Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 00755

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхны шүүхийн шүүгч   Д.Ариунцэцэг би   

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 23-р байр, “Эмпипи” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Шанд баг 37-2б тоотод оршин суух Дамбийням овогтой Болдбаатарт /ФБ-70060412 / хариуцагдах зээлийн төлбөр 3,493,602 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “Эмпипи” хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Болдбаатар нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2,097,000 төгрөгийг  сарын 4.5%-ийн хүүтэй 9 сарын хугацаатай зээлдэж аваад зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч төлбөр тооцоогоо бүрэн хийж дуусгахгүй хоршоог хохироосоор байна. Зээлдэгч Д.Болдбаатараас авах ёстой мөнгөө тооцвол үндсэн зээл 2,097,000 төгрөг, зээлийн хүү 1,226,745 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 169,857 төгрөг.Нийт 3,493,602 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ

Хариуцагч Д.Болдбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Болдбаатар нь Эм Пи Пи хоршооноос 2 сая төгрөг зээлсэн боловч хүү, үндсэн мөнгийг удаасан нь үнэн.Эм Пи Пи ХЗХ-той тохиролцон 2016 онд төлж дуусгана гэж тохиролцсон.8 сард миний шүүхийн суутгал дуусах учир, эхний 2 сар 100,000 төгрөгөөр,дараа сараас 200,000 төгрөгөөг төлнө гэж тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ нь хариуцагч Д.Болдбаатараас зээлийн гэрээний дагуу 3,493,602 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Болдбаатар нэхэмжлэлийн шаардлага 3,493,602 төгрөгний төлбөрийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрсэн тухай тайлбар шүүхэд гаргасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.Хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч "Эмпипи” хадгаламж зээлийн хоршооны 3,493,602 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Болдбаатар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 70,484 төгрөгнөөс 35,242 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Д.Болдбаатараас 35,242 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч  “Эмпипи” хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй

3. Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

       ШҮҮГЧ                                     Д.АРИУНЦЭЦЭГ