Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00846

 

 

                                 

                                       

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг  даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-2-21 тоотод оршин суух Мижиддорж овогтой Мэндбаярын /ИЦ-73021786 /нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн банкны Орхон аймаг дахь салбрат хариуцагдах ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, бусад нөхөн олговор гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч М.Мэндбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мижиддорж овогтой Мэндбаяр миний бие 2000 онд Монгол Улсын их сургуулийн харъяа Эдийн засгийн сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжпээр төгсөж, 1993 - 1996 онд ‘Эрдэнэт үйлдвэр” ХХК-д Кассын нярав, 2011-2013 онд Хадгаламж банкны Орхон салбарт Борлуулалт үйлчилгээний мэргэжилтний ажил, албан тушаалыг эрхэлж байсан.

Улмаар ажилтан М.Мэндбаяр намайг Төрийн банкны Орхон салбарын захирлын 2015 оны 03 дугаар сарын 24 ний өдрийн 81 тоот "Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 1.4, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн “ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, шат дараалсан хяналт хийгдээгүй, зээлийн ажилтнууд хий орлогын гүйлгээ хаасан, эрхийн хэмжээг хэтрүүлэн барьцаалбар хөрөнгө хангаагүй, үйлдээгүй зээл олгосон, ёс зүйн дүрмийг санаатай зөрчин харилцагчтай санхүүгийн харьцаанд орсон. зээлдэгч өөрийн биеэр ирээгүй байхад 16 сая төгрөгний зээлийг хаалгаж дахин 9 минутын дараа харилцагчийн нэр дээр 18 сая төгрөгний зээлийг гарган зөрүү 1,872,500 төгрөгийг хувьдаа авч ашигласан. өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр 764.300 төгргийн тэтгэвэрийн нэмэлт зээлийг зээлдэгч өөрөө банкинд ирээгүй байхад гэрээгүйгээр гаргэж гэрээ нөхөж хийсэн гэх хууль бус үндэслэлээр ажпаас халлаа.

Тэгвэл ажилтан М.Мэндбаяр би Төрийн банкны Орхон салбарын харъяа Зэст тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулаагүй. бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах үйлдэл гаргаж байгаагүй, ажил олгогч Төрийн банкны эрх, ашиг сонирхолд нь нөлөөлхүйц сөрөг үр дагавар буй болгож байгаагүй болно

Төрийн банкны Орхон салбарын харъяа Зэст тооцооны төвийн захирлын ажлын байрны зорилт нь “Тухайн тооцооны төвийн орон нутгийн банк, санхүүгийн зах зээлд чанартай зээл багц бүрдүүлэх. зээлийн эрсдэлийг бууруулах. сайн харилцагч татаж багцыг тогтмол өсгөх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн зээлийн үйл ажиллагааг явуулах зорилготой юм Зээлийн бодлого журмыг баримтлан үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллах, Зээлийн эрсдлийг урьдчилан тооцож түүнээс хамгаалах арга замыг тодорхойлох. зээлийн чанартай багц бүрдүүлэх Тооцооны төвийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангахтай холбоотой гэрээний биелэлт, төлбөр тооцоонд хяналт тавих. биелэлтийг дүгнэх. сунгах зэрэгажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүрэг, хариуцлагыг хүлээн ажилладаг

Дээр дурдсан тооцооны төвийн захирпын ажлын байрны зорилт үндсэн үүрэг. хариуцлага зэргийг Улсын дээд шүүхийн тайлбартай харьцуулан үзэхэд тооцооны төвийн захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажиптан гэдэгт хамаарахгүй болох нь харагдаж байна.

Ажилтан миний бие хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зорчил гаргаагүй мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан биш байхад ажил олгогч Хөдөлмерийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас хууль бусаар халсныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар танай шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Төрийн банкны Орхон аймаг дахь салбарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага байна. Үүнд:

1.Төрийн банкны Орхон салбарын захиралын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 81 тоот “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачипгаар цуцлах тухай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах:

2.Урьд эрхэлж байсан Орхон салбарын Зэст тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах:

3.Нийгмийн болон эрүүл мэндийн даатггапын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогч Төрийн банкны Орхон салбарт даалгуулах гэжээ.

 

Хариуцагч Төрийн банк шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Мижиддорж овогтой Мэндбаяр нь Төрийн банкны Орхон салбарт холбогдуулан Төрийн банкны Орхон салбарын захирлын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 81 тоот ”Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.Мэндбаярыг ажлаас халсан шалтгаан: Төрийн банкны хяналт шалгалтын газраас Гүйцэтгэх захиралын баталсан удирдамжийн дагуу 2014-11-24-нөөс 2015-2-06-ны өдөр хүртэл хугацаанд Орхон салбар түүний харьяа Зэст тооцооны төв хамрагдсан.

Тухайн шалгалтаар Зэст тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан М.Мэндбаярын гаргасан зөрчлүүд нь шалгалтаар топгоогдсон. Үүнд:

Ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, тооцооны төвийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг шалгахад, цалин бодолт зөрүүтэй хийдэг, харилцагчаар гүйлгээний баримтанд гарын үсэг зуруулалгүй гүйлгээ хийдэг, дотоодын зардлын данснаас зарлага гаргахдаа шаардах хуудасгүй, удирдах ажилтнаар цохолтгүйгээр гүйлгээ хийсэн зэрэг зөрчлүүдэд шат дараалсан хяналтыг хэрэгжүүлээгүй, мөн шууд удирдлага доорх ажилтнууд нь шалгалт хамрах хугацаанд 34 зээлдэгчийн дансанд нийт 225,414,050 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийн хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдлийг хааж нэмэгдүүлсэн дүгнээр зээл олгон зөрүү мөнгийг харилцагчид олгох замаар касс дахь бэлэн мөнгөний бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан ноцтой зөрчил гаргасан, шууд удирдлага доорх харилцааны менежерүүдэд тавих хяналтын тогтолцоо хангалтгүй байснаар тооцооны төвийн зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн зээл олгодог, барьцаа хөрөнгийн шаардлагыг хангуулдаггүй, ҮХХөрөнгө авсан боловч барьцаалбар үйлдээгүй, журмаар заасан тухайлсан бүтээгдэхүүний дээд хэмжээг хэтрүүлэн зээл олгодог, бизнесийн зориулалттай зээлүүдэд ЗҮАжиллагааны журмын 19.4, 19.6 заалтуудын дагуу зориулалтын болон явцын хяналтыг тогтмол хийлгэх шаардлагыг хангалттай тавиагүйгээс нийт 9 зээлдэгчийн 52,159,502 төгрөгийн үлдэгдэл эрсдэх нөхцөлд бүрдсэн, мөн Активыг ангилах эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам”-ын дагуу зээлийн чанар болон хугацааны үзүүлэлтээр 9 зээлдэгчийн нийт 8,416,937 төгрөгийн үлдэгдэлтэй зээлд 2,259,309 төгрөгийн сан байгуулж ангилал бууруулах санал орсон.

Түүнчлэн харилцагч Т.Баясгаланг ятгах замаар хувийн хадгаламжийг нь ашиглан 2013.08.05-ны өдөр 16,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл гаргаж өөрөө авсан, улмаар 2013.08.25-ны өдөр тухайн зээлийг хаах зорилгоор харилцагч Т.Баясгаланг банкинд өөрийн биеэр ирээгүй байхад түүний нэр дээрх 18,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийг хий орлогын гүйлгээгээр хааж, улмаар нэмэлтээр 18,000,000 төгрөгийн зээлийг дахин олгох замаар гаргаж, хувьдаа авч ашигласан.

Мөн өөрийн шууд удирдлагад ажиллаж байсан теллер У.Нарангэрэлд хууль бусаар нөлөөлж 2013.08.05-ны өдөр өөрийн төрсөн эх Я.Шашийгийн нэр дээр 764,300 төгрөгийн тэтгэврийн нэмэлт зээлийг зээлдэгч өөрөө банкинд ирээгүй байхад гаргуулж хувьдаа авч ашигласан.

М.Мэндбаярын гаргасан зөрчлийг Төв банкны Хүний нөөцийн хорооны 2015.03.18-ны өдрийн хурлаар хэлэлцэж, ажлаас халах шийдвэрийг гаргаж, уг шийдвэрийн дагуу түүний ажлаас халах, ажлыг хүлээлцэхийг Орхон салбарын захиралд үүрэг болгож шийдвэрлэсэн.

Хүний нөөцийн хорооны 2015.03.18-ны өдрийн 13 тоот шийдвэрийн дагуу Орхон салбарын захирлын 2015.03.24-ны өдрийн 81 тоот тушаалаар ажлаас халсан болно.

М.Мэндбаяр нь дээрх гаргасан зөрчлүүдээ хүлээн зөвшөөрч арга хэмжээний саналын хуудсанд гарын үсэг зурсан.

Нэхэмжлэгч М.Мэндбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “хууль бус үндэслэлээр ажлаас халлаа” гэжээ.

Банк ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтууд болон Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний зүйл заалтуудыг үндэслэн ажлаас халсан.

М.Мэндбаярын гаргасан дээрх үйлдүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг тайлбарласан УДШ-ийн тайлбартай хэрхэн нийцэж байгаа болон банкны гаргасан тушаал хууль эрх зүйн хувьд үндэслэл бүхий болох талаар. Үүнд:

1/ М.Мэндбаярын гаргасан зөрчлүүд нь байгууллагын дотоод хяналт шалгалт буюу банкны Хяналт шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон.

2/ Ажилтны банктай байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл гаргасан нь болох нь нотлогдсон.

3/ М.Мэндбаяр нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 1.5.1.

“Нэгж” гэж банкны салбар, тооцооны тов, кассыг; 1.5.2. “Удирдлага” гэж Ерөнхий захирал, Ерөнхий захирлын тэргуүн орлогч, орлогч захирал, Дэд захирал болон газар, хэлгэс, алба, Улаанбаатар, Орон нутгийн нэгжийи захирал, кассын эрхлэгчийг;гэж тус тус заасны дагуу Төрийн банкны удирдах албан тушаалтан, удирдах албан тушаалтны хувьд өөрийн удирдаж буй нэгж /Зэст тооцооны төв/-ийн хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэн хариуцсан этгээд юм.

4/ М.Мэндбаярын хийсэн үйлдэл нь банкны харилцагчийн мөнгөн хөрөнгөнд харилцагчийн зөвшөөрөлгүйгээр халдсан, банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үйлдэл болсон.

...М.Мэндбаярын ашиглангийн үйлдэлүүд болон Төрийн банкинд учруулсан бодит хохиролын талаар: Төрийн банкны Хяналтын газрын ээлжит хэсэгчилсэн шалгалт 2015 оны 08-р сарын 24-нөөс 2015 оны 09-р сарын 26-нийг хүртэлх Орхон салбарт шалгалт хийхэд М.Мэндбаярын ашиглалын үйлдэл илэрч банкинд бодит 115,798,223.41 төгрөгийн хохирол учруулсан.

М.Мэндбаяртай холбоотой гарсан цагдаа, прокурор болон шүүхийн шийдвэрийн талаар: 2015 оны 10-р сарын 13-ны өдөр Орхон аймгийн цагдаагийн газарт Мэндбаярын ашиглангийн үйлдэлийг шалгуулахаар гомдол гаргасан.

Уг гомдолын дагуу цагдаагийн газар М.Мэндбаярт 201514000505 тоот эрүүгийн хэрэг үүсгэж шалгах явцад М.Мэндбаяр нь ашиглангийн үйлдэл хийж банкинд их хэмжээний хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрсөн боловч 2015 оны 12-р сарын 15-ны өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх” хуулийн дагуу өршөөлд хамрагдаж прокуророос уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч Иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн.

2015 оны 12-р сарын 14-ний өдөр М.Мэндбаяраас Төрийн банк иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган 2016 оны 2-р сарын 26-ны өдрийн 284 тоот шүүхийн тогтоол гарч М.Мэндбаяраас 122,286,673 төгрөг гаргуулахаар шийдвэр гарсан. Одоогийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд бодит хохиролоос өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд Иргэн М.Мэндбаярын 2016 оны 03-р сарын 04-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хөөн  хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

Иймд М.Мэндбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү    гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч  Н.Байгаль шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.1.Нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.Мэндбаяр 2015-3-24-ний өдөр ажлаас халагдсан.2015-4-16-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ирээгүй тул 5 сарын 26-нд шүүх нэхэмжлэлийг буцаасан.Тэгээд 2016-3-16-нд дахин нэхэмжлэл гаргасан.Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан.2.Төрийн банкинд ажиллаж байхдаа олон удаагийн ашиглалын шинжтэй үйлдэл гаргасаныг Цагдаагийн байгууллага шалгаад Өршөөл үзүүэх тухай хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгосон.3.Мэндбаяр өөрөө 125 сая төгрөгний төлбөрийг хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэр гарсан.4.Тооцооны төвийн захирал эд хариуцсан албан тушаалтанд хамаардаг.Тооцооны төвийг удирдахдаа хангалтгүй ажиллаж ноцтой зөрчил гаргасан.Иймд нэхэмжлэл үндэслэлгүй хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх хэргийн материалаас нотлох баримтууд шинжлэн судлаад

                                                                                                                       

ҮНДЭСЛЭХ НЬ:  

 Нэхэмжлэгч М.Мэндбаяр Төрийн банкны Орхон аймаг дахь салбарын Зэст тооцооны төвийн захиралын ажилд эгүүлэн  тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах,нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар,Төрийн банкны Орхон салбарын захиралын 2015-3-24-ний өдрийн “хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” 81 дугаартай тушаал,нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журам,Дотоод аудитын газрын шалгалтын тайлан,хөдөлмөрийн гэрээ,цалингийн тодорхойлолт,Төрийн банкны Хүний нөөцийн хорооны 2015-3-18-ны өдрийн 15 тоот шийдвэр зэргийг гаргаж хэрэгт хавсаргасан.

Хариуцагч хариу тайлбараа нотлох баримтаар,Төрийн банкны 2015-12-14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл,2015-5-26-ны өдрийн “нэхэмжлэл буцаах тухай шүүгчийн 2414 дугартай захирамж,шүүгчийн захирамжинд гаргасан гомдол хэлэлцсэн тухай тогтоол,тэмдэглэл, 2016-2-26-ны өдрийн “Зохигчдын эвлэрлийг батлах тухай” 284 дугаартай шүүхийн тогтоол,Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол,2015-12-15-ны өдрийн “Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай “Прокурорын тогтоол,М.Мэндбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээ,ажлын байрны тодорхойлолт,эрүүгийн хэргийн төрөлжсөн архивын баримтууд /сэжигтнээр тооцох тогтоол,мэдүүлэг,гэрчийн болон хохирогчийн мэдүүлэг/ зэргийг хэрэгт хавсаргасан.

Зохигчдын гаргасан эдгээр баримтууд хэлбэрийн хувьд нотлох баримтын хуулийн шаардлагад нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Төрийн банкны Орхон салбарын захиралын 2015-3-24-ний өдрийн “хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” 81 дугаартай тушаалаар тус салбарын Зэст тооцооны төвийн захиралаар ажиллаж байсан М.Мэндбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг,Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.5 дахь заалт,хөдөлмөрийн Дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3, 5.28.2, 5.28.4, 5.28.15, 13 дугаар зүйлийн 13.6.3,хөдөлмөрийн гэрээний 7.4.2, 7.4.5, 7.4.16 дахь заалт,Хүний нөөцийн хорооны 13 тоот шийдвэр зэргийг үндэслэн цуцалжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн хариу тайлбарт “...Төрийн банкны Хяналтын газрын ээлжит хэсэгчилсэн шалгалт 2015 оны 08-р сарын 24-нөөс 2015 оны 09-р сарын 26-нийг хүртэлх Орхон салбарт шалгалт хийхэд М.Мэндбаярын ашиглалын үйлдэл илэрч банкинд бодит 115,798,223.41 төгрөгийн хохирол учруулсан” гэж үндэслэсэн.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Ажилтан миний бие хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зорчил гаргаагүй мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан биш байхад ажил олгогч Хөдөлмерийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас хууль бусаар халсаныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж үндэслэсэн.

Төрийн банкны Орхон салбарын захиралын 2015-3-24-ний өдрийн “хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” 81 дугаартай тушаалд “М.Мэндбаяр нь ажлын байрны тодорхойлолт,хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж...ёс зүйн дүрмийг санаатай зөрчин...гэж тодорхой зөрчлүүдийг тус тус заасан байна.

 

Хэргийн 45-47 дугаар хуудаст байгаа хөдөлмөрийн гэрээ,105-109 дүгээр хуудаст байгаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр,М.Мэндбаяр 2013-7-23-ны өдөр Төрийн банкны Орхон салбарын Зэст тооцооны төвийн эрхлэгчээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон ба 2014-7-01-ний өдөр гэрээг сунгаж хугацаагүй гэрээ байгуулсан,тухайн тооцооны төвийг орон нутгийн банк санхүүгийн зах зээлд тэргүүлэгч нэгж байлгаж,өндөр үр ашигтай ажиллуулах... үндсэн зорилготой,тооцооны төвийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой гэрээний биелэлт,төлбөр тооцоонд хяналт тавих,биелэлтийг дүгнэх сунгах,зээл олголт, төлөлтөнд хяналт тавих,зээлийн хорооны хурлыг удирдан хуралдуулах,эрх хэмжээний түвшингээс давсан зээлийн өргөдөл хүсэлтийг зээлийн хороонд оруулж шийдвэрлүүлэх,зээлийн бодлого журмыг баримтлан үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллах,өдөр тутмын гүйлгээний баримтыг хүлээн авч шалгаж баталгаажуулах... зэрэг үндсэн үүрэг хүлээж ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Мөн хэргийн 25-44 дүгээр хуудаст авагдсан Зэст тооцооны төвд хийсэн ээлжит,иж бүрэн шалгалтын тайлангийн 5.3-д Тооцооны төвийн захирал М.Мэндбаярын үйлдсэн ашиглан,ашиглангийн шинжтэй үйлдлийн талаар: М.Мэндбаяр нь Төрийн банкны Ёс зүйн дүрмийн 5.2-д заасныг ноцтой зөрчиж банкны харилцагч болох Т.Баясгалангийн ...хадгаламжийг барьцаалан 16,000,000 төгрөгийг хадгаламж барьцаалсан зээл хэлбэрээр гаргуулж зээлэх замаар санхүүгийн харьцаанд орсон....2013-8-25-ны өдөр албан тушаалын давуу байдлаа ашиглан Т.Баясгалангаас зээлсэн 16,126,500 төгрөгийн зээлийг теллер Бурмаагаар хий орлогын гүйлгээ хийлгэн хаалгаж,харилцагчийг банкинд ирээгүй байхад Баясгалангийн дансыг барьцаалан шинээр данс үүсгэж 18,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл гаргуулан авч ашигласан ба үүнээс кассын үлдэгдлийг тааруулж зөрүү 1,872,500 төгрөг бэлэн зарлагын гүйлгээ хийлгэн авсан....өөрийн төрсөн ээж болох Я.Шашыг өөрийн биеэр банкинд ирээгүй байхад нь түүний тэтгэвэрийн нэрийн дансанд нэмэлтээр 764,500 төгрөгний тэтгэвэрийн зээлийг зээлийн болон бусад бүх санхүүгийн баримтад харилцагчийн гарын үсэггүйгээр теллер Нарангэрэлээр гаргуулж хувьдаа авч ашигласан” гэсний зэрэгцээ, цалин бодолт зөрүүтэй хийдэг,харилцагчаар гүйлгээний баримтад гарын үсэг зуруулахгүй гүйлгээ хийдэг,дотоодын зардлын данснаас зарлага гаргахдаа шаардах хуудасгүй,удирдах ажилтны цохолтгүйгээр гүйлгээ хийдэг зэрэг зөрчлүүдэд хяналт хэрэгжүүлээгүй,мөн шууд удирдлага доорхи ажилтнууд нь 225,414,050 төгрөгний хий орлогын гүйлгээ хийж хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдлийг хааж нэмэгдүүлсэн дүнгээр зээл олгон  зөрүү мөнгийг харилцагчид олгох замаар касс дахь бэлэн мөнгөний бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан ноцтой зөрчил гаргасан...зэрэг олон удаагийн зөрчлүүдийг нэрлэн заажээ.

Энэ дотоодын шалгалтын тайлантай М.Мэндбаяр танилцаж гарын үсэг зурсан /хх 42/ байх бөгөөд гомдол гаргаагүй байна.

 

М.Мэндбаярын ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4 дүгээр заалтаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчлийг заасан ба 7.4.2-д “Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм,журам,зааврыг зөрчсөн үйлдлйиг дотоодын хяналт шалгалтаар тогтоосон гэж, 7.4.5-д “Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл,эс үйлдэхүй гаргасан  нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон гэж тус тус заасан,Хөдөлмөрийн Дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.2, 5.28.4, 5.28.15 дугаар зүйлд мөн энэ талаар зохицуулжээ.

Дээрхи нотлох баримтуудаар,М.Мэндбаяр нь Зэст тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж,ажлын байрны тодорхойлолтод заасан тооцооны төвийн эрхлэгчийн хяналт хэрэгжүүлэх үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн,өөрөө банкны дүрэм журмыг санаатай зөрчин удаа дараагийн үйлдлээр албан тушаалаа ашиглан хувьдаа мөнгө авч ашигласан болох нь тогтоогдсон байх тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг буруутгах боломжгүй,хариуцагчийн  81 дугаартай тушаал хуульд нийцсэн гэж дүгнэв.

Нэхэмжлэгч, “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан биш” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэл муутай байна. Дээрхи баримтуудаар ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон ба,Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 1.5.1-д “нэгж” гэж Банкны салбар,тооцооны төв,кассыг, 1.5.2-д “удирдлага “гэж ...орон нутгийн нэгжийн захирал гэж тус тус заасан байх тул тооцооны төвийн захирал нь албан тушаалынхаа чиг үүргээр тухайн банкны нэгжийн мөнгө болон эд хөрөнгийг хариуцсан ажилтан гэж үзнэ.Энэ нь түүний ажлын байрны тодорхойлолтоор тодорхой зохицуулагдсан байна.

 

      Хариуцагчийн 81 дугаартай тушаал гарсаны дараа хийсэн дахин шалгалтаар М.Мэндбаярын хууль,банкны дүрэм журам зөрчсөн,бусдыг хохироосон үйлдлүүд илэрсэн ба түүнийг Цагдаагийн байгууллага шалгасан болох нь хэргийн 81-83 дугаар хуудаст авагдсан Орон аймгийн Цагдаагийн газарт Төрийн банкнаас гаргасан гомдолд “ М.Мэндбаяр нь ...харилцагч Я.Батмөнхийн нэр дээрх тоот хадгаламжийн дансыг барьцаалж 1 удаа 15,000,000 төгрөгний хадгаламж барьцаалсан зээл,тоот дансыг барьцаалж 4 удаа нийт 147,350,000 төгрөгний хадгаламж барьцаалсан зээл,харилцагч Д.Солонгын нэр дээрхи тоот хадгаламжийн дансыг барьцаалж 2 удаа нийт 174,500,000 төгрөгний зээлийг гаргах замаар нийт 336,850,000 төгрөг хувьдаа авч ашигласан нь баримтаар нотлогдож...” гэсэн,хэргийн 103-104 дүгээр хуудаст байгаа Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Орхон аймгийн Прокурорын газрын 2015-12-15-ны өдрийн 5/353 тоот тогтоолд “М.Мэндбаяр нь....албан тушаалын байдлаа ашиглан хуурамч зээлийн материал бүрдүүлэн хадгаламж барьцаалсан зээл авч өмнөх зээлийг дараагийн зээлээр хаах байдлаар 115,798,223 төгрөгийг завшиж Төрийн банкинд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна” гэж дүгнээд 2015-8-11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон,хэргийн 97-100 дугаар хуудаст авагдсан Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-2-26-ны өдрийн 284 дугаартай шүүхийн тогтоолд Төрийн банкны нэхэмжилсэн 125,431,729 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 122,286,673 төгрөгний шаардлагад зохигчид эвлэрснийг баталсан шийдвэр гаргасан зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

         Ийнхүү М.Мэндбаяр нь ажил олгогчийн итгэлийг алдсан,албан тушаалаа ашиглаж банк болон банкны харилцагч нарт хохирол учруулсан удаа дараагийн үйлдэл хийсэн болох нь нотлогдсон тул түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй юм.

          Нөгөө талаар,М.Мэндбаяр нь 2015-3-24-нд ажлаас халагдсаны дараа шүүхэд гомдол гаргасан ба шүүх 2015-5-26-нд нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан, нэхэмжлэгчийн гомдлоор шүүх бүрэлдэхүүн хянаад 2015-6-12-нд гомдлыг хангахаас татгалзсан тогтоол гаргасан байна.  Үүнээс хойш 9 сарын дараа буюу 2016-3-16-нд М.Мэндбаяр дахин шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

      Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6-д “Эрх бүхий этгээд зургаан сарын дотор шинэ нэхэмжлэл гаргавал анхны шаардлага гаргасан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцно”гэж,79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй,шинээр эхлэн тоолно”гэж тус тус заасны дагуу М.Мэндбаярын нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 6 сарын дотор дахин шинээр нэхэмжлэлээ гаргаагүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.

       Иймд дээрхи үндэслэлүүдээр М.Мэндбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгч хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдлаа.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,69 дүээгр зүйлийн 69.1-д заасныг баримтлан М.Мэндбаярын Төрийн банкинд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн  тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах,нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор  Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.АРИУНЦЭЦЭГ