| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2016/0522/З |
| Дугаар | 165 |
| Огноо | 2017-03-09 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 165
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар иргэн М.Иийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц , гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “М к” ХХК-ийн өмчлөлд буртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж “Б с” хотхонд байрлах ..Б байрны зоорийн давхрын тоот авто зогсоол нь Улсын бүртгэлийн Ү-220601.... дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00010... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, авто зогсоолын өмчлөгчөөр иргэн М.Иийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолын өмчлөх эрхийг иргэн М.Иийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасагт даалгах тухай
Нэхэмжлэгч М.И шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.И нь 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ”-г “М к” ХХК-тай байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Б с” хотхоны ..Б байрны зоорийн давхарт байрлах .. тоотавто зогсоолыг захиалсан ба авто зогсоолын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно.
Үүний дагуу “М к" ХХК-иас авто зогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч М.И миний нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар атал тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Б с” хотхоны ..Б байрны зоорийн давхарт байрлах .. тоотавто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийг гаргасан юм. Хариуцагч “М к” ХХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/01952 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр иргэн М.И намайг тогтоосон.
Миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШШ2016/01952 дугаар захирамжийг үндэслэн, үнийг нь бүрэн төлсөн авто зогсоолын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасагт хандсан боловч “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, байрны зоорийн давхрын .. тоотавто зогсоол нь “М к” ХХК болон К бны хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №Т07/141 тоот барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 дугаартай албан бичгээр уг хөрөнгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн байна” гэх үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан.
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг хүлээн авсны дагуу Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргасан боловч байгууллагаас “Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс нь таны гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзан буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гээд “К б”-нд хүсэлт гаргаж, өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч, мэдүүлэг гаргана уу.” гэсэн бичиг ирүүлж, уг авто зогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэхээс татгалзсан болно.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, ..Б байрны зоорийн давхрын .. тоотавто зогсоол нь иргэн миний өмч хөрөнгөөр бий болсон, хууль ёсны өмчлөгч нь М.И миний бие байх атал Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг зөрчиж, авто зогсоолыг өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан, шалгалгүйгээр өмчлөх эрхгүй этгээд болох “М к” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх”, “.. нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” шаардлагыг ноцтой зөрчсөн байна.
“М к” ХХК нь хууль бусаар нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээд зогсохгүй хууль ёсны өмчлөгчид огт бүртгэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр “К б” ХХК-тай №Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулан, нэхэмжлэгчид огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь иргэн М.И миний эрх ашиг, сонирхлыг ноцтой хохироосон үйлдэл юм.
Харин “К б” ХХК нь “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно. Зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна.”, Иргэний хуулийн 157 дугаар ийн 157.6.2-т “Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчиж, хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, иргэн М.Иийн өмч хөрөнгөөр бий болсон үл хөдлөх хөрөнгүүдийг түүнд огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байх тул нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд тус банкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй.
Тиймээс авто зогсоолын өмчлөгчөөр М.И намайг улсын бүртгэлд бүртгэснээр “К б” ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй бөгөөд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “ ... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд” гэдэгт “К б” ХХК хамаарахгүй гэж үзэж байна.
Иймд “М к” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220601.... дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн 00010... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б с” хотхоны ..Б байрны зоорийн давхрын .. тоотавто зогсоолын өмчлөгчөөр М.Иийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон .. тоотавто зогсоолыг М.Иийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасагт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллага шүүхэд гаргасан хариу тайлбартаа юу гэж хэлдэг вэ гэхээр бүр 2007 оноос Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б с” хотхоны блок, орон сууцны төсөл, анх 55 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж “К б” ХХК-иас зээл авсан байна. Зээлийн барьцаанд байдаг гэж тайлбарладаг. “К б” ХХК-ийн зүгээс зөвшөөрөл авч байж танайхыг өмчлөгчөөр бүртгэхэд татгалзах зүйлгүй мэтээр хариуцагч тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч 2010 онд уг орон сууцны хэд хэдэн байр, нийт 24 ширхэг авто зогсоол худалдан авсан бөгөөд төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан байдаг. Өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар шалтаг хэлсний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргахад хүргэсэн. Анх 55 хувийн гүйцэтгэлтэй байхад, дараа 90 хувийн гүйцэтгэлтэй байхад гэрчилгээ гарч байсан бөгөөд хэд хэдэн хуулийг зөрчсөн. 2007 онд 1692 м2 талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээ гарсан байдаг. Үүнийгээ банкинд барьцаалж, барьцаанд байхад 2010 онд “М к” ХХК “К б” ХХК-ний зээлээс чөлөөлсөн албан бичиг байхад хариуцагч байгууллага өмнөх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан эсэхийг шалгалгүйгээр орон сууц болон авто зогсоол тус бүрийг тоот бүрээр нь нийтэд олгосон талбайд хувааж тус тусад нь гэрчилгээ олгож байгаа энэ үйлдэл нь энэ журмын 4 дүгээр зүйлийн 4.11-д заасан анх өмчлөгчөөр бүртгүүлсэн бүртгэл дуусаагүй, улсын комисс ашиглалтад аваагүй байхад гүйцэтгэлээр нь гэрчилгээ олгоно гэсэн заалтыг зөрчсөн. Журмын 4 дүгээр зүйлийн 4.10-д заасныг захиргааны байгууллага зөрчсөн байна. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй үл хүндэтгэлтэй хандаж байна. Өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээнд бүртгэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа гэв.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр захирамжтайгаа хамт холбогдох бусад баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн. Гэтэл хариуцагч байгууллага нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр буюу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэл 19 дүгээр зүйлийн 19.2-т дараах тохиолдолд улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулна. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр намайг өмчлөгчөөр бүртгэж өгнө үү гэсэн. Гэтэл бүртгэхээс татгалзаж байгаа үйлдэл нь барьцааны гэрээ байна гээд татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Бид барьцааны гэрээтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргаагүй. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ бол 2009 онд хийгдсэн байдаг. Тухайн үеийн 198000 доллар, одоогийн 198000 долларыг валютын ханшны өсөлтөөс авч үзэх юм бол хагас тэрбум төгрөг юм. “М к” ХХК “К б” ХХК-ийн барьцаанд тавьсан. “К б” ХХК өөр гуравдагч этгээд худалдаж авсан талаарх мэдэхгүй гэж маргах ямар ч бололцоогүй. 2007 онд орон сууцны санхүүжилт хийгдсэн. Орон сууцны байршлын хувьд ертөнцийн зүгээр зүүн талд ам өгсөж явж байгаа байршилд байдаг. Тэнд байгаа иргэдийн худалдаж авсан үнэ, ханшийг харахад ч гэсэн жирийн иргэдээс хол давсан бөгөөд ихэвчлэн бизнесмен, төрийн өндөр албан тушаалтнууд байдаг бөгөөд автомашины зогсоолтой байхаас өөр аргагүй. Иргэн М.И тухайн үед “М к” ХХК-иас 24 ширхэг авто зогсоол авсан байгаа. Энэ хүн тухайн үед юу бодож 24 ширхэг авто зогсоол авсныг мэдэхгүй. Өөрийнхөн яриагаар бол 5000 доллараар авсныгаа дараа 8000 доллараар зарах боломжтой учраас тийм бизнес сэтгэлгээгээр авсан гэдэг. Бусад зогсоолуудын хувьд маргаан байхгүй. Гэрчилгээнүүд гарчихсан. Ганцхан үлдсэн ..Б байрны .. тоотзогсоолын гэрчилгээ гарахгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөлийн зүйл нь эзэмшихтэй холбоогүй учраас бусад эрхтэй холбоотойгоор саад учруулсан. Захиргааны байгууллага өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзаж байгаа тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Тиймээс эдгээр зүйлүүдийг шүүх анхаарч үзээсэй.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж байгаа “К б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М к” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 тэрбум 900 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянаж шийдвэрлэсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, дээд шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа. Уг хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлүүлэх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүргийн гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа. Энэ үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаанд иргэн М.Иийн төлбөр төлсөн, өөрийнхөн хөрөнгөөр барьж байгуулсан хөрөнгө нь үүргийн гүйцэтгэл хангуулах гээд байж байгаа. Барьцаанд авч байгаа “К б” ХХК-ийн зүгээс барьцааны хөрөнгө бусад этгээдэд байгаа гэдгийг, бусад этгээдийн хөрөнгөөр баригдсан гэдгийг бүрэн мэдэх боломжтой. Барьцаанд авч байгаа болон барьцаанд өгч байгаа нь ч хууль зөрчсөн. Шүүх анхаарч үзнэ үү. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн хамгаалагдсан эрх ашиг нь зөрчигдөхөөр байгаа тул шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт: Иргэн М.Иийн өргөдөлд дурдсан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж ..Б байр, .. тоотавто зогсоолын зориулалттай 18 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 07 дугаар сарын 06 өдөр “М к” ХХК /Р нь эрхийн Улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж өөрийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220601.... дугаарт 90%-ийн хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгүүлсэн.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1-д өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж зааснаар “М к” ХХК нь эрхийн Улсын бүртгэлийн Ү-220601.... дугаартай ..Б байр, .. тооттозогсоолын зориулалттай 18 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаа.
Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлийг хөтлөх журмын 4 дүгээр зүйл 4.5-ын 3-т “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, улсын комиссын актын хамт урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд эрхийн улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянан” гэж журманд зааснаар “М к” ХХК-ийн ирүүлсэн өмчлөгчдийн нэрсийн жагсаалтыг үндэслэн бүртгэл хийгдсэн.
2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “М к” ХХК нь 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “М к” ХХК К бтай байгуулсан 09/15 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү-220601.... дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр К бтай байгуулсан барьцааны гэрээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж бүртгүүлсэн байна.
Мөн “М к” ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-220601.... дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж байр, .. тоотавто зогсоолын зориулалттай 18 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдийн 2/16085 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/10917 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бичиг баримт тус тус хувийн хэрэгт авагдсан байна.
Иргэн М.Иийн нь Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж ..Б байрны .. тоотавто зогсоолын зориулалттай 18 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд өөрийн нэр дээр шинээр бүртгүүлэхээр мэдүүлсэн нь:
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохийг хориглоно, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-д Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай “Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийхийг хориглоно” гэсний дагуу бүртгэхээс татгалзсан.
“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан тул шүүх хуралд эрх ашиг нь хөндөгдөж байгаа “К б”-ийг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү.
2010 оны 05 дүгээр сарын 31-ний өдөр “М к” ХХК-тай иргэн М.Иийн Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсныг эрхийн улсын бүртгэл мэдэх боломжгүй байсан.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл 13.9-д мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөр бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж хуульд заасны дагуу “М к” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт Ү-220601.... бүртгэлтэй эд хөрөнгүүдийг “К” банкны барьцаанаас чөлөөлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээж эрх шилжүүлэх ёстой гэж үзэж “М к” ХХК хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “М к” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол улсын иргэн М.Иийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн зүгээс дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.
Иргэн М.И нь 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай компанитай машины зогсоол захиалгаар бариулах гэрээг байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Б с” хотхоны ..Б байрны зоорийн давхарт байрлах .. тоотавто зогсоолыг худалдан авч төлбөр тооцоог бүрэн барагдуулсан.
Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/01952 дугаар шүүгчийн захирамжаар М.Иийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Б с” хотхоны ..Б байрны .. тоотавто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.
Манай компани “К б” ХХК-иас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, авто зогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлсөн боловч, “К б” ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50%-иар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан.
Ингээд 2010 оны 05 дугаар сард бид “К б” ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон авто зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт банкны ажилтанд итгэмжлэл олгосноор “К б” ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг гаргуулан өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 09 дүгээр 02-ны өдөр Зээлийн барьцааны гэрээг шинээр байгуулж, энэхүү гэрээгээр иргэн “Б с” хотхоны ..Б байрны .. тоотавто зогсоолыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг зөвшөөрч байна.
Иймд “М к” ХХК-ийн зүгээс нэхэмжпэгчийн гаргасан шаардлагыг бүрэн зөвшөөрч байгаа бөгөөд М.Иийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Б с” хотхоны ..Б байрны зоорийн давхарт байрлах .. тоотзогсоолын эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Иргэн М.И нь 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай компанитай “Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Б с” хотхоны ..Б байрны зоорийн давхарт байрлах .. тоотавто зогсоолыг худалдан авч төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/01952 дугаар шүүгчийн захирамжаар М.Иийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Б с” хотхоны ..Б байрны .. тоотавто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон. Хотхоныг 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр улсын комиссод өгсөн. Үүнээс жилийн өмнө байрандаа амьдарч авто машины зогсоолыг ашиглаж байсан.
2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1.4 сая ам доллар авахад барьцаанд бол бүртгээгүй. Үүний дараагаар нэмэлтээр хийгдсэн гэрээгээр 55, 60 хувийн гүйцэтгэлтэй барилгуудыг авсан байдаг. 5 дугаар сараас эхлээд граж болон орон сууцанд 90 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээнүүдийг олгосон. Үүний дараа бүгдийг нь барьцаанд өгсөн. Дуусаагүй барилгад хоёр удаа дараалан гэрчилгээ гаргуулж авсан гэв.
Гуравдагч этгээд “К б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.А шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Тус банк нь “М к” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 41 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж 1,400,000.00 (Нэг сая дөрвөн зуун мянга)-н 1арыг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн “М к” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан дээрх зээлийн гэрээний үүргийн ггэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
-Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт;
-205 автомашины гараж;
-3 өрөө орон сууц, гаражийн хамт;
-Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М к” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл.
Мөн тус банк нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн цааны гэрээг “С Э Э Э” ХХК-тай байгуулж, “С Э Э Э” ХХК-ийн зээлийн эний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байна.
“М к” ХХК-ийн өмчлөлийн Ү-220600... тоот улсын бүртрлийн дугаартай, 000016... тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 1 Гдүгээр хороо, Зайсангийн ..А тоотод байрлах 1692 м.кв талбайтай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;
“М к” ХХК-ийн өмчлөлийн Ү-220600... тоот улсын бүртгэлийн дугаартай, 000016... тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр
-(хороо, Зайсангийн ..Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;
-“М к” ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул, 11 дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар;
2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М к” ХХК-ийн өмчлөлд ..В, ..Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээгээр ..АБВГ дүгээр байрны авто зогсоолыг нэг бүрчлэн барьцаалсан.
Тус банкны “М к” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.
Гэтэл “М к” ХХК yь иргэн М.Итэй 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Б с” хотхоны ..Б байрны зоорийн давхарын .. тоотавто зогсоолуудыг худалдсан байна.
Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1'-т залуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмнлөлд үлэхдээ баръцаалагчийн зөвиюөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.62-д “ Өмчлөгч нъ ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх гуравдагч этгээдэд штжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл оэгтэй ” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч М.И нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр эл, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1Ш2016/01952 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн вгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.Иийн өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М к” ХХК-ийн өмчлөх эрхийг М.Ит шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна" гэж заасны дагуу К бнаас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллаг (Бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч М.И нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.
Гэтэл нэхэмжлэгч нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна.
Иймд нэхэмжлэгч М.Иийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Иийн ““М к” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж “Б с” хотхонд байрлах ..Б байрны зоорийн давхрын .. тоотавто зогсоол нь Улсын бүртгэлийн Ү-220601.... дугаартай өмчлөх эрхийн УЛСЫН бүртгэлийн 00010... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, авто зогсоолын өмчлөгчөөр иргэн М.Иийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолын өмчлөх эрхийг иргэн М.Иийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэв.
Үйл баримтын талаар:
1. Маргаан бүхий авто зогсоолыг “М к” ХХК нь бариулж, уг барилгыг санхүүжүүлэх зорилгоор К бтай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, “Зээлийн барьцааны гэрээ” байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа буюу барьцааны зүйлд зээлээр санхүүжүүлэн барих Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Америк сургуулийн урд /тухай үеийн нэршлээр/ 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт; 205 автомашины гараж зэргийг барьцаалсан гэдэг нь “Зээлийн барьцааны гэрээ” /хх 242-243/, гуравдагч этгээдийн “М к” ХХК, К бны бичгээр ирүүлсэн тайлбар /хх 91, 93-95/, гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
2. “М к” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны, Зайсан “Б с” хотхоны ..Б байрны зоорийн давхрын .. тоотавто зогсоолын зориулалттай 18 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “М к” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-220601.... дугаарт бүртгэж, гэрчилгээг 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр олгосон гэдэг нь өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэг /хх 21/, хүсэлт /хх 24/, гэрчилгээ /хх 33/, хариуцагчийн тайлбар /хх 18-20/ зэргээр тогтоогдож байна.
3.“К б” ХХК болон “Ч Э” ХХК нь 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09/15 тоот “Зээлийн гэрээ” /хх 40-46/ байгуулж, улмаар “К б” ХХК нь “М к” ХХК-ийн хооронд байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ” 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээ /хх 50-54/-гээр “Ч Э” ХХК-тай байгуулсан 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09/15 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэгчийн маргаж байгаа ..Б байрны .. тоотавто зогсоолыг барьцаалсан гэдэг нь тогтоогдож байна /хх 53/.
4. Түүнчлэн “М к” ХХК-иас 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “К б” ХХК болон “Ч Э” ХХК нь 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09/15 тоот “Зээлийн гэрээ”, “Зээлийн барьцааны гэрээ” 2010 оны 09
дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний дагуу ..Б байрны авто зогсоолуудыг зээлийн барьцаанд бүртгэх хүсэлт гаргасны дагуу маргаан бүхий авто зогсоолыг улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлд бүртгэсэн гэдэг нь барьцаанд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг /хх 34/, хүсэлт /хх 37-38/, хариуцагчийн тайлбар зэргээс тогтоогдов.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн маргаан бүхий авто зогсоолын улсын бүртгэлд тусгай тэмдэглэгээ хийгдсэн гэдэг нь хариуцагчийн хариу тайлбар /хх 19/-аар тогтоогдож байна.
6.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/01952 дугаар захирамжаар /хх 5-6/-аар хариуцагч “М к” ХХК нь иргэн М.Иийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с” хотхон ..Б байрны .. тоотавто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталжээ.
Дээр дурдсан үйл баримтыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгчийн маргаан бүхий авто зогсоолын өмчлөх эрх /2016.03.04/ уг авто зогсоолыг барьцааны бүртгэлийг улсын бүртгэлд бүтгэсэн /2010.09.03/-ээс хойш үүссэн гэдэг нь тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч М.И нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр тогтоолгосон авто зогсоолыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасагт мэдүүлэг / хх 7/ гаргасан.
Бүртгэлийн байгууллагаас авто зогсоол нь “М к” ХХК-ийн өмчлөлд Ү-220601.... дугаарт бүртгэгдэж, өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн 00010... тоот гэрчилгээ олгогдсон байна. 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09/15 тоот зээлийн гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/15 тоот барьцаат зээлийн гэрээ тус тус бүртгэлтэй байна. “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичгээр уг эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч М.Иийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ /хх 7/.
Нэхэмжлэгч улсын бүртгэгчийн энэ үйлдлийг хууль бус гэж дээд шатны байгууллагад хандсан боловч дээд шатны байгууллагаас улсын бүртгэгчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэсэн хариу /хх 8/ өгсөн учир тус шүүхэд ханджээ.
Хууль зүйн үндэслэлийн талаар:
Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн үйлдэлтэй холбоотой байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д Эд хөрөнгийн улсын бүртгэл нь эд хөрөнгө өмчлөх эрхийн, эд хөрөнгө эзэмших эрхийн, эд хөрөнгийн ашиглах эрхийн, барьцааны ... зэрэг төрөлтэй байхаар заажээ. Иймээс нэхэмжлэгчийн маргаж байгаа зүйл улсын бүртгэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн Гуравдугаар бүлэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгэж баталгаажуулахтай холбоотой үүсэх харилцааг тусгайлан зохицуулжээ.
Түүнчлэн улсын бүртгэгч нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан улсын бүртгэгчийн эрх, үүрэгтэй холбоотой болон улсын бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдөх журам зэргийг баримтлана. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан улсын бүртгэл хөтлөх журмын дагуу хөтлөхөөр заажээ. Энэ хуулийн зохицуулалтаар улсын бүртгэгч эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хөтлөхдөө уг журмыг баримтлахыг улсын бүртгэгчид үүрэг болгосон байна.
Иймээс улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ мөн хэрэглэхээр байна.
Нэхэмжлэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.4-д заасны дагуу шүүхээр өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг үндэслэн маргаан бүхий авто зогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар өөрийн авто зогсоолын өмчлөх эрхийг бүртгүүлэх, авто зогсоолын өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэнийг улсын бүртгүүлэх мэдүүлгийг хариуцагч байгууллагад гаргажээ.
Нэхэмжлэгчийн мэдүүлэг гаргах үед маргаж байгаа авто зогсоолыг анх баригдаж дуусаагүй байхад нь “М к” ХХК-ийн үл хөдлөх өмчлөх эрхэд 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгогдсон байсан. Тодруулбал, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд тусад нь бүртгэж хувийн хэрэг нээж, уг бүртгэлд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг К бинд барьцаалсан тухай болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн тусгай тэмдэглэл тусгагдсан байжээ.
“М к” ХХК-ийн өмчлөх эрх нэхэмжлэгч М.Ит шүүхийн шийдвэрийн дагуу шилжсэн тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу улсын бүртгэгч “М к” ХХК-ийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэгчийн нэр дээр өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэнэ. Гэвч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө К бны барьцаанд бүртгэлтэй талаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт тэмдэглэгээтэй байхад улсын бүртгэгч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.1.3-д заасны дагуу барьцаалагч этгээдийн зөвшөөрлийг мэдүүлэг гаргагчаас заавал шаардах үүрэгтэй юм.
Түүнчлэн маргааны үйл баримтаас үзэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн эрхийг хязгаарласан шийдвэр гарсан үндэслэлээр маргаан бүхий авто зогсоолын эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэгээтэй байгаа бөгөөд уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасан үндэслэлээр улсын бүртгэгч уг бүртгэлд өөрчлөлт оруулна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д улсын бүртгэгч энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” гэж заажээ.
Үүнээс дүгнэхэд маргаан бүхий авто зогсоолын өмнөх өмчлөгчийн эрхийг нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд шилжүүлэн өөрчлөхөд эрх, ашиг хөндөгдөх К бны зөвшөөрлийг хавсаргаагүй, тусгай тэмдэглэгээг өөрчлөх үндэслэл арилсан талаар баримтыг мөн хавсаргаагүй байхад нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд ийнхүү татгалзсан хариуцагчийн үйлдэл дээр дурдсан хуулийн хэм хэмжээнд нийцжээ.
Маргааны үйл баримтаас маргаан бүхий авто зогсоолыг “М к” ХХК нь бариулж, уг барилгыг дуусаагүй буюу 90%-ийн гүйцэтгэлтэй байхад нь “М к”-ийн өмчлөлд бүртгэсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2004 оны 50 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.5.3-д “шинээр баригдсан орон сууцны зориулалттай барилгын өмчлөх эрхийг анх удаа бүртгэж баталгаажуулахад хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт,.. тусгасан байх шаардлагыг хангасан байх”, 4.11-д “Дуусаагүй барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр бүрэн дуусгаж ашиглалтанд оруулсан тохиодолд дуусаагүй барилгын өмчлөх эрхийн хувийн хэрэг гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулан гэрчилгээг сольж болно.”, 4.6-д Иргэн, хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр захиалан бариулсан сууцны өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ ...улсын мэргэжлийн комиссын барилга хүлээн авсан акт, гүйцэтгэгчтэй гэрээгээ дүгнэсэн акт зөвшөөрлийг хавсаргана”, гэжээ.
Энэ журмын заалтаас үзэхэд маргаан бүхий авто зогсоолыг хөрөнгө оруулж бариулсан этгээд нь “М к” ХХК бөгөөд авто зогсоолыг барьж дуусаагүй байхад нь анхны улсын бүртгэлийн өмчлөгчөөр бүртгүүлэх боломжтой бөгөөд харин иргэн М.И нь авто зогсоолыг захиалсан этгээд бөгөөд 100 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн дууссан үед нь өмчлөх эрхээ улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар шилжүүлэн бүртгүүлэхээр байна.
Дүгнэхэд улсын бүртгэгчийн нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн шилжилтийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан үйлдэл хуульд нийцээгүй бөгөөд уг үйлдэл нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд баталгаажуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд нийцээгүй үндэслэлээр зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.2, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.5, 24 дүгээр зүйлийн 24.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.10-т заасныг тус тус баримтлан иргэн М.Иийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “М к” ХХК-ийн өмчлөлд буртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж “Б с” хотхонд байрлах ..Б байрны зоорийн давхрын .. тоотавто зогсоол нь Улсын бүртгэлийн Ү-220601.... дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00010... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, авто зогсоолын өмчлөгчөөр иргэн М.Иийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолын өмчлөх эрхийг иргэн М.Иийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ