Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,

улсын яллагч Б.Байгалмаа,

шинжээч Ц.Бадрал, Б.Энх-Ундрах,

шүүгдэгч Я.С, түүний өмгөөлөгч Д.Чинзориг /№1912/,

шүүгдэгч Л.Ш, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг /№0032/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Я.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Л.Шт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811013250546 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтзй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 29-446 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Ядамсүрэнгийн Я.С /РД: НШ76122370/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн бус дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /Нарантуул-1 худалдааны төвд мах зөөдөг/ ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1153-д тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Лувсандоржийн Л.Ш /РД: ХЗ69123110/

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Я.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан, Л.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.Бадрал мэдүүлэхдээ: Өвчний түүхээс дүгнэлтийг гаргасан. Өвчний түүхийг эмнэлгээс нь авсан. Өмнөх өдөр нь хэвлийн хөндийн мэс ажилбар хийгдсэн байсан. Хагалгааны тэмдэглэл дээр хэвлийн хөндийд нэвтэрхэд шархны дагуу 100гр цус байсныг соруулав гэж бичигдсэн байсан. Нэвтэрсэн шархыг гадна талаас нь нээж зүүн дээд хэсэг, хэвлийн урд хананд хүйсний баруун дээд талд 2 см орчимд орсон гэж тэмдэглэгдсэн байна. Нээгээгүй байхад нэвтэрсэн шархыг багжны тусламжтайгаар мэдэж болно. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан үндэслэл нь хурц иртэй зүйлээс үүссэн. Мохоо зүйлийн хүчнээс үүсэх боломжгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Энх-Ундрах мэдүүлэхдээ: Я.С 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3 эмчийн бүрэлдэхүүнтэй үзлэг хийсэн байгаа. Үзлэг хийх явцад Я.С өөрийн амьдарлын түүх болон болсон хэргийн талаар дэс дараалалтай дэлгэрэнгүй ярьсан. Ярих явцдаа 2012 онд 2 давхраас унаж тархиндаа харваж Төв аймгийн Сүмбэр суманд эмчилгээ хийлгэсэн гэсэн боловч эмнэлгийн бичиг баримт байхгүй байсан. Мөн 2012 онд групп тогтоолгосон боловч тэр бичиг баримт нь шатсан учир ямар нэгэн нотлох эмнэлгийн бичиг баримт байхгүй учир сэтгэцийн хувьд эрүүл гэж үзсэн. Мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай гэж гарсан. Болсон хэргийн талаар бүгдийг дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Шинжилгээ хийх явцад ямар нэгэн сэтгэцийн өвчтэй гэх зүйл илрээгүй учир эрүүл гэж дүгнэлт гарсан гэв.

 

Шүүгдэгч Я.С, Л.Ш нар нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сурагчийн 4 дүгээр гудамжинд согтуугаар хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож Л.Ш нь хохирогч Я.Соёл-Эрдэний нүүрэн тус газарт 1-2 удаа гараараа цохиж биед нь эрүү, дээд уруулд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Я.С нь Л.Шт цохиулсан уурандаа гэрээсээ хутга авч ирэн Л.Шын хэвлий тус газарт хутгалж биед нь хэвлийн өмнөд хана, шулуун булчин гэмтээсэн хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа /100мл/ бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Соёл-Эрдэнийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Я.Соёл-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Л.Ш ах бид хоёр Л.Ш ахын найзынх нь надаас зээлсэн мөнгөнөөс болж маргалдаад гражнаас гудамжинд гарч зодолдсон. Тухайн үед би нилээд согтсон байсан бөгөөд Л.Ш ахад зодуулчихсан. Тэгээд би гэр ойрхон байдаг болохоор гэрлүүгээ ороод модон иштэй хутга аваад Л.Ш ах дээр очсон тэгээд нэг мэдэхэд Болдхүрэл ирчихсэн байсан. Тэгээд би зодуулсан шарандаа Л.Ш ахын хэвлийруу нь гэрээс авч гарч ирсэн хутгаараа хутгалчихсан юм. Тэгээд гудамж уруудаад зугтаачихсан. Л.Ш ах бид хоёр хуурай ах дүүсийн харилцаатай. Л.Ш ах бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Миний биед тийм сүйдтэй гэмтэл учраагүй. Уруул дотор талдаа бага язарсан байсан. ...Надад хөнгөн шийтгэл оноож өгөөч гэж хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 39х/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Шын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Л.Шын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Я.С миний баруун шанааруу цохихоор нь би бариад авсан. Тэгтэл Я.С намайг боосон, боохоор нь би нүүр лүү хоёр гараараа хоёр удаа цохьсон. Тэгээд Соёл-Эрдэнийн хамарнаас цус гарсан. Я.С гэр лүү гээ яваад өгсөн.Тэгээд би гэр лүү гээ харихаар гудамж уруудаад явж байтал Я.С Шинээ ахаа уучлаарай гээд араас гүйгээд ирсэн. ...Тэгээд Болдхүрэл бид хоёр буцаад гудамжны үзүүр дээр Я.С дээр очсон. Тэгтэл Я.С чи түрүүнийх шигээ байж чадах уу гээд миний хэвлийн тус газар хутгалчихсан. Тэгээд Болдхүрэл барьж аваад хутгыг нь булаагаад автал Я.С зугтчихсан. Тухайн үед ийм асуудал болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 38х/,

            Л.Шын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ... Шижирээ бид 2 граж дотроо үлдсэн. Тэгээд Шижирээ чи миний 50,000 төгрөгийг найзтайгаа нийлж авлаа гээд над руу агсраад байсан. Тэгээд бид хоёр маргалдаад гражнаас гараад гудамжинд зодолдохоор болоод Шижирээ намайг заамдаад боохоор нь би нүүрлүү нь баруун гараараа 1-2 удаа цохьсон. Тэгээд Шижирээгийн хамарнаас нь цус гараад бид хоёр салсан. Тэгээд Шижирээ гэр нь ойрхон болохоор гэр лүүгээ гүйгээд явчихсан. ...Тэгээд Болдхүрэл бид хоёр Шижирээ дээр эргээд очтол чи түрүүнийх шигээ байж чадах уу гээд куртикнийхээ баруун талын халааснаас бор иштэй дунд зэргийн хутга гаргаж ирээд миний хэвлийрүү нэг удаа дүрсэн. Тэгээд Болдхүрэл Шижирээтэй ноцолдож хутгыг нь булааж авсан чинь Шижирээ гудамж руу чигээрээ зугтаагаад явчихсан. Шижирээгийн жинхэнэ нэрийг Я.С гэдгийг одоо мэдэж байна. Тэр хавийн хүмүүс бүгд Шижирээ гэж дууддаг юм. ...Я.С машинаа зарахад нь манай найз 100,000 төгрөг зээлсэн юм байна лээ. Тэгээд мөнгийг нь өгч чадалгүй удсан юм шиг байгаа юм. Тэгээд би найзаараа машинаа янзлуулаад 50,000 төгрөг өгнө гэж хэлсэн чинь манай найз Я.Сд Л.Шаас 50,000 төгрөг авахаараа мөнгийг нь өгнө гэснийг Я.С буруугаар ойлгоод 50,000 төгрөгийг нь чи авсан гээд надруу дайраад байсан юм. Я.С гэр нь ойрхон байдаг бөгөөд Я.С гэрлүүгээ орж байсан тухайн үед тэр бор иштэй хутгыг гэрээсээ олж авсан байх.

...Би цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад 510.000 төгрөг, "Оргио" сувилалд 280.000 төгрөг, cap гаран ажилгүй байсан учраас нийт би 2 сая төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардлын баримт байгаа.”гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,

Я.Соёл-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “Болдхүрэл Л.Ш ах бид гурав нэг шил архи хувааж уусан бөгөөд Болдхүрэл хүүхдээ цэцэрлэгээс авхаар болоод яваад өгсөн. Энэ хооронд Л.Ш ах бид хоёр Л.Ш ахын найз Мөндгөө надаас зээлсэн 100.000 төгрөгнөөс болж маргалдаад бид хоёр гражнаас гараад зодолдсон. Тухайн үед би нэлээд согтсон байсан бөгөөд Л.Ш ах гараараа миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд миний хамарнаас цус гараад зодуулсан шарандаа Л.Ш ахыг хутгалсан юм шиг байгаа юм. ...Би хутгыг гэрээсээ авсан юм шиг байна лээ. Хүрэн бор модон иштэй жижиг хутга байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,

гэрч С.Болдхүрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 27-ны 17 цагийн үед цэцэрлэгээс хүүхдээ аваад гэр рүүгээ явж байтал гудамжинд Л.Ш ахтай тааралдсан. Тэгтэл Л.Ш Шижирээтэй муудалцсан гэж байсан. Тэгээд хаана байгаа юм цаадах чинь гэтэл хажуугийн гудамжинд байгаа гэсэн. Тэгээд хамт яваад очсон. Тэгтэл Шижирээ цаанаас алхаад ирж яваа харагдсан. Тэгээд юу байна ах гэж Л.Ш ахтай яриад урдаас нь хутга гаргаж ирээд гэдэс рүү нь хатгачихсан. Тэгээд яаж байгаа юм гээд би Шижирээгээс хутгыг нь шууд булаагаад авсан. Тэгээд түргэн дуудаад Л.Ш ахыг түргэн дуудаж өгсөн. Түргэн 5-10 минутын дотор ирсэн. ...Шижирээ хутгалчихаад шууд зугтаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны шинжээч эмч Ц.Бадралын гаргасан шинжээчийн №5519 тоот дүгнэлтэд: “...Л.Шын биед хэвлийн өмнөд хана, шулуун булчин гэмтээсэн хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа /100мл/ бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." дүгнэлт /хх-ийн 29х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн гаргасан шинжээчийн №5613 тоот дүгнэлтэд: Я.Соёл-Эрдэний биед эрүү, дээд уруулд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлслэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /хх-иин 32х/

Хохирогч Л.Шын цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх: /хх-ийн 115х/, Хохирогч Л.Шаас гаргаж өгсөн эмчилгээний баримтууд: /хх-ийн 49х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 6-8х/, Хохирогч Л.Шын эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа хэрэглэсэн: 22.5 см урттай, ажлын хэсэг нь 11.5 см, бариул хэсэг нь 11 см урттай бор өнгийн модон хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Я.Соёл-Эрдэнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Л.Шинбаяртай маргалдан улмаар харилцан зодолдож, зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг,

Шүүгдэгч Л.Шинбаярыг хуувийн таарамжгүй харлцааны улмаас хохирогч Я.Стэй маргалдан улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Ш нь мэдүүлэхдээ: “...Я.С надад учруулсан хохирлын эмчлгээний зардлыг төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” гэсэн тул шүүгдэгч Я.Соёл-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.С мэдүүлэхдээ: “... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж байх тул шүүгдэгч Л.Шыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Я.Сд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол хор уршиг, гэм буруугааа хүлээн зөвшөөрч буй байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэлийг оногдуулж шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Шинбаярт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлыг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баимтаар хураагдан ирсэн 22.5 см урттай, ажлын хэсэг нь 11.5 см, бариул хэсэг нь 11 см урттай бор өнгийн модон иштэй хутгыг шүүгдэгч Я.С нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж шүүх үзэв.