Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00975/И |
Дугаар | 00872 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 00872
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг Зээлийн 3-129 тоотод оршин суух Боржигон овгийн Гэндэнгийн Ганхүрэл /ФМ-65030118 /ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар, хүсэлт гаргагч Г.Ганхүрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Хүсэлт гаргагч Г.Ганхүрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Г.Ганхүрэл нь 1984-1987 онд Улаанбаатар хотод НАХЯ-ны УЦСЕГ-ын харъяа тусгай батьлонд 0230-р ангид алба хаагаад улмаар улирч 1988-06-03-наас 1992-06-25-ны хооронд Орхон аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж байгаад өөрийн эрүүл мэндийн шалтгаанаар гарсан болно.Өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл архивын лавлагаанаас эрүүл мэндийн шалтгаанаар гарсан баримт олдохгүй байгаа тул сэргээн тогтоож өгнө үү”гэжээ.
Хүсэлт гаргагч Г.Ганхүрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүсэлтээ дэмжиж байна.Би 1988-6-03-наас 1992-6-25-ны өдөр хүртэл Орхон аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж байсан.1992 онд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас гарч байсан.Энэ тухай тушаал архиваас олдохгүй байгаа.Хөдөлмөрийн дэвтэр байдаггүй.Иймд энэ хугацааг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Хамт жижүүрийн жолоочоор ажиллаж байсан Цэрэнбаатар,мөрдөн байцаагч байсан Мягмар нарын тодорхойлолтыг хавсаргасан гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Ганхүрэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасаныг хангах үндэслэлтэй байна.
Гэндэнгийн Ганхүрэл нь 1988 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Орхон аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж байсан болох нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2013-02-08-ны өдрийн 02/145 дугаар тодорхойлолт, 2013-03-19-ний өдрийн 02/1187 дугаар лавлагаа, 11291 дугаартай цагдаагийн үнэмлэхний баталгаат хуулбар, 229656 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэхний баталгаат хуулбар, 547392 дугаартай цэргийн батлахын баталгаат хуулбар, 254 дугаартай дипломын баталгаат хуулбар, хамт ажиллаж байсан гэрчүүдийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гэндэнгийн Ганхүрэлийг 1988 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 06 дугаар 25-ны өдөр хүртэл Орхон аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Баатархүүгийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 сарын 23-ны өдөр Төрийн банкны Орхон салбарын 130000801681 тоот дансанд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд үлдээсүгэй.
3. Энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ