| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0040/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2019-01-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 40
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,
улсын яллагч Н.Уранчимэг,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Чинзориг /№2677/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Баярсайханы Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811006450392 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, хүйс эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, зүүн ард аюуш 8-225 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баярсайханы Б.Б /РД: ШЕ87101914/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Б.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 50 дугаар гудамж, 572 тоотод Б.Алтангэрэлийг зодож биед нь баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний хүүхэн харааны өргөсөл бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: ...2018.02.12-ны өдөр би өөрийн эхнэр Баясгаланг бэр гуйх найр хийж хадам аавын гэр болох Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 50-572 тоотод байж байтал хадам аав Лхагвадоржийн найз Алтангэрэл гэх хүн орж ирээд найран дээр зүй бус авир гаргаад байсан. Тэгээд манай аавтай маргалдаад байхаар нь би аавыгаа өмөөрөөд баруун нүднийх нь орчимд гараараа нэг удаа цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27х/,
хохирогч Б.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн найз Лхагвадоржийн гэрт 18 цагийн орчимд л орсон байх гэрт ороход тэдний гэрт Лхагвадоржиин дагавар охиныг бэр гуйх найр болж байсан. Манай найз Лхагвадорж эхнэрээсээ сапаад ганцаараа амьдардаг юм. Тэгээд би орооп танай эхнэр эргээд нийлчихсэн юм уу та на хэрэггүй болохоор нь хаяж явчихаад хэрэгтэй үед нь ингээд гэрт нь найр хийгээд байж байдаг юм уу гээд хүмүүсийн дургүйг хүргэсэн юм. Тэгтэл Лхагвадоржийн дагавар охинтой сууж байгаа залуу намайг нөгөө өрөөнөөсөө дуудсан. Тэгээд ортол миний зүүн нүд рүү гараараа цохьчихсон тэгтэл Лхагвадоржийн хажуугийн гэрт амьдардаг запуу Жагаа намайг гэр рүү дөхүүлж өгсөн бөгөөд тухайн үед миний зүүн нүд юм харахгүй байна гэхэд Жагаа ганц хоёр хоногоос зүгээр болчих байх гэсэн. Тэгээд би гайгүй болчих байх гээд хэд хоног харсан тэгээд цагаак cap ч болсон бөгөөд нүд юм харахгүй байсан. Тэгээд манай охин уурлаад цагаан сарын дараа эмнэлэгт үзүүлэхэд нүд хүнд гэмтсэн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-15х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.2.20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2708 тоот дүгнэлт: 1.Б.Алтангэрэлийн биед баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний хүүхэн харааны өргөсөл гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.4.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зрэгэг тогтоох журмын 4.7.31.1-д заагдсанаар ерөнхий хөдөлөмрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарана. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт,
гэрч Б.Баясгалан /хх-ийн 16-17х/, Б.Бямбасүрэн /хх-ийн 18-19х/ нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Быг бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.