Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00890/И |
Дугаар | 00828 |
Огноо | 2016-06-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 00828
Зохигчдын эвлэрлийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг “Эрдэнэт-99” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-22-47 тоотод оршин суух Жагарынхан овгийн Лувсанбалдангийн Хишигсүрэнд /ТБ-85033102/ хариуцагдах 151,795 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ-ны гүйцэтгэх захирал З.Равдан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сууц өмчлөгч Л.Хишигсүрэн нь ДӨЭХ-ний тухай хуулийн 5-р зүйлийн 6-р заалт “Сууц өмчлөгч өөрийн өмчлөлд байгаа орон сууц болон сууцны бус зориулалтай хэсгийн ашиглалт халаалт, халуун, цэвэр, бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д тус тус төлнө” гэсэн заалт, МУ-ын Иргэний хуулийн 147.1, 148.2, 148.2.6-д заасныг зөрчин СӨХ-ийн ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 151,795 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Хишигсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Хишигсүрэн миний бие Оюут багийн 2-22-47 тоотод оршин суудаг болно.СӨХ-ийн төлбөрийг өгдөг байсан.Эрдэнэт ус ХХК-иас төлбөрөө авахаа больсоноос хойш төлбөрөө бүрэн төлж чадаагүй.Мөн СӨХ-ийн төлбөр өндөр байгаа учир сар бүр төлж чадахгүй байна.Манайх ам бүл 5-уулаа, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг.Хоёулааа ажилгүй байгаа учир бүгдийг нь төлж чадахгүй.Одоогоор хүүхдийн мөнгө, тэтгэмжээр амьдарч байна.Намар 10 сараас ажилдаа орно.Иймээс цувуулаад өгнө.Бүр бүтнээр нь бол төлж чадахгүй.Тиймээс харж үзэж талыг нь ч болов төлөх боломж олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ-ны гүйцэтгэх захирал З.Равдан шүүхэд гаргасан тайлбартаа: Манай СӨХ-ний нэхэмжлэлтэй 2-22-47 тоотод оршин суух Хишигсүрэн нь СӨХ-ийн төлбөрийг 2016 оны 10 сард төлж дуусгана гэсэн тайлбарыг уншиж танилцлаа.Харилцан зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ нь хариуцагч Л.Хишигсүрэнгээс 151,795 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Хишигсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 06 сарын 03-ны өдөр гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ-оос гаргасан 151,795 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Хишигсүрэн “2016 оны 10 сараас цувуулж төлнө” гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч “Эрдэнэт-99 ” СӨХ-ний улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоот дансанд/ 2016 оны 05 сарын 23-ны өдөр төлсөн 5,204 төгрөгнөөс 2,602 төгрөгийг буцаан гаргуулж,хариуцагчаас 2,602 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ