Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 0167

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж 

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Ч.Алтансүх

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.

шүүгдэгч: Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт  Боржигон овогт Ч Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай  ирүүлсэн 1806100170106  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Ч Э, 19  оны  дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн  дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй,  “” салонд үсчин ажилтай ,  ам  бүл 3, 2 хүүхдийн хамт Баянгол  дүүргийн 1 дүгээр  хороо 47 дугаар байрны 31  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

           Ч.Э нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 03.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ибиза нэртэй   бааранд А.Л нүүрэн газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

    Шүүгдэгч  Ч.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр найзуудтайгаа “Эбиза” гэдэг бааранд орсон. Гэтэл манай хоёр найз үл таних хүмүүстэй маргалдаад байсан. Би бага зэрэг согтолттой байсан. Би найзууд дээрээ очиход баарны ажилчид бид 3-ыг доромжлоод байсан. Би гартаа архины шил хагалаад барьчихсан байсан. Гэтэл маргаан болж байтал баарны зөөгч Л гэдэг залуу намайг салгах гэж надтай зууралдаж байгаад, би гараа татаад авах гэтэл чихнийх  нь дээд талд зүссэн гэв.

          Шүүгдэгч  Ч.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр КТМС-ийн орчим Тайж гэх нэртэй зочид буудалд найз Х, У, болон Х танил найзын хамт 4-үүлээ орсон. Бид уулзалдаагүй удсан байсан учир буудалдаа хэсэг сууцгаасан. Тэгээд бүгд салаад гэр гэрлүүгээ явахаар болсон. Би тухайн өдөр машинтай явж байсан учир дуудлагын жолооч дуудах гээд байж байтал Улиастайд байдаг 2 эрэгтэй найз залгаад ирэхээр болсон. Тэгээд найз Г эрүүл учраас өөрийнхөө машиныг бариад бид Ибиза бааранд орохоор болсон. Г, О бид 3 Ибиза бааранд ороод пиво захиалж уусан. Би Г хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байтал О нүүр нь цус болчихсон гаднаас орж ирсэн. Тэгэхээр нь найзыгаа өмөөрөөд баарны текэн дээр очоод настай эмэгтэйтэй маргалдсан. Тэгээд цагдаа нар орж ирсэн. Би яг хийсэн үйлдлээ сайн санахгүй байгаа юм гэжээ./ хх-н 15/

          Хохирогч А.Лмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 03.40 цагийн орчимд ажил дээрээ ажлын хувцасаа тайлчихаад гараад иртэл нэг үл таних эмэгтэй хүн бармен эгчийг хэл амаар доромжлоод байхаар нь манай дижи чи ээж шигээ хүнтэй болиоч гэж  хэлтэл тэр залуу тоогоогүй бүр уурлаад дижи рүү дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би салгах гэж  голоор нь ортол араас нэг эмэгтэй та нар ямар овоо пизданууд бэ гэж хараагаад хагархай архины шил бариад толгойн тус газар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйг түлхэж холдуулсан. Тэгээд цагдаад хандсан. Намайг Соёрхол архины шилээр миний толгойн тус газарт нэг удаа цохьсон гэжээ.   / хх-н 5-13/

          Гэрч О.Ж  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр манай баар 22.00 цагийн орчим нээгээд үйл ажиллагаа явуулахад бэлдэж байсан. Гэтэл нилээн орой нэг эмэгтэй, хоёр эрэгтэйн хамт орж ирсэн. Тэгээд пиво захиалаад ууж байх шиг байсан. Тухайн хүмүүс нилээн согтсон байх шиг байсан. Тухайн эмэгтэйтэй хамт явж байсан хоёр эрэгтэй баарны хамгаалагчтай маргалдаад байх шиг байсан. Гэтэл дундуур нь нэг эмэгтэй орж ирээд хоёр эрэгтэйг өмөөрч маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр залуу над дээр ирээд манай ширээн дээр байсан пиво алга болчихлоо гээд надаас нэхээд байхаар нь би мэдэхгүй байна гэж хэлээд хамгаалагч дуудсан. Тэр үед баарны дижи ирээд тухайн хоёр эрэгтэйг надаас холдуулсан. Гэтэл тэр эмэгтэй миний хажууд хураасан байсан архины шилийг аваад гишгүүр дээр хагалаад хамгаалагчийг хөөгөөд явчихсан. Тэр үед хамгаалагч нь зугтаад явчихсан. Гэтэл тэр эмэгтэй буцаж текний урд ирээд зөөгч Л цохьчихсон. Тэгээд Л энэ намайг цохьчихлоо ш дээ гээд байсан. Тэр эмэгтэй Л цохичихоод цагдаа дууд гээд текэн дээр шил барьсан гараараа цохиод байсан. Уг эмэгтэй Лхагваагийн толгой хэсэг буюу зүүн чихний доод хэсэгт нь араас нь хагархай шилээр цохисон гэжээ. /хх-н 16-17/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 18/

          Хүний биед үзлэг хийсэн шүүх шинжилгээний 451  дүгээр шинжээчийн дүгнэлт:

1.А.Л биед зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 22/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 23-24/

          Хохирогч А.Л хүсэлт: А овогтой Л миний бие эрүүл мэндээрээ хохирсон боловч Э гэх эмэгтэй миний эмчилгээг хийлгэж учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул миний биед гомдол санал байхгүй гэжээ. /хх-н 33/

          Ч.Э  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 28/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/, захиргааны зөрчлийн таларх баримтуд /хх-н 29-32/             

           Ч.Э  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 39-40/

          Ч.Э  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 34/, прокурорын тогтоол /хх-н 35-36/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-38/ зэрэг болно.

          Ч.Э нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 03.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ибиза нэртэй   бааранд А.Л нүүрэн тус газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

           Хохирогч А.Л мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...араас нэг эмэгтэй та нар ямар овоо пизданууд бэ гэж хараагаад хагархай архины шил бариад толгойн тус газар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйг түлхэж холдуулсан. Тэгээд цагдаад хандсан. Намайг Соёрхол архины шилээр миний толгойн тус газарт нэг удаа цохьсон гэсэн мэдүүлэг    /хх-н 5-13/

          Хүний биед үзлэг хийсэн шүүх шинжилгээний 451  дүгээр шинжээчийн дүгнэлтээр А.Л биед зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 22/

          Гэрч О.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... тэр эмэгтэй миний хажууд хураасан байсан архины шилийг аваад гишгүүр дээр хагалаад хамгаалагчийг хөөгөөд явчихсан. Тэр үед хамгаалагч нь зугтаад явчихсан. Гэтэл тэр эмэгтэй буцаж текний урд ирээд зөөгч Л цохьчихсон. Тэгээд Л энэ намайг цохьчихлоо ш дээ гээд байсан. Тэр эмэгтэй Л цохичихоод цагдаа дууд гээд текэн дээр шил барьсан гараараа цохиод байсан. Уг эмэгтэй Л толгой хэсэг буюу зүүн чихний доод хэсэгт нь араас нь хагархай шилээр цохисон гэсэн мэдүүлэг  / хх-н 16-17/

 Шүүгдэгч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанйы үед өгсөн ...Гэтэл маргаан болж байтал баарны зөөгч Лхагваа гэдэг залуу намайг салгах гэж надтай зууралдаж байгаад, би гараа татаад авах гэтэл чихнийх  нь дээд талд зүссэн гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Ч.Э нь өөрийнх нь  хоёр найз бусадтай маргалдаж байхад өмөөрч архины шил хагалан А.Л толгойн тус газар нь цохисоноос хохирогчийн зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Иймд Ч.Э холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

  Ч.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

    1. Боржигон овогт Ч Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар  Ч.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ч.Энхцэцэг нь торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар Ч.Э нь  шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

          5. Ч.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Э  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Э нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Ч.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

 

                    ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН