Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 00787

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                    

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-13-94 тоотод оршин суух Цагаанууд овгийн Дочинбуугийн Дуламсүрэнгийн /ФМ-45102548 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 26-а-39 тоотод оршин суух Боржигон овгийн Дамбадаржаагийн Гансүхэд /ТА-93032710 / хариуцагдах 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие өөрийн эзэмшлийн Япон улсад үйлдвэрлэсэн Дайхуцу перроз маркийн автомашиныг 2014-08-17-ны өдөр хэлцэлд заасан худалдан авах-зарах баримтын дагуу Б.Гансүхэд шилжүүлсэн билээ.Хэлцэлийн дагуу машины төлбөрөөс 2,5 сая төгрөгийг төлсөн.Үлдсэн 2 сая төгрөгийг гаргуулан хохиролгүй болгож өгнө үү  гэжээ.

Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ:  Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн би иргэн Д.Гансүхээс 2,000,000 төгрөг нэхэмжилсэн юм.Иргэн Гансүх миний амьдралын боломжийг харгалзаж үзэж 1,580,000 төгрөгийг бэлнээр төлөх хүсэлт гаргасаныг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 420,000 төгрөгийг төлүүлэхгүй, хандив болгон  үлдээхээр шийдлээ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Дуламсүрэнгийн хариуцагч Д.Гансүхээс 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Дуламсүрэн нэхэмжлэлийн шаардлагаас 420,000 төгрөг бууруулан нийт 1,580,000 төгрөгний үнийн дүнд зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

Зохигчдын эвлэрэл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг хуульд заасны дагуу хуваарилж төрийн сангаас тал хувь болох 23,475 төгрөг,эвлэрсэн үнийн дүнгийн /1,580,000 / тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,115 төгрөгийг хариуцагч Д.Гансүхээс тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

                                                                                                                                                       

         Иргэний хэрэг шүүхэд хянан Шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн74.1, 74.2,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.Нэхэмжлэгч Д.Дуламсүрэнгийн 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигчид 1,580,000 төгрөгний үнийн дүнд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банкны 130000801681 тоот дансанд төлсөн 46,950 төгрөгнөөс 23,475 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч Д.Гансүхээс 20,115 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Дуламсүрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхтэйг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

   

 

 

 

 

 

ШҮҮГЧ                        Д.АРИУНЦЭЦЭГ