Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00810

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 26б-6 тоотод оршин суух Тайж нар овгийн Оргодолын Хандмаагийн /ФА-77041307/ “Ц.Мөнхбатыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Хүсэлт гаргагч О.Хандмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “О.Хандмаа би нь Ц.Мөнхбатаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгож авах  нэхэмжлэл гаргасан ба Ц.Мөнхбат нь Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1-р хороо, 67-р байр, 52 тоот хаяг дээр бүртгэлтэй боловч оршин суудаггүй, ор сураггүй алга болсон байгаа тул хариуцагч Ц.Мөнхбатыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Хандмаа нь Ц.Мөнхбатыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэв.

О.Хандмаа нь хариуцагч Цэрэндаваагийн Мөнхбатаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан болох нь шүүгчийн 2016-3-24-ний өдрийн 1815 дугаартай захирамжаар нотлогдож байх тул Ц.Мөнхбатыг шүүхэд хариуцагчаар татагдвал зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй байна. Иймд хүсэлтийг хангаж Цэрэндаваа  овогтой Мөнхбатыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүлийн 155.1,155.3-д заасныг баримтлан Шар булган Цэрэндаваагийн Мөнхбатыг /ИЦ-79030771/ эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүлийн 155.4-д зааснаар Ц.Мөнхбатыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн 7 тойргийн Тахарын албанд даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Орхон салбрт 130000801681 тооь дансанд 2016 он ы04 сарын 29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                   .

 

4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АРИУНЦЭЦЭГ