. Бид нар “энд удах юм бол зодоон гарч магадгүй юм байна, явцгаая” гээд бүгд гарсан. ... гарч ирээд “хөөе нөгөө хэд чинь зодолдох гээд байна” гэхээр нь очиход нэгнийгээ түлхэлцээд зогсож байсан. Би салгах гээд дундуур нь ороход ...а миний шанаа руу нэг удаа гараараа цохихоор нь зөрүүлээд баруун гараараа зүүн талын шанаа руу хоёр удаа цохиход миний зүүн хацар хэсэгт нэг юмаар жирс гээд хатгах шиг болсон. Тэгэхэд миний зүүн шанаа хэсгийн арьс нь доошоо унжчихсан, нилээд их цус гараад байхаар нь ...а намайг шилээр цохьчихлоо гэж бодоод дахин түүнийг гараараа 4-5 удаа цохисон. ...а “миний эрүү жаахан эвгүй болчихлоо” гээд байсан. Сүүлд сонсоход эрүү нь хугарсан байна гэсэн. …Надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй…гэжээ. /хх-ийн 25-27-р хуудас/,
Гэрч Д....мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ..., ...а, ...а, ...бид нар ...ы машинд 0.75 литрийн савлагаатай “Соёрхол” архи хувааж уусан. …...ах “нэг шил архи авч өгнө” гэхээр нь Нисэхэд байх “...” караокед орсон. Тэнд манай ажлын ... найзуудтайгаа сууж байсан бөгөөд бид нар хажуу талын ширээн дээр суугаад 0.75 литрийн савлагаатай “Улаанбаатар” архи 1 шилийг захиалж авсан. ..., ...бид гурав гараад тамхи татсан. ... ах тамхиа түрүүлж татаж дуусгаад дотогшоо орсон бөгөөд ...бид хоёр араас нь орсон. Дотогшоо ороход нөгөө зэргэлдээ ширээн дээр сууж байсан ...гийн найзууд нь бүгд босоод ирчихсэн, манай ширээн дээр байсан. Бид хоёрыг очиход ...гийн нэг найз нь ...ыг татаад “хоёулаа үзчихье” гээд байсан. ...а ах “наад залуу чинь жаахан согтсон байна, зодоон цохион хэрэггүй” гээд салгаад зогсож байтал ...а ахыг 2-3 залуу ирээд хэд хэдэн удаа толгой, нүүр рүү нь цохисон. Дараа нь ...ыг татаж унагаагаад дээрээс нь өндөр нуруутай залуу дэвсээд байсан…гэжээ. /хх-ийн 31-33-р хуудас/,
Гэрч Д....мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр манай ажпын сургагч ахлагч ..., ахмад ...а, ахлагч ...а, дэд ахлагч ...бид нар ...ы машинд архи хувааж ууж байгаад дахиад 1 шил 0.75 литрийн савлагаатай “Соёрхол” архи авч уусан. Тэрийгээ дуусаад дахиад архи авах гэсэн боловч 12 цаг өнгөрчихсөн бүх дэлгүүрүүд хаачихсан байсан. Бид Нисэхийн байрны дунд байх “...” караоке рүү орсон. Зэргэлдээ ширээнд нилээн хэдэн залуучууд сууж байсан. Бид 1 шил 0.75 литрийн савлагаатай “Улаанбаатар” архи захиалж аваад ууж байтал манай ажлын ... хажуу талын ширээн дээр сууж байснаа ирсэн. ..., ...хоёр “тамхи татчихаад ирье” гээд гарсан. Орж ирэхгүй нилээн удаад байхаар нь ...а намайг “нөгөө хоёрыгоо гараад харчихаад ир, янз бүрийн асуудалд орчихвий” гэхээр нь гараад тэр хоёрыг дагуулаад орж ирэхэд хажуу талын ширээнд сууж байсан залуучууд бүгд босоод зогсчихсон, зарим нь манай ширээн дээр ирчихсэн, мөн ...а, ...а хоёр босоод зогсчихсон байсан. Дөхөөд очтол хоорондоо муудалцаад байх шиг байсан. ...а “эний үгийг битгий тоо, согтуу байгаа юм, би өмнөөс нь уучлалт гуйя” гээд гар барьсан. Би “зодоон цохион хэрэггүй ээ, би найзуудыгаа аваад явчихъя” гэхэд нэг нь ...ыг татаад “чамтай бол ингэж ярихгүй шүү” гээд байсан. Нэг мэдэхэд л тал талаас цохилцоод хоорондоо зодолдож эхэлсэн. Би ...г холдуулсан боловч бусад нь хоорондоо зодолдоод бужигналдаад байсан. ... надтай зөрж өнгөрөх гэж байгаад миний зүүн хацар руу баруун гараараа нэг удаа цохичихоод, манай ажлын ...г өргөөд буйдан руу шидчихсэн. Хэн нь хэнийгээ цохисон эсэхийг харж чадаагүй, бужигнаад явчихсан…гэжээ. /хх-ийн 36-37-р хуудас/,
Гэрч М.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ..., Мөнхбаяр, .../Боогий/, ..., ..., ..., ... нартай уулзаад Нисэхийн байрны сааданд 2.5 литрийн савлагаатай “Нийслэл” пиво уусан. Дараа нь “...” караоке руу ороод юм захиалаад сууж байтал манай хажуугийн ширээнд танихгүй 5 залуу ирж суусан. Тэд нар ... “хөөе, чи нааш ир” гээд дуудахад тэрээр очсон. Тэдний нэг нь болох нүдний шилтэй залуу бид нар дээр ирээд мэндлээд “бүх хүнтэй гар барьсан. Дараа нь би бол армийн хүн, та нар цэргийн алба хаасан уу” гэсэн. Тэр залуу сонин өнгө аястай юм хэлээд байхаар нь бид нар гарахаар болсон. ... бид хоёрыг гарах гэж байтал араас дуудахаар нь очиход “та нар зургуулаа байсан ч намайг барахгүй” гээд байхаар нь хамт сууж байсан залуу цааш нь түлхээд суулгасан. Тэр залууг “чи энэ дотор ингээд байж байхаар гараад ир, гадаа гаръя” гэхэд гарахгүй байсан. Тэгтэл нэг ах миний хоолойг боож байгаад тавьчихсан. ...ын эрүүнээс нь цус гарахаар нь миний уур хүрээд цамцаа тайлж буйдан дээр гараад дээгүүрээ бор өнгийн фудволк өмссөн залуугийн толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон, би өөр хүнд гар хүрээгүй…гэжээ. /хх-ийн 43-р хуудас/,
Гэрч Б.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр .... ..., Зоригтбаатар, Баагий, Амарсайхан, Боогий, ... нарын хамт орой 22 цагийн үед Нисэхийн байрнуудын голд байх “...” караоке рүү ороод хүний 0.5 литрийн савлагаатай “Сэнгүр” пиво, дундаа 0.5 литрийн савлагаатай “Хараа” архи 1 шилийг аваад ууж байсан. Биднийг ороод удаагүй 10 орчим минутын дараа манай ажлын ...а, ..., ..., ..., ...а нар орж ирээд манай хажуу талын ширээн дээр суусан. ...а ах намайг дуудахаар нь очиход “ахын дүү юу байна, яаж явна” гээд мэндэлсэн. ...а “чи найзуудтайгаа явж байгаа юм уу” гэхээр нь “тийм ээ” гэхэд “танай найзуудтай танилцдаг юм уу” гэхээр нь “би яах юм бэ, та нилээд уучихсан юм байна шүү дээ” гэхэд ...а ах “чи архи уучихсан байж яах гээд байгаа юм бэ, боль” гэхэд ...а ах “зүгээрээ, би очоод танилцъя” гэж хэлсэн. Тэгээд манай ширээ рүү очоод найзуудтай минь танилцахдаа “би цэргийн байгууллагад ажилладаг, тэдэн жил ажиллаж байна, одоо тийм цолтой. Та нар ингэхэд цэргийн алба хаасан юм уу” гэхэд ... “бүгд л адилхан цэргийн алба хаасан шүү дээ, өөрөө нилээн уучихсан байна, ширээн дээрээ очоод суу” гэж хэлсэн. Амарсайхан “хоёулаа гадаа тамхи татаад ирэх үү” гэхээр нь “тэгье” гээд хамт гарсан. Гадаа тамхилаад байж байтал дотор бөөн дуу чимээ болохоор нь очтол зодоон болж байсан. ...а ах нүдээ барьчихсан “би та нарыг яасан юм бэ” гээд зогсож байсан. ...ын зүүн талын хацарны арьс нь зүсэгдэж доошоо унжсан, тэрнээс нь нилээн их цус гарсан байдалтай байсан…гэжээ. /хх-ийн 46-р хуудас/,
Гэрч Ц.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ..., ..., ... бид нар Нисэхийн байрны дунд байх сааданд 1 ширхэг пиво хувааж уугаад үргэлжлүүлээд “...” пабд ороод 0.75 литрийн савлагаатай “Соёрхол” архи 1 шил, хүн тус бүр 0.5 литрийн савлагаатай пиво авсан. Ороод 20 минут орчим болж байхад гаднаас танихгүй 5 залуу орж ирээд бидний хажуу талын ширээнд суусан. Тэд ...гийн ажлын хүмүүс байсан ба ...г “нааш ир” гээд дуудсан. Тэдний дундаас нэг залуу босч ирээд “танилцъя” гээд бид нартай гар барьсан. Тэгснээ “та нар цэргийн алба хаасан уу, цэргийн амьдрал мэдэх үү” гэх зэргээр эвгүй өнгө аястай юм ярьж эхэлсэн. ... “бүгд цэргийн алба хаасан, мэднэ” гэхэд “та нарын үзсэн цэргийн амьдрал гэж юу байдаг юм бэ” гэхээр нь ... “би одоо ч өөрөө ахлагчаар ажилладаг” гэж хэлсэн. Нөгөө залууд “чи одоо ширээ рүүгээ яв, маргаан гарч магадгүй юм байна, бид ингээд гарлаа” гэж хэлсэн. … ...ын хацар нь зүсэгдээд цус гарсан байсан…гэжээ. /хх-ийн 48-р хуудас/,
Гэрч С.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр найз ..., ..., ..., .... ..., ... нарын хамт Нисэхийн байрны дунд байх сааданд 2.5 литрийн савлагаатай “Нийслэл” пиво 1 ширхэгийг аваад хувааж уусан. Тэндээсээ “...” караоке паб руу ороод хүн тус бүр 0.5 литрийн савлагаатай “Сэнгүр” пиво, 0.75 литрийн савлагаатай “Хар чингэс” архи 1 шилийг захиалаад ууж байтал гаднаас танихгүй 5 залуу орж ирээд манай хажуу талын ширээн дээр суусан. ...гийн ажлын газрын хүмүүс “хөөе, наашаа ирээч, таньж байна уу” гээд дуудахаар нь тэрээр очсон. Нэг мэдэхэд ... гараад явчихсан байсан ба нөгөө ширээнээс өндөр нуруутай, туранхай биетэй, нүдний шилтэй залуу босч ирээд бид нартай бүгдтэй нь гар барьж мэндэлсэн. Тэгснээ “та нар цэрэг гэж мэдэх үү, энд цэргийн алба хаасан хүн байна уу, бид нар цэргийн ангийн ахлагч нар байна” гэхэд ... “бид нар бүгд цэргийн алба хаасан, би ч гэсэн цэргийн хүн байна” гэснээ “за сайхан танилцлаа, одоо ширээн дээрээ очоод суучих, бид нар найзуудаараа юм ярьж байна” гэхэд нөгөө залуу маргалдах гээд байх шиг байхаар нь цаанаас нэг найз нь ирээд аваад явсан. Бид нар “энд байвал маргаан гарах юм шиг байна, явцгаая, юмаа гадаа гарч ууя” гэж ярилцаад бүгд гарсан. Мөнхбаяр, ... хоёр гараад араас нь бид нар гарах гэж байтал нөгөө нүдний шилтэй залуу “хөөе” гээд дуудсан. Тэгсэн чинь ... уурлаад “чи одоо юу гээд байгаа юм бэ” гээд хажууд нь очсон. ... ...ийг “гаръя” гээд татаад ... нөгөө залуутай маргалдаад зогсоод байсан. … Буцаад ороод ирэхэд нэгнийгээ заамдчихсан байсан. ... миний хажуугаар гүйгээд нөгөө хэд дээр дөнгөж очтол намхан нуруутай, шар царайтай, нүүрэн дээрээ мэнгэтэй, туранхай залуу “лаларуудаа” гэж орилоод архины шил авч шилээ рүүгээ цохиж хагалаад ...ыг хатгачихсан. ...ын зүүн хацарны мах, арьс нь доошоо унжаад маш их цус гараад байсан. ... уурлаад нэг залуугийн шанаа руу хэд хэдэн удаа гараараа цохисон…гэжээ. /хх-ийн 50-51-р хуудас/,
Гэрч Ц.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 22-ны орой 18 цагийн үед ..., ..., ..., ..., ..., ..., Мөнхбаяр бид нар уулзаад Нисэхийн байрнуудын сааданд 2.5 литрийн савлагаатай “Нийслэл” пиво хувааж ууцгаасан. Тэндээсээ “...” пабд ороод 0.75 литрийн савлагаатай “Хар Чингэс” архи 1 шил, хүн тус 0.5 литрийн савлагаатай шилтэй “Нийслэл” пиво захиалаад уусан. Гаднаас 5 залуу орж ирээд бидний хажуу талын ширээн дээр суусан. Тэд ...гийн ажлын газрын хүмүүс байсан бөгөөд ...г “нааш ир” гээд дуудсан. … Тэр залуучуудын ширээнээс нүдний шилтэй, өндөр нуруутай, туранхай биетэй залуу босч ирээд бид нартай гар барьж мэндлээд танилцсан. Тэгснээ “та нар спартак гэж мэдэх үү, бид нар бол цэргийн хүмүүс, та нар тэгээд цэргийн алба хаасан юм уу” гэхээр нь ... “бүгд цэргийн алба хаасан залуучууд байна, чи одоо өөрийнхөө ширээн дээр очоод суучих” гэж хэлсэн. Ер нь хэрүүл маргаан болох юм байна, гаръя гээд бүгд гарсан. Дотор ..., ... бид гурав үлдээд бусад нь гарсан байсан. ..., ... хоёр нөгөө ширээн дээр очоод юм ярьж байсан. ...ыг ирэхэд тэдний дундаас намхан нуруутай, бага зэрэг бөгтгөр нурууны хэлбэртэй, шардуу царайтай залуу ...ыг хагархай шилээр хүзүү рүү нь хатгачихсан…гэжээ. /хх-ийн 54-55-р хуудас/,
Гэрч Ч.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 дугаар сарын 22-ны орой харих гээд явж байтал байрны дунд сааданд ..., ..., ..., ..., Мөнхбаяр, ..., ..., ... нартай таарсан. Тэд пиво уугаад сууж байсан бөгөөд надад хийж өгөхөөр нь нэг аяга уугаад “явлаа” гээд явсан. Тэднийг хаашаа явсныг мэдэхгүй. Орой нь зодолдсон гэхээр нь очсон. Харин зодоон болох үед байгаагүй…гэжээ. /хх-ийн 56-р хуудас/,
Гэрч Э.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай караокед 01 цаг 30 минутын үед 8-9 залуучууд орж ирээд удаагүй байтал 5 залуучууд орж ирээд захиалгаа өгсөн. 2 дугаар ширээн дээр сууж байсан нүдний шилтэй залуу 3 дугаар ширээний залуучууд дээр очоод тайван суулгахгүй байсан. Тэгтэл 3 дугаар ширээн дээр сууж байсан залуучуудаас 5 залуу гараад явсан. Тэгснээ тэд маргалдаад 2 дугаар ширээн дээр сууж байсан цагаан фудволктой залуу архины шил аваад шидтэл хэнийг ч оноогүй шалан дээр унасан. Нэг нь түрүүлж гарсан залуучуудаа дуудаад бужигналдаад зодолдож байсан тул хэн хэнийгээ цохиж зодож байгааг харах боломж байгаагүй. Хэн нь зүссэнийг би мэдэхгүй. Нэг мэдэхэд нүүр нь цус болсон байсан…гэжээ. /хх-ийн 61-р хуудас/,
Гэрч Б....ий мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай караокед 01 цаг 30 минутын үед 8-9 залуучууд орж ирээд 3 дугаар ширээн дээр суугаад юмаа захиалсан. 01 цаг 50 минутын үед 5-6 залуу орж ирээд 2 дугаар ширээн дээр суугаад захиалгаа өгсөн. Нэг залуу нь 3 дугаар ширээний залуучууд дээр очоод юм ярих гэтэл нөгөө залуучууд нь “өөрийнхөө ширээ рүү суу” гэхэд тэрээр буцаад өөрийнхөө ширээн дээр суусан. … 2 дугаар ширээн дээр сууж байсан саарал өмд, фудволктой залуу руу архины шил аваад шидтэл хэнийг ч оноогүй шалан дээр унахад зодоон эхэлсэн. Нэг нь түрүүлж гарсан залуучуудаа дуудтал нөгөө 5 залуу бүгдээрээ орж ирээд зодоонд оролцсон. Хэн нь хэнийгээ цохисныг харах боломжгүй бужигналдсан. ... бид хоёр салгах гэтэл салахгүй болохоор нь цагдаа дуудсан. …Хацрандаа зүсэгдсэн залуу 3 дугаар ширээнд сууж байсан. Зодоон дууссаны дараа нь шанаандаа зүсүүлснийг харсан…гэжээ. /хх-ийн 62-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7940 дугаартай дүгнэлтэнд:
1. А....ын биед эрүүний зүүн буланд шарх, зүүн мөрний ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх шарх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугаиаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 68-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8854 дугаартай дүгнэлтэнд:
1. Ж....ы биед эрүүний зүүн сэртэн ясны далд хугарал, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 71-р хуудас/,
Шинжээч эмч Т.Чимэд-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Зүүн сэртэн ясны далд хугарал гэмтлүүд Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин эрүүний хугарал гэмтэл нь дангаараа хүндэвтэр зэрэгт хамаарна…гэжээ. /хх-ийн 76-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7946 дугаартай дүгнэлтэнд:
1. Н....ын биед зулайн хуйх, дух, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 74-р хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-14-р хуудас/,
Шүүгдэгч Б....ийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.Нэргүйгийн мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 110-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 118-р хуудас/, Зэвсэгт хүчний 303 дүгээр ангийн тодорхойлолт /хх-ийн 131-132-р хуудас/,
Шүүгдэгч А....ын хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч М.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 106-108-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 119-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 133-р хуудас/,
Шүүгдэгч Б....ы хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 120-р хуудас/, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн тодорхойлолт /хх-ийн 129-130-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б...., А...., Б.... нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.... нь 2018 оны 06 дугаар сарын 22-23-ны шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо “...” бааранд хохирогч Н....а, Ж....а нарыг зодож, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан,
Шүүгдэгч А.... нь 2018 оны 06 дугаар сарын 22-23-ны шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо “...” бааранд хохирогч Ж....ыг зодож, эрүүний зүүн сэртэн ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.... нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо “...” бааранд хохирогч А....ыг стаканаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Ж....ы … ...ийн дуу нь чангараад босоод ирэхээр нь би ...ыг татаж ирээд суулгасан. Би тэд нарт “ энэ хүмүүсийг би авч яваа офицер нь байгаа юм, ямар нэгэн асуудал гарсан бол уучлаарай” гэхэд ганц хоёр нь надтай гар барьсан. Гэтэл ... миний баруун нүд болон уруул руу гараараа 4 удаа цохисон. ...ийн цохилтын улмаас миний баруун нүдний ухархай яс дотогш цөмөрч хугарсан. Мөн ...ийн дүү нь ирээд эрүүний зүүн хэсэгт гараараа 4 удаа цохисон…гэжээ. /хх-ийн 17-19-р хуудас/
Хохирогч Н....ын … Нөгөө ширээний 8-9-н залуучууд манай ширээн дээр ирээд “чи одоо яах гээд байгаа юм бэ, хөөе” гээд над руу дайрахад ...а ах “та нар одоо боль, битгий муудалц, болохгүй шүү” гэж хэлсэн. ... надтай гар барьснаа татаад ширээн дээр унагаасан. Би дух хэсгээрээ ширээ мөргөж унасан бөгөөд босоход тэрээр миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиход газар унасан…гэжээ. /хх-ийн 21-23-р хуудас/,
Хохирогч А....ын … ... “хөөе нөгөө хэд чинь зодолдох гээд байна” гэхээр нь очиход нэгнийгээ түлхэлцээд зогсож байсан. Би салгах гээд дундуур нь ороход ...а миний шанаа руу нэг удаа гараараа цохихоор нь зөрүүлээд баруун гараараа зүүн талын шанаа руу хоёр удаа цохиход миний зүүн хацар хэсэгт нэг юмаар жирс гээд хатгах шиг болсон. Тэгэхэд миний зүүн шанаа хэсгийн арьс нь доошоо унжчихсан, нилээд их цус гараад байхаар нь ...а намайг шилээр цохьчихлоо гэж бодоод дахин түүнийг гараараа 4-5 удаа цохисон. ...а “миний эрүү жаахан эвгүй болчихлоо” гээд байсан. Сүүлд сонсоход эрүү нь хугарсан байна гэсэн…гэжээ. /хх-ийн 25-27-р хуудас/,
Гэрч Д....гийн … Дотогшоо ороход зэргэлдээ ширээнд сууж байсан ...гийн найзууд нь бүгд босоод манай ширээн дээр ирчихсэн байсан. ...гийн нэг найз нь ...ыг татаад “хоёулаа үзчихье” гээд байсан. ...а ах “наад залуу чинь жаахан согтсон байна, зодоон цохион хэрэггүй” гээд салгаад зогсож байтал ...а ахыг 2-3 залуу ирээд хэд хэдэн удаа толгой, нүүр рүү нь цохисон. Дараа нь ...ыг татаж унагаагаад дээрээс нь өндөр нуруутай залуу дэвсээд байсан…гэжээ. /хх-ийн 31-33-р хуудас/,
Гэрч Д....ийн … Нэг мэдэхэд л тал талаас цохилцоод хоорондоо зодолдож эхэлсэн. Би ...г холдуулсан боловч бусад нь хоорондоо зодолдоод бужигналдаад байсан. ... надтай зөрж өнгөрөх гэж байгаад миний зүүн хацар руу баруун гараараа нэг удаа цохичихоод, манай ажлын ...г өргөөд буйдан руу шидчихсэн. Хэн нь хэнийгээ цохисныг би харж чадаагүй, бужигнаад байсан…гэжээ. /хх-ийн 36-37-р хуудас/,
Гэрч М....гийн … ... бид хоёрыг гарах гэж байтал араас дуудахаар нь очтол “та нар зургуулаа байсан ч намайг барахгүй” гээд байхаар нь хамт сууж байсан залуу нь түлхээд суулгасан. Тэр залууг “чи энэ дотор ингээд байж байхаар гараад ир, гадаа гаръя” гэхэд гарахгүй байсан. … ...ын эрүүнээс цус гарахаар нь миний уур хүрээд цамцаа тайлж буйдан дээр гараад дээгүүрээ бор өнгийн фудволк өмссөн залуугийн толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон, би өөр хүнд гар хүрээгүй…гэжээ. /хх-ийн 43-р хуудас/,
Гэрч Б....гийн … ...а найзуудтай минь танилцахдаа “би цэргийн байгууллагад ажилладаг, тэдэн жил ажиллаж байна, одоо тийм цолтой. Та нар ингэхэд цэргийн алба хаасан юм уу” гэхэд ... “бүгд л адилхан цэргийн алба хаасан шүү дээ, өөрөө нилээн уучихсан байна, ширээн дээрээ очоод суу” гэж хэлсэн. … Гадаа тамхилаад байж байтал дотор бөөн дуу чимээ болохоор нь очтол зодоон болж байсан. ...а ах нүдээ барьчихсан “би та нарыг яасан юм бэ” гээд зогсож байсан. ...ын зүүн талын хацарны арьс нь зүсэгдэж доошоо унжсан, тэрнээс нь нилээн их цус гарсан байдалтай байсан…гэжээ. /хх-ийн 46-р хуудас/,
Гэрч Ц....ын … Тэдний дундаас нэг залуу босч ирээд “танилцъя” гээд бид нартай гар барьсан. Тэгснээ “та нар цэргийн алба хаасан уу, цэргийн амьдрал мэдэх үү” гэх зэргээр эвгүй өнгө аястай юм ярьж эхэлсэн. ... “бүгд цэргийн алба хаасан, мэднэ” гэхэд “та нарын үзсэн цэргийн амьдрал гэж юу байдаг юм бэ” гэхээр нь ... “би одоо ч өөрөө ахлагчаар ажилладаг” гэж хэлсэн. Нөгөө залууд “чи одоо ширээ рүүгээ яв, маргаан гарч магадгүй юм байна, бид ингээд гарлаа” гэж хэлсэн. Би гадаа гарч бие засаад ороод ирэхэд ...ын хацар нь зүсэгдээд цус гарсан байсан…гэжээ. /хх-ийн 48-р хуудас/,
Гэрч С....гийн … Мөнхбаяр, ... хоёр гараад араас нь бид нар гарах гэж байтал нүдний шилтэй залуу “хөөе” гээд дуудсан. Тэгтэл ... уурлаад “чи одоо юу гээд байгаа юм бэ” гээд хажууд нь очсон. ... ...ийг “гаръя” гээд татаад ... нөгөө залуутай маргалдаад зогсоод байсан. … Буцаад ороод ирэхэд нэгнийгээ заамдчихсан байсан. ... миний хажуугаар гүйгээд нөгөө хэд дээр дөнгөж очтол намхан нуруутай, шар царайтай, нүүрэн дээрээ мэнгэтэй, туранхай залуу “лаларуудаа” гэж орилоод архины шил авч хагалаад ...ыг хатгачихсан. ...ын зүүн хацарны мах, арьс нь доошоо унжаад маш их цус гараад байсан. ... уурлаад нэг залуугийн шанаа руу хэд хэдэн удаа гараараа цохисон…гэжээ. /хх-ийн 50-51-р хуудас/,
Гэрч Ц....гийн … Тэр залуучуудын ширээнээс нүдний шилтэй, өндөр нуруутай, туранхай биетэй залуу босч ирээд бид нартай гар барьж мэндлээд танилцсан. Тэрээр “та нар спартак гэж мэдэх үү, бид нар бол цэргийн хүмүүс, та нар цэргийн алба хаасан юм уу” гэхээр нь ... “бүгд цэргийн алба хаасан залуучууд байна, чи одоо өөрийнхөө ширээн дээр очоод суучих” гэж хэлсэн. Ер нь хэрүүл маргаан болох юм байна, гаръя гээд бүгд гарсан. Дотор ..., ... бид гурав үлдээд бусад нь гарсан байсан. … ...ыг ирэхэд тэдний дундаас намхан нуруутай, бага зэрэг бөгтгөр нурууны хэлбэртэй, шардуу царайтай залуу ...ыг хагархай шилээр хүзүү рүү нь хатгачихсан…гэжээ. /хх-ийн 54-55-р хуудас/,
Гэрч Э.Билгүүн-Эрдэний … Тэд маргалдаад 2 дугаар ширээн дээр сууж байсан цагаан фудволктой залуу архины шил аваад шидтэл хэнийг ч оноогүй шалан дээр унасан. Нэг нь түрүүлж гарсан залуучуудаа дуудаад бужигналдаад зодолдож байсан тул хэн хэнийгээ цохиж зодож байгааг харах боломж байгаагүй. Хэн нь зүссэнийг би мэдэхгүй. Нэг мэдэхэд нүүр нь цус болсон байсан…гэжээ. /хх-ийн 61-р хуудас/,
Гэрч Б....ий … 2 дугаар ширээн дээр сууж байсан саарал өмд, фудволктой залуу руу архины шил аваад шидтэл хэнийг ч оноогүй шалан дээр унахад зодоон эхэлсэн. … Хэн нь хэнийгээ цохисныг харах боломжгүй бужигналдсан. … Хацрандаа зүсэгдсэн залуу 3 дугаар ширээнд сууж байсан. Зодоон дууссаны дараа нь шанаандаа зүсүүлснийг харсан…гэжээ. /хх-ийн 62-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7940 дугаартай дүгнэлтэнд:
1. А....ын биед эрүүний зүүн буланд шарх, зүүн мөрний ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх шарх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугаиаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 68-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8854 дугаартай дүгнэлтэнд:
1. Ж....ы биед эрүүний зүүн сэртэн ясны далд хугарал, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 71-р хуудас/,
Шинжээч эмч Т.Чимэд-Очирын … Зүүн сэртэн ясны далд хугарал гэмтлүүд Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин эрүүний хугарал гэмтэл нь дангаараа хүндэвтэр зэрэгт хамаарна…гэжээ. /хх-ийн 76-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7946 дугаартай дүгнэлтэнд:
1. Н....ын биед зулайн хуйх, дух, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 74-р хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-14-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах “...” бааранд хохирогч Н....а нь шүүгдэгч Б.... болон түүний найзууд болох Ц...., М...., С...., Ц...., А.... нарыг “цэргийн алба хааж үзсэн үү” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар харилцан зодолдох явцад шүүгдэгч Б.... нь хохирогч Н....ын биед “зулайн хуйх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хохирогч Ж....ы биед “баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй,
Шүүгдэгч А.... нь хохирогч Ж....ы биед “эрүүний зүүн сэртэн ясны далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй,
Шүүгдэгч Б.... нь хохирогч А....ын нүүрэнд стаканаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Б...., А...., Б.... нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Прокуророос шүүгдэгч Б...., А.... нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримт болон эд мөрийн баримтаар хураагдсан Сиди бүхий бичлэгт харилцан зодолдсон нь нотлогдож байх тул шүүгдэгч Б...., шүүгдэгч /хохирогч/ А.... нарыг хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэж үзэхгүй юм.
Хохирогч Ж....а, Н....а нар нь “Би эвлэрсэн, тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 145-146-р хуудас/ гэж прокурорын шатанд хүсэлтийг гаргасан, хохирогч А.... нь “Би Б....д гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч Б...., А...., Б.... нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Улсын яллагчаас шүүгдэгч Б....ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Ж....а, Н....а, шүүгдэгч Б...., шүүгдэгч /хохирогч/ А...., шүүгдэгч Б.... нарт танилцуулсан байна.
Шүүгдэгч Б...., А...., Б.... нар нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг ял оногдуулахдаа харгалзан үзэв.
Шүүгдэгч Б....ийг “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”,шүүгдэгч А....ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, шүүгдэгч Б....ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй тул прокуророос гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Б...., А...., Б.... нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б...., А...., Б.... нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б...., А...., Б.... нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... ...ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
... ...ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
... ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б....ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А....ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б...., А...., Б.... нарт оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэглэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б...., А...., Б.... нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б...., А...., Б.... нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б...., А...., Б.... нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР