Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.О даргалж

Нарийн бичгийн дарга Б.О

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч Ё.Ө, түүний өмгөөлөгч Г.Л нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ё.Өт холбогдох эрүүгийн 1822000000131 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1974 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Д, Бгэх газар оршин суух, ял шийтгэлгүй гэх Дүдээрий овогт Ё.Ө /регистрийн дугаар ЗД74042019/

 

   Яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Ё.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2 дугаар баг, “Цагаан тэмээт” гэх газарт иргэн Ц.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ё.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 10 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Д.Н болон Г.Ц нарын хамт хөдөө гэррүүгээ малаа бөөгнүүлэх гэж явсан юм. Замдаа дүү О очиж ямааг нь холбож өгчихөөд нэг ширхэг 2.5 литрийн пиво уусан. Манай эхнэр ямаа саагаад үлдсэн. Би Г.Цтой хамт явж “Цагаан тэмээтийн” усан дээр очоод Ц.М гэдэг нутгийн залуутай тааралдсан юм. Ц.М бид хоёр малаас болж маргалдсан ба намайг цохихоор нь би зөрүүлээд нэг цохисон.  Дахиад чулуу аваад цохих гэтэл Г.Ц араас бариад авсан. Тэгээд бид нар хоёр тийшээ явцгаасан...” гэв.

 

 Хохирогч Ц.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Цагаан тэмээт” гэх газрын худаг дээр малаа усалчихаад гэррүүгээ явж байтал нутгийн залуучууд болох Ё.Ө, М нар мотоцикльтой ирээд Ё.Өын малыг сураглаж асуусан юм. Ё.Ө надаас малаа сураглахаар нь чи малаа харж байгаач энэ хавиар бутарч, айлын малтай нийлээд байх юм гэж би хэлсэн чинь Ё.Ө чи юу гэж мал ад үзээд байгаа юм бэ, чи хулгай хийгээд алаад зарчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд надтай барилцаад авсан чинь М Ё.Өыг салгаад цааш аваад явсан. Ё.Ө надтай хэрэлдэж байснаа гэнэт миний нүүр хэсэгрүү цохисноо газраас чулуу аваад дайртал М салгасан. М гэж дуудаг байсан юм. Гэтэл Г.Ц гэх албан ёсны нэртэй юм байна лээ. Миний амнаас цус гарахаар нь хартал үүдэн шүднүүд хөдөлчихсөн байсан. Сумын төв орж эмнэлэгт үзүүлсэн чинь 1 дүгээр шүд, зүүн 2 дугаар шүд хугарсан байдалтай унасан. Тухайн үед хөдөлж байсан баруун 1 дүгээр шүд зүүн 3 дугаар шүд одоо хөдлөх нь гайгүй болсон. Миний 2 шүд унасан байгаа. Өөр ямар нэгэн зовиур байхгүй. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ё.Ө миний шүдний эмчилгээний зардлыг бүрэн хариуцаж байгаа. Шүд буйланд өрөмдөж суулгадаг гэх “Миний далай” гэх шүдний эмнэлэгт үзүүлээд 1 шүдэндээ 1000 долларын үнэтэй эмчилгээ хийлгэж эхэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 5/

 

Гэрч Г.Цийн: ...2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ё.Ө хөдөө манайд очоод ямаа холболцоод өгөөч гэхээр нь манай хөдөө гэррүү явах замд гэр нь байдаг болохоор зөвшөөрөөд 2 мотоцикльтой явсан. Ё.Ө бид хоёр ямаа холболцсон айлд 2,5 литрийн “Нийслэл” нэртэй нэг ширхэг пиво уусан. Тэгээд би Ё.Өтай хамт малыг нь цуглуулах гээд хамт явж байтал замд Ц.М тааралдсан. Ц.М надтай мэндэлчихээд Ё.Ө дээр очсон. Би араас нь мотоциклоо асаагаад очтол Ц.М, Ё.Өт танайх өдөрт нэг удаа малаа эргүүлж, хариулж бай гэж хэлсэн чинь Ё.Ө хүүхэд өвдөөд сумын төвд байгаа болохоор зав болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би бие засчихаад эргэж хартал Ё.Өын малгай газар уначихсан, Ц.М амаа дараад шүд, шүд гээд байсан. Ц.Мруу харсан чинь үүдэн шүднүүд нь цус болчихсон байсан. Тэгтэл Ё.Ө миний ард зогсож байснаа гэнэт газраас чулуу аваад Ц.Мруу далайхаар нь би Ё.Өыг тэврээд авсан юм. Тэгээд Ц.М мотоциклио унаад явсан, би Ё.Өыг гэрт нь хүргэж өгсөн. Гэрт ороод би Ё.Өаас Ц.М та хоёр яагаад гэнэт муудалцсан юм бэ гэж асуутал манай малыг ад үзээд байгаа юм гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 9/

 

Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 180200335 дугаартай:

“1,2. Ц.Мын биед зүүн дээд 1, 2 дугаар шүдний уналт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, салстын язрал тогтоогдлоо.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.2-т зааснаар 10 хувиар бууруулна.

5. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ” гэх дүгнэлт /хх-ийн 12/ зэрэг болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

    Шүүгдэгч Ё.Ө 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2 дугаар баг, “Цагаан тэмээт” гэх газарт иргэн Ц.Мтай маргалдан улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Ё.Өт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял сонсгосныг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Ц.М тус аймгийн Цагдаагийн газарт болон шүүхэд гаргасан хүсэлтдээ “Ё.Ө миний хохирлыг барагдуулж таван сая төгрөг өгсөн. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ё.Өт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин мөн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

         Шүүгдэгч Ё.Өын хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанар, прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ё.Ө энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Дүдээрий овогт Ё.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ё.Өыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ё.Өт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд буюу тухайн сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ё.Ө нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч Ё.Ө энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

        

         6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                       Л.О