Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 0154

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Г.Цэрэнжамц

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.

шүүгдэгч: Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт З овогт Г Ө  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай  ирүүлсэн 1806 09807 0074  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З овогт Г Ө, 19  оны 11 дүгээр  сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд  төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механик мэргэжилтэй, Баянзүрх ажилладаг,  ам  бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт  дүүргийн  дүгээр хороо  дугаар байрны   тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Г.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх авто оношилгооны төвийн хашаанд Б.М зүүн талын хавирган тус газар нь өшиглөж  цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан   гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Г.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв

     Шүүгдэгч  Г.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 8-ны буюу бүтэн сайн өдөр ажил 08.30 цагт ажил дээрээ ирсэн. Гэтэл ажлын хашааны гадна талын машин ордог үзлэгийн хаалгыг мөнгөлөг өнгийн Алион маркийн жижиг тэрэг таглаад зогссон байсан. Тухайн үед үзлэг эхлээд гаднаас үйлчлүүлэгч нар машинтайгаа орох гээд бид нар луу уурлаад харуулыг загнаад байсан. Бид нар арга ядаад ачилтын машин дуудсан байж байтал 10.00 цагийн орчимд түлхүүр барьсан 13-14 орчим насны хүүхэд гүйж ирсэн. Тэгээд та нарыг холдуулчих гэж байна гэтэл манай харуул С тухайн машиныг холдуулаад хашааруугаа оруулж тавьсан. Гадна хаалга онгойж машинууд орж ирсэн тул би дотогшоогоо орсон. 10-д минутын дараа би дотор үзлэг хийж байтал амралтын өрөөнд хүмүүс шуугилаад гадагшаа гарч ирсэн. Би гараад хартал манай харуул С нэг залуу зодох гэж байгаа бололтой гараа далайчихсан сүрдүүлсэн байдалтай байж байсан. Тэгэхээр нь би очоод юу болоод байгаа юм гэхэд С наад залуу чинь машинаа авч явна гээд уурлаад байна. Цагдаа ачилтын машин иртэл явуулахгүй гэсэн чинь уурлаад гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм цагдаа болон ачилтын машин дуудчихсан байгаа гэж хэлээд куртикных нь захнаас бариад автал миний куртикнээс мөн адил бариад авсан. Гэтэл манай ажлын М ах хүрч ирээд наадхыг чинь дотогш оруулчихий гэж хэлээд бид хоёр уг залууг дотогш оруулах гэтэл явахгүй гээд М өшиглөөд  М ах босч ирээд пизда чинь гэж хэлээд зүүн талын мөр лүү нь нэг удаа өшиглөсөн. Гэтэл М ахыг дэгээдэж унагаагаад миний хоёр хөлний өвдөг рүү хоёр удаа өшиглөхөөр нь би уурлаад гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгж байтал тухайн залуугийн эхнэр нь ирээд уучлалт гуйгаад гар бариад салцгаасан юм гэжээ.  / хх-н 14/

          Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 8-ны шөнө 02.00 цагийн орчимд Замын-Үүдээс манай эхнэрийн ах Х, эгч У нар ирээд машинаа Баянзүрх талын хашааны хаалганы үүдэнд нь мэдэлгүй тавьчихсан байсан юм. Би тухайн үед тэнд машинаа тавьсан байсныг мэдээгүй. Тэгээд өглөө 09.30 цагийн орчимд гэрийнхээ цонхоор харсан чинь тухайн хашаа луу машин орох гээд зогсчихсон байхаар нь би баларсан юм боллоо гэж бодоод тухайн ах эгч хоёрын машины түлхүүрийг нь хүү Б өгөөд гадаа машины хажууд байгаа ах нарыхаа нэгээр нь гуйлгаад хөдөлгөчих гэж хэлээд гаргасан. Тэгээд би хойноос нь цонхоор хараад зогсож байхад манай хүү гараад машины түлхүүрийг өгөөд тэр залуу хөдөлгөж оношилгооны хашаа руу машиныг оруучлихаад машины түлхүүрийг өгөлгүй аваад яваад өгсөн. Тэгсэн хүү маань утсаар энэ ах машины түлхүүр өгөхгүй байна гэж хэлэхээр нь би хувцасаа өмсөөд гараад урд талын хаалгаар нь оношилгооны нэг давхарын өрөөнд сууж байсан настайвтар хүнээс машины түлхүүрээ асуусан чинь байгууллагын хаалга хаагаад зогссон байсан учир бид ачилтын  машин дуудчихсан байгаа гэхээр нь би тэр хүнд хөдөөнөөс ах эгч хоёр ирээд мэдэлгүй энд тавьчихсан байна уучлаарай гэж хэлээд машины түлхүүрээ авах гэхэд өгөхгүй чи ачилтын машины мөнгийг өгөөд машины түлхүүрээ ав гэхээр нь би та нар машин нь ирээгүй байхад яагаад мөнгө авдаг юм гэж хэлээд ширээн дээр ил байсан машины түлхүүрээ шүүрч аваад гарах гэсэн чинь нөгөө настайвтар ах босож ирээд куртикны захаас бариад хойш татхаар нь би эргэж хараад гараараа тэр ахын гарыг нь халаад тавиулчихаад явах гэсэн чинь хамт байсан хоёр залуу нь босож ирээд наадхаа байлгаж байгаарай ийш нь чирээд оруулчих тэгээд цагдаа дуудья гээд гурвуулаа надыг ноцоод чирээд байсан. Гэтэл нэг залуу гарч ирээд муу Дорноговийн шээс энд ирж томрохгүй шүү гэж хэлээд намайг заамдаж авахаар нь тэр залуутай адилхан заамдалцаж автал намайг куртикны захаар боосон. Ингээд ноцолдож байхад тэд нартай хамт байсан нэг залуу уурлаад миний зүүн талын хавирга хавьцаа нэг удаа өшиглөөд би ёолоод хавирга хугарчихлаа гэж хэлсэн чинь чи юундаа жүжиглээд байгаа юм гэж хэлээд баруун хөлийн дотор талын эрээн булчинруу нэг удаа өшиглөсөн. Тухайн үед тэдгээр хүмүүс намайг хэл амаар маш их доромжилсон. Бид нарын аль аль нь архи дарс хэрэглээгүй байсан гэжээ. / хх-н 4-9/

          Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 8-ны өглөө 09.00 цагийн орчимд ажил эхлэх гэж байхад цагаан өнгийн жижиг тэрэг манай байгууллагын машин ордог хашааны гадна хаалга дээр хаагаад тавьсан байсан. Тэгээд хэд хэдэн машин ирээд орж үзүүлж чадалгүй буцсан. Тэгээд манай инженер Г ачилтын машин дуудаад ачуулах гэж байтал нэг хүүхэд тухайн машины түлхүүрийг аваад хүрч ирсэн. Тэгээд ахаа наад машинаа холдуулаад өгөөч гэхээр нь би машиныг хашаа руугаа оруулаад жолоочийг нь жоохон хашраая гэж бодоод түлхүүрийг нь ажилчдын амралтын өрөөний ширээн дээр тавьсан. Гэтэл удалгүй нэг залуу орж ирээд та нар юу юм хүний машины түлхүүр өгдөггүй гэж хэлээд машины түлхүүрээ шүүрч аваад гарах гэхэд нь манай инженер Г чи юу гэнээ ямар сонин залуу бэ гэж хэлээд куртикных нь хойноос татсан. Гэтэл нөгөө залуу та нар юу юм бэ гэж хэлээд Г гарыг тавиулсан. Тэгээд бид нар зууралдаад байж байхад гаднаас М, Ө хоёр орж ирсэн. Ө наадах чинь яагаад байгаа юм гэж хэлээд нөгөө залуу тэр хоёр барьцалдаж авсан. Тэгж байгаад тэр хоёр газар унасан. М ирээд газар хэвтэж байсан залууг өшиглөх шиг болсон. Хаана өшиглөснийг нь хараагүй гэжээ. / хх-н 10-11/

          Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 8-ны өглөө 09.00 цагт би ажилдаа очиход манай хэдэн хүн хашааны хаалга хаагаад тавьсан байсан ДГО дугаарын цагаан өнгийн жижиг тэргийг тойроод зогсчихсон холдуулах гээд байгаа бололтой байсан. Тэгээд манай инженер Ө ачилтын машин дуудчих гээд байж байтал нэг хүүхэд тухайн машины түлхүүрийг аваад ирсэн. Тэгээд бид уг машиныг байгууллагын хашаан дотор оруулсан. Удалгүй нэг залуу ирээд түлхүүрээ авах гэхэд нь Г инженер та нар яагаад байгуулллагын хашааны хаалга хааж машин тавьж байгаа юм ачилтын машин дуудчихсан гэж хэлтэл түлхүүрээ аваад та нар юу мэддэг юм гээд зугтах гэхэд нь Г хойноос нь очоод барьж аваад зууралдахаар нь би салгасан. Тэгээд бид нарыг  хэл амаар доромжлоод согтуу хүн шиг зан авир гаргаад байсан. Тэгээд байж байхад эхнэр нь гээд нэг хүүхэн ирээд бид нараас уучлалт гуйгаад Ө хувцасыг чинь урчихсан байна гээд 20.000 төгрөг өгөөд бид нартай гар бариад салсан. Тэр залуу бид нартай эхлээд заамдалцаад байсан гэжээ. / хх-н 12-13/

          Гэрч Ш.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр амралтын өдөр байсан бөгөөд манай ажил 9.00 цагт цуглардаг юм. Намайг хүүхдээ хүргэж өгчихөөд эргээд ирэхэд хашаан дотор хүмүүс шуугилдаад байсан. Би согтуу хүн байгаа юм байх гэж бодоод очтол Ө нэг хүнтэй зууралдчихсан байж байсан. Би очиж салгаад эргээд явах гэтэл нөгөө залуу миний цээж рүү хөлөөрөө жийгээд намайг хойш унагаасан. Уг залуу өөрөө ч газар унасан. Тэгээд нөгөө залуу манайхантай маргалдаад орилоод хэл амаар доромжлоод байсан. Удалгүй эхнэр нь ирээд авч явсан. Биднээс уучлалт гуйгаад явцгаасан гэжээ. / хх-н 14-15/

          Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 8-ны шөнө 02.00 цагийн орчимд Улаанбаатар хотод Замын үүдээс ирээд хүргэн дүү М гэрийн гадаа хашааны хажууд машины тавиад тэднийд орж унтсан. Өглөө нь сэртэл тэд нар босоорой болохоо байлаа байгууллагын хашааны үүдэнд машинаа тавьчихсан байна гэсэн. Тэгэхээр нь би хүүхдийг нь машинаа холдуулчих гээд түлхүүрээ өгөөд гаргасан. Удалгүй хүүхэд утсаар яриад хэдэн ах нар машины түлхүүр булааж авчихаад өгөхгүй байна гэсэн. Гэтэл Мр гараад явсан. Би араас нь хувцасаа өмсөөд гартал Мөнхбаатарыг хэдэн залуучууд тойроод зогсчихсон М уруулаас цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би та нар чинь хэл амаараа ойлголцож болдоггүй юм уу миний буруу би л машинаа ингэж тавьсан юм гэж хэлсэн чинь ачилтын  машин дуудчихсан гээд намайг хүлээж аваагүй. Тэгэхээр нь би Ц луу яриад би яараад байна явлаа М энд хэдэн хүмүүстэй үлдлээ шүү гэж хэлчихээд явсан. Тухайн үед манай хүргэний хажууд 4-5 хүн байсан гэжээ. /хх-н 16-17/

          Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 8-ны шөнө 02.00 цагийн орчимд манайд Дорно-говь аймгаас машинтай ах эгч хоёр ирсэн. Тэд машинаа оношлогооны байрны хашааны хаалга хаагаад тавьчихсан юм байлаа. Тэгээд өглөө түлхүүрийг нь хүүхдээр өгөөд явуулсан. Түүний араас манай нөхөр гарсан.  Төд удалгүй манай хүү над руу залгаад та гараад ир аавыг хүмүүс зодоод байна гэсэн. Би хувцасаа өмсөөд гараад очтол манай нөхрийн хувцас хунар нь нил шороо болчихсон жавжнаас нь цус гарч байсан. Би дотогшоо нь ороод уучлаарай бидний буруу гэж хэлсэн чинь нөхрөө оруулж ирээд биднээс уучлалт гуйгаад түлхүүрээ ав гэсэн. Тэгээд манай нөхөр орж ирээд уучлалт гуйгаад түлхүүрээ аваад гарсан. Би зодооныг хараагүй гэжээ. /хх-н 18/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 21/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт:

          1.Б.М биед сээрний 11 дүгээр нугалмын шахагдсан хугарал, зүүн 6 дугаар хавирганы хугарал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ. /хх-н 22/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 23-24/

Хохирогч Т.М хохирлын мөнгө төлүүлсэн тухай баримтанд: 100.000  төгрөг хүлээн авсан байна.Одоо миний бүе зүгээр учир нэхэмжлэх зүйлгүй, гэжээ./ хх-н 38,41/

          Г.Ө иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25,27/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 30/, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо ХБ-Д-8 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 26/, захиргааны зөрчилийн талаарх баримтууд /хх-н 35-42/              

           Г.Ө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 36-37/

           Г.Ө Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 31/, прокурорын тогтоол /хх-н 32-33/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 34-36/ зэрэг болно.

          Г.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх авто оношилгооны төвийн хашаанд Б.М зүүн талын хавирган тус газар нь өшиглөж  цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

           Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... ширээн дээр ил байсан машины түлхүүрээ шүүрч аваад гарах гэсэн чинь нөгөө настайвтар ах босож ирээд куртикны захаас бариад хойш татхаар нь би эргэж хараад гараараа тэр ахын гарыг нь халаад тавиулчихаад явах гэсэн чинь хамт байсан хоёр залуу нь босож ирээд наадхаа байлгаж байгаарай ийш нь чирээд оруулчих тэгээд цагдаа дуудья гээд гурвуулаа надыг ноцоод чирээд байсан. Гэтэл нэг залуу гарч ирээд муу Дорноговийн шээс энд ирж томрохгүй шүү гэж хэлээд намайг заамдаж авахаар нь тэр залуутай адилхан заамдалцаж автал намайг куртикны захаар боосон. Ингээд ноцолдож байхад тэд нартай хамт байсан нэг залуу уурлаад миний зүүн талын хавирга хавьцаа нэг удаа өшиглөөд би ёолоод хавирга хугарчихлаа гэж хэлсэн чинь чи юундаа жүжиглээд байгаа юм гэж хэлээд баруун хөлийн дотор талын эрээн булчинруу нэг удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг / хх-н 4-9/

            Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтээр Б.М биед сээрний 11 дүгээр нугалмын шахагдсан хугарал, зүүн 6 дугаар хавирганы хугарал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэж тогтоосон байна. /хх-н 22/

          Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Ө наадах чинь яагаад байгаа юм гэж хэлээд нөгөө залуу тэр хоёр барьцалдаж авсан. Тэгж байгаад тэр хоёр газар унасан. М ирээд газар хэвтэж байсан залууг өшиглөх шиг болсон. Хаана өшиглөснийг нь хараагүй гэсэн мэдүүлэг . /хх-н 10-11/

    Шүүгдэгч Г.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... би чи яаж байгаа юм цагдаа болон ачилтын машин дуудчихсан байгаа гэж хэлээд куртикных нь захнаас бариад автал миний куртикнээс мөн адил бариад авсан. Гэтэл манай ажлын М ах хүрч ирээд наадхыг чинь дотогш оруулчихий гэж хэлээд бид хоёр уг залууг дотогш оруулах гэтэл явахгүй гээд М өшиглөөд  М ах босч ирээд пизда чинь гэж хэлээд зүүн талын мөр лүү нь нэг удаа өшиглөсөн. Гэтэл М ахыг дэгээдэж унагаагаад миний хоёр хөлний өвдөг рүү хоёр удаа өшиглөхөөр нь би уурлаад гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгж байтал тухайн залуугийн эхнэр нь ирээд уучлалт гуйгаад гар бариад салцгаасан юм гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Г.Ө нь ажлын газрын хаалгыг хаагаад тавьсан машиныг авахаар очсон Б.М дуудлагын машины мөнгийг төл гэж хэлээд машины түлхүүрийг өгөхгүй гэхэд  нь хашаа руу оруулах гэтэл нь орохгүй гэж маргалдан улмаар түүний хөл рүү нь өшиглөхөөр нь уурлан хэвлийн орчимд өшиглөсөнөөс Б.М биед сээрний 11 дүгээр нугалмын шахагдсан хугарал, зүүн 6 дугаар хавирганы хугарал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл учирсан  нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Г.Ө дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги зөв тохирсон байх тул Г.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлэй байна гэж шүүх дүгнэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

           Г.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.          

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухай зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. З овогт Г Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар  Г.Ө  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Өнь торгох ялыг нэг сарын дотор  төлөхөөр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар Г.Ө нь  шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

  5. Г.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Ө нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Г.Ө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН