Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00759/И |
Дугаар | 00756 |
Огноо | 2016-06-03 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 00756
Зохигчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-6-124 тоотод оршин суух Давааням овогтой Энхцацралын /ФБ-68123128 / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 29-14 тоотод оршин суух Боржигон овгийн Ёндонгийн Цэвэлмаад /ФБ-66040685 / хариуцагдах 2,470,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Нэхэмжлэгч Д.Энхцацрал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн Ё.Цэвэлмаад 1,990,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй 2014-12-07-нд сар бүр 384,000 төгрөг өгч байхаар тохиролцон гэрээ байгуулж, зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан.1,2 сарын дараа мөнгөө өгнө гэхээр нь 13 дахь сарын цалин буухаар өгье гэсэн.Дахин асуухад зээл аваад төлнө гэсэн.Имйээс Цэвэлмаагаас үндсэн мөнгө 1,990,000 төгрөг, хүү 480,000 төгрөг, нийт 2,470,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.
Хариуцагч Ё.Цэвэлмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ё.Цэвэлмаа нь Д.Энхцацралаас 1,990,000 төгрөгийг авсан нь үнэн болно.Уг хугацааанд миний бие өвдөж, эмчилгээ хийлгэж байгаад хугацаандаа мөнгөө төлж чадаагүй нь үнэн.Д.Энхцацралтай тохиролцож хүү болох 480,000 төгрөгийг өгөхгүй байхаар тохиролцон үндсэн мөнгө болох 1,990,00 төгрөгийг 6 сарын 200-ноос эхлэн сар бүрийн 20-нд 100,000 төгрөгийг өгч 2018-01-20 хүртэл өгөхөөр тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхцацрал хариуцагч Ё.Цэвэлмаагаас 2,470,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Энхцацрал нь нэхэмжлэлийн шаардлагаас 480,000 төгрөг бууруулан нийт 1,990,000 төгрөгний үнийн дүнд зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигчдын эвлэрэл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгч Д.Энхцацралын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,470 төгрөгийг хуульд заасны дагуу хуваарилж төрийн сангаас тал хувь болох 27,235 төгрөг, эвлэрсэн үнийн дүнгийн /1,990,000/ тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,395 төгрөгийг хариуцагч Ё.Цэвэлмаагаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан Шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн74.1, 74.2,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч Д.Энхцацралын 2,470,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигчид 1,990,000 төгрөгний үнийн дүнд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Төрийн банкны 130000801681 тоот дансанд төлсөн 54,470 төгрөгнөөс 27,235/хорин долоон мянга хоёр зуун гучин тав/ төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч Ё.Цэвэлмаагаас 23,395 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Энхцацралд тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхтэйг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ