Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 0192

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга:А.Номин-Эрдэнэ

улсын яллагч: Н.Гэрэлмаа

шүүгдэгч Б.М, Ч.С, Г.Г нарын өмгөөлөгч:     

Б.Мөнхгэрэл

Шүүгдэгч Ч.С өмгөөлөгч: Б.Бадраа

шүүгдэгч: Б.М, Ч.С, Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан  гэмт хэрэгт Боржигон овогт Г Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Ч С, Боржигон овогт Б М нарт  тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 201525031485  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч  нарын   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Г Г 19  оны 01 дүгээр  сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,  РД:

          2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Б М, 19  оны  дугаар  сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам  бүл 4,  эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Цайзын  дугаар гудамжны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн, РД:,

          3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Ч С, 19  оны 6 дугаар  сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам  бүл 5,  эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн  дугаар хороо Зүрх-уулын   дугаар гудамжны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, РД:

 

Холбогдсон хэргийн талаар:

          Г.Г нь  2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Ч, Э.Б нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 хорооололын Батлан хамгаалах их сургуулийн  урд талд насанд хүрээгүй Б.Т амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж Галахси Гео маркийн гар утас,82 дугаар цэцэрлэгийн орчимд насанд хүрээгүй Г.Х амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж ССТВ маркийн гар утсыг тус тус дээрэмдсэн гэмт хэрэг,           

           1. Б.Ч, Г нартай 2015 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейт улсын Монголд туслах сангийн байрнаас 5.970.000 төгрөгийн эд зүйл хулгайлан авсан,

          2. Б.Ч бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 29 дүгээр гудамжны 659 тоотод оршин суух Б.Ч байшингийн 1.367.500 төгрөгийн эд зүйл хулгайлан авсан,

          3. Б.Ч бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 13 дугаар гудамжны 178 тоотод оршин суудаг Ц.Э эзэмшилийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн орж 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

         4.ганцаараа 2016 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн 5 дугаар гудамжны 121 тоотод Т.Ц гэрт нэвтрэн орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, 180.000 төгрөгийг блнээр хулгайлан авч нийт 660.000 төгрөгийн хохирол учруулсан,

          5.Б.Ч, Г нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өпөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах Буянт-Ухаагийн 8 дугаар гудамжны 330 тоотод оршин суудаг Ч.О өвлийн сууцны цонхоор орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй Элжи маркийн зурагт, делл брэндийн нөөтбүүк зэргийг хулгайлж 2.640.000 төгрөгийн хохирол учруулсан,

          6. Б.Ч бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 01-ний Баянзүрх дүүргийн Алтан-Өлгийн 17 дугаар гудамжны 223 тоотод оршин суудаг С.А гэрээс 32 инчийн Фунай маркийн хавтгай дэлгэцтэй зурагт самсунг маркийн зурагт, жижиг нөөтбүүк зэргийг хулгайлж 675.000 төгрөгийн хохирол учруулсан,

          7.ганцаараа 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 19 дүгээр гудамжны 277 тоотод оршин суух Б.Б сууцны салхивчаар орж Эч-ки-эс маркийн 46 инчийн зурагт хулгайлж 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

          8. Ганцаараа 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 84-н задгайд оршин суудаг А:Г гэрт хууль бусаар нэвтрэн орж Панасоник ЛСД зурагт, антены хамт хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

          9.Ганцаараа 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангайн хотхоны 911 дүгээр байрны 77 тоотод оршин суудаг Б.Б байшингийн вакум цонхыг түлхэн орж тамхи, Ай пад зэргийг хулгайлан авч 2.372.000 төгрөгийн хохирол учруулсан,

          10. Б.Ч, Э.Б нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Дэнжийн 1 дүгээр гудамжны 13 тоотод оршин Б.А байшингийн вакум цонхыг түлхэн орж самсунг маркийн 42 инчийн зурагт, мөнгөн бугуйвч, үнэртэй ус, бэлэн 30.000 төгрөгийн хулгайлан авч нийт 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

          11. Х.С бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамбын 8 дугаар гудамжны 38 тоотод оршин суудаг З.Б гэрт хууль бусаар нэвтрэн орж 48.009.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

          Ч.С нь Э.Б Б.М нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баатархайрханы 5 дугаар гудамжинд хохирогч Д.Д хүч хэрэглэн довтолж хөнгөн гэмтэл учруулан 130.000 төгрөгийн үнэтэй самсунг Галахси загварын гар утас, бэлэн 18.000 төгрөг зэргийг дээрмдсэн гэмт хэрэгт, 

          Б.М нь  Ч.С нь Э.Б, нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баатархайрханы 5 дугаар гудамжинд хохирогч Д.Д хүч хэрэглэн довтолж хөнгөн гэмтэл учруулан, 130.000 төгрөгийн үнэтэй самсунг Галахси загварын гар утас, бэлэн 18.000 төгрөг зэргийг дээрмдсэн гэмт хэрэгт  тус тус  холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

          Шүүгдэгч Б.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Б, С нартай Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны орчим уулзаад С гэр лүү очьё гэж ярилцаад такси барихад хохирогч Дв зогссон.Тухайн үед хохирогч ганцаараа явж байсан. Би хэрэг үйлдэх үедээ согтуу байсан учир дээрэм хийе гэж хэлсэн хүнийг санахгүй байна. Маргааш өглөө нь С ахын гэрт сэрээд энэ тухай мэдсэн. Би хохирогчийг цохиж зодож эд зүйлийг аваагүй. Хохирогчид эд зүйлийг нь буцааж өгсөн гэв.

          Шүүгдэгч Ч.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Б, М нартай Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны орчим уулзсан. Бид гурав хоёр шил архи уугаад би нилээн согтсон байсан. М, Б нартай гэртээ харихаар такси барьсан.Таксины мөнгийг өгөхөөр гэрийнхээ хашаа руу ороход манай хүргэн ах ирсэн байхаар нь гэртээ орохгүй буцаж ирэхэд таксины жолооч  мөнгөгүй байж яах гэж такси барьдаг юм бэ гэж хэлэхэд Б жолоочтой маргалдаж жолооч машинаа хаяаад зугатаасан. Б жолоочийн куртикны халааснаа мөнгө,гар утас, зэргийг авсан гэдгийг би сүүлд мэдсэн.Тэгээд бид гурав манай ахын гэр лүү очиж хоносон. Өглөө 9.00 цагт босч 7 буудалд 30.000 төгрөгөөр гар утсыг зарж мөнгөөр нь архи авч уусан. Би ял шийтгэлийг хүлээн зөвшөөр байна. Ял оногдуулахад гомдолгүй гэв.

     Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:    Би 2012 оны 9 дүгээр сарын 19-ны орой 72 дугаар хотхонд байдаг сааданд суугаад Аг болон түүний 2 найзтай хамт нэг шил архи, пиво уугаад сууж байсан. Тэгээд сууж байхад тэр хавиар бөөнөөрөө явж байсан залуучууд хүрч ирээд та нар хаанахын атаманууд бэ гээд томроод эхэлсэн тэгэхээр нь би дуугарахгүй байтал үгээр идээд олуулаа байсан болохоор бид нарыг дээрэлхээд байсан. Гэтэл нэг залуу нь хүрч ирээд миний нүүр лүү цохихоор нь би тэр залууг барьж аваад бид хоёр хоорондоо барьцалдсан. Тэр залуутай хамт явж байсан залуучууд нь нийлээд бид дөрөвийг зодох гээд байхаар нь арайхийж салаад хоёр хоёроороо өөр өөр тийшээ  зугтаасан. А бид хоёр зүүн тийшээ зугтаагаад автомашины зам хөндлөн гараад автобусны буудлын баруун талд гарахад хойноос нэг согтуу залуу бид хоёрыг чиглээд ирэхээр нь нөгөө залуучуудын нэг нь юм байна бид хоёрыг барьж авах гэж байгаа юм байна гэж бодоод тэр залууг түрүүлж барьж аваад нүүр лүү нь нэг удаа цохьсон. Тэгтэл тэр залуу газар уначихсан бөгөөд А тэр залуугийн дээрээс нь нүүр лүү нь нэг удаа өшиглөтөл тэр залуу босоод зугтаагаад явчихаар нь А бид хоёр ойролцоо байсан нэг зочид  буудал руу ороод нуугдаад зогсож байтал нөгөө залуу цагдаа дагуулаад ороод ирсэн. Тэр залуугийн уруул нь язарсан, цус гарчихсан байсан. Түүний дараа 2012 оны 11 дүгээр сард би Нүхтэд барилга дээр ажиллаж байгаад 11 сарын дундуур Эрдэнэт рүү явсан. Тэнд очоод би хэд хоног архи уугаад буудалд хоноглож байгаад сүүлдээ Д гэрт хэд хоносон. Тэгээд байж байгаад 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр найз Г уулзсан чинь би чамайг дагуулж яваад архидуулна гэсэн. Тэгэхээр нь би дагаад явсан чинь Г гэдэг залуугийн гэрт намайг дагуулж очсон. Тэнд 2 танихгүй залуу байсан. Тэгээд байж байтал гэрийн эзэн залуу болох Г миний цалин буусан та нарыг дайлна Горд оръё гэсэн. Би Г танихгүй хүмүүстэй архи уугаад яах бэ Д очий гэж хэлээд явсан. Би Эрдэнэтэд очоод удсан болохоор мөнгө төгрөг байхгүй болсон байсан. Тэгээд мөнгө олье гэж бодоод нөгөө архи уусан залуугийн гэрт эргэж ороод хүнгүй байхаар нь цонхыг нь түлхтэл бага зэрэг засвар гарсан.  Тэгэхээр нь дахиад түлхтэл онгойчихсон. Тэгээд би уг айлд ороод зурагтыг нь аваад бүтээлгэнд боож авч гарсан. Тэндээсээ зочид буудалд очоод буудлын үйлчлэгч эгчид та зурагт авах уу энэ миний зурагт байгаа юм гэхэд дүүгээсээ асууя гэсэн тэгээд 90.000 төгрөгөөр худалдан авсан. Тэнд байж байгаад хотод эргэж ирсэн. Би тухайн үед шалгагдаж байгаа хэрэг дээр маань дахиад хэрэг нэмэгдээд ирчихвэл хүндрээд хэцүүдэх байх гэж бодоод Г гэх залуу зурагтыг хулгайлсан юм гээд хэлчихсэн юм. 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдөр явж байгаад 10-н жилийн найз болох Ч таарсан. Тэрээр Баянзүрх дүүргийн цагдаа дээр шалгагдаж байгаа гээд явж байсан. Ч Б хоёр хамт явж байсан юм. Би тэр хоёрыг архи уух уу гэхэд ууя гэсэн. Тэгээд бид нар үргэлжлүүлээд архи ууцгаасан. Тэгээд бид 3 явж байгаад 3 хүүхэдтэй таарсан.  Би тэр 3 хүүхдийн нэгийг нь ахдаа утсаа өгч байгаач симээ шалгаадхий гэсэн. Уг хүүхэд сим картаа аваад утсаа надад өгөхөөр нь би утсыг нь аваад ах нь хэд хоногоос өгий гэж хэлээд утсыг нь аваад явсан. Тэр үед Ч, Б хоёр надтай хамт байсан боловч намайг утас авч байгааг анзаараагүй байхаа. Тэгээд цаашаа явж байгаад офицерүүдийн ордон орох санаатай 82 дугаар цэцэрлэгийн урдуур алхаад явж байтал нэг хүүхэд явж байсан дуудхад хүрээд ирсэн. Тэр хүүхэд утсаа барьчихсан явж байсан тэгэхээр нь утсыг нь булааж аваад сим картыг нь өгөөд дараа утсаа аваарай гэж хэлээд явсан. Тэр хүүхэд утсаа авий гээд орилсон. Бид нар такси барьж явж байхдаа би нэг утсыг 25.000 төгрөгөөр зарсан. Сүүлд авсан утсыг зарна гэхэд Б 20.000 төгрөгөөр авий гэсэн.  Бид 3 архи уугаад байж байтал Бд найзыгаа дуудсан. Тэгээд бид 4 нийлээд нэг айлаас жижиг нөөтбүүк, цагаан өнгийн пүүз авсан. Мөн 200 гаран мянган төгрөг байсныг хуваан авсан гэжээ. /9-р хх-ийн 131-132/  

          Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2015 оны 10 дугаар сарын 24-ний орой шиг санаж байна өдрийг нь нарийн мэдэхгүй байна. Тэр орой би багийн найз ЧС /мооёо/, Э Б /бачка/ нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн автобусны буудлын замын эсрэг талын дээшээ явдаг төв замаас такси бариад Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо Зүрх ууланд байх С гэрт очих гэж явсан. Тухайн үед Сн гэрийн ойролцоо очоод С ээжээсээ мөнгө аваад ирье гэж хэлээд буусан бөгөөд Сн удаагүй ирээд ээжид мөнгө байхгүй байна гэж ирсэн. Гэтэл Б таксины жолоочийг айлгаж сүрдүүлж байгаад гар утас, мөнгийг нь авч байх шиг байсан. Би Бг боль гэж хэлээд болиулсан. Тэгээд таксины жолооч яваад өгсөн. Бид гурав С ахынд очиж хоносон. Би Б дээрэм хийх гэж байгааг мэдээгүй бөгөөд Б ганцаараа таксины жолоочийг айлгаад эд зүйл мөнгийг нь авсан гэжээ. /25-р хх-ийн 119/  

          Шүүгдэгч Ч.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Одоогоос хоёр жилийн өмнө Ма, Бл хоёр намайг утсаар дуудсан. Тэгээд би яваад очиход Ма, Бл хоёр Судалт 32-ын автобусны буудлын хот руу явдаг буудал дээр намайг хүлээгээд байж байсан. Тэгээд намайг ирэхээр дэлгүүрээс нэг шил архи аваад тэр архиа доошоо гол руу авч гарч уугаад Б гэр рүү очих гэснээ болиод манай гэр лүү явсан. Тэр хугацаанд 17-гийн буудлын хажуугийн Соёл дэлгүүрийн хажуунаас такси бариад Чингэлтэй рүү манай гэр лүү явсан. Тэгээд доод талын гудамжны тэнд ирээд Б ины жолоочийг цохиод мөнгө өгөхгүй харин чи мөнгө өг гээд ЭС-3 утас, 18000 төгрөг зэргийг нь авсан. Тэгээд Бл таксины жолоочийг айгаад зугтаагаад явсан хойгуур нь машиных нь түлхүүрийг нь машины доогуур нь шидэж орхиод бид гурав явсан. Тэгээд манай хажууд байдаг манай ах Сн гэрт очиж хоноод маргааш нь нөгөө утсыг 7 буудлын тос масло зардаг хүнд 40.000 төгрөгөөр зарсан. Мөнгө гар утсыг Б уг жолоочоос авсан гэжээ. /25-р хх-ийн 118/

          Насанд хүрээгүй хохирогч Г.Тд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ :... 14.00 цаг өнгөрөөгөөд ангийнхаа На, Мэ нартай хамт тоглоомын газраас гараад байран дундуур урагшаа алхаж байтал өөдөөс 3 ах гарч ирээд хар куртиктэй нэг ах нь намайг утсаараа нэг яриулчих, эсвэл нэг мессеж бичүүлчих гэсэн. Тэгэхээр нь би утсаа гаргаад нэгж байна уу даа гээд үзэх гэтэл тэр ах миний утсыг булааж аваад би өөрөө шалгачихъя гэсэн. Тэгснээ намайг хананд шахаж зогсоогоод 2 нь миний 2 талд зогсоод нөгөө нэг эрүүндээ сорвитой намхан ах нь миний урд суугаад хоолойг нь шилээр зүсчихье, бид 3 саяхан шоронгоос гарсан, эхнийх нь чи, нэг хүн алсан юм чинь дахиад нэг хүн алсан ч яадаг юм гээд намайг айлгасан. ... Тэр 3 ах намайг цохиж зодоогүй, элдэв юм яриад айлгаад байсан. Мөн утсаа авъя гэсэн чинь утсандаа хайртай юу, аминдаа хайртай юу, ална шүү гээд байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 1-р хавтасны 108-109-р хуудас/

          Насанд хүрээгүй хохирогч Г.Хр  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “... 82-р цэцэрлэгийн урд явж байтал араас 3 ах гүйгээд ирэхээр нь эргээд хартал нэг нь нэгж байвал утсаар чинь ганц мессеж биччихье гэсэн. Тэгэхээр нь би нэгж байхгүй гэж хэлээд явах гэтэл нэг залуу нь буюу хар куртиктэй нь  миний мөрөн дээгүүр гараа давуулж бариад нөгөө гараараа миний элэг рүү цохисон. Тэгтэл утсаар чинь мессеж биччихье гэсэн залуу нь миний зүүн гарнаас татахад би утсаа барьчихсан байсан болохоор халааснаас утас маань хамт гараад ирсэн. Тэр залуу миний гарт утас байгааг хараад шууд булаагаад авчихсан. ... хэрэв янз бүрийн үйлдэл гаргавал тархийг чинь хага цохино шүү гэсэн” гэх мэдүүлэг /ХХ-ийн 1-р хавтасны 112-113-р тогтоол/

          Эд зүйл  хүлээлгэн өгсөн баримт / 1-р хх-н 93-94/, эд зүйлийн үнэлгээ / 1-р хх-н 110,114/

         Хохирогч Б.Жн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: уг байгууллага нь 2010 оноос хойш Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа. ... 2015 оны 11 дүгээр сарын 16 –ны өдрөөс 17-нд шилжих шөнө хулгайч орж агаарт хөөрж бичлэг хийдэг дрон аппарат хоёр ширхэг, цүнхтэй бичиг баримт, хуучин камер буюу аппарат, богино долгионы станц хоёр ширхэг зэрэг зүйлс алдагдсан. ... мөн дээрх эд зүйлсээс гадна уг сангийн байрнаас жижиг сажиг бэлэг дурсгалын эд зүйлс алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх 3-р хавтасны 98-99-р хуудас/

               Хураан авч хүлээлгэн өгсөн баримт /3- р хх-н 93-94/

        Хохирогч Б.Ч мөрдөн шалгах ажиллаагааны үед мэдүүлэхдээ:  “ ...21.00 цагийн үед гэртээ ирэхэд манай 3 настай зээ охин байшингийн хаалга онгойлгоод гүйгээд орчихоор нь гайхаад хойноос нь ороход хамаг эд зүйлийг онгичоод хаячихсан байсан, мөн орны гудсыг хүртэл нэгжээд овойлгоод тавьчихсан, 5 бурханы ард талын талын гууны тагийг нь нээж үзсэн байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манайхаас 32 инчийн Тошиба зурагт, эрэгтэй, эмэгтэй гоёлын дээл, мөнгөн аралтай бүс, мөнгөн бугуйвч, ээмэг бөгж, халтар манан хөөрөг, үнэртэй ус алга болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтасны 202-203-р хуудас/

           Хэргийн учралын газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-н 190-195/

          Эд зүйлийн үнэлгээ /3-р хх-н 204/

          Гэрч  Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэдхээ.: Би 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүрэг офицерүүдийн ордноос хойш цайз руу өгсөх замд Боса төвийн хажууд байрлах ломбарднаас Тошиба маркын 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, Скай варч маркийн нийт 2 ширхэг зурагт нийт 432.000 төгрөгөөр зарын дагуу худалдаж авсан. Би тухайн үед интернетээр үнэгүй.мн сайтаар зурагт хайж байгаад авсан. Би заримдаа хямдхан зурагт аваад дамжуулан зар тавиад цааш нь зардаг юм. Би худалдаж авсан хоёр зурагтаа цааш нь зарсан гэжээ.  /3-р хх-н 205-206/

         Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “ ... 15.00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд байшингийн хаалганы цоож эвдэн хулгайч орж 40 инчийн ти-си-эл маркийн зурагт хулгайд алдагдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтасны 226- 227-р хуудас/

           Эд зүйлийн үнэлгээ /3-р хх-н 228/

           Эд зүйлд үзлэг хийж хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-н 224/

            Эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /3-р хх-н 224/

       Гэрч А мөардөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “ ... нөгөө хоёр залуу зурагтыг гэрээсээ авна гэсэн юм. Цэнхэр өнгийн төмөр хаалган дээр ирж зогссон. Тэгээд зурагтыг аваад эмээгийнхрүү явсан. Хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтасны 232-р хуудас/

          Хохирогч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ :  “ ... 15 цагийн орчим гэртээ ирэхэд хашааны жижиг хаалга онгорхой дотогшоо ороход байшингийн хаалга мөн онгорхой эвдэрхий байсан. Тэгээд би шууд 102 дуудсан. Манай гэрт байсан 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, бэлнээр 180000 төгрөг хулгайд алдагдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтасны 120-121-р хуудас/

         Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-н 122/

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-н 109-110/

          Иргэний нэхэмжлэгч Ч.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 1 дүгээр сарын 3-ний өдөр Г овогтой Г /ЕЙ89011216/ нь манай Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Баянцээл үйлчилгээний төвийн нэг давхарын Санаарай хоёр нэртэй ломбарданд Самсунг Брэндийн 32 инчийн ЛЕД зурагтыг 14 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй 120.000 төгрөгийн барьцаанд тавиад үүнээс хойш 88176650 гэсэн дугаарын утас нь холбогдохгүй мессэж бичихэд хариу ирэхгүй байсан. Тэгээд 2016 оны  3 дугаар сарын 1-ний өдөр 16.00 цагт цагдаагийн хүн ирж зээлийн барьцаанд тавьсан зурагтыг хулгайн эд зүйл гэж хэлээд хураан авч явсан. Би одоо өөрийн 129.600 төгрөгийг гаргуулж авмаар байна гэжээ.  /4-р хх-н 124/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тамдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх-н 241-246/

          Эд зүйлийн үнэлгээ /7-р хх-н 7/

           Б.Ч мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /7-р хх-н 25-32/

      Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “ ... орой 18 цаг 50 минутын үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, гэрийн хаалга дэлгээстэй гэрэл асаалттай байсан. Тэгээд ороход 2 талд байсан зурагт алдагдсан байхаар нь цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хавтасны 5-6-р хуудас/

          Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ ... Эрка руу Ч гэх хүн яриад хоёулаа ийшээ юманд явчихаад ирье гэсэн. Тэгээд бид хоёр 16 дугаар хороололд Ч гэх хүн дээр очиход тэнд 3 залуу байсан. Тэгээд Ч болон цаг явж байсан хоёр залуу нь машинд суусан. Тэгээд Ч Э ийшээ нэг айл руу явъя гээд хөдөлсөн бөгөөд ойролцоогоор 18 цагийн үед Баянзүрх дүүргийн бунхны хойд тал байрлах нэг айлын гадаа очтол нөгөө хоёр залуу нь ийшээ орчихоод ирье гээд буусан. Тэгээд тэр айлаасаа хоёр ширхэг зурагт, 1 ширхэг нөүтбүүк авчихаад хойшоо нилээд олон гудмаар явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хавтасны 10-11-р хуудас/

           Хэргийн газрын үзлэг хийсэн тамдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8-р хх-н 37-39/

          Эд зүйлийн үнэлгээ /8-р хх-н 46/

          Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8-р хх-н 69-85/

     Хохирогч С.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ... 2016 оны 02 дугаар сарын 29-ний 19 цагийн үед нөхрийн дүү Жамух руу гэртээ харьсан уу гэж утас руу нь залгаад асуусан чинь гэр лүүгээ явж байна гэсэн. Тэгээд жоохон байж байсан чинь хадам ээж М надруу залгаад гэрт чинь хулгай орчихсон байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хавтасны 45-р хуудас

          Хэргийн газрын үзлэг хийсэн тамдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12-р хх-н 97-101/

          Эд зүйлийн үнэлгээ /12-р хх-н 107/

          Хохирогч А.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож байхгүй хаалттай байхаар нь гэртээ ороход гэрийн хойморьт байсан 32 инчийн ЛСД зурагт, антенн хүлээн авагч зэрэг эд зүйл алдагдсан байсан...” мэдүүлэг / хх 12 х 104-106/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тамдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12-р хх-н 114-118/

          Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /12-р 121-122/

          Эд зүйлийн үнэлгээ /12-р хх-н 126/

          Хохирогч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 27-ны өглөө 08.00 цагийн орчимд би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 511-77 тоотод оршин суух байрнаасаа гарсан. Тухайн өдрийн өглөө манай гэр бүлийхэн хөдөө явсан. Тэгээд өдөр 15.00 цагийн орчим манай дэлгүүрт зогсдог Ч гэх залуу гэрт орж чинжүү аваад дэлгүүрт оруулахад зүгээр байсан гэсэн. Тэгээд орой 20.00 цаг өнгөрч байхад Чгэрээс тамхи авч дэлгүүрт оруулах гээд гэрийн хаалгыг онгойлгох гэтэл хаалга онгорхой байсан гэсэн. Тэгэхээр нь хаалганы цоож эвдэрчихлээ гэж бодоод болохгүй бол цонхоор нь орье гээд тойроод цонхон доор иртэл цонх онгорхой байсан гэсэн. Тэгээд Ч цонхоор ороод гэрт хулгай орсон талаар надад хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Одоо надад хүлээж аваагүй 25 блок парламент, 2 блок Рич тамхи, 11 блок Улаан шонхор, 8 блок Эссэ тамхинууд байгаа гэжээ. /12-р хх-н 125/

           Хэргийн газрын үзлэг хийсэн тамдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14-р хх-н 56-60/

          Эд зүйлийн үнэлгээ /14-р хх-н 65/

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /14-р хх-н 75/

          Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:          2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 12.00 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад орой 22.30 цагийн орчимд гэртээ ирсэн чинь хашааны хаалга онгорхой, байшингийн цонхны решоткыг нь эвдээд цонхыг нь хагалаад хулгай ороод байшингийн хойморт сервантан дээр байсан 40 инчийн Самсунг 60-30 маркын зурагт, мөнгөн бүс, 2 ширхэг мөнгөн бугуйвч, 2 ширхэг япон архи, эмэгтэй хүний улбар шар өнгийн дээл, шанелийн үнэртэй ус, сервантны шургуулганд байсан манай хүүхэд Түвшинзаяагийн хэтэвчинд байсан 30.000 төгрөг зэрэг эд зүйлс алга болсон байсан. Манай хашаанд манайхаас өөр айл байдаггүй юм. Би зурагтаа 1.000.000 төгрөгөөр, мөнгөн бүсээ 50.000 төгрөгөөр, 2 ширхэг мөнгөн бугуйвчыг 50.000 төгрөгөөр, шанелийн үнэртэй усыг 50.000 төгрөгөөр, эмэгтэй дээлийг 150.000 төгрөгөөр, япон архи, нэг шил вискийг нийлүүлээд 100.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Дээр нь 30.000 төгрөг мөн алдагдсан гэжээ.  /14-р хх-н 63-64/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тамдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /22-р хх-н 4-15/

          Эд зүйлийн үнэлгээ /22-р хх-н 69-72/

          Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /22-р хх-н 30-32/

          Эд мөрийн баримтаар хураан авсан, хүлээлгэж өгсөн /22-р хх-н 34-44/

          Хохирогч З.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ зарим зүйлээ дутуу бичүүлсэн байна. Хуучин цагийн шүрэн толгойтой халтар манан хөөрөг 2 жилийн өмнө 25.000.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Энэ үнээрээ үнэлнэ. Шинэ цагийн их гарын алтан нуухтай толгойгүй, мөнгөн халбагатай халтар манан хөөрөг 2 ширхэг тус бүрийг 800.000 төгрөгөөр үнэлнэ. 3-4 жилийн өмнө худалдан авч байсан юм. Мөн шинэ цагийн их гарын алтан нуухтай даваа толгойтой халтар манан хөөрөг 2 ширхэг тус бүр нь 2.000.000 төгрөгийн үнэтэй. 3-4 жилийн өмнө авч байсан. Алтан нуухтай мөнгөн халбагатай манан хөөрөг 1.200.000 төгрөгөөр үнэлнэ. 2-3 жилийн өмнө авч байсан юм. Хуучин цагийн айрагны хулны хэмжээтэй удам дамжиж ирсэн их гарын мөнгөн аяга 1 ширхэгийг 7.000.000 төгрөгөөр үнэлнэ. Шинэ цагийн дарьганга хийцийн ёроолдоо луу эргэж хөдөлдөг, нөгөө нь чулуун шигтгээтэй их гарын мөнгөн аяга 2 ширхэг тус бүрийг 3.000.000 төгрөгөөр үнэлнэ. Шинэ цагийн их болон дунд гарын мөнгөн аяга 10 ширхэг тус бүрийг 250.000 төгрөгөөр үнэлнэ. Байлдааны гар буу 1 ширхэг үнэлж мэдэхгүй. Марк нь тодорхойгүй хийн гар буу 1 ширхэг, ангийн хутга 2 ширхэг, Герман ангийн хутга 2016 онд 80.000 төгрөгөөр авч байсан. Бэлэн 2 сая төгрөг байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, алтан гинж, алтан ээмэг, монетэн бөгж зэрэг эд зүйлсийг алдсан. Тухайн үед самгардаад зарим зүйлийг хэлээгүй байсан байна гэжээ. /22-р хх-н 45-48/        

         Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 29 –ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан өлгийн 19-277 тоотод байрлах манай сууцны цонхны салхивчаар орж эч-ки-эс маркийн 46 инчийн зурагт хулгайлж 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэжээ. /23-р хх-ийн 25/

          Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Өнөөдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээр ажиллаж байгаад орой 19.00 цагийн орчимд тарж Дамбад байдаг аав дээрээ оччихоод орой найз Цэрэндавгатай уулзах гэж гэрийнхээ ойролцоох 32-н Номин худалдааны төв дээр очоод уулзахаа болиод эргээд өөрийн эзэмшлийн 89-30 УБӨ улсын дугаартай Аксент маркийн өөрийн автомашинтайгаа гэрлүүгээ явах замдаа Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Соёл үйлчилгээний  төвийн гадаа 3 хүн зогсож байхаар нь аваад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх Уул руу хүргэсэн. Зүрх Уул руу гарах гэтэл машин гарахгүй байсан чинь урд суудал дээр сууж явсан барзгар нүүртэй ах эхлээд мөнгө аваад ир гэж хэлий гээд миний утсыг аваад залгасан. Тэгснээ гэнэтхэн машинаас буугаад гаднаас тоосго пивоны шил авч орж ирээд над руу заналхийлсэн. Пивоны шилээр намайг 3 удаа цохисон. Тэгээд намайг заналхийлж байгаад гурвуулаа буусан. Гэтэл барзгар нүүртэй ах нь намайг машинаас татаж буулгаад цохих гэхээр нь би зугтаасан. Тэгээд замд явж байсан хүнтэй уулзаад утсыг нь аваад цагдаад дуудлага өгсөн. Миний тухайд маш их гомдолтой байна гэжээ. /24-р хх-н 7-8,15-17, 89-94/

          Эд зүйлийн үнэлгээ /хх-н самсунг галахси S-3 маркийн хуучин гар утсыг 130.000 төгрөгөөр үнэлсэн байна /24-р хх-н 18/

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэх тогтоол /24-р хх-н 13, 20/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 15376 тоот акт:

1.Д.Д биед зүүн нүдний гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  /23-р хх-н 21/

          Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2015 оны 10 билүү 11 сарын 24-ний орой байхаа З, М гэж дууддаг хамуудтайгаа Хайлаастын 15-н автобусны буудлын ойролцоо архи ууж байгаад доошоо зам дагуу уруудаж алхаж яваад гудамжаар ороод Д худалдааны төвийн ойролцоо байсан шиг санагдаж байна тэндээс бид 3 такси барих гээд гар өргөхөд хар өнгийн машинтай хүн ирж зогссон. Ингээд бид Чингэлтэйн Зүрх Уул руу явсан. Тэгээд замыхаа хойд талд байх битүү гудамж руу ороод машинаа зогсоогоод буулгүйгээр машины түлхүүрийг би өөрөө сугалж аваад за хөгшөөн утсаа өгчих гээд авч Заяад өгсөн. Үүний дараа айлгаж сүрдүүлж байгаад бид хэд ганц хоёр цохиод мөнгө өг гэхэд тэр жолооч гаргаж өгөөд зугтаад яваад өгсөн. Бид нар утсыг нь авсан мөн 17.000-18.000 төгрөг авсан. Тэгээд утсыг нь 40.000 төгрөгөөр зарсан гэжээ. /24-р хх-н 100-102/

          Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай нөхрийг Чулуунбатын Сайнбуян гэдэг юм. 1985 оны 6 дугаар сарын 1-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн. Ямар сургуульд сурч байсан талаар нь би сайн мэдэхгүй. Манай нөхөр С бид хоёр бага байхдаа л бие биенээ мэддэг байсан. Манай хоёрын гэр ойролцоо байдаг байсан юм. Бид хоёр 2011 оноос үерхэж 2013 онд нэг гэрт орсон. Одоо 3 хүүхдийн хамт амьдарч байна. С зан байдлын хувьд төлөв томоотой. С эхээс 3-уулаа айлын бага хүүхэд байгаа юм. Аав байхгүй. Ээж, ах, эгч нар нь манай хашаанд хамт амьдардаг юм. С сүүлийн үед гэр орондоо ирэхгүй найз нөхдөөрөө л яваад байгаа юм шиг байна гэжээ. /24-р хх-н 106/

          Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-н 107-108/

          Сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоолд : Б.М2018.10.24-ний өдөр баривчилсан байна.

          Сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоолд : Ч:С 2018.10.24-ний өдөр баривчилсан байна.

         Сэжигтэн Ч.С авсан мэдүүлэг /24-р хх-н 117—118/

         Сэжигтэн Б.М авсан мэдүүлэг /24-р хх-н 119—120/

        Ч.С, Б.М нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжууд /24-р хх-н 121-136/

           Ч.С эрүүгийн хэрэгүүсгэж яллагдагчаар татах мөрдөгчийн санал, / 24-р хх-н 142/,  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /24-р хх-н 150—142/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /24-р хх-н 155/

          Б.М эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах мөрдөгчийн санал  /24-р хх-н 143, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол 24-р хх-н 144—146/, яллагдагчаас  мэдүүлэг авсан тэмдэглэл /24-р хх-н 147-149/

          Г.Г Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /9-р хх-н 77/, прокурорын тогтоол /хх-н 80-82/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 83-86/, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 70 дугаартай тогтоолын хуулбар /хх-н 98-101/

         Г.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /9-р хх-н 184/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /9-р хх-н 185/, оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 144/,

        Б.М иргэний үнэмлэхийн лавлагаа /24-р хх-н 163/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /24-р хх-н 175/, оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 144/,

        Ч.С иргэний үнэмлэхийн лавлагаа /24-р хх-н 164/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /24-р хх-н 168/, оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 144/, зэрэг болно

          Г.Г нь   Б.Ч, Г нартай 2015 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейт улсын Монголд туслах сангийн байранд нэвтэрч  5.970.000 төгрөгийн эд зүйл хулгайлан авсан,

          Б.Ч бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 29 дүгээр гудамжны 659 тоотод оршин суух Б.Чн байшингийн цонхыг эвдэн орж 1.367.500 төгрөгийн эд зүйл хулгайлан авсан,

          Б.Ч бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 13 дугаар гудамжны 178 тоотод оршин суудаг Ц.Э эзэмшилийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн орж 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Ганцаараа 2016 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн 5 дугаар гудамжны 121 тоотод Т.Ц гэрт нэвтрэн орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, 180.000 төгрөгийг блнээр хулгайлан авч нийт 660.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.Ч, Г нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өпөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах Буянт-Ухаагийн 8 дугаар гудамжны 330 тоотод оршин суудаг Ч.О өвлийн сууцны цонхоор орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй Элжи маркийн зурагт, делл брэндийн нөөтбүүк зэргийг хулгайлж 2.640.000 төгрөгийн хохирол учруулсан,

           Б.Ч бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 01-ний Баянзүрх дүүргийн Алтан-Өлгийн 17 дугаар гудамжны 223 тоотод оршин суудаг С.А гэрээс 32 инчийн Фунай маркийн хавтгай дэлгэцтэй зурагт самсунг маркийн зурагт, жижиг нөөтбүүк зэргийг хулгайлж 675.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Ганцаараа 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 19 дүгээр гудамжны 277 тоотод оршин суух Б.Б сууцны салхивчаар орж Эч-ки-эс маркийн 46 инчийн зурагт хулгайлж 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

           Ганцаараа 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 84-н задгайд оршин суудаг А.Г гэрт хууль бусаар нэвтрэн орж Панасоник ЛСД зурагт, антены хамт хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

          ганцаараа 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангайн хотхоны 911 дүгээр байрны 77 тоотод оршин суудаг Б.Б байшингийн вакум цонхыг түлхэн орж тамхи Ай пад зэргийг хулгайлан авч 2.372.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.Ч, Э.Б нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Дэнжийн 1 дүгээр гудамжны 13 тоотод оршин Б.А байшингийн вакум цонхыг түлхэн орж самсунг маркийн 42 инчийн зурагт, мөнгөн бугуйвч, үнэртэй ус, бэлэн 30.000 төгрөгийн хулгайлан авч нийт 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Х.С бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамбын 8 дугаар гудамжны 38 тоотод оршин суудаг З.Б гэрт хууль бусаар нэвтрэн орж 48.009.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

Хохирогч Б.Ч мөрдөн шалгах ажиллаагааны үед өгсөн .., ороход хамаг эд зүйлийг онгичоод хаячихсан байсан, мөн орны гудсыг хүртэл нэгжээд овойлгоод тавьчихсан, 5 бурханы ард талын талын гууны тагийг нь нээж үзсэн байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манайхаас 32 инчийн Тошиба зурагт, эрэгтэй, эмэгтэй гоёлын дээл, мөнгөн аралтай бүс, мөнгөн бугуйвч, ээмэг бөгж, халтар манан хөөрөг, үнэртэй ус алга болсон байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтасны 202-203-р хуудас/

          Гэрч  Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Боса төвийн хажууд байрлах ломбарднаас Тошиба маркын 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, Скай варч маркийн нийт 2 ширхэг зурагт нийт 432.000 төгрөгөөр зарын дагуу худалдаж авсан. Би тухайн үед интернетээр үнэгүй.мн сайтаар зурагт хайж байгаад авсан. Би заримдаа хямдхан зурагт аваад дамжуулан зар тавиад цааш нь зардаг юм. Би худалдаж авсан хоёр зурагтаа цааш нь зарсан гэсэн мэдүүлэг   / 3-р хх-н 205-206/, хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...15.00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд байшингийн хаалганы цоож эвдэн хулгайч орж 40 инчийн ти-си-эл маркийн зурагт хулгайд алдагдсан байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 3-р хавтасны 226- 227-р хуудас/,  Гэрч А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... нөгөө хоёр залуу зурагтыг гэрээсээ авна гэсэн юм. Цэнхэр өнгийн төмөр хаалган дээр ирж зогссон. Тэгээд зурагтыг аваад эмээгийнхрүү явсан. Хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 3-р хавтасны 232-р хуудас/, Хохирогч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... 15 цагийн орчим гэртээ ирэхэд хашааны жижиг хаалга онгорхой дотогшоо ороход байшингийн хаалга мөн онгорхой эвдэрхий байсан. Тэгээд би шууд 102 дуудсан. Манай гэрт байсан 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, бэлнээр 180000 төгрөг хулгайд алдагдсан байсан гэсэн  мэдүүлэг /ХХ-ийн 4-р хавтасны 120-121-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Ч.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Гансум овогтой Г /ЕЙ89011216/ нь манай Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Баянцээл үйлчилгээний төвийн нэг давхарын Санаарай хоёр нэртэй ломбарданд Самсунг Брэндийн 32 инчийн ЛЕД зурагтыг 14 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй 120.000 төгрөгийн барьцаанд тавиад үүнээс хойш 88176650 гэсэн дугаарын утас нь холбогдохгүй мессэж бичихэд хариу ирэхгүй байсан. Тэгээд 2016 оны  3 дугаар сарын 1-ний өдөр 16.00 цагт цагдаагийн хүн ирж зээлийн барьцаанд тавьсан зурагтыг хулгайн эд зүйл гэж хэлээд хураан авч явсан. Би одоо өөрийн 129.600 төгрөгийг гаргуулж авмаар байна гэсэн мэдүүлэг  /4-р хх-н 124/, Хохирогч С.А  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... орой 18 цаг 50 минутын үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, гэрийн хаалга дэлгээстэй гэрэл асаалттай байсан. Тэгээд ороход 2 талд байсан зурагт алдагдсан байхаар нь цагдаа дуудсан  гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 7-р хавтасны 5-6-р хуудас/, Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Ч Эркаг ийшээ нэг айл руу явъя гээд хөдөлсөн бөгөөд ойролцоогоор 18 цагийн үед Баянзүрх дүүргийн бунхны хойд тал байрлах нэг айлын гадаа очтол нөгөө хоёр залуу нь ийшээ орчихоод ирье гээд буусан. Тэгээд тэр айлаасаа хоёр ширхэг зурагт, 1 ширхэг нөүтбүүк авчихаад хойшоо нилээд олон гудмаар явсан гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 7-р хавтасны 10-11-р хуудас/, Хохирогч С.М  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Тэгээд жоохон байж байсан чинь хадам ээж М над руу залгаад гэрт чинь хулгай орчихсон байна гэсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-р хавтасны 45-р хуудас, хохирогч А.Г мөрдөн шалгах ажиллагааны үед...гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож байхгүй хаалттай байхаар нь гэртээ ороход гэрийн хойморьт байсан 32 инчийн ЛСД зурагт, антенн хүлээн авагч зэрэг эд зүйл алдагдсан байсан гэсэн мэдүүлэг / 12-р хх-н 104-106/,         Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... орой 20.00 цаг өнгөрч байхад Ч гэрээс тамхи авч дэлгүүрт оруулах гээд гэрийн хаалгыг онгойлгох гэтэл хаалга онгорхой байсан гэсэн. Тэгэхээр нь хаалганы цоож эвдэрчихлээ гэж бодоод болохгүй бол цонхоор нь орье гээд тойроод цонхон доор иртэл цонх онгорхой байсан гэсэн. Тэгээд Ч цонхоор ороод гэрт хулгай орсон талаар надад хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Одоо надад хүлээж аваагүй 25 блок парламент, 2 блок Рич тамхи, 11 блок Улаан шонхор, 8 блок Эссэ тамхинууд байгаа гэсэн мэдүүлэг  /12-р хх-н 125,         Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... хашааны хаалга онгорхой, байшингийн цонхны решоткыг нь эвдээд цонхыг нь хагалаад хулгай ороод байшингийн хойморт сервантан дээр байсан 40 инчийн Самсунг 60-30 маркын зурагт, мөнгөн бүс, 2 ширхэг мөнгөн бугуйвч, 2 ширхэг япон архи, эмэгтэй хүний оронжин шар өнгийн дээл, шанелийн үнэртэй ус, сервантны шургуулганд байсан манай хүүхэд Т хэтэвчинд байсан 30.000 төгрөг зэрэг эд зүйлс алга болсон байсан. Манай хашаанд манайхаас өөр айл байдаггүй юм. Би зурагтаа 1.000.000 төгрөгөөр, мөнгөн бүсээ 50.000 төгрөгөөр, 2 ширхэг мөнгөн бугуйвчыг 50.000 төгрөгөөр, шанелийн үнэртэй усыг 50.000 төгрөгөөр, эмэгтэй дээлийг 150.000 төгрөгөөр, япон архи, нэг шил вискийг нийлүүлээд 100.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Дээр нь 30.000 төгрөг мөн алдагдсан гэсэн мэдүүлэг   /14-р хх-н 63-64/, Хохирогч З.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Хуучин цагийн шүрэн толгойтой халтар манан хөөрөг 2 жилийн өмнө 25.000.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Энэ үнээрээ үнэлнэ. Шинэ цагийн их гарын алтан нуухтай толгойгүй, мөнгөн халбагатай халтар манан хөөрөг 2 ширхэг тус бүрийг 800.000 төгрөгөөр үнэлнэ. 3-4 жилийн өмнө худалдан авч байсан юм. Мөн шинэ цагийн их гарын алтан нуухтай даваа толгойтой халтар манан хөөрөг 2 ширхэг тус бүр нь 2.000.000 төгрөгийн үнэтэй. 3-4 жилийн өмнө авч байсан. Алтан нуухтай мөнгөн халбагатай манан хөөрөг 1.200.000 төгрөгөөр үнэлнэ. 2-3 жилийн өмнө авч байсан юм. Хуучин цагийн айрагны хулны хэмжээтэй удам дамжиж ирсэн их гарын мөнгөн аяга 1 ширхэгийг 7.000.000 төгрөгөөр үнэлнэ. Шинэ цагийн дарьганга хийцийн ёроолдоо луу эргэж хөдөлдөг, нөгөө нь чулуун шигтгээтэй их гарын мөнгөн аяга 2 ширхэг тус бүрийг 3.000.000 төгрөгөөр үнэлнэ. Шинэ цагийн их болон дунд гарын мөнгөн аяга 10 ширхэг тус бүрийг 250.000 төгрөгөөр үнэлнэ. Байлдааны гар буу 1 ширхэг үнэлж мэдэхгүй. Марк нь тодорхойгүй хийн гар буу 1 ширхэг, ангийн хутга 2 ширхэг, Герман ангийн хутга 2016 онд 80.000 төгрөгөөр авч байсан. Бэлэн 2 сая төгрөг байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, алтан гинж, алтан ээмэг, монетэн бөгж зэрэг эд зүйлсийг алдсан гэсэн мэдүүлэг /22-р хх-н 45-48/, Хохирогч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай сууцны цонхны салхивчаар орж эч-ки-эс маркийн 46 инчийн зурагт хулгайлж 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэсэн мэдүүлэг, /23-р хх-ийн 25/, хэргийн үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйл хуран авч хүлээлгэн өгсөн баримтууд, шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.  

        Г.Г холбогдох хэргийг прокуророос зөв зүйлчилж иүүлсэн байх тул Г.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлтийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Г 683.750 төгрөгийг Б.Ч, 275.000 төгрөгийг Ц.Эд, 180.000 төгрөгийг Т.Ц, 1.320.000 төгрөгийг Ч.О, 337.500 төгрөгийг С.А, 981.000 төгрөгийн Б.Б, 320.000 төгрөгийг А.Г тус тус олгохоор шийдвэрлэв.

            Г.Г нь 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Ч, Э.Б нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 хорооололын Батлан хамгаалах их сургуулийн  урд талд насанд хүрээгүй Б.Т амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж Галахси Гео маркийн гар утас, 82 дугаар цэцэрлэгийн орчимд насанд хүрээгүй Г.Х амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж ССТВ маркийн гар утсыг тус тус дээрэмдсэн нь насанд хүрээгүй хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... өөдөөс 3 ах гарч ирээд хар куртиктэй нэг ах нь намайг утсаараа нэг яриулчих, эсвэл нэг мессеж бичүүлчих гэсэн. Тэгэхээр нь би утсаа гаргаад нэгж байна уу даа гээд үзэх гэтэл тэр ах миний утсыг булааж аваад би өөрөө шалгачихъя гэсэн. Тэгснээ намайг хананд шахаж зогсоогоод 2 нь миний 2 талд зогсоод нөгөө нэг эрүүндээ сорвитой намхан ах нь миний урд суугаад хоолойг нь шилээр зүсчихье, бид 3 саяхан шоронгоос гарсан, эхнийх нь чи, нэг хүн алсан юм чинь дахиад нэг хүн алсан ч яадаг юм гээд намайг айлгасан. ... Тэр 3 ах намайг цохиж зодоогүй, элдэв юм яриад айлгаад байсан. Мөн утсаа авъя гэсэн чинь утсандаа хайртай юу, аминдаа хайртай юу, ална шүү гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 108-109-р хуудас/

          Хохирогч Г.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... араас 3 ах гүйгээд ирэхээр нь эргээд хартал нэг нь нэгж байвал утсаар чинь ганц мессеж биччихье гэсэн. Тэгэхээр нь би нэгж байхгүй гэж хэлээд явах гэтэл нэг залуу нь буюу хар куртиктэй нь  миний мөрөн дээгүүр гараа давуулж бариад нөгөө гараараа миний элэг рүү цохисон. Тэгтэл утсаар чинь мессеж биччихье гэсэн залуу нь миний зүүн гарнаас татахад би утсаа барьчихсан байсан болохоор халааснаас утас маань хамт гараад ирсэн. Тэр залуу миний гарт утас байгааг хараад шууд булаагаад авчихсан. ... хэрэв янз бүрийн үйлдэл гаргавал тархийг чинь хага цохино шүү гэсэн” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 1-р хавтасны 112-113-р тогтоол/,      Хохирогч Б.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... агаарт хөөрж бичлэг хийдэг дрон аппарат хоёр ширхэг, цүнхтэй бичиг баримт, хуучин камер буюу аппарат, богино долгионы станц хоёр ширхэг зэрэг зүйлс алдагдсан. ... мөн дээрх эд зүйлсээс гадна уг сангийн байрнаас жижиг сажиг бэлэг дурсгалын эд зүйлс алдагдсан байсан” гэсэн  мэдүүлэг /хх 3-р хавтасны 98-99-р хуудас/,        зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

        Г.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Г.Гүйлдсэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэрэг  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял нь 2-8 жилийн хугацаатай байх ба энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэсэн заалтыг үндэслэн  Г.Г үйлдсэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдээд 6 жилийн хугацаа өнгөрсөн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

          Ч.С нь Э.Б, Б.Ма нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баатархайрханы 5 дугаар гудамжинд хохирогч Д.Дд хүч хэрэглэн довтолж хөнгөн гэмтэл учруулан 130.000 төгрөгийн үнэтэй Самсунг Галахси загварын гар утас, бэлэн 18.000 төгрөг зэргийг дээрэмдсэн гэмт хэрэг, 

          Б.М нь  Ч.С нь Э.Б, нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баатархайрханы 5 дугаар гудамжинд хохирогч Д.Дд хүч хэрэглэн довтолж хөнгөн гэмтэл учруулан 130.000 төгрөгийн үнэтэй Самсунг Галахси загварын гар утас, бэлэн 18.000 төгрөг зэргийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн...хохирогч Д.Дн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Соёл үйлчилгээний  төвийн гадаа 3 хүн зогсож байхаар нь аваад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх Уул руу хүргэсэн. Зүрх Уул руу гарах гэтэл машин гарахгүй байсан чинь урд суудал дээр сууж явсан барзгар нүүртэй ах эхлээд мөнгө аваад ир гэж хэлий гээд миний утсыг аваад залгасан. Тэгснээ гэнэтхэн машинаас буугаад гаднаас тоосго пивоны шил авч орж ирээд над руу заналхийлсэн. Пивоны шилээр намайг 3 удаа цохисон. Тэгээд намайг заналхийлж байгаад гурвуулаа буусан. Гэтэл барзгар нүүртэй ах нь намайг машинаас татаж буулгаад цохих гэхээр нь би зугтаасан гэсэн мэдүүлэг /24-р хх-н 7-8,15-17, 89-94/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 15376 тоот актаар Д.Д биед зүүн нүдний гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон  гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  / хх-н 21/

       Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. бид 3 такси барих гээд гар өргөхөд хар өнгийн машинтай хүн ирж зогссон. Ингээд бид Чингэлтэйн Зүрх Уул руу явсан. Тэгээд замыхаа хойд талд байх битүү гудамж руу ороод машинаа зогсоогоод буулгүйгээр машины түлхүүрийг би өөрөө сугалж аваад за хөгшөөн утсаа өгчих гээд авч Заяад өгсөн. Үүний дараа айлгаж сүрдүүлж байгаад бид хэд ганц хоёр цохиод мөнгө өг гэхэд тэр жолооч гаргаж өгөөд зугтаад яваад өгсөн. Бид нар утсыг нь авсан мөн 17.000-18.000 төгрөг авсан. Тэгээд утсыг нь 40.000 төгрөгөөр зарсан гэсэн мэдүүлэг /24-р хх-н 100-102/

         Шүүгдэгч Б.Ма мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Гэтэл Бл таксины жолоочийг айлгаж сүрдүүлж байгаад гар утас, мөнгийг нь авч байх шиг байсан. Би Бг боль гэж хэлээд болиулсан. Тэгээд таксины жолооч яваад өгсөн гэсэн мэдүүлэг /25-р хх-ийн 119/  

          Шүүгдэгч Ч.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Бл таксины жолоочийг цохиод мөнгө өгөхгүй харин чи мөнгө өг гээд ЭС-3 утас, 18000 төгрөг зэргийг нь авсан. Тэгээд Бл таксины жолоочийг айгаад зугтаагаад явсан хойгуур нь машиных нь түлхүүрийг нь машины доогуур нь шидэж орхиод бид гурав явсан. Тэгээд манай хажууд байдаг манай ах С гэрт очиж хоноод маргааш нь нөгөө утсыг 7 буудлын тос масло зардаг хүнд 40.000 төгрөгөөр зарсан. Мөнгө гар утсыг Б уг жолоочоос авсан гэсэн мэдүүлэг  /25-р хх-ийн 118/ зэрэг  бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Б.М, Ч.С нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

  Энэ хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 Энэ хэргийн улмаас Б.М, Ч.С нар нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн энэ өдөр хүртэл цагдан хоригдсон байх тул тэдний энэ хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.        

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Б овогт Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж заналхийлж  авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайг,

          Боржигон овогт Г Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан      их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайг тус тус,     

          Боржигон овогт Бы Ма, Боржигон овогт Чн Сн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

          2. Боржигон овогт Г Гт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37. 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Б.М, Ч.Сн нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар Г.Гг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Г.Г, Б.Ма, Ч.Сн нарт тус бүр оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гн цагдан хоригдсон 33 сар 15 хоногийг, Б.Ма, Ч.С нарын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 96 хоногийг эдлэх ялд нь  тус тус оруулан тооцсугай.

  6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, Б.М, Ч.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх эргэ хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

          8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлтийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 75-5 тоотод оршин сууж байгаа, /РД:ЕЙ89011216/  Г.Гс 683.750 төгрөгийг Б.Ч, 275.000 төгрөгийг Ц.Эд, 180.000 төгрөгийг Т.Цд, 1.320.000 төгрөгийг Ч.От, 337.500 төгрөгийг С.Ад, 981.000 төгрөгийн Б.Бд, 320.000 төгрөгийг А.Гт тус тус олгох, Б.Ма, Ч.Сн нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Гг, Б.Ма, Ч.Сян нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН