Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00819/И |
Дугаар | 00865 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 00865
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-19-55 тоотод оршин суух Караказ овгийн Телехейн Аманжулын /МТ-75032001 / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант баг 30-14а тоотод оршин суух Даваа овогтой Алтанцэцэгт хариуцагдах /ФА-83021568 / зээлийн төлбөрт 1,456,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Аманжул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Алтанцэцэг нь 2013-12-10-нд 1,000,000 төгрөгийг 0,5 хувийн хүүтэй зээлсэн боловч зээлээ төлөхгүй өдийг хүрлээ.Зээлээ нэхэж удаа дараа уулзсан боловч өгнө гээд нэг ч төгрөг өгөөгүй тул үндсэн зээл 1,000,000 төгрөг, 3 сарын хүү 456,000 төгрөг, нийт 1,456,000 төгрөгий гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Алтанцэцэг шүүхэд гаргасан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Алтанцэцэг миний бие Аманжул гэх иргэнээс 1 сая төгрөг зээлсэн нь үнэн.хүү нь 450,000 төгрөг болсон.Нийт 1,450,000 төгрөг төлөх болсон.Үүнээс одоогоор нэг ч төгрөг төлөөгүй байгаа.Миний бие өвдсөн учир дуудсан үед шалтгаантай байсан болохоор ирж чадсангүй удлаа.Одоо 30 хоногийн дараа 1 сая төгрөгийг бэлнээр авчирч өгнө.Дараагийн удаад үлдэгдлийг барагдуулна.Энэ хүсэлтийг минь хүлээн авч хугацаа гаргаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Аманжул нь хариуцагч Д.Алтанцэцэгт холбогдуулан зээлийн төлбөрт 1,456,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Алтанцэцэг нь нэхэмжлэгч Т.Аманжулын нэхэмжлэлийн шаардлага 1,456,000 төгрөгийг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, хариуцагчийн зөвшөөрөл хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,150 төгрөгийг хуульд заасны дагуу тал хувиар бууруулан тооцож Төрийн банкнаас /130000801381 тоот данснаас/ 19,075 төгрөг, хариуцагчаас 19,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Аманжулд олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч Т.Аманжулын 1,456,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Алтанцэцэг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 38,150 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангаас 19,075 төгрөг, хариуцагчаас 19,075 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ