Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 146/ШШ2016/00125

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Д овогтой Ц-ийн Б, Т овогтой Н-ийн Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2006 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Т.А, 2007 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.А нарыг эх Ц.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Т.А, хүү Т.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож эцэг Н.Т-аар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.Б-д даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Н.Т, Ш.Л нарт холбогдох гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хувьд ногдох хэсгийг гаргуулах, Ү-1014000373 гэрчилгээтэй мансардтай, өвлийн байшин, Ү-1014000734 гэрчилгээтэй граж, Г-1014000736 тоот гэрчилгээтэй газрыг урьд бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт Н.Т, Ц.Б, Т.А, Т.А нарын нэр дээр Ү-1014000373 гэрчилгээтэй мансардтай, өвлийн байшин, Ү-1014000734 гэрчилгээтэй граж, Г-1014000736 тоот гэрчилгээтэй газрыг өмчлөгчөөр бүртгэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хариуцагч нь нэхэмжлэгчид 10 000 000 төгрөгийг бэлнээр өгч, хариуцагч Н.Т нь Ц.Б-аас 44 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамж 7 дугар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 393 200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т заасан Улсын тэмдэгтийн хураамж 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Н.Т-аас охин Н.А, охин Н.А  нарт нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэг болох 2 006 400 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 57 252 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 137 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                                    Б.САРАНТУЯА