Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00829

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг батлах тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч   Д.Ариунцэцэг би,   

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг “Эрдэнэт-99” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-27-2 тоотод оршин суух  Л.Мөнгөнцэцэгт хариуцагдах 228,612 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ-ны гүйцэтгэх захирал З.Равдан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сууц өмчлөгч Л.Мөнгөнцэцэг нь ДӨЭХ-нийн тухай хуулийн 5-р зүйлийн 6-р заалт “ Сууц өмчлөгч өөрийн өмчлөлд байгаа орон сууц болон сууцны бус зориулалтай хэсгийн ашиглалт халаалт, халуун, цэвэр, бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-н ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д тус тус төлнө” гэсэн заалт, МУ-ын Иргэний хуулийн 147.1, 148.2, 148.2.6-д заасныг зөрчин СӨХ-ийн ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 228,612 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ-ны гүйцэтгэх захирал З.Равдан шүүхэд гаргасан тайлбартаа: Манай СӨХ-ийн нэхэмжлэлтэй 2-27-22 тоотод оршин суугч өмчлөгч Л.Мөнгөнцэцэг нь 228,612 төгрөгийг төлж барагдуулсан нь үнэн болно.Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ нь хариуцагч Л.Мөнгөнцэцэгээс 228,612 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Мөнгөнцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ-оос гаргасан 228,612 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Мөнгөнцэцэг биелүүлснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2.Нэхэмжлэгч “Эрдэнэт-99 ” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоот дансанд/нэхэмжлэгчээс 2016 оны 05 сарын 23-ны өдөр төлсөн 7,509 төгрөгнөөс 3,754.5 төгрөгийг буцаан гаргуулж,хариуцагчаас 3,754.5 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Д.АРИУНЦЭЦЭГ