Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00765

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг

 батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг  даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж 

Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б хариуцагдах 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2016 оны 04 дүгээр  сарын 05-ны өдөр хүлээн авч хэрг үүсгэн хянан хэлэлцэв.

 Д.*******, хариуцагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “А.******* нь 2014-06 сард үнэртэй ус, түрийвч зэрэг 600,000 төгрөгний бараа авч удахгүй өгнө гэсээр 18 сар  болсон.2016-03-31-ний өдөр 100,000 төгрөг өгсөн.Хүү авахгүй одоо 500,000 төгрөгийг нэхэмжилж байна.******* нь Эрдэнэт үйлдвэрийн байр 1-р давхарт хэвлэл мэдээллийн албанд сэтгүүлчээр ажилладаг гэжээ.

Хариуцагч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа : Миний  бие хүсэлт гаргасан ******* охинтой олон жил найзалж байна.Хэдэн сарын өмнө найз хүүхнээсээ 85,000 төгрөгийн үнэртэй ус авсан юм.Боломжгүй учрир өгч чадалгүй удсан нь үнэн.Энэ хугацаанд аав нь ажил дээр ирж өсгөж авна шүү,хүүтэй авна гээд байхаар нь тоглож байгаа юм байх гэж бодож байлаа.Тэгтэл үнэхээр 500,000 төгрөг өг тэгэхгүй бол шүүхэд өгнө гэж амаар доромжилж сүрдүүлсэн.13 дахь сарын цалин буухад ирэхэд нь 100,000 төгрөг би өгсөн.Тэгэхэд чи хэлсэндээ хүр би хүүтэй авна гэж хэл амаар доромжилж гарахдаа шүүхэд өгнө гээд гарсан юм.1-рт би ******* аваагүй, охин *******гаас авсан.Охин *******д нь хэдэн жилийн өмнө өлгүүрийнх нь лангуун дээр түр тавиулсан ноолууран өмд, ногоон ноолууран цамцыг минь алга болгосон гээд одоо болтол өгөөгүй.Ингэж хэл ам болж явахынхаа оронд Говийн ноолууран хувцасыг минь өгч буян болно уу  гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь А.*******гаас 500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй.

Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч хүлээж аваад ирээгүй” утсаар нэхэмжлэлээсээ  татгалзаж байна” гэж тайлбарласан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1,123.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:                                                                                                           

  1. .Д.*******гийн нэхэмжлэлтэй А.*******д холбогдох 500,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Д.******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар  зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн банкны Орхон салбарт ******* тоот дансанд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 15,650 төгрөгийг төрийн санд үлдээсүгэй.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг  хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах,хяналтын гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай

 

 

 

ШҮҮГЧ                                     Д.АРИУНЦЭЦЭГ