Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,

улсын яллагч Н.Булганчимэг,

хохирогч О.Нямдаваа,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Д.Чинзориг /№2677/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гөлгөөгийн Г.Гт холбогдох эрүүгийн 1811024311001 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компанид хог ачигч ажилтай, ам бүл 5 эхнэр, 0-5 насны 3 хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 17-235/6 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Гөлгөөгийн Г.Г /РД: УК95062435/

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Нямдаваа: 2017 оны 8 дугаар сарын 18-ны 21 цагийн үед Г.Гтэй таарсан. Буцаж гэр лүү орж байж байгаад Г.Г орж ирээд дэлгүүр яваад тэгж байтал тэр буланд ах нартай таарсан. Тэгээд архинд явж аваачиж өгчихөөд, Манай найз охин Мөнгөнзул намайг гэрээс гарч ирж оруулаад, тэгсэн манай гэрт Ууганбаяр гээд найз нэг пивотой ирсэнийг хувааж уугаад сууж байтал Г.Г гаднаас орж ирээд гар барилдаж муудалцаад тэгээд би салгах гэж байгаад хашаа руу буцаж гараад нохой уяад байж байтал Ганаа араас гарч ирээд тэгээд бид 2 ноцолдоод Ганааг цохиод тэгээд болиулаад хашаанаас хөөгөөд гаргасан. Ганаа хашааны цаанаас чулуу шидээд Чингүүнжавын хөлийг оноод тэр хоёр дахин чулуу аваад муудалцаад байсан. Тэгээд би тэр хоёрыг салгах гэж байсан, яг хаашаагаа яаж цохиулсанаа санахгүй байгаа. Гомдол санал байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй болгохыг хүсэж байна гэв.

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 17 дугаар гудамжинд хохирогч О.Нямдавааг толгойн нүүр хэсэгт нэг удаа гараар цохиж, түүний бие махбодид нь гавлын баруун талын яс, чамархай яс болон суурь ясны их далавч яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдийн голомтлог цусан хураа, баруун зулайн хуйханд шарх бүхий хүнд зэргийн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчимд гэрийн ойролцоо шийдэн дээр тоглож байхад Нямдаваа Чингүнжавтай хамт явж байгаа дайралдсан. Тухайн үед Нямдаваа халамцуу байсан бөгөед "найз нь эхнэрээсээ салчихсан ганц шил юм уух зэсэн энэ дээр нэмчих юм байна уу" гээд 5000 төгрөг гаргаж ирсэн. Тэгээд би гэр лүү ороод 3000 төгрөг авч гарч ирээд Нямдаваад өгөх гэтэл Нямдаваа байхгүй болсон байсан. Тэгэхээр нь би Нямдаваагийн гэр лүү нь ортол Нямдаваагийн найз эмэгтэй болох Мөнгөнзул ирсэн байсан бөгөөд Чингүнжав тэр гурав гэрийнхээ үүдэнд сууж байсан. Тэгээд Нямдаваад 3000 төгрегөө егөөд Нямдаваа намайг хамт дэлгүүр ороод ирье гэхээр нь би хамт гарсан бөгеөд дэлгүүр орох гээд явж байх замдаа тэр хавьд байдаг ах нартай дайралдсан. Тэд нар 1 шил соёрхол архи ууж байсан бөгөөд надаар сөн түшүүлсэн. Тэгээд Нямдаваа архинаас 1 татчихаад цаашаа дэлгүүр явсан. Тэгээд Нямдаваа дэлгүүр ороод буцаж ирээд бид нартай зогсож байхад Мөнгөнзул гарч ирээд Нямдавааг дагуулаад гэр лүүгээ орчихсон. Тэгээд би ах нартай архиа ууж дуусаад Нямдаваагийн гэр лүү нь ортол Нямдаваа Мөнгөнзул, Чингүнжав тэр гурав мөн нэг найз нь ирчихсэн 4-лээ болчихсон 1 том пиво уугаад сууж байсан. Тэгээд би шинэ ирсэн залуутай нь гар барилдаанаас болоод амаараа маргалдсан. Тэгтэл Чингүнжав Нямдаваа хоёр болиулаад гэрээс гараад хашаан дотор тамхилъя гээд гарсан. Тэгээд би 00 орж бие засчихаад бид гурав Нямдаваагийн гэрийн ойролцоо байдаг худгийн орчимд очиж тамхи татаж байсан. Ингээд бид нар тамхи татаад зогсож байхад Нямдаваа миний нүүр лүү гараараа нэг удаа цохьсон. Яг ямар шалтгааны улмаас цохисон талаар би мэдэхгүй байна. Намайг дээрэлхэх гэсэн юм уу яасан юм би мэдээгүй. Тэгээд би Нямдавааг намайг цохихоор нь их гомдсон бөгөөд урагшаа 2 алхаад дотроо "Нямдаваад цохиулаад байхдаа яадаг юм" гэж бодоод эргэж хараад Нямдавааг "андаа нааш иp" гэсэн чинь Нямдаваа еөдөөс ирэхээр нь шууд өөдөөс нь нүүр лүү нь цохисон. Тэгтэл Нямдаваа арагшаа чигээрээ түг хийтэл асфалтан зам дээр унасан. Тэгээд ямар ч ухаангүй болчихсон бөгөөд босохгүй газар хэвтсэн. Намайг Нямдавааг цохиж байх үед гэрт үлдсэн найз нь гарч ирсэн бөгөөд Мөнгөнзул сүүлд гарч ирчихээд орилж хашгичаад байсан. Тэгээд Нямдавааг цохисны дараа Чингүнжав надруу уурлаад бид хоёр ноцолдсон. Тэгээд манай эхнэр Шинэцэцэг мөн тэр хавиар амьдардаг дүү нар салгасан. Тэгээд би маргааш өдөр нь Нямдаваагийн гэрт очсон чинь Мөнгөнзул цонхоор толгойгоо гаргаад зогсож байсан. Тэгэхээр нь би Менгензулд "өчигдөр наадах чинь их эвгуй унасан эмнэлэгт үзүулэхгүй юм уу" гэсэн чинь Мөнгөнзул өөдөөс зайл гэх мэтчилэн хэл амаар доромжлоод байсан юм. Тухайн үед бид нар бүгд л нилээд согтолттой байсан. Миний хувьд нилээд согтсон байсан гэхдээ болсон асуудлыг бол санаад байна. Нямдаваад цохиулсны улмаас миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/,

            хохирогч О.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд би найз Чингүүнжавын хамт гэрт байж байгаад дэлгүүр орж тамхи аваад гэртээ байж байтал манай найз хүүхэн Мөнгөнзул ирсэн. Тэгээд бид гурвыг байж байхад Г.Г гэрт орж ирсэн. Тэгээд Г.Г бид хоёр дэлгүүр орох гээд гартал тэр хавийн ах нартай дайралдсан. Тэгээд би архинд яваад тэд нарт архи аваачиж өгсөн. Г.Г тэнд үлдээд намайг Мөнгөнзул дагуулаад гэрт орсон. Намайг гэрт ороход манай найз Ууганбаяр ирчихсэн байсан бөгөөд Чингүүнжав тэр хоёр гэрт байсан том пивоноос уугаад байж байхаар нь би хоёр татчихаад байж байтал гаднаас Г.Г үлдсэн архиа бариад ороод ирсэн. Тэгээд Г.Г манай найз Ууганбаяртай санасан юмандаа гар барилдъя гээд тэр хоёр гар барилдаад Г.Г дийлчихсэн. Г.Г Ууганбаярыг муу хошного гэх мэтчилэн хэл амаар доромжлоод Ууганбаяр Г.Г хоёр маргалдаад Г.Г гэрт байсан аяга аваад Ууганбаяр луу далайгаад байсан. Би тухайн үед боль гээд хориглосон. Энэ үед Мөнгөнзул нохой чинь суларчихаж гэхээр нь би хашаандаа гараад нохойгоо уясан чинь Г.Г хойноос гараад ирсэн. Г.Г ноцолдоод өдөөд байсан. ...би Г.Гийг "одоо боль наад чулуугаа хая" гээд хэлсэн. Тэгтэл Г.Г намайг арай ч цохиж чадахгүй өөдөөс гараа далайгаад байсан тэгээд би эргэж хараад Чингүүнжав руу алхаж байгаад юу болсныг огт санахгүй байгаа. ...Г.Г миний хаашаа цохисон, газар унасан гэдгээ санахгүй байгаа. Одоогоор миний толгой өвдөөд байгаа толгой эргээд гам барьж байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,

гэрч Ч.Чингүүнжавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..."...О.Нямдаваа гараад Г.Гийг цааш нь аваад хашаанаас холдоод хашаан дотор Ууганбаяр, Мөнгөнзул хоёр үлдээд би О.Нямдаваагийн араас очиход О.Нямдаваа чи одоо согтуу байна гэртээ харьж амар гээд хэлэхэд доошоо явж байгаад усны худгийн хажууд очоод засмал зам дээр явж байхад би О.Нямдаваагийн ард нь байхад Г.Г О.Нямдавааг нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон юм яг нүүрнийх нь яг хаана цохисныг мэдээгүй юм тэгээд Нямдаваа Г.Гт цохиулж газар унахдаа толгойгоороо авто хар зам дээр газарт унасан..." мэдүүлэг /хх-ийн 13-14х/

гэрч Э.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.Г Ууганаа хоёр маргалдсан байсан. Маргалдаад салж өгөхгүй байж байгаад гэрт маргалдахгүй гээд хашаанд гарсан. Энэ асуудал 21-22 цагийн орчимд болсон бөгөөд Ууганаа Г.Г хоёрын маргаан үргэлжлээд байсан. Нямдаваа Чингүүнжав хоёр салгах гээд л байсан. Тэгж байхдаа Нямдаваа Г.Гийн нүүр лүү одоо болил доо гээд цохисон. Г.Г бүр хашгичаад байсан. Г.Гийг Нямдаваа хашаанаас гаргаад одоо гэртээ харь гэсэн чинь Г.Г хашаа давуулж чулуу шидээд Чингүүнжавын гуяыг нь оносон тэгээд тэр хэд хашаанаас гараад худгийн хажуу руу Чингүүнжав Г.Г хоёр урд нь яваад түүний ард хоёр алхамын зайтай Нямдаваа Ууганбаяр хоёр алхаж явсан. Тэгээд худгийн орчимд очоод Нямдаваа баруун талаараа асфалтан зам руу уначихсан бөгөөд Г.Г цаашаа гүйгээд явсан. Би сандараад хойноос нь очоод Нямдавааг бариад авсан..." мэдүүлэг /хх-ийн 18-19х/,

гэрч Б.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 20-ны орой бүрэнхий болж байсан цаг 21 цаг болж байсан шиг санагдаж байна манай найз Нямдаваагийн гэрт Нямдаваа Чингүнжав бид гурав том сэнгүр пиво хуваагаад ууж байсан. Тэгтэл гаднаас Ганаа гэх залуу Нямдаваагийн гэрт согтуу орж ирсэн. Тэгээд хэсэг юм ярьж байгаад агсрах маягтай болоод байсан. Тэгээд Ганаа гэх залуу надтай гар барилдсан бөгөөд Ганааг согтуу болохоор нь би орхичихсон чинь Ганаа гэх залуу уурлаад надруу агсраад байсан. Тэгээд Нямдаваа уг залууг таньдаг болохоор болиулаад хориглоод байсан. Тэгээд Ганааг Нямдаваа дагуулаад гэрээсээ гарсан бөгөөд Чингүнжав бид хоёр тамхилах гээд араас нь гарсан чинь Ганаа гэх залуу агсраад орилоод байхаар нь Нямдаваа тэр залууг хашаанаасаа гаргаад хашааны хаалгаа цоожилчихсон чинь нөгөө залуу хашааны гаднаас чулуу шидээд уг чулуу Чингүнжавын гуяыг нь оночихсон. Тэгээд Нямдаваа хашаанаасаа гараад араас нь би гарсан бөгөөд Нямдаваа Ганаагийн чулуу барьсан гарыг нь бариад чулууг нь тавиулаад зам руу дагуулаад явсан. Тэгтэл Ганаа Нямдавааг цохиод Нямдаваа газар уначихсан бөгөөд Ганаа зугтаагаад явчихсан би араас нь хөөсөн боловч гүйцээгүй. Тэгээд эргэж Нямдаваа дээр очиход Нямдаваа ухаангүй босч чадахгүй байсан ба Чингүнжав бид хоёр Нямдавааг гэрлүү нь оруулж өгсөн..." мэдүүлэг /хх-ийн 20-21х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн гаргасан шинжээчийн №10368 тоот дүгнэлтэд: “...О.Нямдаваагийн биед гавлын баруун талын яс, чамархай яс болон суурь ясны их далавч яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдийн голомтлог цусан хураа, баруун зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. . Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 болон 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." дүгнэлт /хх-ийн 25х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Г.Гийг өөрийн найз хохирогч О.Нямдавааг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар толгойн нүүр хэсэгт нэг удаад гараар цохиж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Нямдаваа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болох эмчилгээний зардлыг шүүгдэгч Г.Гөөс тухай бүрт нь авсан болохоо хүлээн зөвшөөрч байх ба цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс гаргуулахаа шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгч Г.Гийг хэргийн шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэн, харин цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний журмаар жич нэхэмлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Гт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “гомдол, саналгүй” гэснийг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хувийн байдал зэргийн харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”  гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэрэглэж болно.” гэж тус тус заасны дагуу Г.Гт энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг, шүүхээс оногдуулсан үндсэн ял дээр нь нэмж оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Г.Гийн шүүхэд ирүүлсэн орлогын эх үүсвэрээ нотолсон бичгийн баримтыг үндэслэн түүний орлого олох боломж, гэр бүлийн байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх тогтоож шийдвэрлэв.