Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Г даргалж,

Нарийн бичгийн дарга Б.М,

Улсын яллагч Ж.Э,

Шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Н-н Т-д холбогдох эрүүгийн 1802000000257 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эх, 4 дүүгийн хамт  оршин суух, урьд,

-  Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 127 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Н-н Т 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Т нь 2018 оны 08 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 6.9 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “каннабис” ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар 2018 оны 10 дугаар сарын 23- ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 16-р хороо, 704-34 тоотод байрлах гэртээ болон өөрийн биедээ хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Т найз охин Э хамт facebook чат бичиж уулзахаар болсон. Бид хоёр Дэнжийн 1000 дээр иртэл Э, Х гэдэг охинтой хамт байж байсан. Бид 4 нэрийг нь сайн мэдэхгүй байна Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байх ногоон өнгийн буудалд ороод байж байтал Тт өвс байгаа гэдгийг мэдэж байсан. Тэгээд бид хоёр гаргаж ирээд Х-тай хамтдаа хэрэглэсэн” гэжээ /хх-63,66-р тал/

Насанд хүрээгүй гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Т, Б хоёртой уулзаад бид 4 Чингэлтэй дүүргийн А-Э нэртэй зочид буудлын тоот өрөөнд орж сууж байгаад найз Т цүнхнээсээ өвс гаргаж ирээд уг цэвэр усны  савыг ёроол хэсэгт нь цоолоод мөнгө ороож байгаад галаар шатааж Т, М.Б, Ө.Х нар ээлжлэн татаж байхад хаалга цохиод Т хаалгыг онгойлгоход гаднаас цагдаа нар орж ирж биднийг авч цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ...Би одоогоос 20 гаруй хоногийн өмнө Ө.Х, Т нарын хамтаар хэрэглэж байсан, тэрнээс хойш дахиж хэрэглээгүй” гэжээ. /хх-68-72-р тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн №4706 тоот дүгнэлтэд: “...Ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, цаасан боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйл, тугалган цаасанд боодолтой шатсан байдалтай хар өнгийн нунтаг зүйл, “Voyage” гэсэн шошготой хуванцар сав, AL 7836827 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Хар өнгийн соруулаас метафетамин илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт /хх-67-68-р тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн №11146 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “М.Б, Т” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол  /ТНС/ илэрч байна. Тетрагидроканнабинол- /ТНС/  нь НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад  хамаарна” гэх дүгнэлт /хх-97-р тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн №11147 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн гялгар уутанд боосон ургамал мэт зүйл, хуванцар савтай /VITA гэсэн бичиглэл бүхий/ шингэн зүйл, цоолсон хэсэг нь хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт/ серийн дугаартай JN3955925/, хоосон хуванцар сав voyage гэсэн бичиглэл бүхий, цоолсон хэсэгт нь хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт /серийн дугаартай AJ5205727/, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас /дотор талдаа хар өнгийн зүйтэй/ тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Делта тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвецийн жагсаалтад хамаарна. Цаасан аяганаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агуулга илрээгүй” гэсэн дүгнэлт /хх-89-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-1/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-31-32, 33-35/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-33,54/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-154-156/, Ял шийтгэлийн хуудас /хх-165/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т нь 2018 оны 08 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 6.9 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “каннабис” ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар 2018 оны 10 дугаар сарын 23- ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 16-р хороо 704-34 тоотод байрлах гэртээ болон өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний №11146, 11147 тоот дүгнэлт, гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд “...Бид 4 нэрийг нь сайн мэдэхгүй байна. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байх ногоон өнгийн буудалд ороод байж байтал Т-д өвс байгаа гэдгийг мэдэж байсан. Тэгээд бид хоёр гаргаж ирээд Х-тай хамтдаа хэрэглэсэн” гэх мэдүүлгээр /хх-63,66-р тал/, насанд хүрээгүй гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд “...Т, Б хоёртой  уулзаад бид 4 Чингэлтэй дүүргийн А-Э нэртэй зочид буудлын тоот өрөөнд орж сууж байгаад найз Т цүнхнээсээ өвс гаргаж ирээд уг цэвэр усны  савыг ёроол хэсэгт нь цоолоод мөнгө ороож байгаад галаар шатааж Т, М.Б, Ө.Х нар ээлжлэн татаж байхад хаалга цохиод Т хаалгыг онгойлгоход гаднаас цагдаа нар орж ирж биднийг авч  цагдаагийн хэлтэс дээр ирсэн” гэх мэдүүлгээр /хх-68-72-р тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-2-6/ зэргээр дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Т-д Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч энгистамирт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан гялгар уутны хамт 8.3 гр жинтэй ургамал мэт зүйл, хуванцар сав шингэн зүйлтэй 1 ширхэг, 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт, хоосон хуванцар сав 1 ширхэг, цоолсон хэсэгт нь 50 төгрөгний мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, цаасан аяга 1 ширхэг, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас зэрэг нь Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 8.3 гр жинтэй ургамал мэт зүйл, хуванцар сав шингэн зүйлтэй 1 ширхэг, цаасан аяга 1 ширхэг, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт/ серийн дугаартай JN3955925/, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт /серийн дугаартай AJ5205727/  зэргийг Монгол банкинд шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ж овогт Н-н Т-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар,  шүүгдэгч Т-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 8.3 гр жинтэй ургамал мэт зүйл, хуванцар сав шингэн зүйлтэй 1 ширхэг, цаасан аяга 1 ширхэг, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт/ серийн дугаартай JN3955925/, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт /серийн дугаартай AJ5205727/  зэргийг Монгол банкинд шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Н.Т-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ