Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00674/И |
Дугаар | 00845 |
Огноо | 2016-06-17 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 00845
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч : Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-3-34 тоотод оршин суух Батсайхан овогтой Цолмонгийн /ФА-89061005 /нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 33-24 тоотод оршин суух, Харчу овгийн Хүрэлбаатарын Найманжинд /ФА-89091532 / хариуцагдах хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цолмон нь Х.Найманжинд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Б.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Найманжинтай 2013 оны 12 сараас хамтран амьдарч бидний дундаас 2015-07-06-нд хүү Н.Гарьд төрсөн.Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй.Х.Найманжин нь архины хамааралтай, удаа дараа гэр бүлээс гадуур харилцаанд орж баригдаж байсан, цаашид гэр бүлээ авч явах чадваргүй, сэтгэлгүй, хүүхдээ хайхрахгүй байгаа учир цаашид хамтран амьдарч чадахгүй болсон.Миний бие одоогоор хүүхдээ хараад ажилгүй байгаа болно.Иймээс Х.Найманжинг хүү Н.Гарьдын эцэг мөн болхыг тогтоож, хүүд минь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх хэргээс холбогдох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Цолмон нь Х.Найманжинд холбогдуулан хүүхдийн эцэг,тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн нэг хувийг хүлээн авсан боловч хариу тайлбар гаргаагүй,шүүх хуралдааны мэдэгдэл удаа дараа хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж,42 дугаар зүйлийн 42.4-д “ Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй,эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Найманжин 2015 онд төрсөн хүү Гарьдын эцэг мөн болохоо,тэтгэлэг тогтоох нэхэмжлэлий хүлээн зөвшөөрсөн гэж үзэж түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.
Зохигчид 2013 онд танилцан хамтран амьдарч байгаад 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүү Н.Гарьдыг төрүүлсэн, хүүхэд одоо эхийн асрамжинд эрүүл энх өсөж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, № 6101001295 дугаартай хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Хариуцагч хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй,нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг үндэслэн 2015-07-06-ны өдөр төрсөн хүү Н.Гарьдийн эцэг Х.Найманжин мөн болохыг тогтоож, хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч хариуцан төлөх тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,2000 төгрөгийг төрийн санд үлдээж хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заасан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2015-07-06-ны өдөр төрсөн хүү Н. Гарьдийн эцэг Х.Найманжин мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д зааснаар Н.Гарьдийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 %иар,16 нас хүртэл/ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.Найманжингаас тэтгэлэг тогтоон тэжээн тэтгүүлсүгэй.
2. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоот дансанд/ 2016 оны 04 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Найманжингаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ