| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0012/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2018-12-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 13
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч Г.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Харнууд овогт Ганзоригийн Энхмэндэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811029371130 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, УСУГ-ын шугам ашиглалт засварын албанд засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо, Хөтөл 2 дугаар гудамж, 6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харнууд овогт Ганзоригийн Г.Э/РД:ЗБ91111513/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Энь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Энь 2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо “Баянбүрд” төвийн орчимд согтуурсан үедээ Х.Нямдавааг зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Г.Энхмэндийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би Нямдаваатай зодолдсон талаараа санахгүй байгаа бөгөөд сүүлд нь мэдэхэд Нямдаваа бид хоёр зодолдсоны улмаас үүссэн гэмтэл байсан. Миний бие гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,
Хохирогч Х.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.Энад руу дайраад чи Мийгаагаас мөнгө нэхдэг гэлүү, яахаараа мөнгө нэхдэг юм гээд ярьж байснаа миний зүүн нүд рүү 2 удаа цохиод авсан ба би яаж байнаа, яагаад цохиж байгаа юм гэтэл дахин хамар руу мөргөөд баруун нүд рүү дахин 2 цохисон. Тэгээд би нүүрээ дараад газар хэвттэл Г.Эяваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11х/,
Гэрч Б.Сайнбаярын мөрдөн шалган ажиллагааны үед өгсөн: “...Нямдаваа над руу залгаад Г.Энамайг зодоод 2 нүд таглачихлаа гэж хэлсэн. Тэр үед Г.Эутсаар Мягмарсүрэнтэй яриад та нар намайг цагдаад өгөх гэлээ гээд уурлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13х/,
Гэрч А.Мягмарсүрэнгийн мөрдөн шалган ажиллагааны үед өгсөн: “...Энхмэнд, Нямдаваа хоёр бид нарын дэргэд ямар ч байсан байхгүй байсан ба Бат-Эрдэнийг салгачихаад эргээд харахад буудлын ТҮЦ-ний хажууд Нямдаваа нүүр ам нь цус болчихсон би явлаа гэж хэлээд байсан. Г.Этэр үед хаана зогсож байсныг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзоригийн гаргасан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №12534 тоод дүгнэлтэд: Х.Нямдаваагийн биед баруун талын хоншоорын хөндийн урд хана, зүүн хоншоорын урд хана, баруун нүдний ухархайн доод хана, зүүн нүдний ухархайн дотор, доод хана цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүүр, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учирсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 18х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.Энхмэндийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Энхмэндийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүх түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.