Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00553/И |
Дугаар | 00788 |
Огноо | 2016-06-08 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 00788
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Худалдаа Хөгжлийн банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5-24-75 тоотод оршин суух Хаад боржигон Онходойн Оюунчимэг /ТЕ-70012667 /, Халбуу Оюунцэцэгийн Сансар /ТК-75041211/ нарт холбогдох 57,190,152.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн банкны Эрдэнэт салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Оюунчимэг нь 2014 оны 07 дугаар сарын 16 ны өдөр тус банктай №ЗГ-RCC2014070915-1 тоот “зээлийн гэрээ”-г, №БГ-RCC2014070915-1-1 тоот “үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г , №ЗГ-RCC2014070915-1-2 тоот “баталгааны гэрээ”-г тус тус байгуулан 70,000,000.00 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн үндсэн хүүтэй, 6 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалттай авсан.Мөн 2015 оны 01 сарын 29-ний өдөр №ЗГ-RCC2015012819-2 тоот “зээлийн нэмэлт гэрээг” байгуулан тус зээлийн хугацааг 4 сараар сунгасан.Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Улсын бүртгэлийн Ү-2101009219 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт Булаг баг, 5-р хороолол 24-р байр, 75 тоотод байрлах 50,0 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан тус барьцаа хөрөнгөд №61-13760 тоот барьцаалбарыг үйлдэн холбогдох газарт бүртгүүлсэн.
Зээлдэгч нар нь анх зээл олгогдсон өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөрт 19,202,037.89 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 9,512,106.12 төгрөг нийт 28,712,144.01 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөлгүй, зээлийн эргэн төлөлтийн хувиараа удаа дараа ноцтойгоор зөрчиж ирсний улмаас 2015 оны 10 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөр нь,үндсэн зээл: 50,797,962.11,зээлийн хүү 5,427,307.96, нэмэгдүүлсэн хү 964,882.31,Нийт 57,190,152.38 (тавин долоон сая нэг зуун ерөн мянга нэг зуун тавин хоёр төгрөг гучин найман мөнгө) төгрөг байна.Зээлдэгч О. Оюунчимэг зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн зөрчлөө арилгах, зээлийн гэрээгээр зөрчсөн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа болно.Иймд, тус банкны зүгээс зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 т заасныг үндэсдэн №ЗГ-RCC2014070915-1 тоот “зээлийн гэрээ”-г дангаар цуцалж, дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: 1.Зээлдэгч нараас зээл,зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 57,190,152.38 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан 6,000.00 төгрөг, нийт 57,196,152.38 төгрөгийг улсын тэмтэгтийн хураамжид төлсөн төлбөр болох 443,900.00 төгрөгийг тус тус гаргуулж, худалдаа хөгжлийн банкинд олгуулахаар гаргаж өгнө үү.
2.Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдлд хариуцагчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.
3.Мөн Худалдаа, хөгжлийн банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон нэхэмжлэх болно гэжээ.
Хариуцагч О.Оюунчимэг, О.Сансар нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч О.Оюунчимэг О.Сансар нар нэхэмжлэлийг 2015-10-20-нд хүлээн авч танилцлаа. ХХБанкны нэхэмжлэлд дурдагдсан зээлийг эцсийн дүн болох 57,190,152.38 (тавин долоон сая нэг зуун ерөн мянга нэг зуун тавин хоёр төгрөг гучин найман мөнгө) төгрөгийг 100 хувь хүлээн зөвшөөрч байна. Бидний зүгээс энэ зээлийг 2016 оны 01 сарын 31-ны хооронд төлж барагдуулах бололцоо байгаа тул энэ байдлыг харгалзан үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбар хариуцагч О.Оюунчимэг, О.Сансар нараас 57,190,152.38 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Оюунчимэг, О.Сансар нар Худалдаа Хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох 57,190,152.38 төгрөгийг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,900.76 төгрөгийг хуульд заасан журмын дагуу тал хувиар бууруулан тооцож хариуцагчаас гаргуулах тул Төрийн банкнаас /130000801681 тоот данснаас/ 221,950 төгрөг, хариуцагч О.Оюунчимэг, О.Сансар нараас 221,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн банкны Эрдэнэт салбарт олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1.Нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн банкны Эрдэнэт салбарын 57,190,152.38 төгрөг гаргуулах,төлбөрийг эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-24-75 тоот 4 өрөө 50 мкв орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Оюунчимэг, О.Сансар нар хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 443,900.76 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангаас 221,950 төгрөг, хариуцагч О.Оюунчимэг, О.Сансар нараас 221,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн банкны Эрдэнэт салбарт олгосугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ