Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00803

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 8-3 тоотод оршин суух Ядамжав овогтой Шагжсүрэнгийн /ИЖ-59032515 / ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар, хүсэлт гаргагч Ч.Шагжсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Хүсэлт гаргагч Я.Шагжсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие  Я.Шагжсүрэн нь Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Нөмрөг сумын хөрөө раманд 1975 онд ажид орж, мөн хөрөө рам нь Идэр суманд шилжиж  1980-1990 оныг дуустал гагнуурчин,токарчноор ажиллаж байсан.Тухайн үед Нэгдэл дундын үйлдвэрийн контор шатахад миний хөдөлмөрийн дэвтэр шатсан учир 1975-1990 он дуустал гагнуурчин , рамчин, токарчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Я.Шагжсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасныг хангах үндэслэлтэй байна.

 

Ядамжав овогтой Шагжсүрэн нь Завхан аймгийн Нөмрөг сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оноос 1991 он хүртэл хөрөө рамчин,нормчноор ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Архивийн тасгийн 207-02-08-ны өдрийн А/139 дугаартай “1991-12-27-ны өдрийн 48 дугаар тушаалд Идэр сумын рамын нормчин Я.Шагжсүрэнг 1991-12-01-нээс эхлэн ажлаас чөлөөлсүгэй” гэжээ гэсэн лавлагаа, Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991-12-27-ны өдрийн 48 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, 503626 дугаар бүхий Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэх, гэрчүүдийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Я.Шагжсүрэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.6-д заасныг баримтлан Ядамжав овогтой Шагжсүрэнг 1980 оны 1 дүгээр сарын 01-нээс1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын хөрөө рамд гагнуурчин токарчноор, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт токарьчнаар ажиллаж байсаныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Орхон салбарын 130000801681 тоот дансанд 2016 оны 04 сарын 16-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.            .

3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АРИУНЦЭЦЭГ