Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 0183

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: И.Ариунсанаа

хохирогч: Б.Н

түүний өмгөөлөгч : Д.Очирваань

шүүгдэгчийн өмгөөлөгч : Б.Мөнхгэрэл

шүүгдэгч: О.Д  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  мөн хуулийн тусгай ангийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт  Т овогт О Д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806077032000  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт О Д, 19  оны  дугаар  сарын 11-ний өдөр  аймгийн Есөнбулаг суманд  төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ,  ам  бүл 1, Дархан-уул аймгийн Дархан сумын  дугаар багийн  дугаар хороололын  дугаар байрны 38 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо  Баянзүрх дүүргийн  дугаар хороо Дунд-Дарь-Эхийн  дугаар гудамжны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          О.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө 05.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Word Mongolian нэртэй зочид буудлын 301 тоотод Б.Н согтуурсаны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан, Б.Н нь О.Д үйлдлээс өөрийгөө хамгаалахын тулд зочид буудлын 3 давхараас үсэрсэний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан бөгөөд энэ нь О.Д болгоомжгүй үйлдлийн улмаас эрүүл мэндэд хүнд хохирол учирсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

       Шүүгдэгч  О.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр би С гэдэг найзтайгаа уулзсан. Бид хоёр Да хүрээ зах орж машин үзсэн.  Тэгээд 16.00 цагийн үед зочид буудал  орж амрая гэж ярьсан. Би  өмнөх орой нь нойргүй хоносон байсан учраас ороод унтсан. Тэгээд орой 19.00 цагийн үед С 3 найзыгаа дуудсан гэж хэлсэн. Тэгээд орой 22.00 цагт Сг, Дн, Н 3 орж ирсэн. Би эдгээр хүүхдүүдийг өмнө таньдаггүй байсан. Эхлээд энэ гуравыг ирэхэд манай өрөөнд 8 лааз пиво байсан. Тэгээд бид хэд ярилцаад Сг, Су нар дэлгүүр лүү архинд гарсан. Тэгээд буцаж орж ирээд архи авсангүй виски авсан гэж хэлээд хоосон орж ирсэн. Тэгээд дэлгүүрийн ахад хямд виски байна. Авах уу? гэж асууж байна гэсэн. Тэгээд удалгүй нэг настай ах 2 литрийн виски оруулж ирсэн. Д уухгүй байсан. Тэгээд С яагаад уухгүй байгаа юм бэ? гээд хоорондоо жаахан маргалдаад Д яваад өсгөн. Тэгээд бид дөрөв уугаад сууж байтал Н усанд орлоо гээд угаалын өрөө орсон. Тэгээд угаалгын өрөөнөөс алчуур ороосон гарч ирсэн. Дараа нь С, Н хоёр нөгөө өрөө рүү орсон. Тэгээд С нөгөө өрөөнөөс гарч ирээд 10 минут болоод гараад явсан. Н, С бид 3 үлдээд үлдсэн вискигээ уусан. Тухайн үед С гарахдаа С рүү 180.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би шилжүүлсэн. Тэгээд С утас нь дуугараад нэг хүнтэй ярьж байгаад гараад явсан. Тухайн үед шөнө 12 цагийн болж байсан. Номинзаяа манайх Налайхад хол байдаг гээд үлдсэн. Тэгээд Н бид 2 үлдээд юм ярьж сууж байсан.  Гэтэл Н  нэг орон дээр нь бөөлжсөн. Тэгээд би угаалгын өрөө рүү ор гэж хэлсан. Тэгээд угаалгын өрөө орох гэтэл хаалга нь дотроосоо цоожлогдоод онгойгоогүй. Тэгээд бид хоёр жаахан маргалдсан. Намйаг цохиод авахаар нь би нэг алгадсан. Тэгээд би яагаад ингэж байгаа юм бэ? гэж асуусан. Гэтэл Н “..С намайг маргаан үүсгээд гараад ир гэсэн” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 40 минут орон дээр маргалгүй суусан. Тэгээд үлдсэн вискигээ уугаад, тамхи асаагаад сууж байсан. Тэгээд Н цонхны дэргэд тамхи татаад зогссон. Гэтэл нэг хүчтэй чимээ гарахаар нь хартал цонхоор унасан байсан. Тэгээд би гадаа гүйж гараад эмнэлэг дуудсан. Тэгээд эмнэлэг ирээд яасан гэхээр нь дээрээс унасан гэж хэлсэн. Тэгээд тэнд байсан хоёр залуу хувцас нь хаана байгаа юм бэ?  гэхээр нь би дээр өрөөнд байгаа  гэж хэлсэн. Тэгээд би өрөөнөөс хувцасыг нь аваад гарсан. Тэгээд нэг залуу аваад ир гээд авсан. Гэтэл дотоож нь надад үлдсэн байсан. Тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан гэв.

        Хохирогч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр би гэрээсээ гараад найз залуутайгаа кино үзэх гээд утсаа ломбарданд тавьсан. Тэгээд Д рүү найз залуугийнхаа гар утсаар ярьсан чинь манай нэг ангийн охин хамт байсан. Тэгээд тэр хэд Тэрэлж хамт явъя гэсэн. Би гар утсаа ломбарданд тавьчихсан байсан тул гэртээ орж чадахгүй юм чинь гэж бодоод найз за луудаа хэлээд явсан. Тэгээд Тэрэлжид нэг хонож ирээд Сд орсон. Тэгээд С утсаар нэг хүнтэй удаан яриад байсан. Тэгээд хамт Офицер ороод ирье. Нэг таньдаг хүн дээр хамт оччихоод ирье гэсэн. Тэгээд тэнд байдаг зочид буудал руу орсон. Бид гурвыг орсон чинь 2 хүн сууж байсан. Тэгээд С ороод анх таньдаг хүн дээр очино гэж байснаа өөрөө тэр хүмүүстэйгээ танилцаад, бид хоёрыг танилцуулсан. Тэгээд бүгдээрээ пиво уугаад сууж байсан. Тэгээд С гэдэг хүн С нар гарчихаад орж ирсэн. Тэгээд байж байсан чинь нэг хөгшин ах том 2 литрийн виски оруулж ирж өгсөн. Тэгээд яагаад виски авсан юм бэ? уухгүй гэж хэлсэн. Тэгээд Д уурлаад гараад явсан. Тэгэхээр  нь би С дээр очоод Д явах гээд байна. Явъя гэтэл байж бай гээд байсан. Тэгээд би Д дээр очоод С түр байж бай гээд байна. Яаж ганцааранг нь үлдээх вэ гээд Д явуулаад өөрөө С үлдсэн. Бид хоёрт аягаар виски их хийж өгөөд байсан. Тэгээд би С халуун ус тасарсан байсан болохоор усанд ороод ирье гээд өөрийгөө сэргээх гээд ус угаалыг өрөө орсон. Тэгээд ороод усанд орохгүй ус гоожуулаад сэргэх гэж хэсэг суусан. Би буцаж гарч ирээд доогуураа дотоожтой алчуураар ороогоод, дээгүүрээ цамцтай байсан. Гэтэл С гэдэг хүн нь нөгөө өрөө рүү оръё гэсэн. Тэгээд ороод юм ярьж сууж байгаад С би явлаа. Чи жаахан байж байгаад яваарай. Орой болсон байна. Болгоомжтой яваарай гэж хэлээд явсан. Тэгээд нөгөө өрөөнөөс гараад ирсэн чинь Д надад дахиад виски хийж өгсөн. Тэрнээс нь би 2, 3 татсан чинь согтоод, толгой манараад байсан. Тэгээд С утсаар ярьж байснаа уйлаад би явлаа гэхээр нь би хүлээж бай хамт явъя гэтэл С шууд гараад явсан. Би араас нь өмдөө өмсөөд гарах гэтэл Д чи үлд. Би найзад чинь мөнгө өгсөн гэж хэлээд явуулаагүй. Тэгээд би вискиний шилээр цохих гэж байсан чинь намайг зодоод эхэлсэн. Тэгээд би газар унаад, толгой манараад орон гаран болсон. Тэгээд би явчихая гэж гуйсан. Тэгсэн чинь надтай заавал хоно гэж хэлсэн. Гарах гэтэл хаалга хол байсан. Тэгээд намайг зодоод байсан болохор гаргахгүй байх гэж бодоод тамхи аваад цонхон дээр зогсож байсан. Тэгээд энэ хүний гарт үхсэнээс өөрөө үхчий гэж бодоод үсэрсэн гэв.

          Шүүгдэгч  О.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би найз С хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах Ворлд Монголиа нэртэй зочид буудалд 15.00 цагийн орчимд орсон. Тэгээд унтаж байгаад орой С С 898 дугаарын утсаар холбогдож яриад дуудсан. 22.00 цагийн орчимд Дө, Нн, С гурав ирсэн. С, С хоёр гарч 10 ширхэг лаазтай пиво, 1.75 граммын виски барьж орж ирсэн. Тэгээд бид ууж эхэлсэн. Д архи уугаагүй бөгөөд 1 цаг орчим хамт сууж байгаад яваад өгсөн. Араас нь удалгүй С явсан. С, Н бид гурав юм ярьж сууцгааж байгаад С гэрээс хүн залгаад байна гээд явчихсан. Н сэрүүн хажууд байсан. С явахыг мэдсэн. Н жаахан их уусан байсан учир үлдсэн. Бид хоёр хэсэг юм ярьж байхад Н бөөлжөөд байсан. Тэгээд надаас нэг тамхи аваад тамхи татаад цонхон дээр зогсож байгаад цонхоор үсэрсэн. Н гэрт ус тасарчихсан гээд усанд орсон. Тэгээд алчуур ороочихсон байсан юм. Сүүлд эмнэлэг ирэхэд нь би хувцас хунарыг нь гаргаж өгөхөд дотоож нь миний халаасанд үлдсэн байсан. Миний хувьд зодсон цохьсон зүйл байхгүй бэлгийн ажил хийгээгүй. Тухайн үед бэлгэвч байсныг Сл үзье гээд сонирхоод задалчихсан байсан юм. Миний тухайд явуулахгүй гэж хорьж цагдсан зүйл байхгүй. Тухайн үед Н үсэрхийг би мэдээгүй. Би цаашаа хараад сууж байсан бөгөөд орилоход нь харахад байхгүй байсан. Тэгээд би эргээд гүйгээд цонхон дээр очиход доор газар уначихсан байсан. Би араас нь гүйгээд гарсан ба ресепчинд хэлээд цагдаа эмнэлэг дуудсан гэжээ. /хх-ийн 38/

          Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12.00 цагийн  орчимд Тэрэлжид найз охидууд болох М,  Б, Д, М найз залуу бид нар 1 хоног амарчихаад Улаанбаатар хот Баянгол дүүргийн 25 дугаар эмийн санд байрлах Б гэрт Д бид 3 буугаад үлдсэн. Тэгээд орой 19.00 цагийн орчимд байхаа Д нь Б бид хоёрыг манай нэг таньдаг хүн байдаг хэдүүлээ зүгээр байж байхаар оччихоод ирий гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд бид нар 21.00 цагийн орчимд Б гэрээс гараад офицерт байрлах Ворлд Монголиа гэх зочид буудалд Б, Д нарын хамт ороод тэр хоёр 301 тоот өрөө рүү шууд яваад орсон. Би араас нь мөн дагаад уг өрөө рүү орсон. Тухайн өрөөнд 2 эрэгтэй пиво уугаад сууж байсан. Тэгсэн тэр хоёр эрэгтэй пиво уух уу гэхээр нь Б бид хоёр уухгүй гэтэл Д би ууя гээд уугаад суусан. Тэгсэн чинь хар подволк өмссөн өндөр залуу нэг хүн рүү залгаад виски оруулж ирсэн. Тухайн үед дэлгүүрийн худалдагч гээд нэг ах зочид буудлын өрөөнд уг вискиг оруулж ирж тавьчихаад явсан. Тэгээд бид нар виски уухгүй гэтэл хар подволктой залуу уу гэсээр байгаад Б 1 хундагийг өгөөд бүгдийг уулгасан. Дараа нь Д хийж өгтөл Д уугаагүй. Түүний дараа надад хийж өгөхөөр нь би уухгүй гэсэн боловч шахаад байхаар нь 1 хундагийг уусан. Тэгээд дахин тойрч нэг нэг хундагийг бүгд уугаад Д таалагдахгүй байна гээд 22.40 цагийн орчимд гараад явсан. Бид нар араас нь гарах гэтэл жаахан байгаач гээд гуйгаад байхаар нь бид хоёр үлдсэн. Тэгээд Б бид хоёр даараад байна гэтэл хувцасаа тайлаад хөнжил рүүгээ орчих гэхээр нь  би гутлаа тайлаад өмдөө тайлаад хөнжил нөмрөөд суусан. Миний сууж байсан орны эсрэг талын орон дээр Б бас гутал өмдөө тайлаад хөнжил нөмрөөд суусан. Тэгсэн чинь нөгөө хоёр эрэгтэй аймаар их вискигээр шахаад би согтчихсон бодол санаа орж гараад байсан. Нэг мэдсэн гадаа нилээн харанхуй болчихсон Б ээж нь залгаад байна гээд гараад явчихсан. Тэгээд би хувцасаа өмсөх гэтэл саарал подвольктой эрэгтэй чи явахгүй надтай хононо гэхээр нь би уурлаад юу яриад байгаа юм гэтэл миний нүүр лүү газар унатал алгадаад чи ямар овоо гичий бэ гээд нүүр лүү өшиглөөд танай найзууд чинь чамайг хаяад явчихсан гэхээр нь би гуйсан боловч миний үгийг сонсохгүй байсан. Тэгээд миний дотор эндээс зугтаая гэсэн бодол төрсөн тул цонх руу хартал цонх онгорхой байхаар нь би мөлхөөд цонх руу очсон. Тэгээд парнаас татаад дээшээ босоод цонхны тавцан дээр суугаад хөшгөөр өөрийгөө халхлаад татчихсан. Тэгээд цээж хэсгээ гаргаж байгаад доошоо уначихсан. Тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна. Д гараараа миний толгой руу цохисон.  Мөн нуруу руу өшиглөөд үснээс зулгаагаад байсан. Даваа надтай бэлгийн ажил хийгээгүй. Намайг чи надтай хонох ёстой л гээд явуулахгүй байсан. Б хүмүүс Сг гэж дууддаг юм. Би өмнө нь найз залуутайгаа бэлгийн харьцаанд орсон гэжээ.  / хх-н 26-31/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 8-22/

          Гэрч Б.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 14-ны өглөө 11.00 цагийн орчимд Н, М, С манай 4 эрэгтэй найзууд бид нар нийлээд Тэрэлж рүү салхинд гарчихаад тэр өдөртөө амраад маргааш нь өдөр 14.00 цагийн орчимд Улаанбаатар хотод ирсэн. М гэрлүүгээ явлаа гээд явчихсан. С, Н бид гурав UB паласын ар талд байдаг С гэрт ирсэн. Тэгээд хоол унд идээд байж байтал бид гурав орой шоудах талаар ярилцаж байтал С нэг хүнтэй утсаар яриад офицерийн орчимд таньдаг хүн дуудаад байна явий гэсэн. Тэгээд С гэрээс гараад офицерүүдийн ордны орчимд байдаг Ворлд Монголиа буудалд ирсэн. С шууд 3 давхарт гаргаад нэг өрөөнд оруулсан. Өрөөний дугаарыг санахгүй байна. Тэнд ортол 2 танихгүй залуу сууж байсан. Тэр хоёр залуу өөрсдийгөө С, Д гэж танилцуулсан. Тэгсэн чинь С, С нар гадагшаа гарч архи авахаар гарсан. Тэр хоёр хоёр литрийн нэг виски, хэдэн ширхэг пиво авчирсан. Тэгээд нөгөө зүйлүүдээсээ уугаад сууж байтал С чи уухгүй энд байгаа уур амьсгалыг эвдээд байна  ингэж байхаар явчихсан чинь дээр дээ гээд байхаар нь би 22.00 цагийн орчимд явлаа гэхэд Н намайг буудлын өрөөний хаалган дээр гаргаж өгсөн. Би гараад такси бариад явчихсан. Тэгээд би С гэрт ирээд түүн рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгж байгаад нэг юм аваад би аймаар согтчихлоо такси бариад явах гэж байна гэж хэлсэн.Би Н яасан бэ гэхэд үлдэнэ гээд үлдчихлээ яагаад үлдсэнийг нь би мэдэхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би Д утсыг С аваад залгахад Н унтаж байна дахин дахин битгий залгаад бай гээд утсаа салгасан. Тухайн үед Н утсаа ломбарданд тавьчихсан байсан болохоор би Д руу залгасан юм. Өглөө нь С намайг сэрээгээд Н үсэрчихсэн байна гэнэ гэж хэлээд бид хоёр Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр иртэл гэмтлийн эмнэлэг дээр байгаа гэсэн.  Эмнэлэг дээр иртэл ар гэрийхэн нь бид нарыг Н уулзуулаагүй. Би Н 2018 оны зун найзыхаа төрсөн өдөр дээр танилцаж байсан юм. Н нь архи уудаг, тамхи татдаг. Нн зүүн талын шуун дээр зүссэн сорви байдаг юм. Уг сорвыг Н өмнө үерхэж байсан найз залуугаасаа болоод амиа хорлох гэж байхдаа үүсгэсэн гэж ярьдаг юм. Мөн 2018 оны 7 дугаар сард бид нар Алтай хотхонд найзуудаараа сууж байтал Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд 11 давхараас гадагшаа хөлөө унжуулаад тамхи татаад сууж байсан. Би болконыг нь онгойлгох гэтэл цоожтой байсан. Тэгээд яаж байгаа юм бэ гэхэд тамхи татаж байна гээд байсан гэжээ.  / хх-н 33-34/

          Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний охин Н 2000 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Налайх дүүрэгт айлын хоёр дахь охин болж төрсөн. Доороо нэг дүүтэй. Дээрээ нэг эгчтэй. Эгч нь 1998 оны 4 дүгээр сарын 4-нд төрсөн. Н одоо  дугаар курссд сурдаг юм. Бага насандаа Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгт хүмүүжиж 2006 онд Налайх дүүргийн 1 дүгээр 10 жилийн сургуульд орж 2017 онд Голомт цогцолбор сургуулийг төгсөөд 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс  дээд сургуулийн гоо сайхны ангид нүүр будагч хувиргагч мэргэжлээр суралцаж эхэлсэн.  Хичээл болон сургуулиас зохион байгуулж байгаа бүх ажилд маш идэвхитэй оролцдог. Дотны найз нөхөд нь Налайх дүүрэгт байдаг юм. Хотод ямар хүүхдүүдтэй үерхэж байгааг нь мэдэхгүй байна. Гэрээсээ 2018 оны 9 дүгээр сарын 13-ны орой 18.00 цагийн орчимд кино үзнэ гээд гарсан. Түүнээс хойш утас нь холбогдохгүй байсан. Тэгтэл өнөөдөр өглөө 06.20 цагийн орчимд миний утас руу эмнэлэгт хүргэгдэж ирсэн талаар хэлсэн. Архи дарс уудаг талаар нь мэдэхгүй байна. Манайх хотод орж ирээд 10-аад жил болж байна гэжээ. хх-н 37/

          Гэрч П.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр би өөрийн найз О.Д уулзсан. Тэгээд бид хоёр Да хүрээ зах дээрээс машин үзэж байгаад тэндээс гараад офицерийн тойрог дээр байрлах Ворлд Монголиа зочид буудалд ирээд 301 тоот өрөөг аваад тус бүр 3 шил пиво авсан. С гээд охин өдөр нь ярьчихсан байсан болохоор орой 22.00 цагийн орчимд Д, Н, С 3 ирсэн. Бид нар танилцаад юу уух уу гэхэд Виски ууя гэхээр нь би дэлгүүр яваад виски авч ирж ууцгаасан. Удаагүй байж байтал Д гэх охины гэрээс нь яриад яваад өгсөн. Бид нар юм ярьж сууж байгаад 23.00 цаг өнгөрч байхад өглөө ажилтай байсан учир эрт харих ёстой гээд би явлаа гээд гарсан. Н, С хоёр тэндээ үлдэнэ гээд үлдсэн. Намайг гарахад тэд нар үлдсэн вискигээ уугаад сууж байсан. Н гэдэг охин нь виский уугаад л байсан. Харин С нь жаахан байж байгаад ууя гэж байсан. Н, С хоёр анх буудалд орж ирэнгүүтээ даараад байна гээд өмдөө тайлаад буудлын орны хөнжилд ороод сууж байсан. Н гэдэг охин нь манайх Налайхад байдаг би эндээ хононо гэж байсан гэжээ. / хх-н 40-42/

          Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр би гэртээ байж байсан чинь манай гэрт Д, Н нар ирсэн. Дн гэх охинтой би 5 сарын өмнө танилцсан юм. Н гэх охинтой 2 сарын өмнө шоудаж байгаад танилцсан юм. О гэж миний зүс таних найзаас миний дугаарыг авлаа гээд С гэх ах над руу залгасан. Би О С утас өгсөн юм уу гэхэд тэгсэн гэж хэлсэн. Тэгээд О би Д ирж байна та нар нэг газар очиж бай гэсэн. Би Д, Н хоёроос явах уу гэхэд зөвшөөрсөн. Бид гурав манайхаас гараад офицерийн ордны хажууд байдаг Ворлд Монголиа буудалд орсон. Тэнд С нэг хүнтэй хамт сууж байсан. Бид тав архи ууж байхад Д би явлаа гээд гараад явчихсан. С, Н нөгөө залуу бид 4 үлдсэн. Тэгээд үлдэгдэл вискигээ уугаад дуусгаад цаг нилээн орой болсон байсан би Н явья гэхэд би эндээ үлдчихье араас чинь яваад очий гэхээр нь би яваад өгсөн. На, Дн бид гурав буудалд ороход их хүйтэн байсан мөн гадаа ч хүйтэн байсан учраас даараад байна гэхэд С гэх ах даараад байвал өмдөө тайлаад хөнжлөө нөмрөөд суу гэхээр нь тэгж суусан юм. Намайг буудлаас гарахад Н нилээн согтуу байсан. / хх-н 44-46/

          Гэрч Б.О   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би уг зочид буудалд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ресепшнээр ажилд орж эхэлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 16.00 цагийн орчимд гаднаас саарал өнгийн подвольктой намхан бүдүүн залуу, хар өнгийн подвольктой туранхай залуу нар орж ирээд өрөө байна уу гэхээр нь би цэвэр өрөө байхгүй гэтэо хар подвольктой өндөр залуу нь орой нэг хятад ирэх юм 2 ах нь сая хоол идээд нойр хүрээд байна жаахан амарч байгаад 22.00 цагийн орчимд нөгөө хятад ирэхээр гараад явна гэхээр нь би бохир өрөө байгаа жаахан хүлээж бай гэсэн. Тэгээд 3 давхарын 316 тоот өрөөг харуултад энэ өрөө их бохир байна гэхээр нь 301 тоот өрөөг харуултал нөгөө хоёр чинь энд орчихий гэсэн.Удалгүй ресепшны утас руу залгаад нөгөө өрөөг цэвэрлэчихлээ нөгөө хоёр хүн орсон шүү гэж үйлчлэгч мэдэгдсэн. 20.00 цагийн орчимд 20 гаран насны танихгүй 3 эмэгтэй орж ирээд шууд 301 тоот өрөөнд орсон. Тухайн үед би тэр 3 эмэгтэйгээс хаашаа орох юм бэ гэхэд дуугарахгүй шууд 301 рүү орсон. Би 301 рүү залгаад хүний тоо хэтрүүлэхгүй шүү гэхэд удахгүй ингээд гарчихнаа гэсэн. Тэгж байтал хар подвольктой залуу нь нэг эмэгтэйн хамт орж гараад л байсан.  Тэгж байснаа нөгөө эмэгтэй нь эргэж орж ирээгүй. Тухайн өдөр Солонгос улсаас жуулчид ирчихсэн байсан болохоор би нэг хэсэгтээ ресепшны байраа орхисон байсан. 9 дүгээр сарын 16-ны өдрийн 04.00 цагийн орчимд 301 өрөөнд орсон саарал өнгийн подвольктой намхан бүдүүн залуу дээгүүрээ саарал өнгийн подвольк өмссөн доогуураа дотоожтой, хөл нүцгэн буугаад ирэхээр нь харуул ах Батжаргал яасан бэ гэхэд юу ч биш чамд хамаагүй гэж хэлээд гүйгээд гарсан. Тэгтэл зочид буудлын хаалганы шатны урд талд шалдан эмэгтэй хүн уначихсан байсан. Тухайн үед би айгаад очиж чадаагүй. Шууд 103 руу залгаад түргэн дуудсан. Нөгөө залуу орж ирээд түргэн дуудаарай гэсэн. Зочид буудалд байхад тэр хүмүүсийн байсан өрөөнөөс ямар нэгэн дуу чимээ ерөөсөө гараагүй гэжээ.  / хх-н 48- 50/

          Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Дн төрсөн ээж нь байгаа юм. Миний хүү О.Д 19 оны 8 дугаар сарын 11-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөн булаг суманд төрсөн. Манайх 2002 онд Дархан-Уул аймагт шилжин ирсэн. 2006 онд ШУТИС-ийн уурхайн ашиглалтын инженерийн ангид элсэн ороод 1 жил сураад буцаад Дархан-Уул аймгийн -ийн 2 дугаар курссд элсэн ороод тэндээ сурч байгаад 2009 онд төгссөн. Цэргийн нэг жилийн алба хаасан. 2010 оноос Дорноговь аймгаар дамжуулан Хятад улсын Эрээн хотоос Улаанбаатар чиглэлийн ачаа зөөдөг ажил хийж байгаа. Миний хүү хамт олон дотор нэр хүнд сайтай. Хүнтэй маргалдаж муудалцаж байгаагүй. Хэргийн талаар би мэдэхгүй байна гэжээ. / хх-н 51-52/

          Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 8 дугаар сард Ворлд Монголиа зочид буудалд өрөөний үйлчлэгчээр ажилд орсон. 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 09.00 цагийн үед ажил дээрээ очоод 3 давхарын өрөөнүүдээ цэвэрлэсэн. Тэгтэл үдээс хойш шиг санаж байна 303 тоот өрөөг цэвэрлэж байхад манай ресепшин О ирээд 301 тоот өрөөг цэвэрлэ гэхээр нь очтол цэвэрхэн байсан харин 00-д тавьдаг зүйлийг нь таиагүй байсныг тавьсан. Гэтэл нэг өндөр, нэг бүдүүн хоёр залуу уг өрөөнд орсон. Би 303 тоот өрөөг цэвэрлэх гээд явсан Дахин уг өрөө рүү ирээгүй. Орой 18.00 цагийн орчимд би ажлаасаа гарсан. Тухайн өдөр манай буудлын бэлгэвч дууссан байсан учраас 301 тоот өрөөнд бэлгэвч байхгүй байсан. Манай зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл зардаггүй юм гэжээ.  /хх-н 53-54/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 56/

          Хүний биед үзлэг хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт:/хх-н 57/

        2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10130 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн PIay boy  гэсэн бичиглэлтэй хар бэлгэвчний уут, хэрэглэсэн мэт өнгөгүй бэлгэвчинд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй гэжээ. / хх-н 58/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 59/

          2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10129 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаартай хар ууттай цагаан дэвсгэр даавуу, цагаан алчуур, цагаан хөнжлийн даавуу, №2 дугаартай хар ууттай цагаан даавуу, цагаан хөнжлийн даавуу, №3 дугаартай хар ууттай цагаан даавуу, цагаан хөнжлийн даавуу зэрэгт цус болон бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй гэжээ. / хх-н 60/

          2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10128 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан марль дээр  цус илэрсэн. Илэрсэн цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна.

2.Цус нь хүний биеийн аль хэсгээс гарсан байж болох вэ, нас гүйцсэн хүнийх үү, хүүхдийх үү гэсэн асуултанд тогтоох боломжгүй гэжээ. /хх-н 62/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 61/         

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 63-64/

          2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10132 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд нийлэг уутанд хийж ирүүлсэн зүйлс нь хүний үс байна.

2.Эдгээр нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй, хүйс тогтоох боломжгүй.

3.Биеийн аль хэсгийн үс болохыг шинжилгээгээр тогтоохгүй гэжээ. /хх-н 65/

          2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5630 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь үс мөн байна.

-зураг №6, 10-д харуулсан үс үсний угаар булцуутай унасан байна. Уг үснүүдийг татаж чангаах хүчний үйлчлэлээр зулгааснаас унасан байж болно.

-зураг №5, 9-д харуулсан үс ургаж байгаа үзүүр байна.

-зураг №4, 7-д харуулсан үс татаж чангаах хүчний үйлчлэлээр тасарсан байна.

2.Дээрх үснүүдийг хүн, амьтны аль нь болох, биеийн аль хэсгийн үс болох, ямар хүйсийн хүнийх болох, өөрийн өнгө мөн эсэхийг тогтоох боломжгүй байна гэжээ. / хх-н 66-67/

          2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5631 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан саарал дотоож гэмтэлгүй гэжээ. /хх-н 68-69/

          2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10131 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Д.Н гэх цайвар өнгийн дотоож дээр цус, үс илрээгүй наалдсан зүйлгүй.

2.Шинжилгээнд ирүүлсэн Д.Н гэх цайвар өнгийн дотоож дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй хучуур эсүүд илэрсэн гэжээ. /хх-н 70/

          2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10585 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.О.Д цус ДНХ-ийн тогтоцыг тогоож хүснэгтээр үзүүлэв.

2.Бэлгийн замын халдварт өвчнийг ДНХ-ийн шинжээч тогтоохгүй гэжээ. /хх-н 71/

          2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10613 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд өөрийн биеэр ирсэн О.Д авсан шингэн цусны дээж нь В/III/ бүлгийн харьяалалтай байна.

2.Шинжилгээнд  өөрийн биеэр ирсэн О.Д авсан шингэн цусны ийлдэст бэлгийн замын халварт тэмбүү өвчин илэрсэн.

3.Шинжилгээнд өөрийн биеэр ирсэн О.Д авсан наалдацны материалд бэлгийн замын халдварт өвчний үүсгэгч илрээгүй.

4.Өвчин байгаа бол хэзээ өвчилсөн эсэх гэсэн асуултад тогтоох боломжгүй гэжээ. /хх-н 72/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 73/         

          2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5632 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн №4,7,9,10,11,12,13 дугаарын  7 ширхэг №1 дугаарын 2 ширхэг, №8 дугаарын 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн №1,2 дугаарын 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

3.Шинжилгээнд тэнцсэн №8 дугаарын 1 ширхэг гарын мөр санд MN 000510018825, MN003110006902 дугаарт П  нэрээр  2 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байна.

4.Шинжилгээнд тэнцсэн бусад дугаарын гарын мөрүүд санд байх эзэнгүй хэргийн гарын мөрүүд болон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардастай тохирохгүй байна гэжээ. /хх-н 74-79/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 80-81/

           Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 82-83/

          О.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 85/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 84 /, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 88/, тээврийн хэргэслийн лавлагаа /хх-н 86/  захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-н 89-109/            

          О.Д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 129-130/

          Шинжилгээний обьет, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 131-132/

          О.Д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 117/, прокурорын тогтоол /хх-н 118-119/, эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татах тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх-н 120 /яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл  /хх-н 121-122/

          Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 125/

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1199 дугаартай шинжээчийн

1.Б.Н 2018.09.16-ны өдрийн нэмэлтээр уншуулсан Толгойн КТГ-д зүүн гайморын хөндийн урд болон дотор хана, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн хугарал, зүүн гайморын хөндийн цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдсон. Зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унах, цохилтоос үүсэх боломжтой ба алгадалтаас үүсэх боломж багатай.

2.Дээрх зүүн гайморын хөндийн урд болон дотор хана, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн хугарал, зүүн гайморын хөндийн цус хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.

3.Номинзаяагийн биед учирсан гэмтлүүд нь унах үедээ биеийн аль хэсгээр унасныг тогтоох боломжгүй.

4.Цаашид дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-н 126-127/

11308 дүгнэлтэд:

1.Б.Н биед зүүн умдаг ясны дээд, доод салаа, ууц, олон яс, уулзах үеэр салсан хавсарсан хугарал, /мальгены хугарал/ бүсэлхийн 4,5 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун гуя, баруун тохой, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтнл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5.Н үтрээний арчдаст наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй.

6.Н охин хальс нь хуучин урагдалттай байна.

7.Н цус нь АII бүлгийн харьяалалтай байна.

8.9.Н нь шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй байна.

10.Н нь ГССҮТ-д нэг хоног эмчлэгдсэн тул цусанд спиртийн агууламж үзэх боломжгүй гэжээ. /хх-ийн 57/       

          Шинжээч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б.Н биед зүүн гайморын хөндийн урд болон дотор хана, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн хугарал, зүүн гайморын хөндийн цус хуралдалт, гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унах цохилтоос үүсэх боломжтой. Гэхдээ нэг удаагийн цохилтоос үүсэхгүй. Олон удаагийн давтамжтай цохилтоос үүсч болно. Харин нэг удаагийн өндөрөөс унахаас шууд үүсэх боломжтой гэжээ. /хх-н 142/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 143/

          Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт № 158 /хх-н 144-146/ .Б.Н нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 2.Б.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3.Б.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Н нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Б.Н нь болсон хэргийн талаар үнэн зөв тайлбарлан мэдүүлэх чадвартай байна гэжээ. /хх-ийн 146/

            Хохирогчийн нийт хохиролын дүн, баримтууд /хх-н 149-165/

      О.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө 05.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Word Mongolian нэртэй зочид буудлын 301 тоотод Б.Н согтуурсаны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн... Хохирогч Б.Нийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн .. би С дээр очоод Д явах гээд байна. Явъя гэтэл байж бай гээд байсан. Тэгээд би Д дээр очоод С түр байж бай гээд байна. Яаж ганцааранг нь үлдээх вэ гээд Д явуулаад өөрөө С үлдсэн. Бид хоёрт аягаар виски их хийж өгөөд байсан. Тэгээд би С халуун ус тасарсан байсан болохоор усанд ороод ирье гээд өөрийгөө сэргээх гээд ус угаалгын өрөө орсон. Тэгээд ороод усанд орохгүй ус гоожуулдаад сэргэх гэж хэсэг суусан. Би буцаж гарч ирээд доогуураа дотоожтой алчуураар ороогоод, дээгүүрээ цамцтай байсан. Гэтэл С гэдэг хүн нь нөгөө өрөө рүү оръё гэсэн. Тэгээд ороод юм ярьж сууж байгаад С би явлаа. Чи жаахан байж байгаад яваарай. Орой болсон байна. Болгоомжтой яваарай гэж хэлээд явсан. Тэгээд нөгөө өрөөнөөс гараад ирсэн чинь Д надад дахиад виски хийж өгсөн. Тэрнээс нь би 2, 3 татсан чинь согтоод, толгой манараад байсан. Тэгээд Са утсаар ярьж байснаа уйлаад би явлаа гэхээр нь би хүлээж бай хамт явъя гэтэл С шууд гараад явсан. Би араас нь өмдөө өмсөөд гарах гэтэл Д чи үлд. Би найзад чинь мөнгө өгсөн гэж хэлээд явуулаагүй. Тэгээд би вискиний шилээр цохих гэж байсан чинь намайг зодоод эхэлсэн. Тэгээд би газар унаад, толгой манараад орон гаран болсон. Тэгээд би явчихая гэж гуйсан. Тэгсэн чинь надтай заавал хоно гэж хэлсэн. Гарах гэтэл хаалга хол байсан. Тэгээд намайг зодоод байсан болохоор гаргахгүй байх гэж бодоод тамхи аваад цонхон дээр зогсож байгаад  энэ хүний гарт үхсэнээс өөрөө үхчий гэж бодоод үсэрсэн гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Н  зүүн гайморын хөндийн урд болон дотор хана, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн хугарал, зүүн гайморын хөндийн цус хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Н биед учирсан гэмтлүүд нь унах үедээ биеийн аль хэсгээр унасныг тогтоох боломжгүй. Цаашид дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн  дүгнэлт, /хх-н 126-127/     

Б.Н биед зүүн умдаг ясны дээд, доод салаа, ууц, олон яс, уулзах үеэр салсан хавсарсан хугарал, /мальгены хугарал/ бүсэлхийн 4,5 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун гуя, баруун тохой, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт   

       Шүүгдэгч  О.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... бид дөрөв уугаад сууж байтал Н усанд орлоо гээд угаалын өрөө орсон. Тэгээд угаалгын өрөөнөөс алчуур ороосон гарч ирсэн. Дараа нь С, Н хоёр нөгөө өрөө рүү орсон. Тэгээд С нөгөө өрөөнөөс гарч ирээд 10 миниут болоод гараад явсан. Н, Сг бид 3 үлдээд үлдсэн вискигээ уусан. Тухайн үед С гарахдаа С рүү 180.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би шилжүүлсэн. Тэгээд С утас нь дуугараад нэг хүнтэй ярьж байгаад гараад явсан. Тухайн үед шөнө 12 цагийн болж байсан. Н манайх Налайхад хол байдаг гээд үлдсэн. Тэгээд Н бид 2 үлдээд юм ярьж сууж байсан.  Гэтэл Н  нэг орон дээр нь бөөлжсөн. Тэгээд би угаалгын өрөө рүү ор гэж хэлсан. Тэгээд угаалгын өрөө орох гэтэл хаалга нь дотроосоо цоожлогдоод онгойгоогүй. Тэгээд бид хоёр жаахан маргалдсан. Намайг цохиод авахаар нь би нэг алгадсан. Тэгээд би яагаад ингэж байгаа юм бэ? гэж асуусан. Гэтэл Н “..С намайг маргаан үүсгээд гараад ир гэсэн” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 40 минут орон маргалгүй суусан. Тэгээд үлдсэн вискигээ уугаад, тамхи асаагаад сууж байсан. Тэгээд Н цонхны дэргэд тамхи татаад зогссон. ....би өрөөнөөс хувцасыг нь аваад гарсан. Тэгээд нэг залуу аваад ир гээд авсан. Гэтэл дотоож нь надад үлдсэн байсан гэсэн мэдүүлэг,

          Гэрч Б.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. С шууд 3 давхарт гаргаад нэг өрөөнд оруулсан. Өрөөний дугаарыг санахгүй байна. Тэнд ортол 2 танихгүй залуу сууж байсан. Тэр хоёр залуу өөрсдийгөө С, Д гэж танилцуулсан. Тэгсэн чинь С, С нар гадагшаа гарч архи авахаар гарсан. Тэр хоёр хоёр литрийн нэг виски, хэдэн ширхэг пиво авчирсан. Тэгээд нөгөө зүйлүүдээсээ уугаад сууж байтал Самбуу чи уухгүй энд байгаа уур амьсгалыг эвдээд байна  ингэж байхаар явчихсан чинь дээр дээ гээд байхаар нь би 22.00 цагийн орчимд явлаа гэхэд На намайг буудлын өрөөний хаалган дээр гаргаж өгсөн. Би гараад такси бариад явчихсан. Тэгээд би С гэрт ирээд түүн рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгж байгаад нэг юм аваад би аймаар согтчихлоо такси бариад явах гэж байна гэж хэлсэн.Би Н яасан бэ гэхэд үлдэнэ гээд үлдчихлээ яагаад үлдсэнийг нь би мэдэхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би Д утсыг С аваад залгахад Н унтаж байна дахин дахин битгий залгаад бай гээд утсаа салгасан. Мөн 2018 оны 7 дугаар сард бид нар Алтай хотхонд найзуудаараа сууж байтал Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд 11 давхараас гадагшаа хөлөө унжуулаад тамхи татаад сууж байсан. Би болконыг нь онгойлгох гэтэл цоожтой байсан. Тэгээд яаж байгаа юм бэ гэхэд тамхи татаж байна гээд байсан гэсэн мэдүүлэг,  / хх-н 33-34/

         Гэрч Б.О   өгсөн ..: 20.00 цагийн орчимд 20 гаран насны танихгүй 3 эмэгтэй орж ирээд шууд 301 тоот өрөөнд орсон. Тухайн үед би тэр 3 эмэгтэйгээс хаашаа орох юм бэ гэхэд дуугарахгүй шууд 301 рүү орсон. Би 301 рүү залгаад хүний тоо хэтрүүлэхгүй шүү гэхэд удахгүй ингээд гарчихнаа гэсэн. Тэгж байтал хар подвольктой залуу нь нэг эмэгтэйн хамт орж гараад л байсан.  Тэгж байснаа нөгөө эмэгтэй нь эргэж орж ирээгүй. 04.00 цагийн орчимд 301 өрөөнд орсон саарал өнгийн подвольктой намхан бүдүүн залуу дээгүүрээ саарал өнгийн подвольк өмссөн доогуураа дотоожтой, хөл нүцгэн буугаад ирэхээр нь харуул ах Бл яасан бэ гэхэд юу ч биш чамд хамаагүй гэж хэлээд гүйгээд гарсан. Тэгтэл зочид буудлын хаалганы шатны урд талд шалдан эмэгтэй хүн уначихсан байсан гэсэн мэдүүлэг,  /хх-н 48- 50/

          Гэрч С.С  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Бид тав архи ууж байхад Д би явлаа гээд гараад явчихсан. С, Н нөгөө залуу бид 4 үлдсэн. Тэгээд үлдэгдэл вискигээ уугаад дуусгаад цаг нилээн орой болсон байсан би Н явья гэхэд би эндээ үлдчихье араас чинь яваад очий гэхээр нь би яваад өгсөн. Н, Д бид гурав буудалд ороход их хүйтэн байсан мөн гадаа ч хүйтэн байсан учраас даараад байна гэхэд С гэх ах даараад байвал өмдөө тайлаад хөнжлөө нөмрөөд суу гэхээр нь тэгж суусан юм. Намайг буудлаас гарахад Н нилээн согтуу байсан гэсэн  /хх-н 44-46/  бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

        Дүүргийн прокурорын газраас О.Д Б.Н нь О.Д үйлдлээс өөрийгөө хамгаалахын тулд зочид буудлын 3 давхарын тагтнаас үсэрсэний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан бөгөөд энэ нь О.Д болгоомжгүй үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэж үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэсэн заалтаас үзэхэд О.Д, Б.Н хоёр тэр орой танилцсан, О.Д нь бэлгийн харьцаанд  орохын тулд түүнийг явуулахгүй гэж маргалдан түүнийг цохисон, мөн өөрөө их согтуу биеэ хамгаалах чадваргүй байсан учраас энэ хүний гарт үхсэнээс өөрөө үхчий гэж бодоод үсэрсэн байдаг. Энэ үед О.Д нь сандал дээр буруу хараад сууж байсан, Б.Н нь тамхи татаад цонхны хажууд зогсож байсан байна.

          О.Д, Б.Н хоёрын хооронд хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй байгаагүй байна.

        О.Д нь Б.Н архи их уусан согтуу биеэ хамгаалж чадахгүйг мэдээд түүнтэй бэлгийн харьцаанд орох зорилгоор явах гэхэд явуулахгүй гэж зодож хүч хэрэглэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Энэ үйлдлийн улмаас Б.Н биед хөнгөн гэмтэл учирсан байна гэж шүүх үзэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Т овогт О Д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр  хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. О.Д Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг согтуурсаны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

          3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар  О.Д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  5. О.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

  6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

 

 7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Д нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

 

 8. Хохирогч Б.Н нь цаашид гарах эмчилгээний зардлыг тухай бүрд нь нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

 9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  О.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН