Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00870

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-22-18 тоотод оршин суух Бямбажав овогтой Удвалын /ФА-56081506 / “Л.Цолмонгэрэлийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Цолмонгэрэл, нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Хүсэлт гаргагч Л.Цолмонгэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Удвал би Цолмонгэрэлийн хүсэлтээр 1,000,000 төгрөгийг 2 сарын хугацаагаар зээлүүлсэн.Өнөөг болтол мөнгийг маань өгөхгүй байна.Одоо өөрөө хаана байгаа нь тодорхойгүй байна.Иймд Цолмонгэрэлийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Л.Цолмонгэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна.Цолмонгэрэлийн ээж Цэрэн гэдэг хүн Эрдэнэ багийн 38-01 тоотод оршин суудаг,мөн хүүхэд нь ээжтэй нь хамт байдаг.Улаанбаатарт цэцэрлэгт ажилладаг сурагтай байдаг.94345075 гэсэн утастай байсан.Би нэг удаа ярьсан.РБ86060901 гэсэн регистртэй гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Удвал Л.Цолмонгэрэлийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэв.

Б.Удвал нь хариуцагч Л.Цолмонгэрэлээс 1,000,000 төгрөг гаргуулахаар гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан болох нь шүүгчийн 2016-05-24-ний өдрийн 3078 дугаартай захирамжаар нотлогдож байх тул Л.Цолмонгэрэлийг шүүхэд хариуцагчаар татагдвал зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй байна. Иймд хүсэлтийг хангаж Лхагвадорж овогтой Цолмонгэрэлийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүлийн 155.1,155.3-д заасныг баримтлан Лхагвадорж овогтой Цолмонгэрэлийг /ФБ-86060901 / эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүлийн 155.4-д зааснаар Л.Цолмонгэрэлийг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн 7 тойргийн Тахарын албанд даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Орхон салбрт 130000801681 тоот дансанд 2016 оны 04 сарын 25-ны өдөр төлсөн 30,000 төгрөг, 2016 оны 05 сарын 25ний өдөр төлсөн 40,200 төгрөг, нийт 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                       .

 

4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АРИУНЦЭЦЭГ