Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00873

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундарга 17-26 тоотод оршин суух Боржигон овгийн Бямбын Энхцэцэгийн /ГЭ-89061908 / гаргасан эцэг тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Энхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :          

          Хүсэлт гаргагч Б.Энхцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Батбилэг овогтой Бямбатогтохтой 2008 оноос танилцан улмаар нэг гэрт амьдран хүү Э.Батмандахыг 2012 оны 10 дугаар сарын 6 ны өдөр, охин Э.Алтанцэцэгийг 2015 оны 11 дүгээр сарын 02 ны өдөр төрүүлсэн. Бид 2 гэр бүлээ батлуулаагүй байсан. Гэтэл Бямбатогтох 2016 оны 5 дугаар сарын 17 ны өдөр зуурдаар нас барсан. Одоо миний 2 хүүхдэд эцэг тогтоолгох цаашид хүүүхдүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай байх тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 д заасны дагуу Б.Бямбатогтохыг миний 2 хүүхдийн эцгээр тогтоож өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгчийн  төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хүсэлтээ дэмжиж байна.Бямбатогтох нь 2008 оноос нас барах хүртлээ Б.Энхцэцэгтэй хамт амьдарч 2 хүүхдийн эцэг эх болсон.Гэрлэлтийн баталгаагүй байсан тул хүүхдүүд эхээрээ овоглосон.Иймд хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ..

           Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Энхцэцэг Б.Бямбатогтохтой хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлт гаргасаныг хангах үндэслэлтэй байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн засаг даргын 2016-05-31-ний өдрийн ам бүлийн тодорхойлолт, 2016-05-31-ний өдрийн 195 дугаар тодорхойлолт, 6101002076 дугаартай 2015 оны 11 сарын 02-ны өдөр төрсөн охин Алтанцэцэгийн төрсөний гэрчилгээний хуулбар, 0000827502 дугаартай  2012-10-06-ны өдөр хүү Батмандахын төрсөний гэрчилгээний баталгаат хуулбар, 179 дугаартай Батбилэг овогтой Бямбатогтохын  2016 оны 05 сарын 17-ны өдөр нас барсаныг гэрчлэх гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн цахим үнэмлэхний баталгаат хуулбар гэрчүүдийн мэдүүлэг,зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар Б.Энхцэцэг  нь 2008 оноос 2016 оныг хүртэл Батбилэгийн Бямбатогтохтой хамтын амьдралтай байсан, тэдний дундаас хүү  Э.Батмандах нь 2012 оны 10 сарын 06-нд төрсөн, охин Э.Алтанцэцэг нь 2015 оны 11 сарын 02 –ны өдөр төрсөн, Б.Бямбатогтох нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нас барсан болох нь тус тус тогтоогдож байна.Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2015 оны 11 сарын 02-ны өдөр төрсөн охин Алтанцэцэг, 2012 оны 10 сарын 06-ны өдөр төрсөн хүү Батмандахын эцэг Батбилэгийн Бямбатогтох мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Эрдэнэт салбарын 130000801681 тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 23-ны  өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.            

3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Д.АРИУНЦЭЦЭГ