| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0163/э |
| Дугаар | 0173 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 0173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Э.Алтанзул
улсын яллагч: Ц.Гантулгабат
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.
шүүгдэгч: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт Д О холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806091270096 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц овогт Д О,19 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, параводник мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг дүгээр брак гудамж тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД: ЧҮ70073163,
Холбогдсон хэргийн талаар:
Д.О нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төвийн автомашины зогсоол дээр Б.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 10 ны өдөр Нарантуул зах руу найзтайгаа хамт орж машинаа байршуулах гэж байгаад зөрчил гаргасан. Намайг машинаа байршуултал нэг эмэгтэй бууж ирээд үснээс минь зулгаагаад тэр эхэлж зодож нүүрийг минь маажиж сорви үлдээсэн. Ингээд бид учир зүйгээ ололцоё цагдаагаас өргөдлөө авчихаа чи миний хүүхэдтэй адилхан хүүхэд байна, эгч нь наашаа цаашаа явдаг ажилтай, хохирол байгаа бол төлье гэж хэлээд тохиролцлоо гэж бодоод би Улаан-Үүд явсаны араар намайг эрэн сурвалжилсан байсан. Би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй миний нүүр ч гэсэн гэмтэж сорви тогтсон гэв.
Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нарантуул зах дээр очоод зогсоолд машинаа тавих гэж байтал гэнэт нэг эмэгтэй баруун талаас орж ирээд би энд машинаа тавих гэсэн юм гэж хэлээд гупер өшиглөөд копут цохиод байсан. Тэгэхээр нь би холдооч гэж хэлээд машинаасаа буугаад очтол намайг шууд үсдээд дарсан. Үсдэж байхдаа миний нүүрийг маажсан мөн хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Тэгээд нөгөө хүүхний нөхөр нь гээд нэг залуу ирж бид хоёрыг салгасан. Намайг явах гэхэд дахин үсдээд нүүр маажсан. Би 102-д дуудлага өгтөл цагдаа ирсэн. Гэтэл нөгөө хүүхэн машинд мөргүүллээ гэж түргэн дуудсан байсан юм. Би тэр хүүхнийг дайраагүй дайрсан бол бөөн юм болох байсан. Би цагдаагийн хэсэг дээр очоод камерыг нь шүүлгэх гэтэл болохгүй байсан. Бид хоёр адилхан үснээсээ зулгаалцсан. Миний толгой өвдөж, баруун хавирга хөндүүр байсан гэжээ. /хх-ийн 11/
Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би 11.00 цагийн орчимд Нарантуул захын төвийн зогсоолоос эмээ өвөө хоёр машинаа гаргахаар нь би машинаа тавихаар нөхөр рүүгээ энэ зогсоол гарчихлаа гээд уг зогсоол дээр зогсож байтал урсгал сөрөөд нэг машин орж ирээд машинаа уг зогсоол дээр тавих гээд намайг мөргөөд явсан. Тэгэхээр нь би эгчээ намайг мөргөчихлөө гээд хашгираад байхад машинд сууж байсан 2 эгч бууж ирэхгүй байхаар нь би урд гуперийг нь гараараа цохьтол жолоо барьж явсан эгч бууж ирээд намайг шууд үсдээд дарсан. Тэгээд бид хоёр хоёулаа үсдэлцсэн. Би хөдөлж чадахгүй хөл өвдөөд байхаар нь салах гээд нүүрийг нь маажсан. Тэгээд манай нөхөр машинаасаа бууж ирээд бид хоёрыг салгасан. Нөгөө эмэгтэй явах гээд байхаар нь би явж болохгүй би цагдаа дуудчихсан байгаа гэж хэлтэл намайг дахиад үсдсэн. Уг эмэгтэй миний үснээс туг тугаар нь зулгааж унагаасан. Тэгээд намайг холдохын завдалгүй шууд мөргөсөн гэжээ. /хх-н 4-9/
Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр найз О хамт түүний машинтай Нарнтуул зах руу 11.00 цаг өнгөрч байхад ороод зүүн зогсоолоор зогсоол хайж явж байтал нэг машин гарч байхаар нь О машинаа уг зогсоолд тавих гэтэл нэг хүүхэн тэр зогсоол дээр би энд машинаа оруулна гээд гараа алдлаад зогссон. Тэр хүний машин хаана байгааг би хараагүй. О бид хоёр нөгөө хүнийг холдоо бид машинаа оруулах гэж байна гэхэд үгүй би машинаа оруулах гэж байна гээд хэрэлдэж эхэлсэн. О араас машин сигналдаад байхаар нь О машинаа зөөлөн урагшлуулахад нөгөө хүүхэн дагаад хойшилж байснаа машиныг өшиглөөд копудыг цохиод байтал О аргаа бараад машинаасаа буугаад очиход О үсдээд дарсан. Тэгээд нүүрийг нь маажаад байсан. Тэгэхээр нь би очоод салгах гэтэл салахгүй байж байтал нэг залуу ирээд салгасан. Тэр залуу нөгөө хүүхний нөхөр байсан юм байлаа. О хоёр гар нүүрнээс нь цус гарч байсан гэжээ. /хх-н 12-14/
Гэрч З.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 11-12 цагийн орчимд Нарантуул зах руу охин эхнэр хоёрын хамт орсон. Эхнэр түрүүлж ороод араас нь би машинаа зогсоолд байрлуулчихаад охинтойгоо яваад ортол манай эхнэр Б төвийн урд талд нэг эгчтэй зодолдож байсан. Би очоод салгасан. Эхнэртэй зодолдож байсан эгчийн хажууд бас нэг эгч байсан. Тэр эгч салгахгүй зогсоод байхаар нь би очоод салгасан. Тэр хоёр хоёулаа нэг нэгнийгээ үсдээд дарчихсан байсан. Тэр хоёр зогсоол дээр машинаа тавих асуудлаас болж л маргасан юм байлаа гэжээ. /хх-н 30-31/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15-16/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 13569 дүгнэлт:
1.Д.О зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал 2 хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /хх-н 17/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 18,33/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 13568 дүгнэлт:
1.Б.С биед тархи доргилт, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /хх-н 19/
Шинжээч эмч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: Тархи доргилт нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цохилт болон доргилтоос үүсэх боломжтой. Үсдэлцээд савалдах үед үүсэх боломжтой. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-н 34/
Б.С толгойн КТГ-н шинжилгээ /хх-н 20/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 21
Д.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 45/,
Д.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 38/
Д,О Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 39/, прокурорын тогтоол /хх-н 40-41/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 43-44/ зэрэг болно.
Д.О нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 10-11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг-Ундраа төвийн автомашины зогсоол дээр Б.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн...Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би машинаа тавихаар нөхөр рүүгээ энэ зогсоол гарчихлаа гээд уг зогсоол дээр зогсож байтал урсгал сөрөөд нэг машин орж ирээд машинаа уг зогсоол дээр тавих гээд намайг мөргөөд явсан. Тэгэхээр нь би эгчээ намайг мөргөчихлөө гээд хашгираад байхад машинд сууж байсан 2 эгч бууж ирэхгүй байхаар нь би урд гуперийг нь гараараа цохьтол жолоо барьж явсан эгч бууж ирээд намайг шууд үсдээд дарсан. Тэгээд бид хоёр хоёулаа үсдэлцсэн. Би хөдөлж чадахгүй хөл өвдөөд байхаар нь салах гээд нүүрийг нь маажсан. Уг эмэгтэй миний үснээс туг тугаар нь зулгааж унагаасан. Тэгээд намайг холдохын завдалгүй шууд мөргөсөн гэсэн мэдүүлэг /хх-н 4-9/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 13568 дүгнэлтээр Б.С биед тархи доргилт, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдсон, гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /хх-н 19/
Шинжээч эмч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: Тархи доргилт нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цохилт болон доргилтоос үүсэх боломжтой. Үсдэлцээд савалдах үед үүсэх боломжтой. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн мэдүүлэг /хх-н 34/
Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...О машинаа уг зогсоолд тавих гэтэл нэг хүүхэн тэр зогсоол дээр би энд машинаа оруулна гээд гараа алдлаад зогссон. Тэр хүний машин хаана байгааг би хараагүй. О бид хоёр нөгөө хүнийг холдоо бид машинаа оруулах гэж байна гэхэд үгүй би машинаа оруулах гэж байна гээд хэрэлдэж эхэлсэн. О араас машин сигналдаад байхаар нь О машинаа зөөлөн урагшлуулахад нөгөө хүүхэн дагаад хойшилж байснаа машиныг өшиглөөд копудыг цохиод байтал О аргаа бараад машинаасаа буугаад очиход О үсдээд дарсан. Тэгээд нүүрийг нь маажаад байсан. Оюунаагийн хоёр гар нүүрнээс нь цус гарч байсан гэсэн мэдүүлэг /хх-н 12-14/
Гэрч З.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн.... манай эхнэр а төвийн урд талд нэг эгчтэй зодолдож байсан. Би очоод салгасан. Эхнэртэй зодолдож байсан эгчийн хажууд бас нэг эгч байсан. Тэр эгч салгахгүй зогсоод байхаар нь би очоод салгасан. Тэр хоёр хоёулаа нэг нэгнийгээ үсдээд дарчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/
Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...машинаа тавих гэж байтал гэнэт нэг эмэгтэй баруун талаас орж ирээд би энд машинаа тавих гэсэн юм гэж хэлээд гупер өшиглөөд копут цохиод байсан. Тэгэхээр нь би холдооч гэж хэлээд машинаасаа буугаад очтол намайг шууд үсдээд дарсан. Үсдэж байхдаа миний нүүрийг маажсан мөн хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Тэгээд нөгөө хүүхний нөхөр нь гээд нэг залуу ирж бид хоёрыг салгасан. Намайг явах гэхэд дахин үсдээд нүүр маажсан. Би 102-д дуудлага өгтөл цагдаа ирсэн. Гэтэл нөгөө хүүхэн машинд мөргүүллээ гэж түргэн дуудсан байсан юм. Би тэр хүүхнийг дайраагүй дайрсан бол бөөн юм болох байсан. Би цагдаагийн хэсэг дээр очоод камерыг нь шүүлгэх гэтэл болохгүй байсан. Бид хоёр адилхан үснээсээ зулгаалцсан. Миний толгой өвдөж, баруун хавирга хөндүүр байсан гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Д.О, Б.С нар нь машинаа зогсоолд тавих асуудлаас болж маргалдан улмаар харилцан үсдэлцсэний улмаас Б.С биед хөнгөн хохирол, Д.О /биед зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал 2 хацарт зулгаралт гэмтэл тогтоогдсон боловч эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдоогүй/ нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Д.О үйлдлийг покуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ хэргийн улмаас Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц овогт Д О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.О нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Д.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН