Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 00754

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхны шүүхийн шүүгч   Д.Ариунцэцэг би   

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 23-р байр “Эмпипи” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11-р хороолол 8-12 тоотод оршин суух Батхүү овогтой Гантуяад /ФМ-64051508 / хариуцагдах зээлийн төлбөр 2,364,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “Эмпипи” хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Гантуяа нь 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөгийг  сарын 4.5%-ийн хүүтэй 9 сарын хугацаатай зээлж аваад зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч төлбөр тооцоогоо бүрэн хийж дуусгахгүй хоршоог хохироосоор байна.Зээлдэгч Б.Гантуяагаас авах ёстой мөнгөө тооцвол үндсэн зээл 1,500,000 төгрөг, зээлийн хүү 742,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,500 төгрөг.Нийт 2,364,000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ

Хариуцагч Б.Гантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Гантуяа би 2015-06-05-нд Эмпипи хоршооноос 1,500,000 төгрөг 9 сарын хугацаатай 4,5 хүүтэй зээлдэж авсан.Одоо нэхэмжилж буй 2,364,000 төгрөгийг 7 сарын хугацаанд  сарын 337,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ хариуцагч Б.Гантуяагаас зээлийн гэрээний дагуу 2,364,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Гантуяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,364,000 төгрөгний төлбөрийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрсэн тухай тайлбар шүүхэд гаргасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.Хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч "Эмпипи” хадгаламж зээлийн хоршооны 2,364,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Гантуяа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 52,774 төгрөгнөөс 26,387 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.Гантуяагаас 26,387 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч  “Эмпипи” хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй

3. Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

       ШҮҮГЧ                                     Д.АРИУНЦЭЦЭГ