Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 0198

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ

улсын яллагч: Б.Ганбулган

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.

шүүгдэгч: С.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Ү  овогт С Л холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806068490025 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ү овогт С Л,199  оны 4 дүгээр  сарын 24-ний  өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ,  ам  бүл 4, эцэг, эх, ахын хамт Чингэлтэй дүүргийн  дугаар хороо Хувьсгалчдын   тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

           С.Л нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо  Жанжины  дүгээр гудамжны  тоотод оршин суух О.М гэрт байсан Тошиба Ай-3 маркийн зөөврийн компьютерийг хугайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч  С.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогч Чй хамт ажилладаг юм. Өмнө нь хохирогчийн гэрт очиж хонож байсан. Тухайн өдөр цалин буух болоогүй байсан учир би хохирогчийн гэрээс “Тошиба Айсер” маркийн нотебүүкийг авч яваад ломбарданд тавьж хоол хүнсний зүйлс худалдаж авсан гэв.  

          Шүүгдэгч  С.Л  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 17-ны орой Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг /одоо хаягыг нь сайн мэдэхгүй байна/ барилга дээр хамт ажилладаг Чулуун гэх залуугийн гэрт нь очиж архи ууж тэндээ хоносон. Маргааш өдөр нь намайг сэрэхэд Чулуун эхнэртэйгээ хүүхдээ ээжийндээ хүргэж өгөхөөр явсан, би Ч дүүтэй хамт үлдсэн байсан. Жоохон байж байтал Ч дүү дэлгүүр явсан. Тэр хойгуур нь би Тошиба гэсэн нэртэй зөөврийн компьютерийг нь аваад явсан. Тэгээд зам руу гараад такси бариад их дэлгүүрийн хойно байдаг нэг ломбарданд 100.000 төгрөгөөр тавьсан. Ломбарднаас авсан мөнгөний 30.000 төгрөгийг таксинд өгөөд үлдсэн 70.000 төгрөгийг үрээд дуусгасан. Өмнөх өдөр уусан байсан архи гараагүй байсан болохоор хэрэг хийчихлээ гэжээ.

          Хохирогч О.Мг    мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 11.00 цагийн орчимд охиноо хүргэж өгөх гээд Чн Овоо руу гарахад нөөтбүүк байсан. Тэгээд Чулуун-Овооны хойд буудал дээр дүү Хуягт гэрийнхээ түлхүүрийг өгсөн. Х хамт Лж хамт явж байсан. Х өдөр нь над руу залгаад миний утсыг харсан уу гэсэн би хараагүй гэж хэлсэн. Тэгээд 15.20 цагийн орчимд дахин залгаад нөөтбүүк алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирээд цагдаад дуудлага өгсөн. Л манайд 20.00 цагийн орчимд ирж хоносон. Манайд өөр хүн орж гараагүй гэжээ.  / хх-н 9-11/

          Насанд хүрээгүй гэрч Б.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Чулуун Овооны автобусны буудлын орчимд эгчээсээ гэрийн түлхүүр аваад Л цуг гэрлүүгээ явсан. Утсаа хайж байхад нөөтбүүк авдарын хажууд байж байсан. Би Л ахын захисаны дагуу хоолны материал авах гээд гарсан. Намайг эргээд ороод ирэхэд Л ах толгойгоо угааж байсан. Тэгээд би насанд хүрээгүй гээд надад үйлчлэхгүй байна гэхэд Л ах би гараад ирий манай найз ирж байгаа гэнэ гээд мөнгө аваад  гарсан.  Гараад явсаных нь дараа би гэр орноо цэвэрлэж байхдаа нөөтбүүкээ алдсаныг мэдсэн. Л ахтай ярихад би аваагүй гэж хэлсэн. Би утсаар нь залгаад хүрээд ир гэхэд зам түгжрээд байна би ажилтай байна гээд ирээгүй гэжээ./ хх-н 12/

          Эд зүйлийн үнэлгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 14/

          Тод үнэлгээ ХХК-ны Тошиба I3 маркийн нөөтбүүк нэг ширхэг 380.000 төгрөг гэж үнэлжээ. /хх-н 16/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 17-18/

          С.Л иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 30 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 29/

          С.Л хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 19-22/,

          С.Л миний бие нь О.М2018.12.25-ны өдөр 380.000 төгрөгийг бүрэн гүйцэт төлөхөөө баталж байна. /хх-н36-37/

         Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хохирогч О.Мөнхцэцэг гаргасан хүсэлтдээ Миний бие С.Л Тошиба I3 маркийн нөөтбүүк 2018.12.28-ны өдөр авсан, гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй гэжээ.

          С.Л Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 04/, прокурорын тогтоол /хх-н 23-24/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-27/ зэрэг болно.

           С.Л нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо  Жанжины 29 дүгээр гудамжны 771 тоотод оршин суух О.М гэрт байсан Тошиба Ай-3 маркийн зөөврийн компьютерийг хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч О.М  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Х хамт Л хамт явж байсан. Х өдөр нь над руу залгаад миний утсыг харсан уу гэсэн би хараагүй гэж хэлсэн. Тэгээд 15.20 цагийн орчимд дахин залгаад нөөтбүүк алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирээд цагдаад дуудлага өгсөн. Л манайд 20.00 цагийн орчимд ирж хоносон. Манайд өөр хүн орж гараагүй гэсэн мэдүүлэг   / хх-н 9-11/

          Насанд хүрээгүй гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Утсаа хайж байхад нөөтбүүк авдарын хажууд байж байсан. Би Л ахын захисаны дагуу хоолны материал авах гээд гарсан. Намайг эргээд ороод ирэхэд Л ах толгойгоо угааж байсан. Тэгээд би насанд хүрээгүй гээд надад үйлчлэхгүй байна гэхэд Л ах би гараад ирий манай найз ирж байгаа гэнэ гээд мөнгө аваад  гарсан.  Гараад явсаных нь дараа би гэр орноо цэвэрлэж байхдаа нөөтбүүкээ алдсаныг мэдсэн. Л ахтай ярихад би аваагүй гэж хэлсэн гэсэн мэдүүлэг хх-н 12/

          Шүүгдэгч С.Л мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...         Жоохон байж байтал Ч дүү дэлгүүр явсан. Тэр хойгуур нь би Тошиба гэсэн нэртэй зөөврийн компьютерийг нь аваад явсан. Тэгээд зам руу гараад такси бариад их дэлгүүрийн хойно байдаг нэг ломбарданд 100.000 төгрөгөөр тавьсан. Ломбарднаас авсан мөнгөний 30.000 төгрөгийг таксинд өгөөд үлдсэн 70.000 төгрөгийг үрээд дуусгасан. Өмнөх өдөр уусан байсан архи гараагүй байсан болохоор хэрэг хийчихлээ гэсэн мэдүүлэг зэрэг болно 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          С.Л холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

         Хохирогч О.М нөөтбүүкийг шинээр худалдаж авч өгч хохирлыг барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ү овогт С Лг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  С.Л 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                                         С.Л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

  4.  С.Л нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  С.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  С.Л нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол             С.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                   ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН