Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00763

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

     зөвшөөрснийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол баг 1-5 тоотод оршин суух Балсангийн Нарангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг 3-5 тоотод оршин суух Боржигон овгийн Дайрийгийн Одгэрэлд /ФБ-71012800 / хариуцагдах 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Наран нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би барилгын материал зарж өөрийн амьжиргаагаа залгуулдаг юм.Иргэн Д.Одгэрэл нь 3 сарын дотор төлнө гээд 2015-04-26-нд 1,300,000 төгрөгний материал түр зээлж авсан юм.Гэтэл 2015-09-15-нд өгнө гэсэн боловч худлаа хэлээд одоог хүртэл тооцоогоо барагдуулахгүй намайг хохироож байна.Одоо яаралтай мөнгөө авч зээлээ өгөх хэрэгтэй байна.Тиймээс иргэн Д.Одгэрэлээс 1,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Одгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Одгэрэл миний бие иргэн Нарангаас бараа материал авсан нь үнэн.Би энэ 1,300,000 төгрөгийг 7,8 сарын хооронд төлж дуусгана.Миний энэ хүсэлт саналыг иргэн Б.Наранд  тайлбарлаж өгнө үү.Авсан мөнгө тооцооноос татгалзах зүйл алга” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Наран нь хариуцагч Д.Одгэрэлээс 1,300,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Одгэрэл нь нэхэмжлэгч Б.Нарангийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,300,000 төгрөгийг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэh боломжтой, хариуцагчийн зөвшөөрөл хуульд нийцсэн байна.

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,500 төгрөгийг хуульд заасны дагуу тал хувиар бууруулан тооцож Төрийн банкнаас /130000801381 тоот данснаас/ 2,250 төгрөг, хариуцагч Д.Одгэрэлээс 2,250 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Наранд  олгохоор заалаа.

       Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

 1.Нэхэмжлэгч Б.Нарангийн 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Одгэрэл хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн  банкны 130000801681  тоот дансанд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 4,500 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангаас 2,250 төгрөг буцаан гаргуулж, хариуцагч Д.Одгэрэлээс 2,250 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ