| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0011/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2018-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч Ж.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Жигжидсүрэнгийн Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811032641155 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дархан мэргэжилтэй, хувиараа ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, Гаалийн 1-19 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 8/8-34 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Жигжидсүрэнгийн Ж.Г/РД:ХБ75040576/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Гнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Гнь 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 8/8-34 тоотод өөрийн эхнэр П.Мөнхгэрэлтэй хардалтын улмаас маргалдаж улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Ж.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай эхнэр Мөнхгэрэлийн төрсөн өдөр болоод бид хоёр нэг газарт хамт сууцгааж, пиво ууцгаасан. Тэгээд гэртээ хариад 00 цаг өнгөрөөгөөд амрах гэж байхад эхнэр намайг хардаж уурлаад гэрээсээ яв гээд хөөгөөд байсан ба бид хоёр маргалдахад том хүү Ганцоож унтаж байгаад босч ирсэн. Тэгээд бид хоёр маргалдаад барилцаж авахад намайг хүү тэврээд авсан, тэр үед манай эхнэр намайг цохиод байхаар нь би хүүгээсээ салаад эхнэрийнхээ шанаа руу цохисон. Дараа нь усны жижиг төмөр халуун барьдаг сав аваад шидэхэд хацар руу нь оночихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/,
Хохирогч П.Мөнхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ерөнхийдөө бид хоёр жаахан халамцуу байсан бөгөөд бид хоёрын ярианы сэдэв Гансүхийн нууц амраг Н.Отгонцэцэг гэх эмэгтэйгээс болж үүссэн. ...гэрт очоод лахин муудалцсан ба Ж.Гминий баруун шанаа руу 1 удаа, уруул орчимд 1 удаа хүчтэй цохисон. Дараа нь ус цэвэршүүлэгч сав авч шидсэн чинь миний зүүн хацар руу оносон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14х/,
Гэрч Г.Ганцоожийн мөрдөн шалган ажиллагааны үед өгсөн: “...00 цаг өнгөрч байх үед аав, ээж хоёр гэртээ орж ирсэн. Тэгээд маргалдаад байхаар нь би босч ирээд больцгоо гээд аав Гансүхийг тэврээд авахад надаас мултрах гэж надтай ноцолдоод миний гарыг тавиулах гээд байсан ба тэр үед ээж аавыг хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэж байгаад аав надаас салаад ээжийн нүүр рүү нь цохисон. Дараа нь халуун барьдаг төмөр сав аваад шидэхэд ээжийн хацарт оносон ба аав гэрээс гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №13747 тоод дүгнэлтэд: П.Мөнхгэрэлийн биед зүүн нүдний алим, 2 хацар, зүүн тохой, гарын сарвуунд шалбаралт, цус хуралт, хаван хавдартай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 18х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ж.Гансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүх түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.