Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00847

 

 

   

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

     зөвшөөрснийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 17-6 тоотод оршин суух Эрэндаш овгийн Бадарчийн Чимгээгийн /ФБ-64100720 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг 13б-5 тоотод оршин суух Боржигон овгийн Дүгэрсүрэнгийн Хүрэлбаатар /ФМ-66040977/,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 1-2-46 тоотод оршин суух Батаахүү овогтой Уранчимэг /ФА-70081707 / нараас зээлийн төлбөрт 1,960,000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Б.Чимгээ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Хүрэлбаатар нь эхнэр Уранчимэгийн хамт 2011-02-26-нд 2,000,000 төгрөг сарын 8 хувийн хүүтэй зээлдэж аваад бид 3 цуг явж нотариатын газар баталгаажуулан өгч авалцсан.Түүнээс хойш бүтэн 4 жил өнгөрөхөд ямар ч сураггүй зугатааж явсаар 2015-11-27-нд 150,000 төгрөг, 2016-01-08-нд 50,000 төгрөг өгсөн Үлдэгдэл мөнгө болох 1,960,000 төгрөгийг Д.Хүрэлбаатар, Б.Уранчимэг нараас гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Б.Уранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Батаахүү овогтой Уранчимэг би иргэн Б.Чимгээгээс 2011-02-26-ны өдөр 2,000,000 төгрөгийг 8 хувийн  хүүтэй авсан нь үнэн.Хүүхэд оюутан хөлсний байранд амьдардаг байсан болохоор зээлсэн мөнгөө өгч чадахгүй өнөөдрийг хүрлээ.Одоо ч гэсэн эрхэлсэн ажилгүй, нөхрөөсөө тусдаа дүүгийндээ амьдардаг.Д.Хүрэлбаатар энэ мөнгийг төлөхгүй.Би өөрөө төлнө.9 сарын 5-нд ажилд орно. Тэгээд сар сард нь төлөх бололцоотой болно.Сард 150,000 төгрөгийг иргэн Б.Чимгээд төлнө.Надад өөр бололцоо байхгүй гэжээ.

Хариуцагч Д.Хүрэлбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:Би эхнэр Уранчимэгийн хамт иргэн Б.Чимгээгээс 2011-2-26-нд 2,000,000 төгрөг сарын 8%ийн хүүтэй зээлж аваад 150 000  төгрөг төлсөнөөс өөр мөнгө төгрөг өгөөгүй нь үнэн.Б.Чимгээ 1850 000 төгрөгөө нэхэмжилж шүүхэд хандахад хүргэлээ.Одоо миний оршин сууж буй хаяг Их залуу багийн 13б-05 тоот.Бичсэн бүх зүйл үнэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Чимгээ нь Д.Хүрэлбаатар, Б.Уранчимэг нараас зээлийн гэрээний төлбөрт 1,960,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэгч Б.Чимгээгийн нэхэмжлэлийн шаардлага 1,960,000 төгрөгний шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, хариуцагчийн зөвшөөрөл хуульд нийцсэн байна.

           Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,310 төгрөгийг хуульд заасны дагуу тал хувиар бууруулан тооцож Төрийн банкнаас /130000801381 тоот данснаас/ 23,155 төгрөг буцаан гаргуулж, хариуцагч нараас 23,155 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Чимгээд олгохоор заалаа.

     Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

 1.Нэхэмжлэгч Б.Чимгээгийн 1,960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Хүрэлбаатар, Б.Уранчимэг нар хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн  банкны 130000801681  тоот дансанд нэхэмжлэгчээс 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 46,310 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангаас 23,155 төгрөг буцаан гаргуулж, хариуцагч нараас 23,155 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ