Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00866

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж ,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                    

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК-ний  /РД-2576376 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2-11-41 тоотод оршин суух Юра овогтой Наранчимэгт /ФМ-750328003/ хариуцагдах 237,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ю.Наранчимэг нь 2012-03-13-ны өдөр манай “үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч Эрдэнэт сувилал цогцолбор, Скайтел ХХК-ны хооронд байгуулсан гэрээнд хамрагдан 363,000 төгрөгний үнэтэй Ideos X5 гар утас 1 ширхэгийг авч, гар утасны үнэ 363,000 төгрөгийг 11 сар хуваан төлөхөөр тохиролцон зээлээр авсан.Ю.Наранчимэг нь хүлээсэн үрргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл 231,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна.Ю.Наранчимэгт төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.Иймд Ю.Наранчимэгээс төлбөрийг үлдэгдэл 231,0000 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг.Нийт 237,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.

Хариуцагч шүүхэд утасны үлдэгдэл төлбөрөөс 198 000 төгрөг төлсөн баримтаа ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК хариуцагч Ю.Наранчимэгээс 237,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 198,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг зохих хугацаанд багтаан төлөх тухай тайлбарлаж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,760 төгрөгийг хуульд заасны дагуу хуваарилж төрийн сангаас тал хувь болох 3,880  төгрөг, 3,880 төгрөгийг хариуцагч Ю.Наранчимэгээс тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

                                                                                                                                                      

         Иргэний хэрэг шүүхэд хянан Шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн74.1, 74.2,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ний 237,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ю.Наранчимэг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 23-ний өдөр Төрийн банкны 130000801681 тоот дансанд төлсөн 7,760 төгрөгнөөс 3,880 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч Ю.Наранчимэгээс 3,880 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхтэйг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

   

 

 

 

 

 

ШҮҮГЧ                        Д.АРИУНЦЭЦЭГ