Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга  М.Бүрэнжаргал,

улсын яллагч Д.Дэлгэрмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Д.Сүрэнхор /№ 2773/

шүүгдэгч Б.Р, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн /¹0943/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжгэн овогт Баатарын Б.Рд холбогдох эрүүгийн 1803007900426 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1933 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 86 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодиз мэргэжилтэй, одоо өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2 эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамж, 104 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Элжгэн овогт Баатарын Б.Р /РД: ЧК33021619/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Б.Р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийнн хууль ёсны төлөөлөгч Д.Тэмүүжин мэдүүлэхдээ: Миний бие Долгорсүрэн овогтой Тэмүүжин. Талийгаачийн том хүү бөгөөд энэ хэрэгт бусад эгч дүү нараа төлөөлөн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Бидний талийгаач ээж Б.Долгорсүрэн нь бидний аав Я.Дуламсүрэнтэй гэр бүл болж 6 сайхан хүүхэд төрүүлж, өдий болгон өсгөж хүмүүжүүлж ирсэнээс гадна бидний үр хүүхэд болох 11 зээ, ачаа өсгөж хүмүүжүүлж ирсэн сүүн цайлан сэтгэлтэй, бидний хувьд бурхан мэт хүндэтгэж ирсэн жирийн нэгэн Монгол ээж билээ. Биднийг балчир байхад аав минь ард иргэдийн эрүүл мэндийн манаанд хүчин зүтгэж байгаад өвчнөөр нас эцэслэсэн билээ. Хайрт ээж минь осол болсон тэр өдөр гэрээсээ гарч яваад хүнд хэцүү осолын золиос болж автомашинд мөргүүлж амь насаа алдсан нь үр хүүхэд, ах дүүс хамаатан садных нь хувьд үгээр илэрхийлэхийг аргагүй гарз хохирол амсаж, уй гашуу тохиосон билээ. Бид багаасаа ааваа гэж дуудах хүнээсээ хагацсан бол. Одоо бид ээжээ гэж дуудах хүнгүй болоод байна. Хайрт ээж минь улсад 26 жил ажиллаад 2011 онд гавъяаны амралтанд гарсанаас гадна. Хөнгөн атлетикийн спортоор хичээлэлдэг байсан бөгөөд ёо гэх өвчингүй, эрүүл саруул хүн байсан билээ. Гэнэтийн энэ уй гашуу, гарз хохирол нь үр хүүхэд бидний хувьд сэтгэл санаа, эдийн засгийн хувьд өнөөдрийг хүртэл маш том хохирол дагуулсаар байна. Нэг талаас энэ хэргийг үйлдсэн Б.Р нь 86 настай хөгшин хүн байсан нь бидний харууслыг маш их төрүүлж байна. Өдий өндөр насалчихаад автомашин жолоодож яваад эрдэнэт хүний амь насыг хөнөөсөн явдалд нь харамсаад, харамсаад барахгүй байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Нөгөө талаас хийсэн хэргийн гэм зэмийг ухаарч биднээс хүүхдээрээ дамжуулж уучлалт гуйсан. Мөн бодит хохирол болох оршуулгын зардал төлсөн явдал нь бидний уй гашууг хуваалцаж байгаа нэг хэлбэр хэмээн бид ойлгож байгаа. Дээрхи гэмт хэргийн улмаас ар гэр, үр хүүхэд бидэнд маш их сэтгэл санааны хүнд байдалтай байгаа бөгөөд хохирогч миний ээж Дуламсүрэн нь 62 настай, сард 282.000 төгрөгийн тэтгэвэр авдаг байсан бөгөөд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр архаг хууч өвчингүй зам тээврийн осолоос нас барсан гэдэг нь тогтоогдсон тул. Монгол хүний дундаж наслалт 65 нас байдаг. 65 нас хүртэлх буюу 3 жилийн хугацаанд авах байсан тэтгэврийн мөнгө 10.080.000 төгрөгийг бидний зүгээс учирсан гэм хор сэтгэл санааны хохиролд нэхэмжилж байгааг шүүгч та хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Р нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зуун модны” автобусны буудлын урд талын замд “Ниссан Марч” маркийн 66-47 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Дуламсүрэнг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг гэмтлийн эмнэлэг дээр очих үед ээж минь нас барчихсан байсан... Манай талийгаач ээж Дарь-Эхэд манай доороосоо 2 дахь дүүтэй хамт амьдардаг тэтгэврийн хөгшин байсан. Тухайн осол болдог өдөр найзындаа очих гэж явж байсан юм билээ.... " гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/,

гэрч Д.Лунх-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өдөржингөө би ээжтэйгээ хамт байж байгаад ээж маань 16 цаг өнгөрч байхад гэрээсээ найзтайгаа уулзана гэж хэлээд гарсан тухайн үед надад хаашаа явж байгаагаа хэлээгүй. Тэгээд ээжийнхээ гэрт 19 цаг өнгөрч байхад манай эгч над руу утасдаж ээж машинд дайруулчихлаа гэж хэлсэн...16 цагийн үед гэрээсээ эв эрүүл гарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 86х/,

гэрч П.Сүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Машиныг манай нөхөр Б.Р барьж явсан харин би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Тэгээд манай машин зуслангийн зам буюу Зуун модны автобусны буудлын урд талын замаар хойноосоо урагшаа чигтээ замынхаа 2-р эгнээгээр явж байтал гэнэт замын зүүн талаас нэг хүн манай машины хажуу талаас гүйж орох шиг болонгуут манай нөхөр машиныхаа тоормозыг гишгэтэл тэр хүн манай машины урд салхины шилэн дээр цохигдож зам дээр унах шиг болсон... Осол болох үед манай машины явж байсан урсгалд манай машины өмнө болон хажууд өөр машин байхгүй байсан, замын хөдөлгөөн сийрэг байсан мөн эсрэг урсгалд ойрхон машин харагдахгүй байсан, үзэгдэх орчин чөлөөтэй сайн харагдаж байсан, гадаа цаг агаар тогтуун сайхан байсан... " гэх мэдүүлэг /хх-ийн 88-89х/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2075 "...1.Талийгаач Б.Дуламсүрэнгийн биед тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагз, суурийн ар хэсэг, баруун тал бөмбөлгийн зулай, дагз, суурийн ар хэсэг, бага тархины дээд ба ёроол хэсгийн аалзан хальсан доор тахрмал цус харвалт, баруун эгэм ясны далд хугарал, баруун талын 1,2,3,4,5,6-р хавирганы хугарал, зүүн талын 1,2,3,4,5-р хавирганы хугарал, хугарал орчмын булчингийн цус хуралт, баруун уушгины дээд дэлбэнгийн язарсан шарх, 2 уушгины гялтан доорхи цус хуралт, няцрал, цээжний хөндийн цус хуралдалт /150 мл/, баруун бөөрний өөхөн эд ба баруун бөөрний хальсан доорхи цус хуралт, зулай, чамархайн хуйхны дотор талын цус хуралт, баруун чамархайн хуйхны гадна талд шарх, зулгаралт, духны баруун хэсэг, баруун шанаа, хацар, баруун тохойн гадна, дотор хэсэг, баруун бугуйн үений гадна хэсэг, баруун сарвууны ар дээд хэсэг, зүүн ташааны дээд хэсэг, зүүн өгзөгний дээд хэсэг, дотор хэсэг ууц нуруу дунд хэсгүүдэд зулгаралт, баруун гуяны доод хэсгийн гадна, урд, дотор хэсгүүдэд цус хуралт, зүүн шилбэ ясны далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдсэн ба 1 цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байх тул гэмтэл авсан дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй болно. 3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...." гэх дүгнэлт /хх-ийн 98-103х/,

техникийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 705 дугаартай дүгнэлтэд: "1. Ниссан Марч маркийн 66-47 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэснийг, явган зорчигч Б.Дуламсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 "Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна... " гэх дүгнэлт /хх-ийн 116-117х/

техникийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 746 дугаартай дүгнэлтэд: "... 4.Б.Р нь Ниссан Марч маркийн 66-47 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол. Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна... 5. Явган зорчигч Б.Дуламсүрэн нь монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.9 дэх заалт "Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах" гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна..." гэх дүгнэлт /хх-ийн 127-130х/,

2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Рг Автотээврийн хэргслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тэмүүжингийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын нийт 14.418.050 төгрөгийн баримт хавтас хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Б.Р нь хохирогчийн талд  хохиролд нийт 14.800.000 төгрөг төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна иймд Б.Рг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөгч Д.Тэмүүжин нь гэм хор, сэтгэл санааны хохиролд амь хохирогч Б.Дуламсүрэнгийн тэтгэврийг 36 сартай дүйцүүлэн нийт 10.080.000 төгрөг нэхэмжилсэн болно. Уг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг шүүх хангах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь шүүх хүний амь насыг мөнгөн хэлбэрээр тодорхойлж хэмжээ тогтоох боломжгүй гэж үзэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тэмүүжин нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохиролд баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Рд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өндөр настай /85 настай/ болох хувийн байдал зэргийг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэг нь хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдол бүхий баримт байх тул хэрэгт нь хавсрагах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Мөн хэрэгт Б.Ргийн ¹18293 дугаартай жолоочийн үнэмлэх хураагдан ирсэнийг, түүнд шүүхээс оногдуулсан  жолоодох эрх хассан нэмэгдэл ялын биелэлтийг хангуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй байна.