Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00802

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг Уртын гол 1-7 тоотод оршин суух Довдонбазарын Баатархүүгийн /ПЭ-56120315 / ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар, хүсэлт гаргагч Д.Баатархүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Хүсэлт гаргагч Д.Баатархүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Д.Баатархүү нь улсад 1979 оноос хойш одоог хүртэл 30 орчим жил ажиллаж байна.Одоо тэтгэвэрт гарах гэтэл Хөдөлмөрийн дэвтэрт байгаа байгууллагуудад ажилласан жилүүд архиваас олдохгүй байгаа учир миний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн улсад ажилласан жилийг тогтоож өгнө үү ”гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Баатархүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Баатархүү нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасаныг хангах үндэслэлтэй байна.

Довдонбазар овогтой Баатархүү нь 1979 оны 1 дүгээр сарын 11-нээс 1982 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Авто тээврийн 35 дугаар баазад деспетчерээр, 1983 оны 3 дугаар сарын 01-нээс 1987 оны 10 сарын 07-ны өдөр хүртэл  Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газарт ажилчин,авто гаражын ашиглалт,Чандамань сумын засварын бригадад ажилчнаар,1987 оны 10 дугаар сарын 08-наас 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Авто тээврийн Барилга угсралтын засварын трестед нормчин,хэсгийн ахлагчаар,1991 оны 2 дугаар сарын 05-наас 1992 оны  6 сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн Нефть баазад деспетчерээр,1992 оны 6 сарын 17-ноос 1999 оны 7 сарын 19-ний өдөр хүртэл Шатахуун тээврийн баазад деспетчер,хэсгийн механикаар тус тус ажиллаж байсан нь 1980-09-01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн баталгаат хуулбар, 257319 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаат хуулбар, 0450297 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаат хуулбар, 779175 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн баталгаат хуулбар, Ховд аймгийн Архивын тасгийн 2015-09-28-ны өдрийн 1240 дугаартай лавлагаа, Ховд аймгийн усны аж ахуйг удирдах газрын даргын 1983-03-28-ны өдрийн 50 дугаартай “ажилд авах тухай” тушаал, 1983-08-13-ны өдрийн 132 дугаартай “ажилд авах,чөлөөлөх тухай” тушаал, 1984-07-25-ны өдрийн 116 дугаартай “ажилд авах тухай” тушаал, 1987-10-06-ны өдрийн 157 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Эрдэнэт хотын Тээврийн яамны харъяа Авто тээврийн 35-р баазын даргын 1979-01-12-ны өдрийн 02 дугаартай “ажилд авах тухай” тушаал, 1982-11-27-ны өдрийн 250 дугаартай “ажлаас  чөлөөлөх тухай” тушаал,Ховд аймгийн Нефть баазын даргын 1991-02-28-ны өдрийн 35 дугаартай “ ажилд авч ажиллуулах тухай” тушаал, 1992-07-30-ны өдрийн 114 дугаартай ажил хүлээлцүүлэх тухай” тушаал, Ховд аймгийн шатахуун тээврийн авто баазын даргын 1992-07-30-ны өдрийн 17 дугаартай “ажилд авах тухай” тушаал, 1993-09-06-ны өдрийн 43 дугаартай “ ажил өөрчлөх тухай” тушаал,1995-12-30-ны өдрийн 65 дугаартай “цалингийн тухай” тушаал, 1999-07-19-ний өдрийн 42 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Ховд аймгийн Нийгмийн дааьгалын хэлтэсийн 2013-04-13-ны өдрийн 169 дугаартай лавлагаа, гэрчүүдийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Довдонбазар овогтой Баатархүүг 1979 оны 1 дүгээр сарын 11-нээс 1982 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Авто тээврийн 35 дугаар баазад деспетчерээр, 1983 оны 3 дугаар сарын 01-нээс 1987 оны 10 сарын 07-ны өдөр хүртэл  Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газарт ажилчин,авто гаражын ашиглалт,Чандамань сумын засварын бригадад ажилчнаар,1987 оны 10 дугаар сарын 08-наас 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Авто тээврийн Барилга угсралтын засварын трестед нормчин,хэсгийн ахлагчаар,1991 оны 2 дугаар сарын 05-наас 1992 оны  6 сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн Нефть баазад деспетчерээр,1992 оны 6 сарын 17-ноос 1999 оны 7 сарын 19-ний өдөр хүртэл Шатахуун тээврийн баазад деспетчер,хэсгийн механикаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Баатархүүгийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 сарын 25-ны өдөр Төрийн банкны Орхон салбарын 130000801681 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээсүгэй.

3. Энэ шийдвэр  танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АРИУНЦЭЦЭГ