| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2019/0043/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/39 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгч П.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай ирүүлсэн П.Т-д холбогдох эрүүгийн 1938000000031 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, П.Т.
Шүүгдэгч П.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Алаг-Эрдэнэ сумын төвд байрлах 3D зоогийн газарт иргэн Г.Б-н хөл рүү өшиглөж зүүн өвдөгний гадна дунд хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Алаг-Эрдэнэ сумын төвд байрлах 3D зоогийн газарт иргэн Г.Б-н хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч П.Т-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Б нь манай эхнэрийг доромжлоод байхаар нь зүүн хөл рүү нь хоёр удаа өшиглөж, хана руу түлхсэн. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...П.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ...буцаж ирээд зүүн хөлний өвдөг хэсэг, баруун хөлний шилбэ хэсэг рүү ээлжилж хоёр удаа өшиглөсөн. ...2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой Т надтай маргалдахдаа зүүн талын хөл рүү хоёр удаа өшиглөсөн. ...надад одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ээж Б намайг зоогийн газрын хоолны тооцоо хийгээрэй гээд үлдээсэн. Өглөө хоол зараад 50.000 төгрөгтэй болчихсон байсан. Н эгч хоолны тооцоо хийгээд байсан болохоор миний шаардлага байхгүй юм байна гэж бодоод гэр рүүгээ орж зурагт үзсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ‘’...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ...Т “би Б-г хоёр удаа хөл рүү нь өшиглөчихөөд ирлээ” гэж надад ярьсан юм. Надад хоолны тооцооны мөнгөнөөс авсан зүйл байхгүй’’ гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дугаартай:
Эрүүгийн 1938000000031 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч П.Т нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Т нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, хохирогч Г.Б-д 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хохиролд 200.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон байх бөгөөд шүүгдэгч П.Т-с 200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-д олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938000000031 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч П.Т-с 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Б-д олгосугай.
5. Эрүүгийн 1938000000031 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН