Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 632

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч П...., түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... ...д холбогдох эрүүгийн …….. дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч П.... нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо ... тоотод хамт архи ууж байсан Н....г толгойн тус газар нь гурилын элдүүр модоор цохин, цаасны хутгаар дух, зүүн шанаа, чихний орчим зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч П.... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Шүүгдэгч П....гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: …2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр найз ...той 0.5 литрийн савлагаатай “Хараа” архи хувааж уусан. ... “дахиад ууцгаая” гэхээр нь Яармагийн эцэст “52 зах”-ын хажууд байх “Эс Эм” пабд ороод 0.75 литрийн савлагаатай “Хараа” архи хувааж уугаад гарсан. Бид хоёр дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай 4 шил архи аваад ...ийнн гэрт очсон. ...ийнд ... ах ирчихсэн сууж байсан ба ... тасарчихсан болохоор нь орон дээр нь унтуулаад ..., ... ах хоёрт авчирсан архиа өгөөд унтсан. Нэг мэдсэн чинь ... ах ...той муудалцаад байхаар нь ...ыг өмөөрөөд гурилын илдүүрээр ... ахын толгойд нь нэг удаа цохисон. Тэгээд ... ахтай зууралдаж байгаад ширээн дээр байсан цаасны хутганы ир гарт баригдахаар ... ахыг айлгах санаатай далайтал нүүрийг нь зүсчихсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,

 

Хохирогч Н....гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой 20 цаг болж байхад Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 14 дүгээр гудамжинд байх ...ийн гэрт очсон. Шөнө 22 цаг өнгөрч байхад ... ганцаараа орж ирээд “манай найз Туркээс ирсэн, гадаа согтуу байна, танайд жаахан унтуулчихъя” гээд ...аас асуухад тэрээр зөвшөөрөөд гэрийн баруун талын орон дээр унтуулсан. ... 4 шил 0.75 литрийн савлагаатай архи авчирсан. ..., ... бид гурав 2 шил архийг нь хувааж ууж байтал ...гийн найз нь босч ирээд надтай маргалдсан санагдаж байна. Тэр залуу /.../ намайг барьж авахаар нь зөрүүлээд бариад автал ... миний дагз хэсэгт гурилын илдүүрээр нэг удаа цохисон. Миний толгой манарч байтал ... зурагтны хажууд байсан цаасны хутгыг аваад миний хацарт зүсэх шиг болсон…гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

 

Гэрч М....ийн мөрдөн байцаалтанд өгсөн: … ... над руу залгаад “2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой ...г гурилын модоор цохиж, цаасны хутгаар зүүн чихийг нь зүссэн байна” гэж хэлсэн. ...гийн толгойны зулайн хэсэгт хавдсан, баруун хөмсөгний дээд талд зүсэгдсэн шарх харагдсан…гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

 

Гэрч Д....ийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн үед ... манай гэрт ганцаараа орж ирсэн. Орой 20 цаг өнгөрч байхад ... ...той хамт 0.75 литрийн савлагаатай 4 шил архи барьчихсан согтуу орж ирсэн. ... нь согтуу тасарчихсан байсан. ... “танай гэрт жаахан унтуулчихаад явуулъя” гэхээр нь орон дээр унтуулсан. ... бид хоёр авчирсан архинаас 2 шилийг нь хувааж уусан ба ... огт уугаагүй. Би тасарчихсан юм шиг байгаа юм. Нэг сэртэл өглөө болчихсон гэрт нилээн их цус болоод ...гийн чих нь зүсэгдсэн байсан. Юу болсон талаар асуухад ... ...гийн толгойд нь модоор цохиод цаасны хутгаар чихийг нь зүссэн гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

 

Гэрч Ч....гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ иртэл нөхөр ...гийн зүүн чих нь зүсэгдсэн шархтай байхаар нь юу болсон талаар асуухад “... ахын гэрт ирсэн ... найзтайгаа хамт 4 шил архи авчирсанаас 2 шил архийг нь уучихаад ... ах тасраад унтчихсан. ...той муудалцахад ... цаасны хутгаар миний чихийг зүссэн” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

 

Гэрч Г....ын мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Морингийн давааны найзуудтайгаа уулзчихаад явж байтал ...тэй тааралдсан. Бид хоёр Яармагийн эцэст пабд ороод 0.75 литрийн савлагаатай “Хараа” архи хувааж уусан. Ухаан орсон чинь танихгүй айлд сэрсэн. Тэр айлд хоёр ах архи уугаад сууж байсан ба нэг нь /.../ “чи хэн юм, хаанахын пизда вэ” гэхээр нь ...г сэрээсэн. Гэтэл ... гэрт нь байсан гурилын илдүүрээр ... ахын толгойд цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №2270 дугаартай дүгнэлтэнд:

1. Н....гийн биед тархи доргилт, зүүн шанаа, зүүн чихний гэдэс болон чихний ар хэсгийн шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх духны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн шанаа, зүүн чихний гэдэс болон чихний ар хэсгийн шарх гэмтэл нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 35-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 8-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-33-р хуудас/,

“Натур эмнэлэг” компьютер томографийн оношлогоо /хх-ийн 36-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Н.Энэбишийн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 64-р хуудас/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоол /хх-ийн 66-68-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч П.... нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо ... тоотод хохирогч Н....гийн толгойн тус газар нь гурилын илдүүр модоор цохиж, цаасны хутгаар дух, зүүн шанаа, чихний орчим зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Н....гийн …..., ... бид гурав 2 шил архийг нь хувааж ууж байтал ...гийн найз нь /.../ босч ирээд надтай маргалдсан санагдаж байна. ... намайг барьж авахаар нь зөрүүлээд бариад автал ... миний дагз хэсэгт гурилын илдүүрээр нэг удаа цохисон. Миний толгой манарч байтал ... зурагтны хажууд байсан цаасны хутгыг аваад миний хацарт зүсэх шиг болсон…гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Гэрч М....ийн … ... над руу залгаад “2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой ...г гурилын модоор цохиж, цаасны хутгаар зүүн чихийг нь зүссэн байна” гэж хэлсэн. ...гийн толгойны зулайн хэсэгт хавдсан, баруун хөмсөгний дээд талд зүсэгдсэн шарх харагдсан…гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Гэрч Д....ийн …Нэг сэртэл өглөө болчихсон гэрт нилээн их цус болоод ...гийн чих нь зүсэгдсэн байсан. Юу болсон талаар асуухад ... ...гийн толгойд нь модоор цохиод цаасны хутгаар чихийг нь зүссэн гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Гэрч Ч....гийн …нөхөр ...гийн зүүн чих нь зүсэгдсэн шархтай байхаар нь юу болсон талаар асуухад “... ахын гэрт ... найзтайгаа хамт 4 шил архи авчирсан. ...гийн найз ...той муудалцахад ... цаасны хутгаар чих зүссэн” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Гэрч Г....ын …Ухаан орсон чинь танихгүй айлд сэрсэн. Тэр айлд хоёр ах /..., .../ архи уугаад сууж байсан. Тэр хоёрын нэг нь /.../ “чи хэн юм, хаанахын пизда вэ” гэхээр нь ...г сэрээсэн. Гэтэл ... гэрт байсан гурилын илдүүрээр ... ахын толгойд цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №2270 дугаартай дүгнэлтэнд:

1. Н....гийн биед тархи доргилт, зүүн шанаа, зүүн чихний гэдэс болон чихний ар хэсгийн шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх духны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн шанаа, зүүн чихний гэдэс болон чихний ар хэсгийн шарх гэмтэл нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 35-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч П...., хохирогч Н...., гэрч Г...., Д.... нар нь нийлж архидан согтуурсан үедээ маргалдсан нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

            Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч П....г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан, ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч П.... нь хохирогч Н....г илдүүр модоор цохиж, цаасны хутгаар зүсэж биед нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгч П....г гэм буруутайд тооцов.

 

Иймд шүүгдэгч П....г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Шүүгдэгч П.... нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч П....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгээс “миний үйлчлүүлэгч П.... 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Н....г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсоноос хойш Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Иймд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулж, нэмж нэгтгэх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгч П.... нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө тус хэргийг үйлдсэн боловч шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

   Хохирогч Н.... нь толгойн томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг /хх-ийн 69-р хуудас/, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 нийт 128.000 төгрөг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч П....гээс гаргуулж, хохирогч Н....д олгохоор шийдвэрлэв.

  

Шүүгдэгч П.... нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ... ...г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П....г 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Долгосүрэнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч П....гээс 128.000 төгрөг гаргуулж, хохирогч Н....д олгосугай.

 

6. Шүүгдэгч П.... нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР