| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0145/э |
| Дугаар | 0153 |
| Огноо | 2019-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 0153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Ц.Гантулгабат
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.
шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906000280095 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б Б, 19 оны дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, партнер ХХК-д өрмийн мастер ажилтай , ам бүл 6, эцэг эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо Жанжины дугаар гудамжны тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 16 дугаа хороо 41 дүгээр байрны 69 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай бааранд Э.Т зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр найз О, Б нартай уулзаад Миракле пабад сууж байгаад бааранд орохоор болсон. Тэгээд Скай бааранд 3-уулаа орсон. Тэндээ ороод 1 шил архи захиалж уусан. Бид 3 бааранд 2цаг орчим бүжиглэсэн. Архиа дуусчихаад дахиад нэг шил архи авсан. Гэтэл учир нь олдохгүй 2-3 залуучууд ирээд бид нар луу дайрсан. О угаалгын өрөөнд ороод гараад иртэл бидний сууж байсан ширээн дээр бөөн хүмүүс овоорсон байсан гэсэн. Би юу болоод байгааг нь ойлгоогүй. Хувцасаа өмсөөд гараад байж байтал 5-6 хосоороо явж байсан залуучууд намайг хамрандаа тааруулаад зодчихье гээд нэг нь би найзыхаа хамрыг мэдье би оронд нь зодчихье гээд нийлээд цохиод үсдээд байсан. Тухайн үед манай найз салгах гээд чадаагүй. Тэр залуучуудын нэг нь бид найзаараа өргөдөл гомдол өгүүлэхгүй зүгээр зодчихье гэж байсан. Тухайн залуучууд бүгд хос хосоороо байсан гэжээ. / хх-н 13/
Хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 23-ны 00.30 цагийн орчимд би эхнэр А найз Д, Т, Э, С,ан нарын хамт Скай бааранд ороод би эхнэртэйгээ ундаа уусан. Манай найзууд тус бүр пиво ууж байтал үл таних залуу Д эхнэр Х өгзөг рүү алгадаад базах хөдөлгөөн хийхээр нь Д зүгээр байгаарай манай эхнэр гэтэл тэр залуу ширээн дээр байсан архины шилийг хагалж Д барьцалдаж авсан. Өөр найзууд нь ирээд манай найзуудтай барилцаж авсан. Архины шил хагалдаг залуу Х үсдээд ширээний хажууд унагаагаад чирсэн. Тэгээд Х А босгож аваад энд тэндгүй барьцалдсан хүмүүс байсан. Нэгнийгээ цохиж зодсон асуудал гаргаагүй байж байтал буюу би Д салгах гээд ортол нүүр рүү хэн нэгэн цохиод би ширээн дээгүүр даваад унасан. Нэг залуу манай найзыг өшиглөхөөр нь би түүнийг татаж холдуултал хамарнаас цс гараад эхэлсэн. Тэгээд баарны хамгаалагч нар ирээд салгаад гадагш гаргасан. Намайг хэн нэгэн шилээр хамарт цохиход би ширээ даваад унасан. Босоод ирэхэд хамарнаас цус гарсан. Намайг цохисон хүнийг олж өгнө үү гэжээ. / хх-н 5-11/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр найз Б, О нарын хамт шинэ найзуудаараа шинэ жил тэмдэглэхээр уулзсан. Тэгээд 13 дугаар хорооллын орчим байх Емералд пабд суугаад 1 шил архи хувааж уучихаад бааранд орохоор болсон. Бид ойрхон гээд Скай бааранд 00.00 цагийн орчим ороод дахин нэг шил архи авч хувааж уусан. Тухайн үед намайг ирж авах ёстой байсан найз ирээд дуудхаар нь би гарчихаад буцаад ороод иртэл манай ширээн дээр бөөн үймээн болоод байсан. Намайг яваад очтол хамгаалагч нар салгаж байсан. Тэнд нилээн олон эмэгтэйчүүд байсан болохоор би ойртож очоогүй. Тэндээс бид нар Б аваад гарсан. Гадаа гараад нөгөө хүмүүстэй нилээн маргалдсан. Тэгээд би удалгүй яваад өгсөн. Намайг гаднаас орж ирэхэд маргаан болж байсан. Нэг эрэгтэйн хамраас цус гарчихсан хамраа бариад зогсож байсан гэжээ. / хх-н 14-15/
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр найзуудаараа нэг гарья гэж тохироод Т, Э болон найзуудын эхнэрүүдийн хамт уулзсан. Бид нар Улаанхуарангийн орчим караокед сууж байгаад гарч ирэхэд Т эхнэртэйгээ ирчихсэн байсан. Тэгээд бид нар бааранд орохоор болоод Скай руу орсон. Бид нар тэнд нэг шил архи авч уусан. Тухайн үед Т эхнэртэйгээ машинтай яваа гээд уухгүй байсан. Намайг тооцоогоо хийчихээд иртэл Т эхнэр уурлачихсан байж байсан яасан гэсэн чинь үл таних залуу манай найзын эхнэр болох Сг тэврээд байсан. Тэгээд би очиж болиулчихаад ширээнийхээ урд очоод бүжиглээд зогсож байтал нөгөө залуу ширээн дээрээ суучихсан пивоны шил газар цохиод хагалж байсан. Би харчихаад тоолгүй бүжиглэж байтал дахиад хагархай пивоны шилээ хагалаад босоод ирсэн. С нөгөө залууг очоод түлхэх үед Т эрүүл байсан болохоор очиж салгах үедээ цохиулчихсан гэжээ. / хх-н 16-17/
Гэрч Ө.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр би гэртээ амраад байж байтал нөхөр Т руу найзууд нь залгаад гараад ир Батлан хамгаалах их сургуулийн ойролцоо байна гээд байхаар нь бид хоёр 23.00 цагийн орчим гарсан. Тэгээд найзууд дээр нь очоод бид нар 13 дугаар хорооллын орчим байдаг бааранд очсон. Т найзууд эхнэрээ дагуулаад явж байсан. Сууж байтал гэнэт л шуугилдаад явчихсан. Би яг юу болоод байгааг нь ойлгоогүй. Баарны гэрэл асахаар нь хартал Т хамрын дээд хэсгээс маш их цус гарч байсан. Тэгээд би Тоомоог аваад гарсан. Би цохихыг нь хараагүй. Тухайн үед баар маш их бүдэг гэрэлтэй байсан гэжээ. / хх-н 43-44/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 18-19/
Хүний биед үзлэг хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт:
1.Э.Т биед хамарт шарх, баруун нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-н 22/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 23-24/
Хохирогч Э.Т хохиролд 400.000 төгрөг хүлээн васан,надад өөр гомдол санал байхгүй гэсэн хүсэлт /хх-н 35/
Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 32 /, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 30/
Б.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 41-42/
Б.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 36/, прокурорын тогтоол /хх-н 37-38/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-40/ зэрэг болно.
Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай бааранд Э.Т зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ..би Д салгах гээд ортол нүүр рүү хэн нэгэн цохиод би ширээн дээгүүр даваад унасан. Нэг залуу манай найзыг өшиглөхөөр нь би түүнийг татаж холдуултал хамарнаас цс гараад эхэлсэн гэсэн мэдүүлэг/ хх-н 5-11/
Хүний биед үзлэг хийсэн шүүх шинжилгээний дүгнэлтээр Э.Т биед хамарт шарх, баруун нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэж тогтоосон байна. /хх-н 22/
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. Тэгээд би очиж болиулчихаад ширээнийхээ урд очоод бүжиглээд зогсож байтал нөгөө залуу ширээн дээрээ суучихсан пивоны шил газар цохиод хагалж байсан. Би харчихаад тоолгүй бүжиглэж байтал дахиад хагархай пивоны шилээ хагалаад босоод ирсэн. Саруул нөгөө залууг очоод түлхэх үед Тоомоо эрүүл байсан болохоор очиж салгах үедээ цохиулчихсан гэсэн мэдүүлэг / хх-н 16-17/
Гэрч Ө.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Би яг юу болоод байгааг нь ойлгоогүй. Баарны гэрэл асахаар нь хартал Т хамрын дээд хэсгээс маш их цус гарч байсан. Тэгээд би Тоомоог аваад гарсан. Би цохихыг нь хараагүй. Тухайн үед баар маш их бүдэг гэрэлтэй байсан гэсэн мэдүүлэг / хх-н 43-44/
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би юу болоод байгааг нь ойлгоогүй. Хувцасаа өмсөөд гараад байж байтал 5-6 хосоороо явж байсан залуучууд намайг хамрандаа тааруулаад зодчихье гээд нэг нь би найзыхаа хамрыг мэдье би оронд нь зодчихье гээд нийлээд цохиод үсдээд байсан. Тухайн үед манай найз салгах гээд чадаагүй. Тэр залуучуудын нэг нь бид найзаараа өргөдөл гомдол өгүүлэхгүй зүгээр зодчихье гэж байсан гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг. /хх-н 13/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Б.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбрөгүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН