Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00867

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитат 14 тоотод оршин суух Боржигон овгийн Довчинсүрэнгийн Анхцэцэгийн /ФБ-84061965 / “Я.Эрдэнэбатыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Хүсэлт гаргагч Д.Анхцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Я.Эрдэнэбаттай анх 2003 онд хамт амьдарч байгаад гэрлэлтээ 2006 онд батлуулсан.Бидний дундаас охин Э.Марал 2006-03-20-нд, Э.Саруул 2010-01-20-нд тус тус төрсөн.Эрдэнэбат нь дандаа намайг дарамталж, зодож, хүчирхийлдэг байсан.Ийнхүү би гэр бүлийн хүчирхийлэлд орж амьдрахын аргагүй болж, хэд хэдэн удаа цагдаад өгч байсан.Одоо миний бие түүнд зодуулсан шарх соривоор дүүрэн байдаг.Тэгээд 2 хүүхдийн хамт айлын карма өрөө түрээслэн явсаар 4 жил боллоо.Гэр орноосоо өмссөн хувцастайгаа л гарсан.Энэ 4 жилийн хугацаанд Эрдэнэбат 1 ч удаа хүүхдүүдээ эргэж ирээгүй.Би гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор хэд хэдэн удаа шүүхэд хандсан боловч Эрдэнэбат гэртээ байдаггүй улмаас шийдвэрлүүлж чадаагүй.Гэрт нь аав нь л байдаг.Харин Эрдэнэбат хаа байгаа нь мэдэгдэхгүй 5 жил шахам болж байна.Иймд Бурхан овогтой Ядамжавын Эрдэнэбатыг эрэн сурвалжилж өгнө үү  гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Анхцэцэг  нь Я.Эрдэнэбатыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэв.

Д.Анхцэцэг нь хариуцагч Ядамжавын Эрдэнэбатаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргах хүсэлтэй.Иймд Я.Эрдэнэбатыг шүүхэд хариуцагчаар татагдвал зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй байна. Хүсэлтийг хангаж Ядамжав овогтой Эрдэнэбатыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүлийн 155.1,155.3-д заасныг баримтлан Бурхан овгийн Ядамжавын Эрдэнэбатыг /ФМ-82120434 / эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүлийн 155.4-д зааснаар Я.Эрдэнэбатыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн 7 тойргийн Тахарын албанд даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Орхон салбрт 130000801681 тоот дансанд 2016 оны 05 сарын 10-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                   .

 

4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АРИУНЦЭЦЭГ